Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2019/00064/И |
Дугаар | 79 |
Огноо | 2019-02-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 79
2019 оны 02 сарын 27 өдөр Дугаар 139/ШШ2019/00078 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З овогт Өгийн Б /РД:ЗЕ /-г 1980 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 сарын 06-ны өдрийг хүртэл Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт мужаанаар, 1992 оны 4 сарын 06-ны өдрөөс 1994 оны 4 сарын 18-ны хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Гэрэлт зам ХК-нд токарьчноор, 1994 оны 4 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Бүрдийн домог ХХК-нд няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б