| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2019/00158/И |
| Дугаар | 158 |
| Огноо | 2019-05-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 158
| 2019 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 104/ШШ2019/00 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* 5 дугаар хороо,*******од оршин суух, ******* 5 дугаар хороо,******* М.Э /РД:**********/-ын
Хариуцагч: ******* 5 дугаар хороо,******* тоотод оршин суух, ******* Э.Э /РД:*******/-т холбогдуулан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Э.Этэй 2004 онд танилцаж, бидний дундаас 2005 онд хүү Д мэндэлсэн. Бид ******* гэрлэлтээ батлуулсан. Бидний харилцаа 2016 оноос хойш муудаж, таарч тохирохоо больж, хэрүүл маргаан тасрахгүй гэр бүлийн дотоод харилцаа таагүй болсон. Гэр бүлийн энэ харилцаа нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа тул сүүлийн нэг жил тусдаа амьдарсан. Мөн миний хувьд өнгөрсөн хугацаанд хамтран амьдрагчтай болсон. Харин хүү Д нь ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаа. Миний хувьд хүүхдийн тэтгэлэг төлөх хүсэлтэй байсан боловч хариуцагч тэтгэлэг авах шаардлагагүй гэсэн тул гэрлэлтээ цуцлуулна гэв.
Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2004 онд гэр бүл болсон. 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү Э.Д төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүүгээ өөрөөрөө овоглож гэрчилгээг нь авсан. Хүүхдээ өөрийнхөө асрамжид авна. Тэтгэлэг гаргуулахгүй, М.Э нэгэнт хамтран амьдрагчтай болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э хариуцагч Э.Эээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Э.Э нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч М.Э, хариуцагч Э.Э нар 2004 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү Э.Д төрсөн бөгөөд гэрлэгчид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүү Э.Дийг эх Э.Эээр овоглосон байна. Гэрлэгчид ******* гэрлэлтээ батлуулсан болох нь гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Э.Дий дугаарын төрсний гэрчилгээний хуулбар, “Амь-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн Э.Д эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх- 6,7/
Гэрлэгчид хамт амьдрах хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан “Гэрлэгчид бие биедээ үнэнч байх...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх...бие биеэ халамжлах, хүндэтгэх...” үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүйгээс өөр бусадтай эр эмийн харьцаатай болсон гэх шалтгаанаар үл ойлголцон маргалдаж, тусдаа амьдарсан.
Энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдраагүй, нэхэмжлэгч өөр бусадтай хамтын амьдралтай болсон байна. Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон /хх-8-11/, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ аваад ч үр дүн гарахгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Э.Д нь эх Э.Эийн асрамжид байсан, хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй, хүүхдийн саналыг харгалзан хүү Э.Дийг эх Э.Эийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Э хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын эд хөрөнгийн талаар, хариуцагч хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар шаардлага гаргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч М.Эы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Эээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баруунхуасай М.Э, хариуцагч ******* Э.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Э.Дийг эх Э.Эийн асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.Эы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Эээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эд олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН