Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 26 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00072                                                     Дундговь аймаг

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,                                                  тоотод оршин суух, РД:ЗЮ           регистрийн дугаартай, Харчин  овогт Гийн Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Дундговь аймгийн                            тоотод оршин суух, РД:ЗЮ              регистрийн дугаартай, Тойн овогт Бын Бад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г овогтой Б миний бие 1980 оны 2 сарын 03-ны өдөр төрсөн. Б овогтой Бтай гэр бүл болж  дундаасаа 1 хүүтэй болсон. Б овогтой Ц 2004 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн. Одоогоор Хан-Уул дүүргийн 15-р сургуульд 9 ангид сурдаг. 2010 оноос 2017 он хүртэл тус тусдаа одоог  хүртэл амьдарч байгаа. ......... Ажилгүй учраас хүүхдийн тэтгэмж авах мөн баталгаа салгуулах  хүсэлтэй байна. Бид дундын эд хөрөнгийн маргаангүй. Хүү Цад эцэг Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулах мөн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ

Хариуцагч Б.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б овогтой Б миний бие Г овогтой Бийн нэхэмжилж байгаа материалтай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа. Бидний хооронд ямар нэгэн зүйлийн маргаан байхгүй тул энэ хэргийг шүүхээр шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэв.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Г.Б нь Б.Бад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Б  нар нь 2005 оны 2 сарын 03-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2006 оны 1 сарын 15-нд бүртгүүлсэн болох нь Г.Б, Б.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 Гэрлэгчид нь таарч тохирохгүйн улмаас 2010 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа, үзэл бодол санаа сэтгэл нийлэхгүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хүсэлгүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Талууд хүү Б.Цыг  2004 оны 12 сарын 25-ны өдөр төрүүлсэн болох нь ЗК  регистртэй төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.  Хуульд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул  эцэг Б.Баас сар бүр  тэтгэлэг гаргуулж хүү Б.Цыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамж, дундын  эд хөрөнгийн талаар  маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Б.Б нь шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн байх тул хэргийг хариуцагчын эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т  овогт Бын Б /РД:ЗЮ7  регистртэй/, Х  овогт Гийн Б /РД:ЗЮ    регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.   Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар Т  овогт Бын Цыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсугэй.

3.  Талууд хүүхдийн асрамж дундын өмчийн хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногын дотор ИГББ-н байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Түвшинжаргалд даалгасугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Баас 70.200 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б