Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2019/00052/И |
Дугаар | 77 |
Огноо | 2019-02-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 77
.
2019 оны 02 сарын 27 өдөр Дугаар 139/ШШ2019/00077 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Дгийн Ө /РД:ЗЖ64013018/-ыг 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл, 1987 оны 4 сарын 29-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар, 1986 оны 9 сарын 15-ны өдрөөс 1987 оны 4 сарын 29-ний өдрийг хүртэл Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын 6-р трестэд бульдозерчиноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 547144 дугаартай, эзэмшигчийн овог нэр Ж Ө гэх бичиглэл бүхий цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр Б овогт Дгийн Ө /РД:ЗЖ / мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Өыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б