Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр                                 Дугаар 139/ШШ2019/00078                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн                     тоотод оршин суух, З овогт Өгийн Б /РД:ЗЕ            /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00064/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А а нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Ө овогтой Б миний бие 1959 оны 3 сарын 01-ний өдөр төрсөн. Эрэгтэй. Энэ жил 60 нас хүрч байгаа. Би улсад 24 жил 5 сар ажилласан юм. 1977 оны 6 сарын 27-ны өдөр цэргийн албанд татагдаж 1980 оны 6 сарын 02-ны өдөр халагдаж ирээд Дундговь аймгийн Хөдөлмөр нийгмийн хангамжийн хувиараар Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт  1980 оны 7 сарын 15-ны өдөр мужаанаар томилогдсон. Нэгдэл дундын  үйлдвэр нь 1992 оны 4 сарын 06-ны өдөр Гэрэлт зам ХК болсон. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1980 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 сарын 06-ны өдрийг хүртэл Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт мужаанаар,  1992 оны 4 сарын 06-ны өдрөөс 1994 оны 4 сарын 18-ны хүртэл Гэрэлт зам ХК-нд токарьчиноор, 1994 оны 4 сарын 18-ны өдрөөс  1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Бүрдийн домог ХК-нд няраваар  тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б нь 1980 оны 7 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Ө.Б нь 1980 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 сарын 06-ны өдрийг хүртэл Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт мужаанаар,  1992 оны 4 сарын 06-ны өдрөөс 1994 оны 4 сарын 18-ны хүртэл Гэрэлт зам ХК-нд токарьчиноор, 1994 оны 4 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Бүрдийн домог ХК-нд няраваар ажиллаж байсан болох нь:

  1. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн  08/34 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэр, Гэрэлт зам ХК, Бүрдийн домог ХХК”-ын талаахи хуулийн этгээдийн лавлагаа /хх-ийн 04/
  2. Ө.Бд  1981 оны 1 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрээс олгосон 1980 оны 07 сарын 15 наас 1995 оны 01 сарын 01 өдөр  хүртэлх хугацааны “Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ”-ний бичилт бүхий  хөдөлмөрийн дэвтэр эх хувиар /хх-ийн 08/
  3. Гэрч Д.Лхагважав, Н.Бямбасүрэн, Н.Сарангэрэл нарын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 18-19, 22-23/ зэрэг баримтаар шууд байдлаар,
  4. Гэрч Д.Л-т Дундговь нэгдэл дундын үйлдвэрээс 1979 оны 6 сарын 06-ны өдөр олгосон 1973.12.05-1979.06.20, 1982.08.01-1995.01.01 хүртэл хугацаанд Нэгдэл дундын үйлдвэр, Гэрэлт зам ХК-д ажилласан тухай бичилт бүхий  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 20-21/
  5. Гэрч Н.С-д Дундговь Нэгдэл дундын үйлдвэрээс 1980 оны 1 сарын 22-ны өдөр олгосон 1979.07.25-1995.01.01 хүртэл хугацаанд  Нэгдэл дундын үйлдвэр, Гэрэлт зам ХК-д ажилласан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-24/  зэрэг баримтаар дамжмал  байдлаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З овогт Өгийн Б /РД:ЗЕ /-г 1980 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 сарын 06-ны өдрийг хүртэл Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт мужаанаар,   1992 оны 4 сарын 06-ны өдрөөс 1994 оны 4 сарын 18-ны хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Гэрэлт зам ХК-нд токарьчноор,  1994 оны 4 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Бүрдийн домог ХХК-нд няраваар тус тус ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б