Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 06 өдөр                                 Дугаар 139/ШШ2019/00086                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Улаанбаатар хот,                                  тоотод оршин суух, О  овогт Ёгийн Н /РД:ЗП    /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00088/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:  Ё овогт Н миний улсад ажилласан дараах жилийг тогтоож өгнө үү?  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадын малын эмчээр 1983 оны 7 сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэл, Хулд сумын Талын цэцэг нэгдэлд диспичерийн албаны ажилтанаар 1989 оны 10 сарын 10-ны өдрөөс 1990 оны 8 сарын 15-ныг хүртэл,  Талын цэцэг нэгдлийн туслах үйлдвэрийн ажилтанаар 1990 оны 8 сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл,  Хулд сумын Нийтийн ахуй үйлчилгээний  нярав сахиулаар 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 сарын 24-ны өдрийг хүртэл,  Талын булаг хоршооны няраваар 1992 оны 2 сарын 24-ны өдрөөс 1992 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл, Талын булаг хоршооны нярав, даргаар 1992 оны 6 сарын 15-ны өдрөөс 1996 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болно гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Н нь Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд  малын эмчээр 1983 оны 7 сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэл, Хулд сумын Талын цэцэг нэгдэлд диспичерийн албаны ажилтанаар 1989 оны 10 сарын 10-ны өдрөөс 1990 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл, Талын цэцэг нэгдлийн туслах үйлдвэрийн ажилтанаар 1990 оны 8 сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл,  Хулд сумын Нийтийн ахуй үйлчилгээний  нярав сахиулаар 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 сарын 24-ны өдрийг хүртэл,  Талын булаг хоршооны няраваар, даргаар 1992 оны 2 сарын 24-ны өдрөөс  1996 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Ё.Нийн 1983 оны 07 сарын 15-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хулд сумын Талын цэцэг нэгдэл, Хулд сумын Ахуйн үйлчилгээний төв, Талын булаг хоршоонд ажиллаж байсныг нотлох баримт архивын сан хөмрөгт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 26 дугаартай, Дундговь аймгийн Хулд сумын ЗДТГ-н 2019 оны 02 сарын 28 өдрийн 3/92 дугаартай  тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ё.Н нь Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд  малын эмчээр 1983 оны 7 сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэл, Хулд сумын Талын цэцэг нэгдэлд зохицуулагчын албаны ажилтанаар 1989 оны 10 сарын 10-ны өдрөөс 1990 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл, Талын цэцэг нэгдлийн туслах үйлдвэрийн ажилтанаар 1990 оны 8 сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл,  Хулд сумын Нийтийн ахуй үйлчилгээний  нярав сахиулаар 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 сарын 24-ны өдрийг хүртэл,  Талын булаг хоршооны няраваар, даргаар 1992 оны 2 сарын 24-ны өдрөөс  1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

 

  1. Ё.Нийн 010571 дугаартай 1980.09.01-1996.09.01 өдөр хүртэлх хугацааны “Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 4-7/
  2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн  08/96 дугаартай “Хөгжил нэгдэл, Хөгжил ХК, Далайн хөгжил, Хулд сумын ахуйн үйлчилгээний төв”,  2018 оны 11 сарын 30-ны өдрийн  08/847 дугаартай “Талын булаг хоршоо”-ны талаархи тодорхойлолт /хх-ийн 08-09/
  3. Хулд сумын “Талын цэцэг” нэгдлийн даргын 1989 оны 10 сарын 10-ны өдрийн 39 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”, 1990 оны 08 сарын 15-ны өдрийн 32 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  1990 оны 10 сарын 01-ний өдрийн 39 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын хуулбарууд  /хх-ийн 11-13/
  4. Ё.Нийн 462758 дугаартай, 1982-1989 онуудад гишүүний татвар төлсөн тэмдэглэл бүхий Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх эх хувиар /хх-ийн 14/
  5. Гэрч С. Х, Н.Б , Ө.М , Ж.О  нарын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 24-29/ зэрэг баримтаар шууд байдлаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 сарын 01 нээс 1996 оны  09 сарын 01 хүртэл ажил эрхэлж байсан болохыг нотлох баримт /Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаархи/ хэрэгт авагдаагүй  байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Ёгийн Н /РД:ЗП /-ыг 1983 оны 7 сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малын эмчээр, 1989 оны 10 сарын 10-ны өдрөөс 1990 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд зохицуулагчийн албаны ажилтанаар, 1990 оны 8 сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын  Талын цэцэг нэгдлийн туслах үйлдвэрийн ажилтанаар, 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 сарын 24-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Ахуй үйлчилгээний  төвийн  нярав сахиулаар, 1992 оны 2 сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын булаг хоршооны нярав, даргаар тус тус ажиллаж байсан  болохыг тогтоож,  нэхэмжлэлийн үлдэх хэсэг /1995 оны 01 сарын 01 нээс 1996 оны  09 сарын 01 хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын булаг хоршооны нярав даргаар ажиллаж байсан болохыг тогтоолгох/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б