Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 168

 

 2019 оны 05 сарын 29 өдөр

           Дугаар 104/ШШ2019/00168

                     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******,*******од оршин суух, ******* Б.Н /РД:**********/

Хариуцагч:*******,*******од оршин суух, ******* М.Б /РД:**********/-д холбогдуулан

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 01-ний  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би М.Бтой 2002 оны 7 дугаар сард танилцаж, хамтран амьдрах болсон. ******* гэрлэлтээ батлуулсан. ******* охин Б.О, ******* хүү Б.О, охин Б.Н, охин Б.Н, охин Б.Н нарыг төрүүлсэн. Эхний 5 жил хэдийгээр зодуулж, хүчирхийлэлтэй байсан ч гэсэн амьдрал маань сайхан байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд М.Б архийг маш их хэмжээгээр хэрэглэж гэр бүлдээ тус дэм болохоо больсон. Мөн хүүхдүүдтэйгээ их муухай харьцдаг. Манай хүүхдүүд их зөрүүд учраас аавтайгаа сөргөлдсөнөөс болж тэр дундаа дунд хүү Б.Оыг их зоддог байсан. Харин намайг архи уухаараа нэг удаа алхаар ууц руу маань хүртэл цохиж гэмтэл учруулж байсан. Би цагдаад хандах гэхээр нөхрөөсөө айгаад хандаж чаддаггүй.

Мөн М.Б согтуу гаднаас орж ирээд том охиныхоо өвөрт нь ороод, тэвэрч үнсээд байхаар нь охиноо холдуусан.

Би 2018 онд хөдөө ямаа самнахаар явсан хойгуур М.Б согтуу том охиныг 5.000 төгрөг авсан гэж далимдуулан хөхийг дарж үзээд, хувцасаа тайл гэж загинасан. Тухайн үед манай том хүү хамт байсан учраас аавынхаа үйлдлийг хараад над руу утсаар залгаад хэлсэн. Би тэр үед хөдөө байсан учраас маргааш өглөө нь ээжийгээ гэрлүүгээ явуулсан. Ээж гэрт очоод болсон зүйлийг мэдээд Цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхэд М.Б хашаагаар гарч зугтаад баригдаагүй.

Мөн өмнө нь энэ хүн манай бэр, миний төрсөн дүү охинтой унтсан байсан. Би тэр болгоныг нь уучилж байсан. Өнгөрсөн хугацаанд хэдийгээр М.Б архи уудаг ч гэсэн би хэдэн хүүхдүүдээ өнчрүүлэхгүйн тулд дуугай л өнгөрүүлсэн.  Бид гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас болж 2018 оны 02 дугаар сараас тус тусдаа амьдарсан. Одоо бол үнэхээр тэсч чадахгүй. Би энэ хүнээс хүүхдүүдээ хамгаалахын тулд гэрлэлтээ цуцлуулмаар байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Харин М.Боос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, бидэнд хуваах эд хөрөнгө байхгүй учир эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Нтай 2002 оны 7 дугаар сард танилцаж, хамтран амьдрах болсон. Бид ******* гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас ******* охин Б.О, ******* хүү Б.О, охин Б.Н, охин Б.Н, охин Б.Н нар төрсөн. Бид 2018 онд маргалдаж тусдаа амьдарсан. Бидний салсан шалтгаан нь миний архи ууснаас болж маргаанаас болсон. Би хүүхдүүдээ загинахаар эхнэр маань элдэв янзын арга зааж өгөөд миний үгийг сонсохоо больсон. Би ажлаасаа ядарч ирээд охиндоо ор засаад өг гэхэд өмнөөс “ядаргаатай юм бэ” гээд миний өмнөөс сөрвөлзөөд байсан. Тэгэхээр нь би ор руу түлхсэн. Тэр үед манай эхнэр орон дээр хэвтэж байсан. Харин том охины хувьд мөнгийг маань авчихаад хөхөвчиндөө хийсэн юм байх гэж бодоод хөхөвчийг нь шалгаж үзсэн. Түүнээс илж, таалсан зүйл байхгүй. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулмаар байна.

Энэ хүний дүү охин өөрөө намайг тэвэрч, үнсээд оролдоод байсан. Түүний дараа нь манайд ирж намайг оролдож байгаад надтай унтсан. Энэ тухай манай эхнэр мэдэж байгаа.

Би согтуудаа охиныгоо эхнэртэйгээ андуурч тэвэрч хэвтсэн. Би сэрээд охин маань байсан байна гэж мэдсэн. Мөн хүүхдүүддээ гар хүрдэг нь үнэн.

Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин охин Б.О, хүү Б.О, охин Б.Н, охин Б.Н, охин Б.Н нарыг эхийхэн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Мөн эд хөрөнгийн маргаангүй гэв. 

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч М.Боос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Б.Н гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

 

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Б.Н, хариуцагч М.Б нар 2002 оны 7 дугаар сард танилцаж, ******* гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас ******* охин Б.О, ******* хүү Б.О, охин Б.Н, охин Б.Н, охин Б.Н нар төрсөн байх ба хүүхдүүд одоо эх Б.Нгийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 59 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн 0027311-330, 0021157-46, 0425507-370, 0000838803-845, 1113000142 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Ачлал-Налайх” өрхийн эмнэлгийн тодорхойлолт,

 

Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн оргил” цогцолбор  сургуулийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “...Б.О нь 93 ангид суралцдаг нь үнэн” гэсэн, Налайх дүүргийн 119 дүгээр лаборатори сургуулийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “...Б.О нь 77 ангид суралцдаг нь үнэн” гэсэн, 109 дүгээр сургуулийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “...Б.Н нь 3в ангид суралцдаг нь үнэн” гэсэн, 109 дүгээр сургуулийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “...Б.Н нь 1б ангид суралцдаг нь үнэн” гэсэн,  Налайх дүүргийн 152 дугаар цэцэрлэгийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “...Б.Н нь ахлах “А” бүлэгт суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-18/

 

Нэхэмжлэгч Б.Н гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...М.Б байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ...Хүүхдүүдээ зоддог... М.Б том охиныхоо өвөрт нь ороод, тэвэрч үнсээд байхаар нь охиноо холдуусан...Би 2018 онд хөдөө ямаа самнахаар явсан хойгуур М.Б согтуу том охиныг 5.000 төгрөг авсан гэж далимдуулан хөхийг дарж үзээд, хувцасаа тайл гэж загинасан....2018 оноос хойш тусдаа амьдарсан.” гэж тайлбарласан, хариуцагч М.Б “...Би архи ууддаг. ...хүүхдүүдээ загинахаар эхнэр маань элдэв янзын арга зааж өгөөд миний үгийг сонсохоо больсон. Би ажлаасаа ядарч ирээд охиндоо ор засаад өг гэхэд өмнөөс “ядаргаатай юм бэ” гээд миний өмнөөс сөрвөлзөөд байсан. Тэгэхээр нь би ор руу түлхсэн. Тэр үед манай эхнэр орон дээр хэвтэж байсан. Харин том охины хувьд мөнгийг маань авчихаад хөхөвчиндөө хийсэн юм байх гэж бодоод хөхөвчийг нь шалгаж үзсэн. Түүнээс илж, таалсан зүйл байхгүй. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулмаар байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар зэргээс үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, тус тусдаа олон жил амьдарсанаас шалтгаалан бие, сэтгэл нь холдсон улмаар өөр бусадтай хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон байдлаас болжээ. 

 

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгаа. Мөн өмнө нь хариуцагч М.Б нь гаргаж байгаа үйлдэл нь хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирсан, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж зааснаар шүүх нэхэмжлэгч Б.Н, хариуцагч М.Б нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Б.Н үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг М.Боос илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон охин Б.Оийн “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал, Б.Оын “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал, Б.Нийн “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан ******* төрсөн охин Б.О, ******* төрсөн хүү Б.О, төрсөн охин Б.Н, төрсөн охин Б.Н, төрсөн охин Б.Н нарыг эх Б.Нгийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч М.Б бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдүүдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй. 

 

Харин хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдүүдийн асрамжийн талаар маргах эрхтэй.

 

Мөн шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Харин зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй. Мөн хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Боос 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан ******* гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* Б.Н хариуцагч ******* М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан ******* төрсөн охин Б.О, ******* төрсөн хүү Б.О, төрсөн охин Б.Н, төрсөн охин Б.Н, төрсөн охин Б.Н нарыг эх Б.Нгийн асрамжид байлгасугай.

3.Зохигчид хүүхдүүдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Боос 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

8.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                            З.ТҮВШИНТӨГС