Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2019/00055/И |
Дугаар | 72 |
Огноо | 2019-02-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 72
2019 оны 02 сарын 26 өдөр Дугаар 139/ШШ2019/00072 Дундговь аймаг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т овогт Бын Б /РД:ЗЮ7 регистртэй/, Х овогт Гийн Б /РД:ЗЮ регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар Т овогт Бын Цыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсугэй.
3. Талууд хүүхдийн асрамж дундын өмчийн хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногын дотор ИГББ-н байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Түвшинжаргалд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Баас 70.200 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б