| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00107/И |
| Дугаар | 96 |
| Огноо | 2019-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 96
2019 оны 03 сарын 14 өдөр Дугаар 139/ШШ2019/00096 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн тоотод оршин суух, Б овогт Чгийн Ц /РД:ЗК /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00107/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ч овогтой Ц миний бие 1959 онд төрсөн. Эрэгтэй, энэ жил 60 нас хүрч байна. Улсад 32 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, худалдаа бэлтгэлийн түүхий эдийн туслах ажилтанаар 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан жилийн тушаал байхгүй хөдөлмөрийн дэвтрийг тамга тэмдэгийн зөрчилтэй гээд байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэн 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, худалдаа бэлтгэлийн туслах ажилтанаар, 1991 оны 12 сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хөдөлмөр ББХК-нд манаач, түүхий эдийн туслах ажилтанаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц нь 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, худалдаа бэлтгэлийн туслах ажилтанаар, 1991 оны 12 сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хөдөлмөр ББХХоршоон манаач, түүхий эдийн туслах ажилтанаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Ч.Цийн 1982-1994 онуудад Сайнцагаан сумын ХБА-д ажиллаж байсан тухай баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 13 өдрийн 1310, 2019 оны 03 сарын 05 өдрийн 69 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хх-ийн 06, 20/
Нэхэмжлэгч Ч.Ц нь 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, худалдаа бэлтгэлийн туслах ажилтанаар, 1991 оны 12 сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хөдөлмөр ББХК-нд манаач, түүхий эдийн туслах ажилтанаар ажиллаж байсан болох нь:
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Чгийн Ц /РД:ЗК /-ийг 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, түүхий эдийн туслах ажилтанаар, 1991 оны 12 сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хөдөлмөр ББХХоршоонд манаач, түүхий эдийн туслах ажилтанаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б