Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 14 өдөр                                 Дугаар 139/ШШ2019/00097                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн                                  гэх газар оршин суух, Т  овогт Жийн Э /РД:ЗЗ 2/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00106/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   Жийн Э миний бие 1965 онд төрсөн. Эрэгтэй, 55 настай ,улсад 22 жил ажилласан. Үүнээс 1982 оны 7 сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 сарын 06-ны өдрийг хүртэл малчин, 1984 оны 6 сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 сарын 09-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1987 оны 6 сарын 09-ний өдрөөс 1990 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунцэцэг шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь 1982 оны 7 сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 сарын 09-ний өдрөөс 1990 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Ж.Э нь  1982.07.01-1984.06.06, 1987.06.09-1990.06.01 хүртэл хугацаанд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан талаархи  холбогдох баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 02 сарын 28 өдрийн 60 дугаартай албан бичгээр нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийн шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.  /хх-ийн 03/

Нэхэмжлэгч Ж.Э нь 1982 оны 7 сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 сарын 09-ний өдрөөс 1990 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь:

  1. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 02 сарын 26-ны өдрийн  08/110 дугаартай “Хөдөлмөр нэгдэл”, “Шинэ хөдөлмөр хоршоо”-ны талаархи тодорхойлолт /хх-ийн 04/
  2. Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 02/36 дугаартай 1982, 1988, 1989, 1990 онуудын цалингийн баримт хуулбарлаж өгсөн талаарх тодорхойлолт,  Ж.Эын 1982 оны 7 сар, 1983 оны 5 сар, 1984 оны 2 сар, 1988 оны 8 сар, 1988 оны 11, 12 сар,1989 оны 5 сар, 1989 оны 8 сар, 1990 оны 3 сар, 1990 оны 1 саруудын цалингийн тооцооны баримтын хуулбар /хх-ийн 06, 12-20/
  3. Ж.Эын    1982 оны 07 сараас 1984 оны 06 сар, 1987 оны 09 сараас 1987 оны 12 сар хүртэлх хугацааны “Ажилласан хоног, авсан хөлс”-ний  бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 8-9/
  4. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 05/697 дугаартай “Ж.Э нь цэрэгт 1984 оны 6 сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж 0131 дүгээр ангид цэргийн алба хааж мөн сайдын 1987 оны 6 сарын 09-ний өдрийн б/325 дугаартай тушаалаар халагдсан” талаарх тодорхойлолтын хуулбар /хх-ийн 10/
  5. Гэрч Б.Э , Г.Ө , С.С  нарын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 27-30/ зэрэг баримтаар шууд байдлаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т  овогт Жийн Э /РД:ЗЗ65030912/-ыг 1982 оны 7 сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 сарын 09-ний өдрөөс 1990 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б