Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******од холбогдох 2230002320324 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн ........ суманд төрсөн, ..... настай, ...., ..... боловсролтой, .......... мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ................ хэлтэст .............. ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн .............. сумын ............... дүгээр баг ............. айл ......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............. овогт У-н Б-д 

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Гүн булаг” гэх газар ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино.”, 2.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 3.4 дэх хэсгийн б-т заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.7 дахь хэсгийн а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд тархины няцрал хүнд хэлбэр, өвчүүний хугарал, нүүр, цээж, зүүн бугалгад зулгаралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн буруутай үйлдлийн улмаас ийм хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Осол гаргасны дараа цагдаагийн байгууллагад очиж согтолт хэмждэг багажаар шалгуулахад 1.9 хувийн согтолттой гэж гарсан. *******ийн эмчилгээний зардал болон зам тээвэр, ар гэрт нь өөрийн чадахаараа санхүү, болон сэтгэлийн туслалцаа үзүүлсэн. Хохирогч Б.******* болон түүний ар гэрийнхэнтэй үргэлж холбоотой байж, дэмжлэг туслалцаа үзүүлж байна.” гэв.   

Эрүүгийн 2230002320324 дугаартай хэргээс:

-Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө гэрчийн мэдүүлэгт болсон асуудлын талаар мэдүүлсэн учраас дахин мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өөрийн буруутай үйлдлийн улмаас ийм хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Осол гаргасны дараа цагдаагийн байгууллагад очиж согтолт хэмждэг багажаар шалгуулахад 1.9 хувийн согтолттой гэж гарсан. *******ийн эмчилгээний зардал болон зам тээвэр, ар гэрт нь өөрийн чадахаараа санхүү, болон сэтгэлийн туслалцаа үзүүлсэн. Хохирогч Б.******* болон түүний ар гэрийнхэнтэй үргэлж холбоотой байсан. Цаашид ч холбоотой байж шаардлагатай эм, эмчилгээ болон ар гэрт нь өөрт байгаа бүх боломжоороо туслалцаа үзүүлнэ гэж бодож байна. Б.*******ийн эм эмчилгээнд 4 сая орчим төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Шаардлагатай гэвэл надад гүйлгээ, төлбөр хийсэн баримт нь байгаа. Би гаргаж өгч болно.” гэх /хх 12125-126 дугаар хуудас/,

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн: “Би тухайн өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд хөдөө гэртээ байсан. Цагийг нь тод санахгүй байна. Үдээс хойш байсан, манай хадам дүү Нарантуяа аймгийн төвөөс залгаж “******* ухаан алдаад эмнэлэгт ухаангүй байна” гэж анх надад хэлсэн. Тэгээд би хөдөө мал дээр байдаг дүүтэйгээ хамт шууд аймгийн төвийн эмнэлэгт ирсэн. Эмнэлэг дээр ирсэн чинь сувилагч эмэгтэй надад “******* авто осолд ороод эмнэлэгт хүргэгдэн ирсэн” гэж хэлсэн. Би “*******ийг ямар хүмүүс авчирсан юм, юу болсон юм” гэхэд тэр сувилагч “хамаатных нь нэг эмэгтэй хүргэж ирсэн” гэж надад хэлсэн. Тэр эмэгтэй нь манай нөхрийн дүүгийнх нь хүүхэд болох Ариунзул байсан. Тэгж анх болсон авто ослын талаар бүрэн мэдэж ойлгосон.” гэх /хх 33-34 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.*******ийн: “Би санахгүй байна. Би Ариунзулыг танина. Бид хоёр хамт аймагт гадуур явж байсан. Өөр зүйл санахгүй байна.” гэх /хх 37 дугаар хуудас/,

   Иргэний нэхэмжлэгч *******гийн: “Би Батболдод холбогдох хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. ******* ******* улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн  тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. Би 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2202351 дугаартай дүгнэлттэй танилцсан. Одоогийн зах зээлийн ханшаар миний тээврийн хэрэгслийн 15,000,000 төгрөг, ослын улмаас учирсан хохирлыг 6,690,000 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан байсан. Би уг дүгнэлттэй санал  нийлж байна.” гэх 60-61 дүгээр хуудас/

   Иргэний нэхэмжлэгч *******ын “Миний эрүүл мэндийн байдал хэвийн байна. Надад ямар нэгэн эмзэглэсэн, зовиуртай зүйл байхгүй, Би эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Ослын улмаас тухайн үед миний зүүн мөр, гуянд хөхөрсөн гэмтэл учирсан байсан. Тэр үедээ хөндүүрлэсэн зовиуртай байсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж дээр нэг удаа үзүүлсэн. Эмчилгээ хийлгэх шаардлагагүй байсан тул Батболдоос эмчилгээний мөнгө нэхэмжилсэн зүйл байхгүй. Надад *******од гаргах хүсэлт, гомдол байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх, /хх 65 дугаар хуудас/

  • Иргэний нэхэмжлэгч *******ын “Миний эрүүл мэндийн байдал хэвийн байна. Надад ямар нэгэн зовиурласан зүйл байхгүй. Ослын улмаас миний баруун гар тохоогоороо цуурч гэмтсэн. Би эрүүл мэндийн даатгалын сангаас 500,000 төгрөг орчмын эмчилгээ, тусламж үйлчилгээ авсан. *******ын зүгээс миний эмчилгээний зардлыг бүрэн төлөх санал тавьсан. Би тухайн саналыг хүлээж аваагүй, надаас гадна бусад хүмүүстэй мөнгөний хэрэгцээ их байгааг ойлгоод би өөрөө татгалзаж эмчилгээний зардал мөнгө аваагүй. Одоо миний гар бүрэн эдгэсэн тул *******од гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх 69 дүгээр хуудас/,
  • Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай “...Япон улсад үйлдвэрлэгдсэн ******* ******* улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ухнайн Батболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” 2.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийг хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.” гэх магадалгаа /хх 107-111 дүгээр хуудас/

 Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 397 дугаартай “1. *******ын биед зүүн мөр, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн зэрэгт хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 80-81 дүгээр хуудас/,

  • *******ын үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудаснууд /хх 86-88 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 398 дугаартай “1. *******ын биед тархи доргилт, баруун бугалга ясны толгой хэсгийн цууралт, баруун гарын шуу, нуруунд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн зэрэгт хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 89-90 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 399 дугаартай “1.Б.*******ийн биед тархины няцрал хүнд хэлбэр, суурь ясны болон ухархайн хугарал, зүүн талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, өвчүүний хугарал, нүүр, цээж, зүүн бугалгад зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна.” гэх дүгнэлт /хх 73-74 дүгээр хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-13 дугаар хуудас/,
  • Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-15 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******ын жолооны үнэмлэхийн лавлагаа, жолооны үнэмлэхийн хуулбар /хх 18-19 дүгээр хуудас/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-28 дугаар хуудас/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн хохиролд 5,000,000 төгрөг хүлээн авсан тэмдэглэл /хх 38 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2202351 дугаартай “******* ******* улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийн зам тээврийн ослоос учирсан хохирол 6,690,000 төгрөг ” гэх дүгнэлт /хх 95-102 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 127 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны ............... дугаартай “оршин суух хаяг”-ийн тодорхойлолт /хх 123 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт /134-138 дугаар хуудас/,
  • Аймгийн Нэгдсэн эмнэлэгт алсын дуудлагын төлбөрт 822,000 төгрөгийг тушаасан баримт /хх 141 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******ын Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 143-148 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын Захиргааны зөрчлийн шийдвэрлэлт /хх 150-152 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 26/109 дугаартай “2,706,800 төгрөг нэхэмжилсэн” тухай албан тоот /хх 153-154 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 26/116 дугаартай “502,000 төгрөг нэхэмжилсэн” тухай албан тоот /хх 155-156 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 26/127 дугаартай “20,000 төгрөг нэхэмжилсэн” тухай албан тоот /хх 157-158 дугаар хуудас/,
  • Эрүүл мэндийн даатгалын санд 522,000 төгрөгийг тушаасан баримт /хх 161 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 162 дугаар хуудас/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 163 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын ХААН банкны депозит дансны хуулга /хх 167 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 120 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх 168-172 дугаар хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Гүн булаг” гэх газар ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино.”, 2.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 3.4 дэх хэсгийн б-т заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.7 дахь хэсгийн а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд тархины няцрал хүнд хэлбэр, өвчүүний хугарал, нүүр, цээж, зүүн бугалгад зулгаралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, хохирогч Б.******* нарын мэдүүлгүүд, Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай магадалгаа, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 399 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдэгт: авто тээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон, мансуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл холимог хэлбэрээр учруулж, амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан байхыг ойлгохоор хуульчилсан.

Тодруулбал, шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргаж хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хор уршиг нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Прокуророос шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос *******ын хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнд “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан  гэж үзлээ.

            Хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд... хохирол учруулсан байхыг гэм хэргийн хохирол, хор уршигт ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулж, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 10,522,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч Б.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч *******т 5,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******д 5,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******, ******* нарын эмчилгээний зардалд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нийт 522,000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч Б.*******ийн эмчилгээний зардалд 2,706,800 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******гийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үлдэгдэл 1,690,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 Хохирогч Б.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч ******* нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын дүрс бичлэгтэй 1 ширхэг  CD дискийг хэрэгт хавсаргаж,  шүүгдэгч *******ын дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогтой У-н Б-ыг согтуурсан, мансуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч *******од дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******од мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын №......... дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч ******* нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирогч Б.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч *******т гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 5,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******д учирсан эд хөрөнгийн хохиролд 5,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******, ******* нарын эмчилгээний зардалд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нийт 522,000 төгрөг нэхэмжилснийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын дүрс бичлэгтэй 1 ширхэг  CD дискийг хэрэгт хавсарган хадгалсугай.

8. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч Б.*******ийн эмчилгээний зардалд 2,706,800 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1,690,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .......... дугаар баг, ............... тоотод оршин суух А овогт Б-н Х-д  олгосугай.

10. Хохирогч Б.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч ******* нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ