Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр                                 Дугаар 139/ШШ2019/00076                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Улаанбаатар хот,                            тоотод оршин суух, Ш овогт Иийн Д /РД:ЗН /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00049/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Д,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  И.Д миний бие 1959 онд төрсөн. Эрэгтэй. Энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 27 жил ажилласан юм. Үүнээс 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 07-ны өдрийг хүртэл  Цагаандэлгэр суманд багшаар,  1978 оны 6 сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл цэрэгт, 1981 оны 8 сарын 18-ны өдрөөс 1981 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл  сумын захиргаанд  бичиг хэрэг, 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 сарын 05-ны өдрийг хүртэл Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав, 1982 оны 4 сарын 10-ны өдрөөс 1988 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар, 1988 оны 9 сарын 24-ний өдрөөс 1990 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Үйлдвэрчний эвлэлийн даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү? Дээрх ажилласан жилийн байгууллагууд нь Цагаандэлгэр суманд ажиллаж байсан    гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Д нь 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 07-ны өдрийг хүртэл,   1981 оны 8 сарын 18-ны өдрөөс 1982 оны 4 сарын 05-ны өдрийг хүртэл, 1982 оны 4 сарын 10-ны өдрөөс 1988 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 9 сарын 24-ний өдрөөс 1990 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл  хугацааны ажиллаж байсан байдлыг  тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч И.Д нь 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 07-ны өдрийг хүртэл  багшаар,  1981 оны 8 сарын 18-ны өдрөөс 1981 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл  сумын захиргаанд  бичиг хэргийн ажилтанаар, 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 сарын 05-ны өдрийг хүртэл Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав, 1982 оны 4 сарын 10-ны өдрөөс 1988 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар, 1988 оны 9 сарын 24-ний өдрөөс 1990 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байсан болох нь:

 

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 01 сарын 21-ний өдрийн 20 дугаартай тодорхойлолт /хх-ийн 4/
  2. Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1977 оны 9 сарын 13-ны өдрийн 115 дугаартай “Багш түр томилох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 05/
  3. Дундговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны товчооны хурлын 1982 оны 5 сарын 10-ны өдрийн 19 дугаартай “Нөхөр Дг ажилд батлах тухай”,  1988 оны 4 сарын 01-ний өдрийн 12 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд батлах тухай”, 1988 оны 08 сарын 26 өдрийн 30 дугаартай “И.Д, Л.Төмөртогоо нарыг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 06-08/
  4. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 1 сарын 21-ний өдрийн  08/43, 08/45, 2019 оны 02 сарын 19 өдрийн 08/91 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Сургууль, Худалдаа бэлтгэлийн анги, АДХГЗ, Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо”-ны талаархи хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 09-10, 23/
  5. И.Дгийн 1977 оны 09 сарын 01 нээс 1988 оны 09 сарын 24 хүртэлх хугацааны “Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 12-17/
  6. Гэрч Н.Б , Д.Х , А.Т  нарын  гэрчийн мэдүүлэг /хх-ийн 24-25, 30-31/ зэргээр шууд байдлаар,
  7. Гэрч А.Т-ийн 1976 оны 09 сарын 23 өдрөөс 1990 оны 06 сарын 05 хүртэлх хугацааны “Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн, халсан тухай мэдээ”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 32/ зэрэг баримтаар дам байдлаар  нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Иийн Д /РД:З     г 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 07-ны өдрийг хүртэл  Цагаандэлгэр сумын дунд сургуульд багшаар,  1981 оны 8 сарын 18-ны өдрөөс 1981 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл Цагаандэлгэр сумын АДХГЗ-нд  бичиг хэргийн ажилтанаар, 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 сарын 05-ны өдрийг хүртэл Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1982 оны 4 сарын 10-ны өдрөөс 1988 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар, 1988 оны 9 сарын 24-ний өдрөөс 1990 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Үйлдвэрчний эвлэлийн даргаар тус тус ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б