Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 12 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00095                                                   Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн                     гэх газар оршин суух, Т овогт Цийн Сийн нэхэмжлэлтэй, Ж.М           хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.С, нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    Миний бие 1986 онд нутгийн залуу Мтай танилцаж 1988 оны 10 дугаар сард гэр бүл болж гэрлэлтээ батлуулахаар айл болсон тэр үед тус сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Өвгөн даргад хандахад одоогоор гэрлэлтийн баталгааны гэрчилгээ суманд дуусчихаад байна. Дараа ирж батлуул гэсэн. Тэгээд анхны хүүхэд 1990 оны 12 сарын 13-ны өдөр, 2 дахь хүүхэд 1991 оны 12 сарын 15-ны өдөр, 3 дахь хүүхэд 1999 оны 10 сарын 20-ны өдөр төрж бүгд эцэг Маар овоглосон. Гэрлэлтийн баталгаагүй бөгөөд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олдоогүй. Тэтгэвэрт гаргахаар малчин байснаа шүүхээр тогтоолгосон боловч гэрлэлтийн баталгаагүй бол тэтгэвэр тогтоохгүй гэсэн. Иймд гэрлэлтийн баталгаагүй бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа учир биднийг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг  тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ц.С нь  Ж.Мтай 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч Ц.С, иргэн Э.М нарын гэрлэсэн тухай мэдээлэл  бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Дундговь аймаг дахь УБХ-н 2019 оны 03 сарын 04 өдрийн 3/152 дугаартай албан бичгээр нотлогдож байна. /ХХ-6/

 

            Нэхэмжлэгч Ц.С нь  Ж.Мтай 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөг хүртэл хамтран амьдарч байгаа болох нь:

  1. Мын А         /РД:ЗП /, Мын А          /РД:ЗП /, Мын Д  /ЗП / нарын төрсний гэрчилгээний хуулбар, төрөлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 04-05, 10/
  2. Ж.Мын тодорхойлолт /хх-ийн 08/
  3. Эрдэнэдалай сумын 6-р багийн засаг даргын 2019 оны 3 сарын 05-ны өдрийн 6/45 дугаартай “ Ц.С, Ж.М нарын 1988 оноос гэр бүлд болж  хамтран амьдарч байгаа” тухай тодорхойлолт /хх-09/
  4. Гэрч М.Д , Л.Т , Б.Ба  нарын гэрчийн  мэдүүлэг /ХХ-19-21/ зэрэг баримтаар шууд байдлаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Сийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 –д зааснаар Т  овогт Цийн С /ЗП /-ийг Б-нхөн овогт Ж-рын М /ЗП /-тай  1988  оны 10 сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 сарын 12-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байгаа болохыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.Б