Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 06 өдөр                                 Дугаар 139/ШШ2019/00084                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн                                 газар оршин суух, Т         овогт Дийн Х /РД:ЗА              /-ийн садан төрлийн холбоо тогтоолгох тухай 139/2019/00026/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ, прокурор Т.Төмөртулга нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Д.Х миний бие нь 1934 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд У.Даваа Ц.Ц  нарын бага охин болж төрсөн. Намайг 3 настай байхад эцэг У.Д  баривчлагдаж 1938 оны 5 сарын 13-ны өдрийн 18-р дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдээд БНМАУ-ын Дээд шүүхийн 1993 оны 9 сарын 11-ний 95 дугаар магадлалаар цагаатгасан байдаг. У.Д  Ц.Ц      нарын дундаас Б , Г , Г , Н , На , Г , Х нарын 7 хүүхэд төрсөн. Миний эцэг У.Д  нь лам хүн байж байгаад улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан тул эх Цэвэгмид хүүхдүүдээ хамгаалах, нуух зорилгоор  өөрийн эх С  хүүхэд Г , Г , Н  нарыг нагац ах П-р Хг овоглосон гэдэг, тухайн үедээ Д.Х миний бие П-ийн П гэсэн овог нэртэй байсан. Энэ нь 1944 оны хүн амын тооллогын лавлагаагаар П-ийн П  эмэгтэй, 10 настай гэж гарснаар нотлогддог. Миний бие нь залуудаа хүндээр өвдсөн учир нь миний ээж Чулууны ууланд байдаг Аравзай гэдэг хүн дээр аргалуулж, овог, нэрийг соль гэсэн тул П-ийн том хүү Доор овоглож, Дийн Х гэдэг овог, нэртэй болгосон байдаг. Энэ нь 1960 оны Хүн амын бүртгэлийн лавлагаагаар нотлогддог. Мөн Д.Х миний ХААТР-1 маягтад эцэг Д , эх Ц  гэж бүртгэсэн байдаг. Миний ах, эгч нар бүгд нас барсан. Иймээс Д.Х намайг хэлмэгдэгч У-ийн Д-гийн охин болохыг тогтоож өгнө үү    гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Х гэдэг хүн 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн У-ийн Д-гийн төрсөн охин мөн гэдгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. .... Х гуай 1934 онд төрсөн. Хэлмэгдэгч маань 1938 онд баривчлагдаж хэлмэгдсэн...  Д            гуайн 1933 оны хүн амын тооллогоор 50 настай гэж бүртгэгдэж байсан нь Хгийн эцэг байх бүрэн боломжтой. Аймаг, сум, нутгийн нэрийн хувьд архивын лавлагаануудаас нэрүүд нь тохирч байгаа. Гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой талаас нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хамааралтай талаас нь үнэлж, садан төрлийн холбоог тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х нь хэлмэгдэгч Уушийн Даваагийн охин болохыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Х нь хэлмэгдэгч Уушийн Даваагийн охин болох нь:

 

  1. “Эцэг Д , эх Ц ” гэх бичиглэл бүхий Д.Хгийн “БНМАУ-н Хүн амын регистрийн карт”-ын, Д.Хгийн Иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР-21 маягт/-ийн хуулбарууд  /ХХ-20-21/
  2. Гэрч Ц.Д  /ЗА27092709/-ын “....Д.Хгийн эх нь Цэгмид,...эцэг нь Даваа гэлэн гэж хүн байсан. ..тэгж байгаад хэлмэгдэлтийн үед Даваа гэлэнг авч явсан. Би тэр үед 10 нас хүрсэн бага хүүхэд байсан. ...Х нь Даваа гэлэнгийн төрсөн хүүхэд байгаа юм. Хг бага байхад нь өвчин ороодог хүүхэд байсан учраас П  гэдэг айлд очиж Д гэдэг хүнээр овоглосон байдаг.... Хгийн төрсөн ах эгч Г х, Н , Г , М  гэж хүмүүс байсан. Хгийн төрсөн ах дүүс нарын нэрийг мэдэж зүс танихаас хэнээр овоглож явсан талаар нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /ХХ-69-72/ зэргээр шууд байдлаар,
  3.  Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 666 дугаартай “1960 оны хүн амын тоолоогын бүртгэлд... Пунцаг овогтой Х, 26 настай, эмэгтэй, 10 ам бүлээр бүртгэгдсэн” тухай   тодорхойлолт, тооллогын бүртгэлийн хуулбар /хх-ийн 3-4/
  4. Монгол Улсын дээд шүүхийн 1993 оны 9 сарын 11-ний өдрийн 95 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 15-17/
  5. Тагнуулын ерөнхий газрын тусгай Архивын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 05/6424 дугаартай “Уушийн Даваа нь Төв аймгийн Өнжүүл сумын 4-р багийн харьяат, ард, лам, нас 55, Ам бүл 6. Хүүхэн Цэвэгмэд, хүүхэд Галбадрах, Гэлэгпэл, Сүх, Намсрай....” гэх  архивын лавлагаа /хх-ийн 21/
  6. Үндэсний төв архивын 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 03-5/5314 дугаартай “Төв аймгийн Өнжүүл сумын 4-р багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 55-р хуудсанд: ....Тужийн Пунцаг, эрэгтэй 58 настай... Пунцагийн Пүрэв эмэгтэй, 10 настай гэж бүртгэгдсэн”, 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 03-5/5315 дугаартай “ Төв аймгийн Өнжүүл сумын 11-р багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 33-р хуудсанд: ... ах У-ийн Д , лам 50 настай, эх Ц-ийн Цэвэгмэд 44 настай гэж бүртгэгдсэн” тухай архивын лавлагаа /хх-ийн 22-23/
  7. Гэрч С.Э /ЗП45060112/-ын “...Цэвэгмэд гэдэг хүн Хгийн ээж нь Даваа нь аав нь. Аав нь хэлмэгдсэн юм гэнэ билээ...Х нь эхээс 5-6 хүн байдаг. Галбадрах, Г , Н , Н , Г , тэгээд Х...Д  нь хэлмэгдсэнээс айхдаа П  гэж хүнд өгч нуусан юм билээ. Хг П  гэж хүнд 2 настайд нь өгсөн юм гэж дуулдсан. Эхлээд Х нь Пунцагийн П  гэж байсан. Сүүлд өвдөөд ламд үзүүлэхэд нэрээ солихгүй бол өвчин эдгэхгүй гээд Дийн Х болсон..” , 
  8.   гэрч Д   /ЗА37031815/-ийн “..Хгийн... төрсөн аав нь Даваа, ээж нь Цэвэгмэд гэж хүн байсан... ах нар нь Бямба, Галбадрах, Гэлэгпэл, эгч нь Намсрайхорол нарыг нь мэднэ... П гэж айл нь гайгүй айл байсан. Ц-ийнх олон хүүхэдтэй ядмаг айл байсан учраас өсгүүлсэн байх, үрчлүүлээгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /ХХ-11-13/ зэргээр дам байдлаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийн УТХ-д төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар Тайж овогт Дийн Х /РД:ЗА /-г хэлмэгдэгч Уушийн Даваагийн төрсөн охин мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар гэрчээс мэдүүлэг авах зардалд нэхэмжлэгч тал 105280 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б