Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2019/00049/И |
Дугаар | 76 |
Огноо | 2019-02-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 76
2019 оны 02 сарын 27 өдөр Дугаар 139/ШШ2019/00076 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Иийн Д /РД:З г 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 07-ны өдрийг хүртэл Цагаандэлгэр сумын дунд сургуульд багшаар, 1981 оны 8 сарын 18-ны өдрөөс 1981 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл Цагаандэлгэр сумын АДХГЗ-нд бичиг хэргийн ажилтанаар, 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 сарын 05-ны өдрийг хүртэл Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1982 оны 4 сарын 10-ны өдрөөс 1988 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар, 1988 оны 9 сарын 24-ний өдрөөс 1990 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Үйлдвэрчний эвлэлийн даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б