Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 77

 

.

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр                                 Дугаар 139/ШШ2019/00077                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн                      гэх газар оршин суух, Б овогт Дгийн Ө /РД:ЗЖ       /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00052/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ө,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.Ө миний бие 1964 онд төрсөн, эрэгтэй.... Миний бие 1981 оны 6 сард 8-р анги төгсөөд Дэрэн сумын Найрамдал нэгдэлд илгээлт авч хөдөө гарч малчин болсон юм. Мал маллаж байгаад 1983 оны 6 сард Улаанбаатар хотын 228-р цэргийн ангид 3 жилийн хугацаагаар цэрэгт явж албаа хаагаад 1986 оны 6 сарын 15-ны өдрөөс чөлөөлөгдсөн. Цэргээс ирээд буюу 1986 оны 9 сарын 15-ны өдрөөс 1987 оны 4 сарын 29-ний өдрийг хүртэл Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын 6-р трестэд бульдозерчиноор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр хөдөө гарч мал малласан. Миний бие 1987 оны 4 сарын 29-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дэрэн сумын Найрамдал нэгдэлд мал малласан. Би одоо ч гэсэн малаа маллаж байгаа малчин хүн. Малчин тул хөнгөлөлтэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл би цэргийн батлахаа аавын нэр болох Жамъянгаар овоглож овог нэрний зөрүүтэй байдалтай байх тул шүүхэд хандах  шаардлагатай болоод байна.  Миний төрсөн аавыг Ж  ээжийг Д гэдэг. Би багаасаа ээж болох Дгаар овоглож байсан ба одоо ч иргэний үнэмлэх бичиг баримт Дгийн Ө гэж явдаг. Мөн миний хөдөлмөрийн дэвтэр нь 1987 онд нээгдсэн гэсэн тэмдэглэгээтэй боловч 1981 оноос эхлэн бөглөгдсөн учир заавал шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай байна. Учир нь би анх илгээлт аваад хөдөө гарахдаа хөдөлмөрийн дэвтэр нээгээгүй байсан ба дараа нь буюу 1987 онд дахин нэгдэлд мал маллахад энэхүү Хөдөлмөрийн дэвтрийг нээж өмнөх онуудыг надад нөхөж бичиж өгсөн юм. Иймд миний хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах цалингийн цэст бусад баримтыг үндэслэн намайг 1981 оны 6 сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл, 1987 оны 04 сарын 29-өөс 1993 оны 12 сарын 31 хүртэл  Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар, 1986 оны 9 сарын 15-ны  өдрөөс 1987 оны 4 сарын 29-ний өдрийг хүртэл Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь  техник туслалцааны барилгын 6-р трестэд бульдозерчиноор ажиллаж байсан болохыг, Жамьян Ө нэртэй цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг  тогтоож өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө нь 541744 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр, 1981 оны 6 сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл,  1987 оны 4 сарын 29-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар, 1986 оны 9 сарын 15-ны  өдрөөс 1987 оны 4 сарын 29-ний өдрийг хүртэл Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь  техник туслалцааны барилгын 6-р трестэд бульдозерчиноор ажиллаж байсан болохыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагыг тус тус    гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Ө нь 541744 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болох нь, 1981 оны 6 сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл, 1987 оны 4 сарын 29-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар, 1986 оны 9 сарын 15-ны  өдрөөс 1987 оны 4 сарын 29-ний өдрийг хүртэл Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь  техник туслалцааны барилгын 6-р трестэд бульдозерчиноор ажиллаж байсан болох нь:

 

  1.  541744 дугаартай, эзэмшигчийн овог нэр Жамьян Ө гэх нэрийн бичиглэл бүхий цэргийн батлахын хуулбар  /хх-ийн 03-05/
  2. Батлан хамгаалах яамны төв архивын 2018 оны 9 сарын 28-ны өдрийн 8494 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан тухай” архивын лавлагааны хуулбар /хх-ийн 06/
  3. Д.Өд Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлээс олгосон 1981-1983, 1986-1993 онуудад хамаарах “Ажилласан хоног, авсан хөлс”-ний бичилт бүхий  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 08-11/
  4. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 1 сарын 24-ний өдрийн  08/54 дугаартай “Дэрэн сумын Найрамдал нэгдэл, Найрамдал ББХК, Наранхөгцтий  ХХК”-ын, 2019 оны 02 сарын 20-ны өдрийн  08/95 дугаартай “ Дундговь аймгийн Барилга угсралтын 6-р трест”-ын талаархи хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 12, 42/
  5. Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 01 сарын 24-ний өдрийн 24 дугаартай тодорхойлолт /хх-ийн 14/
  6. Дундговь аймгийн Дэрэн сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 4 сарын 25-ны өдрийн 28 дугаартай “Улсын бэлтгэлийн мал туугчдыг батлах тухай”  захирамжийн хуулбар /хх-ийн 15/
  7. Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын 6-р трестийн даргын 1986 оны   9 сарын 15-ны өдрийн 284 дугаартай “Ажилд томилох тухай” , 1987 оны 4 сарын 29-ний өдрийн 116 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”  тушаалын хуулбарууд  /хх-ийн 16-17/
  8. Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 1 сарын 17-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26/
  9. Д.Өын 1987 -1993 онуудын цалингийн баримтын хуулбар /хх-27-41/
  10. Гэрч А.Д , Д.Ц , Д.Р , А.Т  нарын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 46-48, 52/
  11. “Эцгийн нэр Жамьян, эхийн нэр Д” гэх бичиглэл бүхий  Д.Өын улсын бүртгэлийн ХААТР 1 маягтын хуулбар /хх-ийн 55/ зэрэг баримтаар шууд  байдлаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Дгийн Ө /РД:ЗЖ64013018/-ыг 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл, 1987 оны 4 сарын 29-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар, 1986 оны 9 сарын 15-ны өдрөөс 1987 оны 4 сарын 29-ний өдрийг хүртэл   Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын 6-р трестэд бульдозерчиноор тус тус ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 547144 дугаартай, эзэмшигчийн овог нэр Ж  Ө гэх бичиглэл бүхий цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр Б овогт Дгийн Ө /РД:ЗЖ / мөн болохыг тогтоосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Өыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн  болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б