Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1824

 

 

 

 

 

  2022        12         15                                  2022/ШЦТ/1824

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Ганцэцэг,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч Б.Б ын өмгөөлөгч Ч.Атарболд,

хохирогч Д.Л ,

шүүгдэгч Ш.У , О.Ш  тэдгээрийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцууЛ  тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамЛ  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ш.У , О.Ш  нарыг холбогдууЛ  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 06865 1805 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ш  нь өөрийн төрсөн охин Ш.У той бүлэглэн Монгол Улсад гурвалжин будаа боловсруулах үйлдвэр барьж үйл ажиллагаа явуулах зорилготой байсан Япон Улсын “.....” ХХК-ийн захирал Т д “Монгол Улсад гадаад улсын иргэн газар өмчилж, эзэмшиж болохгүй хуулиар хориглосон, мөн Монгол улсад гадаадын компани үйл ажиллагаа явуулж, түүхий эд гадаад улс руу экспортлоход хүндрэлтэй татвар өндөр байдаг” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийгөө цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, миний нэр дээр компани байгууЛ  гурвалжин будааны үйлдвэрийг барих боломжтой гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвууЛ  ашигЛ  2016 оны 09 дүгээр сард “.....” ХХК-г өөрийн нэр дээр байгууЛ  Япон улсын “.....” ХХК-ийн захирал Т гаас 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5.300.000 иен, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 140.000 ам доллар, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 772.000 ам доллар, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 370.500 ам доллар, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 48.800.000 иен, 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 иен, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 40.050.000 иен, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 340.000 ам доллар, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 472.000 ам доллар, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11.760.000 иен, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 62.650.000 иен, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 6.800.000 иен, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10.300.000 иенийг тус тус шилжүүлэн авч нийт 9.165.631.375 төгрөгийг зээл нэрийдлээр залиЛ  авч их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.У нь өөрийн төрсөн эцэг О.Ш тай бүлэглэн Монгол Улсад гурвалжин будаа боловсруулах үйлдвэр барьж үйл ажиллагаа явуулах зорилготой байсан Япон Улсын “.....” ХХК-ийн захирал Т д “Монгол Улсад гадаад улсын иргэн газар өмчилж, эзэмшиж болохгүй хуулиар хориглосон, мөн Монгол улсад гадаадын компани үйл ажиллагаа явуулж, түүхий эд гадаад улс руу экспортлоход хүндрэлтэй татвар өндөр байдаг” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж манай аав цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, түүний нэр дээр компани байгууЛ  гурвалжин будааны үйлдвэрийг барих боломжтой гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвууЛ  ашигЛ  2016 оны 09 дүгээр сард “.....” ХХК-г О.Ш ын нэр дээр байгууЛ  Япон улсын “.....” ХХК-ийн захирал Т гаас 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5.300.000 иен, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 140.000 ам доллар, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 772.000 ам доллар, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 370.500 ам доллар, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 48.800.000 иен, 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 иен, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 40.050.000 иен, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 340.000 ам доллар, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 472.000 ам доллар, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11.760.000 иен, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 62.650.000 иен, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 6.800.000 иен, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10.300.000 иенийг тус тус шилжүүлэн авч нийт 9.165.631.375 төгрөгийг зээл нэрийдлээр залиЛ  авч их хэмжээний хохирол учруулсан,

Мөн .....орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 146 дугаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрлийн дагуу Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болохыг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашигЛ  үнэгүй.мн сайтад “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю Эл хотхонд 3 өрөө байр зарна” гэж зарыг байршуулж тус байрны захиран зарцуулах эрхийг бусдад итгэмжлэл олгон шилжүүлэн хуурч, хохирогч Д.Л той 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгууЛ  Д.Л оос Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны салбар дээрээс мөнгөн шилжүүлгээр шилжүүлсэн нийт 260.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны .....  дугаарын дансаар шилжүүлэн авч залилж, бусдад нийт 9.425.631.375 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.У , О.Ш  нарыг холбогдууЛ  яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 06865 1805 дугаар хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ш.У , О.Ш  нар нь залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Өмгөөлөгч А.Оюун, Ч.Хүрэлбаатар нарын зүгээс 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.О д хандан гаргасан “Япон Улсын иргэн Т гийн бие төлөөлөгч А  бидэнд хандаж өмгөөллийн үйл ажиллагаа хүссэн дагуу Т  нь Ш.У , О.Ш  нарт их хэмжээний мөнгө залилуулсан болохоо доорхи байдлаар илэрхийлсэн болно.

Япон Улсын “.....” компанийн захирал Т  нь өөрийн Япон найз болох Саяитотай Монголд гоймонгийн үйлдвэр байгуулж Япон улс руу гоймон гаргах талаар ярьж байсан гэх ба тухайн үед орчуулагчаар багагүй хугацаанд ажиллаж итгэл олсон Ш.У  гэх эмэгтэй “гадаадын хүмүүс Монголд газар ашиглах, компани байгуулах боломжгүй, харин Монгол хүний нэр дээр компани байгуулах боломжтой, миний аав цагдаагийн байгууллагад олон жил ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэртээ гарсан хүн байгаа, аавынхаа нэр дээр компани байгуулж, үйл ажиллагаа явуулж болох тухай удаа дараа хэлэхэд нь түүний нэр хүндэд итгэж, Т  нь өөрийн компанийн нэр болох “.....” компанийхаа нэрийг О.Ш т хэрэглүүлж “.....” ХХК-г байгуулсан.

Т  өмнө нь Вьетнам Улсад хамтарсан үйлдвэр бариулж, үйл ажиллагаа явуулахад ямар нэг асуудал гарч байгаагүй нь О.Ш , Ш.У  нарт итгэхэд нөлөөлж үүсгэн байгуулсан “.....” компанийн данс руу 2.094.500 ам доллар, 189.110.000 иен болон нийт 4.500.000 сая орчим Америк долларыг шилжүүлсэн байна. О.Ш , Ш.У  нарын зөвлөснөөр дээрхи их хэмжээний мөнгийг “зээлийн гэрээ” хэлбэрээр өгчээ.

Гэтэл О.Ш  нь тэр мөнгийг авснаас хойш тохиролцсон үүргээ үл биелүүлж мөнгийг нь юунд зарцуулсан тухай үнэн зөв, бодит мэдээлэл өгөхөө больж улмаар холбоогоо тасалсан байна. Тэр ч бүү хэл Т гийн бие төлөөлөгч А  Монгол Улсын 2018 оны 06 дугаар сард ирж О.Ш , Ш.У  нартай уулзах гэж утас руу нь удаа дараа залгаж, мессеж бичсэн боловч огт хариу өгөөгүй, утсаа аваагүй байна.

О.Ш , Ш.У  нар анхнаасаа бидний итгэлийг ашигЛ  Монгол хэл болон хууль мэдэхгүй байдлыг далимдууЛ  “..Гадаадын хүн Монголд газар ашиглах, компани байгуулж үйлдвэр барих боломжгүй, харин Монгол хүний нэр дээр байгуулах боломжтой..” гэх зэргээр хуулийн заалт, бодит байдлыг нуух замаар биднийг төөрөгдөл оруулж хуурч мэхэлсэн байна гэсэн гомдлыг Япон тал гаргаж байна.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 6.5-д “төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан болзол, журмаар ашиглуулж болно..” гэж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган Америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг ойлгоно” гэж заасан байхад О.Ш , Ш.У  нар Япон иргэдийг хууран мэхэлж их хэмжээний хохирол учруулжээ.

Тэдэнд итгэх болсон нь Ш.У  нь багагүй хугацаанд орчуулагчаар ажилласан, аав О.Ш  нь Монголын цагдаагийн байгууллагад олон жил ажилласан нэр хүнд нөлөөлсөн.

Тэдний шилжүүлсэн их хэмжээний мөнгө юунд ямар зориулалтаар хэрхэн зарцуулсан нь өнөөдрийг хүртэл мэдэгдэхгүй, тодорхойгүй байна. О.Ш  миний мөнгийг авахдаа “зээлийн гэрээ” байгуулахыг зөвлөсөн нь хожим асуудал буруудах үед Иргэний эрх зүйн асуудал мэт харагдуулах зальт санаа байсан гэж үзэж байгаа бөгөөд дээрх мөнгийг авахын тулд тус гэрээгээр халхавчилж хуурч мэхлэн итгэлийг минь эвдэж залилсан тул Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийсэн болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан гэрээгээр халхавчЛ  бусдын мөнгийг их хэмжээгээр залилж авсан О.Ш , Ш.У  нарыг яаралтай эрэн сурвалжилж, залиЛ  мэхэлсэн хэргийг шалгаж хариуцлага тооцож өгнө үү. Мөн их хэмжээний мөнгөний зарцуулалт, тэдэнд хамаарах хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн зарцуулалт, банкны харилцах болон бусад холбогдох данснуудад хязгаарлалт хийж, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна..” гэх агуулгатай хүсэлт /1 хх-ийн 16-18/,

 

2017 оны 05 дугаар сарын 12, 2017 оны 06 дугаар сарын 13, 2017 оны 01 дугаар сарын 10, 2017 оны 09 дүгээр сарын 08, 2017 оны 11 дүгээр сарын 01, 2017 оны 10 дугаар сарын 11, 2017 оны 09 дүгээр сарын 25, 2017 оны 08 дугаар сарын 31, 2017 оны 08 дугаар сарын 04, 2017 оны 07 дугаар сарын 25, 2017 оны 07 дугаар сарын 10, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдийн Т  болон О.Ш  нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /1 хх-ийн 19-55/,

 

Хохирогч Т  мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:

“С   бол миний аавын дотны найз байгаа юм. Бид найз нөхдийн харилцаатай бөгөөд хамтран ажилладаг. О.Ш  гэдэг хүнийг танихгүй. Энэ ажил эхлээд 2-3 удаа Монгол Улс, Улаанбаатар хотод болон Дорнод аймагт уулзаж байсан. Хэзээ гэдгээ мэдэхгүй байна. Ш.У г 3-4 жилийн өмнөөс мэдэх болсон ба манай ажилтай И тай гэр бүл болсон. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Шанхайд И тай хамт ирэхэд нь анх удаагаа уулзсан. Миний найз С   нь Монгол Улсад гурвалжин будаа тариалдаг. Тэгээд тариалдаг будаагаа Япон Улс руу экспортолдог. Тэгээд би С  гийн ажлыг дэмжиж Монгол Улсад гурвалжин будаа цэвэрлэх үйлдвэр байгуулахаар С   бид 2 ярилцаж шийдвэр гаргаад ажлаа эхэлсэн. Тэгээд санхүүгийн тооцоогоо бид хоорондоо ойролцоогоор тооцоож ажлаа эхлүүлсэн. “..... ” ХХК бол миний “.....” ХХК-тай ямар ч хамаагүй компани. Тэгээд тухайн үед О  гэх нэртэй Монгол Улсад Анагаах Ухааны их сургуулийн барилга барих төсөл дээр Ш.У  ажиллаж байсан учраас О.У г орчуулагчаар ажиллуулдаг байсан. Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд очиход Япон Улсын Элчин сайдын яамныхан Монгол Улсад хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага зааж өгсөн. Тэгээд би У той уулзаж тариаЛ гийн газар түрээслэх талаар ярилцсан. Би тариаЛ гийн газар түрээслэхэд ямар үнэ ханштай болох талаар асууж мэдээлэл авсан. Тэгээд Дорнод аймагт үйлдвэр байгуулахаар У , С  , М , С  гийн эхнэр, И  бид нар очсон. Дорнод аймагт очиход Ш.У гийн аав О.Ш  бид нарыг тосож авса ба үйлдвэрийн газар үзэхэд газар худалдана гэсэн хэд хэдэн хүнтэй уулзаж газрыг нь үзсэн. Дээрх хүмүүстэй уулзах, Дорнод аймаг руу явах ажлыг О.У  зохион байгуулсан. Тухайн үед гадаадын иргэн Монгол Улсад газар эзэмших боломжгүй гэх ойлголтыг У гоос авсан байсан учраас газар худалдаж авъя гэхэд мөн гадаадын иргэн газар худалдан авч болохгүй гэж тайлбарласан. Тэгээд энэ байдлаас болж Монгол Улсад компани байгуулсан нь дээр юм байна гэж бодоод манай ажилтан И  цаашид Монгол Улсад амьдрах юм байна гэж бодсон. Тэгээд Монгол компанитай болох нь зөв юм байна гэж бодоод С  г дэмжиж С  гийн будааг цэвэрлээд ажилЛ а, И  У той гэрлэсэн Монгол Улсад амьдрана гэж бодож байсан. Би өөрийнхөө компанийн салбар компанийг байгуулж төслөө хэрэгжүүлнэ гэж бодож байтал У  “гадны компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад бүтээгдэхүүнээ гадаад улсад экспортлоход татвар өндөр хүндрэлтэй байдаг гэж тайлбарлаж өгсөн. Тэгээд компани байгуулаад У гоор хариуцуулахад чадахгүй байх гэж бодоод тэр талаараа У д хэлэхэд “манай аав цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, цагдаагийн дарга байсан хүн байгаа юм, та итгэж болно” гэж ятгасан. Тэгээд аавыгаа бид нартай танилцуулсан. Тэгээд У  нэгдүгээрт манай компанийн ажилтны хууль ёсны гэр бүлийн гишүүн, хоёрдугаарт аав нь цагдаагийн газрын дарга хүн байсан учир итгэх даах хүн байна гэж бодсон. Уг төслийг явуулахын тулд У  Монгол Улсад компани байгуулж тэр компаниараа төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. У  энэ талаар бүхнийг мэдэж байсан. Бид гадаадын компани учир “болохгүй юм байна, яах вэ” гэхэд У  “би хийе” гэж өөрийгөө санал болгож байсан. “.....” ХХК бол О.Ш , Ш.У  нарын компани. Би хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэр баригдаад С  гийн будааг цэвэрлэх үйл ажиллагаа явуулаад олсон орлогоороо надад эргэн үйлдвэр барьсан мөнгийг нөхөн төлөх бололцоотойгоор төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Ш.У , О.Ш  нар үйл ажиллагаанаасаа цалинжих байсан. Манай компанитай цалин хөлсний талаар тохиролцоогүй. Миний өгсөн мөнгийг зөвхөн үйлдвэр барьж байгуулахад зарцуулах ёстой байсан. “.....” ХХК-иар зөвхөн үйлдвэрийг бариулж үйлдвэр ашиглалтад орсны дараа цаашид хэрхэн ажиллах талаар тохиролцох байсан. Анхнаасаа Ш.У  бидэнд гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулвал газар авч болохгүй, мөн бүтээгдэхүүнээс гадаад улсад гаргах, оруулж ирэх асуудал дээр хүндрэлтэй асуудлууд гарна гэх мэтээр хэлж ярьж ятгасаар байгаад л ийм зүйл боллоо. Анхнаасаа биднийг үйлдвэр барьж байгаа дүр эсгэн залиЛ  мэхлэх санаа зорилготой байсан юм байна... Санхүүгийн үйл ажиллагаанд компанийн санхүүгийн ажилтан Н  хяналт тавьж байсан. Н  Монгол Улсад “Юни Такс” ХХК-ийг сонгосон. Эхэндээ У  санхүүгийн тайЛ  тооцоогоо өгч байсан ч сүүлдээ өгөхөө байсан. Ер нь бол санхүүгийн хяналт тавьж чадаагүй. М  үйлдвэр барих үйл ажиллагаанд бүхэлд нь хяналт тавих үүрэгтэй байсан ба хяналт тавьж чадаагүй. И  бол манай компанийн ажилтан. Үйлдвэр барих ажилд ямар нэг хамааралгүй. Үйл ажиллагаанд оролцох эрхгүй, оролцох үүрэг хүлээгээгүй байсан. Гэхдээ энэ төсөл эхлэхэд бидэнд туслаад хамт явдаг байсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ийм төрлийн бизнес эрхэлж байсан туршлагатай, учир С   будаа тариалж цэвэрлүүлэх тоног төхөөрөмжөө сонгосон. Тоног төхөөрөмжийг С   хамт явж сонгосон. Харин худалдан авах тал дээр хэн хэдэн төгрөгийг шилжүүлснийг мэдэхгүй байна... Үйлдвэр барих тоног төхөөрөмж худалдан авах, мөнгө захиран зарцуулах эрх нь шууд Ш.У , О.Ш  нарын гарт байсан. Барилга барих, эхлүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах болон санхүүгийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар би болон М  оролцоогүй, барилга барих компани, тусЛ  гүйцэтгэгч компани зэргийг У  дан ганцаараа шийдээд бид нарт тэр талаараа хэлдэг байсан. Бид нарын явуулсан мөнгөний зарцуулалт ирэхгүй байсан учраас хөрөнгө оруулалтаа зогсоосон. Тэгээд Ш.У той холбогдож чадахаа больсон. Б  гэх хүнтэй нэг удаа уулзаж байсан. Монгол Улсад Анагаах Ухааны их сургуулийг барих ажлын гүйцэтгэгч компанийн захирал нь Б . Хамтран ажиллаж байгаагаас өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. “.....” ХХК-ийн 70 хувь нь ямар аргаар Б ын нэр дээр очсоныг мэдэхгүй байна. Анх Анагаах Ухааны Их сургуулийн барилгын төсөл баригдах гээд тусЛ  гүйцэтгэгч компаниудаа судалж байхад Б  гэх хүний компани сонгогдсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 143-146/,

 

Иргэний нэхэмжлэгч М  Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Ер нь бол манай компани хөрөнгө оруулалт хийгээгүй, зээл тусламж олгоогүй. “.....” ХХК-ийн бариулж байсан үйлдвэр юм. Монгол Улсад гадаад иргэн газар авч үйлдвэр барих боломжгүй гэж У , Ш  нар ойлгуулсан учраас “.....” ХХК-г У , Ш  нарын нэр дээр байгуулсан. У  нь “.....” ХХК-г байгуулахаас өмнө орчуулагчаар ажиллаж байсан. Уг компаниас цалин авч байсан. Манай компани үйлдвэр бариулах хөрөнгө гаргаж У , Ш  нар хариуцаж бариулснаар тохиролцоо дуусах ёстой байсан. Тэгээд харин үйлдвэр маань ашиглалтад ороогүй ийм зүйл боллоо. Нийт 13 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн өгсөн ба ямар нэгэн баримт авч үлдэхийн тулд дээрх гэрээг 13 удаа хийсэн. Бид нар У д барилга барих ажлыг хариуцуулсан. Мөнгө зээлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах байсан бол бид нэг л удаа гэрээ хийх байсан..”,

“...Тэгээд үйлдвэрээ барих гэхэд “....” ХХК-ийн захирал С   бидэнд үйлдвэр маань ийм байх ёстой гэдгийг зургаар зурж тайлбарЛ  өгсөн ба тэр зургийн дагуу О.Ш , Ш.У  нар барилгын зураг төслийг гаргуулж бид нарт 5.000.000 ам доллар болно гэж танилцуулсан. Бид нар барилга барих зургийг үзэж хянаж боломжийн санагдаж барилгыг эхлүүлэхээр шийдсэн. Тэгээд барилга барих ажлыг 100 хувь У , Ш  нарт хариуцуулаад үлдээсэн. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5.3 сая иенийг хэд хэдэн удаа янз бүрийн дүнгээр хувааж шилжүүлсэн. Учир нь Ш.У , О.Ш  нарыг хэрэгтэй гэх цаг үед шилжүүлэн өгдөг байсан бөгөөд 2047 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 13 удаагийн үйлдлээр 418.283.000 иен шилжүүлсэн. Үүнд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5.3 сая иен, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 140 мянган ам доллар, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 777 мянган ам доллар, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 370.500 ам доллар, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 48.800.000 иен, 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 3 сая иен, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 40.050.000 иен, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 340.000 ам доллар, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 472.000 ам доллар, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11.760.000 иен, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 62.650.000 иен, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 6.800.000 иен, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10.300.000 иенийг тус тус шилжүүлэн өгсөн. Уг мөнгийг өгсний дараагаа У  утсаа авахаа больсон. Уг барилгыг 2017 оны 09 дүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байсан. Гүйцэтгэгч компаниудыг О.Ш , Ш.У  нар өөрсдөө сонгон шалгаруулж, өөрсдөө хяналт тавьсан. Дээрх мөнгө “.....” ХХК-ийн дансаар орсон. Ш , У  нартай холбогдоогүй хагас жил болж байна. Хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард уулзахад барилгын ажил дуусаагүй өөр мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан. Бид нар дахин мөнгө өгөөгүй. Үйлдвэрийн барилгыг очиж үзээгүй. Дээрх шилжүүлсэн мөнгө “.....” ХХК-ийн эзэн Т гийн мөнгө. Компанийн 70 хувь яагаад Б ын нэр дээр байгааг мэдэхгүй байна. Б , Ш  нар найз нөхдийн холбоотой. Одоо манай эмнэлэг дээр ажиллаж байгаа. Энэ асуудал болоход Б  надад хандан “..... ХХК-ийн 70 хувийг өгье. Энэ маргаанаа больчих” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 157-158/,

 

Гэрч Н  Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“У , Ш  нарыг танихгүй. Өмнө нь ажил хэргийн шугамаар 2 удаа уулзаж байсан... Өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг “.....” ХХК-д ажилладаг У д даалгасан. Мөнгөний зарцуулалтыг баримтын түвшинд шалгаж ажил хэвийн явагдаж байгаа эсэхийг хянадаг байсан. Миний хувьд Япон Улсад ажилладаг байсан. Япон Улсаас У гийн явуулсан баримтуудыг үздэг байсан. “.....” ХХК-иас мөнгөний нэхэмжлэх ирж түүнийг захирал зөвшөөрснөөр мөнгийг шилжүүлдэг байсан. Би интернетээс хайж байгаад Монгол Улс дахь “Юни такс” ХХК-г сонгож татварын тайЛ  мэдээ гаргах ажлыг хариуцуулсан ба уг компаниас манайд нэг ч удаа тайЛ  мэдээ ирээгүй. Би захирлын зөвшөөрснөөр нийт 420 сая иенийг “.....” ХХК-д шилжүүлсэн. 2017 оны 07 дугаар сард Монгол Улсад ирж У той уулзаад санхүүгийн үйл ажиллагаа буюу манай шилжүүлсэн мөнгөний зарцуулалтыг нүдээр үзэж хартал санхүүгийн үйл ажиллагаа хэвийн байсан. 2017 оны 07 дугаар сард ирээд У гоос зарцуулсан мөнгөний талаар асуухад бүхий л баримтуудыг гаргаж ирж байсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сард Анагаах Ухааны их сургуулийн барилгын төслийн ажлаар Монгол Улсад ирсэн. Тухайн үед нэгэнт ирснийх гээд У той уулзах гэтэл зугтаагаад уулзахгүй байсан. Би өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж чадаагүй. Барилгын гэрээний төлбөр, тоног төхөөрөмжийн төлбөр гэх зэрэг утга бүхий нэхэмжлэхүүд ирдэг байсан. Нийт 13 удаа нэхэмжлэх ирж мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 231-232/,

 

Гэрч И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“У  бол И гийн эхнэр. У г энэ утгаар нь танина. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. “.....” ХХК-ийн захирал Т д Монгол Улсад гурвалжин будаа цэвэрлэх үйлдвэр байгуулах талаар санал тавьсан. Учир нь би Монгол Улсад гурвалжин будааг 5 дахь жилдээ тариалж байна. Тариалсан будаагаа Япон Улсад аваачиж цэвэрлэж худалдаалдаг юм. Тэгээд Т  миний саналыг хүлээн аваад Монгол Улсад будаа цэвэрлэх үйлдвэр бариулахаар төлөвлөж эхэлсэн юм. Би Япон Улсад будаа цэвэрлэх үйлдвэртэй. Тэгээд тоног төхөөрөмжөө 5 жилийн өмнө БНХАУ-ын Шандунь мужид байх Л  гэх захиралтай компаниас худалдан авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмжөөс илүү хүчин чадалтай тоног төхөөрөмж авахаар сонгосон. Нэгдүгээрт будааг том жижгээр нь ялгадаг төхөөрөмж, хоёрдугаарт хатаагч машин, гуравдугаарт будааг хальсалдаг төхөөрөмж, дөрөвдүгээрт савладаг төхөөрөмж, тавдугаарт хаягдал хог цэвэрлэх төхөөрөмж, зургаадугаарт хадгалах сав зэрэг 6 ширхэг төхөөрөмжийг сонгож захиалсан. Дээрх төхөөрөмжүүдийн үнэ 1.4 сая ам доллар болох байх. Би тоног төхөөрөмжийг сонгосон. Гэрээ хийх ажлыг У  хийсэн. Тоног төхөөрөмж бэлэн болсны дараа мөнгийг нь шилжүүлээрэй гэдгийг хэлсэн. Түүнээс өөр ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг өгөх үүрэг, шийдвэр өгөөгүй... Би тоног төхөөрөмжийг сонгож өгсөн боловч тоног төхөөрөмжийн захиалагч нь “.....” ХХК байсан учир захиалга өгөх, гэрээ хэлцэл хийхэд ямар нэгэн байдлаар оролцоогүй..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 234-235/,

 

Гэрч О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би захирал Т гийн хүссэнээр барилгын угсралтын ажлын чанарт хяналт тавихаар Дорнод аймагт очсон. Тэгээд “.....” ХХК-ийн үйлдвэрийн барилгын ажилд чанарын хяналт тавьж ажилласан. Төлөвлөгөөгөөр 2017 оны 05 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл Дорнод аймагт байсан. Учир нь барилга угсралтын ажил төлөвлөгөөнөөс хоцорсон. Нэгдүгээрт барилга угсралт хийх компанийн ажиллах хүч хангалтгүй байсан. Хоёрдугаарт гурвалжин будааны үйлдвэрийн шал, бетон зутгах ажил хүйтэрснээс болж ажил хийх боломжгүй тул түр зогссон. Энэ хооронд албан конторын ажлыг хийж дуусгасан. Тэгээд 2018 оны 05 дугаар сараас хойш үйлдвэрийн барилга үргэлжлэхээр болсон. Тэгээд 2018 оны 06, 07 дугаар сард үйлдвэрийн барилгыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч У  албан бичгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчид санхүүжилт дууссан учир барилгын угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэдгийг дам хүнээс сонссон. Тэгээд ажил явагдаагүй. Үйлдвэрийн гадна хана, дээвэр, гадна хаалгыг хийж дуусгасан. Дотор хийх ёстой хамар хана, угаалга, ариун цэврийн өрөө, оффис, албан тасалгаа, үйлдвэрийн бетон шал, халаалт зэрэг ажил хийгдээгүй. Учир нь ажил сунжирч удсаар байгаад хийгдээгүй. Энэ талаар би төв компанидаа мэдэгдэж байсан. “.....” ХХК-иас хөрөнгө оруулалт өгсөн байсан. Санхүүжилтэд өгсөн мөнгөний талаар нь ажил хийчихсэн байсан. Үлдсэн мөнгөөр барилгыг дуусгах бүрэн боломжтой байсан. Миний сонссоноор бол 420 сая иенийн хөрөнгө оруулсан юм шиг байна. Ер нь хөрөнгө оруулсан мөнгөөр үйлдвэрийн барилгыг хангалттай барих байсан. Надад дээрх үйлдвэрийн холбогдолтой зураг төсөл байхгүй. Бүгдийг нь У д өгсөн. Бүх санхүүгийн асуудлыг ..... ХХК-ийн удирдлагууд хийдэг байсан. Би ..... ХХК-аас цалингаа авдаг байсан..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 237-238/,

 

Гэрч И  К гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Монгол Улсаас улаан буудай худалдаж авах сонирхолтой Япон Улсын “....” компанийн захирал С   гэдэг хүн Монгол Улсаас гурвалжин будаа авч Япон Улс руу гаргадаг байсан. Тэгээд Монгол Улсад гурвалжин будааг үр хэвээр нь тээвэрлэхэд хүнд учраас Монгол Улсад ургуулсан гурвалжин будааг боловсруулах үйлдвэр барихаар болсон ба харин барилгыг манай ..... ХХК барихаар болсон. Монгол Улсад ургуулсан гурвалжин будаа цэвэрлэж Япон Улсад аваачиж тээрэмдээд тэр гурилаар нь гоймон хийдэг юм. Анх ...., ..... болон Япон Улсад 4-5 компани нийлж энэ үйлдвэрийг барихаар ярилцаж байсан боловч ажил хэрэгжих үед бүгд мөнгөгүй болж “.....” ХХК дан ганцаараа барихаар болсон юм. Тэгээд хөрөнгө оруулалт хийгээд би “.....” ХХК-ийн үндсэн ажилтан У  миний эхнэр учраас Монгол компаниа захиалагч болгон өөр туслан  гүйцэтгэгч нараар энэ ажлыг хийхээр болсон юм. Монгол Улсад үйлдвэр байгуулах гэхээр газар хэрэгтэй болно газар авах гэхээр гадаадын аж ахуй нэгж болохгүй гэж Монгол өмгөөлөгч хэлснээр манай компанийн удирдлага тэгж болохгүй гэж ойлгосон байсан. Ш.У гийн санал болгосноор Дархан хотын замын цагдаагийн дарга байсан О.Ш ыг ..... ХХК-ийн захиралаар томилсон. Хуулиа мэддэг, хуулийн байгууллагад ажилладаг байсан учраас хариуцлагатай гэж манай удирдлага бодсон. Тэгээд л ажил эхэлсэн. Ажил эхэлж сонгон шалгаруулалт, ажил эхэлсэн ажлын үйл явц, хөрөнгө, мөнгө санхүүд ямар нэгэн хэмжээгээр оролцоогүй. Уг нь ..... ХХК-г үүсгэн байгуулах хүртэл хамт үйл ажиллагаанд нь оролцож байсан боловч яг компани үүсгэн байгуулагдсаны дараа миний өөрийн эмнэлгийн барилгын төсөл эхэлсэн учраас би захирал Т д захидал бичсэнээр Ку   ирсэн юм. Миний хувьд “.....” ХХК-ийн санхүү болон барилгын ажлын талаар мэдэхгүй. Ерөнхий төсөв нь 400 сая иен. Би барилгыг үзэж байгаагүй. Кобаяаши бүх тайЛ  мэдээгээ захирал руу өгдөг байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 240-241/,

 

Гэрч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “О.Ш тай хамтран ажиллаж байсан удаа байхгүй. О.Ш  Дархан хотод байдаг... 2016 онд нэг удаа Ш.У  надад гурвалжин будаа тарих санал гаргасан. Тэгээд би зөвшөөрсөн ба тэгэхэд “....” ХХК-ийн эзэн гэх Япон улсын ахимаг насны хөгшинтөй уулзуулж гэрээ хийсэн. Гэрээнд “....” ХХК-иас өгсөн үрийг Япон технологийн дагуу тарьж ургууЛ  ургацыг өөрсдөө авах талаар тусгагдсан байсан. Тэгээд 40 тн үрийн будаа ирсний дагуу Дорнод аймгийн Халх гол суманд байх өөрийнхөө тариаЛ гийн талбай дээр ирсэн. Тэгэхэд “....” ХХК-ийн аграномич байсан. Япон аграномичийн зааврын дагуу тариалалт хийсэн. Тэр жил их хэцүү, ган гачигтай байсан ч ургац их сайн ургасан. Тэгээд хугацаандаа ургацаа хураах болоод Япон аграномич Монгол аграномич нарын санал зөрөлдсөн учраас Япон аграномичийн заавраар хураахаар болсон. Тэгээд хураах гэтэл шөнийн дотор хяруу цохиж Япон аргаар тарьсан нь буруу болж 1000 га газарт тарьсан тариаЛ  байхгүй болсон. Тэгээд тэр жилдээ алдагдалд орсон. Дараа жил нь улаан буудай тариалах гээд байж байтал У , Ш  нар Улаанбаатар хотод манай гэрт ирээд гурвалжин будааны үйлдвэртэй болсон. Үйлдвэрээ барьж байгаа бид хөнгөлөлттэй зээл авсан. Таны талбай дээр дахин таръя гээд бичиг баримтаа үзүүлсэн. Би “энэ эрсдэлтэй юм байна” гэж хэлээд аграномичоос асуухад энэ жил ургац алдахгүй би технологийг нь сураад авлаа гэж хэлсэн. Хаширлаад үйлдвэр чинь хэзээ ашиглалтад орох юм бэ гэхэд 2018 оны 07 дугаар сард ашиглалтад орно гэж хэлсэн. Тэгэхээр нь тоног төхөөрөмж нийлүүлж байгаа хүнтэй чинь уулзъя гэхэд “тэгье” гээд миний зардлаар Бээжин рүү явсан. Тэгээд Бээжинд очиж Хятад тоног төхөөрөмж нийлүүлэх захиралтай уулзахад тэр Л  Хайдав гэх хүн манайх тоног төхөөөрөмжийн үнийн дүнгийн 80 хувийг У гоос авчихсан байгаа. Одоо 20 хувиа өгчих юм бол 4 дүгээр сараас Монголд очно. Тэгээд баярын дараа ашиглалтад орчихно. “Манай үйлдвэр 10 тэрбумын өртөгтэй, үйлдвэрийн 70 хувийг эзэмшиж хариуц тэгээд үйл ажиллагаагаа явуулъя” гэж тохирсон. Тэгээд энэ талаараа гэрээ хийсэн. Тариалсан үр тариагаар эргэлт хийж өр төлбөрийг төлөх гэж байсан юм. Манай компанийн хуульч Батмөнх гэрээг бэлдэж бид нотариатаар орж гэрээг байгуулсан. Энэ гэрээний хувь манай компанид байгаа. Хуулийн дагуу 1 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй компанийн 700.000 төгрөгийг тушааснаар “.....” ХХК-ийн 70 хувийг эзэмших болж цаасан дээр буусан юм. Гэхдээ тэр компанийн гэрчилгээ нь надад байдаг ч өөр ямар нэг зүйл байдаггүй. Тэгээд тэр жилдээ дахин өөрөө үр олж дахин 1000 га газарт гурвалжин будаагаа тарьж эхэлсэн ч би хаширлаж хажуугаар нь улаан буудай тариалсан. Энэ үеэр У  үйлдвэрийн харуул хамгаалалтын мөнгө 5 сая төгрөг өг, дээрээс нь өөрийнхөө харуул хамгаалалтаа тавь гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр нь би нэгдүгээрт үйлдвэр ашиглалтад ороогүй байна, хоёрдугаарт цаасан дээр л буусан болохоос хүлээлцэж авсан зүйл байхгүй учраас татгалзсан. Тэгээд тэр жилдээ би 100 гаран тонн гурвалжин будаа, улаан буудай зэрэг 800 гаран тонн ургац хураасан. Тэр үед үйлдвэр маань ашиглалтад ороогүй байсан учраас “.....” ХХК-ийн бие төлөөлөгч М д албан бичиг өгсөн. Уг албан бичигт танай хүсэлтээр гурвалжин будаа тарьж хураан авсан гэтэл үйлдвэр чинь ашиглалтад орсонгүй, энэ ..... ХХК-ийн 70 хувиа буцааж ав гэсэн утга бүхий бичиг өгсөн. Тэгтэл М  энэ төсөл царцсан, одоогоор завгүй байгаа учраас энэ бичгийг ерөнхийлөгчдөө аваачиж өгье, тэгээд ярилцъя гэж хэлсэн. Тэгээд л тэр цагаас хойш яг тэр хэвээрээ байгаа. Ийм зүйл болсон... Хэрэв хүсвэл компанийн 70 хувийг эргүүлэн өгөхөд бэлэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 2-3, 9-10/,

 

Гэрч А.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:

“...Тэд нар ирчихээд Япон Улсаас хөрөнгө оруулалт орж ирж байгаа учраас Япон хэл дээр тайЛ  мэдээ гаргах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд сар бүр санхүүгийн тайЛ  мэдээ гаргах хэрэгтэй байна танайхаар энэ ажлыг хийлгэмээр байна гэж хэлсэн. Тэгээд зөвшөөрөөд ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээг хийсэн. Манай компанийг Япон тал нь сонгосон. Тэгээд гэрээний дагуу сар бүр гарсан гүйлгээ санхүүгийн мэдээг У  өгснөөр мэдээг сар бүр Япон талд тайЛ  гаргаж өгдөг байсан. Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж байгаагүй зөвхөн өгсөн материалаар нь тайЛ  мэдээ гаргадаг байсан. Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээг У  гарын үсэг зурж баталгаажуулсан. Ку  , Н  нар гэрээ хийх түвшинд яриа хэлцлээ хийгээд явсан дараа нь Ш.У той гэрээ хийсэн. Тэгээд гэрээний дагуу яг хичнээн удаа мэдээ явуулсныг санахгүй байна. Манай компанийн ажлын хөлс хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй байна. Япон талаас ажлын хөлс ирдэг шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 35/,

 

Гэрч Г.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:

“...гэрээний дагуу “.....” ХХК-ийн үр тариа боловсруулах үйлдвэрийн барилгын гадна дулааны шугам болон дулаан механикийн ажил, КТПН6/04, килфольтын дэд өртөө /цахилгааны дэд станц/-ын ажил хийсэн ба төлбөр мөнгийн хувьд гэрээнд зааснаар 14.000.000 иенээр тохироч “Доржсүхэ” ХХК-ийн 5420139290 тоот дансаар 2 тасалж авсан. Монгол мөнгөөр 280.000.000 төгрөгийг хэд хэдэн хуваан авсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн орчим дээр дансаар 149.075.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн орчим 7.887.600 төгрөг, дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагийн орчим 2.076.266 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчим 26.028.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цагийн орчим 155.928.000 төгрөг нийт 338.918.600 төгрөг манай компанийн дансанд орж ирсэн. Зарим мөнгийг энэ ажлыг хийсний дараах ажлуудын төлбөр мөнгө гэж хэлж надаар нэхэмжлэх бичүүлэн компанийн дансаар шилжүүлээд буцаан авсан юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 96-99/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ж.Бадамсүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар:

“Аккурэйт-Аудит ХХК-ийн гаргасан дүгнэлт нь тухайн үед ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна. “.....” ХХК-д “.....” ХХК нь 9.165.631.375 төгрөгийн зээл өгсөн нь Худалдаа Хөгжлийн банкны иений 4570511507 данс, Худалдаа Хөгжлийн банкны америк долларын 457052965 тоот дансны хуулгуудаар нотлогдож байна. “.....” ХХК-ийн 2016-2018 онуудын санхүү, татварын тайлангууд ирсэн байна. Ерөнхий журнал, ерөнхий дэвтрийн бүртгэл байхгүй байсан бөгөөд Аккурэйт-Аудит ХХК-ийн аудитор ерөнхий журналыг анхан шатны баримтуудад үндэслэн хийсэн. “.....” ХХК-ийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн байдлын тайЛ д үндсэн хөрөнгө 5.588.902.214,21 гэж бүртгэсэн. Дуусаагүй барилга данс хөтлөөгүй байна. Ирүүлсэн баримтын хүрээнд барилгатай холбогдолтой 5.292.914.845 төгрөгийн төлбөр төлөлтийг дуусаагүй барилга дансанд хуримтлуулж бүртгэсэн. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсэн эсэхийг мөрдөн байцаалтаар тогтооно. “.....” ХХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн байдлын тайЛ д урьдчилж төлсөн зардал 3.029.901.102,93 төгрөг гэж бүртгэсэн. Ирүүлсэн баримтын хүрээнд тоног төхөөрөмжтэй холбогдолтой 3.213.158.448,99 төгрөгийн төлбөр төлөлтийг тоног төхөөрөмж дансанд хуримтлуулж бүртгэсэн. Эдгээр тоног төхөөрөмжийг авсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоно. “.....” ХХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн байдлын тайЛ д мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө 369.966.377,88 төгрөг гэж бүртгэсэн. Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө гэдэг нь касс, харилцахын нийлбэр дүн юм. “.....” ХХК-ийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангуудыг ирүүлээгүй. Ирүүлсэн баримтын хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө 478.395.263,97 төгрөг гэж тооцлоо..” гэх дүгнэлт /2 хх-ийн 228-230/,

 

Гэрч Ч.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр У  гэдэг эмэгтэй надтай уулзаад ..........  тоотод 3 өрөө орон сууцыг зарна, танай компаниар зуучлуулъя гээд гэрээ байгуулсан юм. Тухайн байрны гэрчилгээ нь У гийн нэр дээр байсан, хамтран эзэмшигч байгаагүй. Тэгээд манай Argus Agency компаниар зуучлуулаад 2022 оны 06 дугаар сараас хойш хэд хэд үзүүлсэн юм. Үзүүлсэн хүмүүсийн нэг нь болох Л  гэдэг хүн надад таалагдаж байна, худалдаж авъя гэдэг зүйлийг ярьсан тул уг байрыг 275 сая төгрөгөөр зарах гэрээ байгуулсан ба Л  гэх хүн надад хандаж бэлэн мөнгөнд 260 сая төгрөгөнд өгөх үү гээд байрны эзнээс асуугаад өгөөч гэдэг зүйл ярьсан тул би хажууд нь У той утсаар холбогдоод энэ талаар хэлэхэд “зөвшөөрсөн” юм. Тус байрыг У гийн эзэмшлийн гэрчилгээ М  гэх хүн дээр итгэмжлэл хийгдсэн байсан. М  болон Л  нь уулзаад байрыг худалдах, худалдан авах гэрээ хийсэн.. байгуулсан гзрээн дээр нийт үнийн төлбөрий 2.2 хувийг авах буюу 5.720.000 төгрөгийг авах ёстой. Одоогоор уг мөнгийг аваагүй. Компанийн зүгээс нэхэмжлэлээ илгээсэн байгаа тухай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн эсэх талаар огт мэдээгүй. У  нь манай компаниар өмнө нь үйлчлүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 248-249/,

Гэрч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ш.У  эгч надад хандан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Трю Эл хотхонд 3 өрөө байр зарах гэж байгаа, миний ажлын цаг маань таарахгүй байна гээд надад итгэмжлэл хийж өгсөн. Ш.У  эгч шөнийн цагаар Хүүхдийн 100-д Street food гээд хоолны газар ажиллуулдаг. Өдөр унтаж таараад ажлын цаг амжихгүй байна гэдэг зүйлийг ярьж байсан. Би итгэмжлэлийн дагуу хэд хэдэн хүнд байрыг үзүүлж байгаад Л  гэх хүнд 260 сая төгрөгөөр зарсан буюу орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж зарсан. Тус мөнгийг Ш.У  эгчийн дансруу байр худалдан авсан Л  гэдэг хүн шилжүүлсэн... Би тус байрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэдгийг мэдэхгүй байна... Би Өмнөговь аймагт байдаг нүүрс тээврийн компанид ажиллаж байгаад 2022 оны 06 дугаар сарын сүүлээр хотод ирээд зав чөлөөтэй байсан ба хааяа мөнгө зээлье гэхээр зөвшөөрдөг тул У  эгчийг надад санал тавихаар нь зөвшөөрсөн. Итгэмжлэлийн дагуу гэрээ хийхэд надад мөнгө төгрөг амласан зүйл байхгүй, би тусалсан...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 51/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр .....” ХХК-ийн захирал Т  нь “капитал адвисори жапан” ХХК-ийн захирал Ж  өөрийн ..... компанийн зээлийн шаардах эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Үүний дагуу Ж  нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр итгэмжлэлээр хохирогчийг төлөөлөх эрхийг шилжүүлж өгсөн. Үүний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ..... компанийн 70 хувийг Б оос 2019 оны эвлэрлийн гэрээний үлдэгдэл төлбөр 307.500.000 төгрөгийг миний бие төлж компанийг худалдах худалдан авах гэрээгээр, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан. ..... ХХК-ийн 30 хувийг эзэмшиж байсан О.Ш аас ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болохоо илэрхийлж компанийг худалдах худалдан авах гэрээгээр компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан. Үүний дагуу ..... ХХК-ийн Б , У  нараас компанийн гэрчилгээ, дүрэм, тамга, үйлдвэрийн болон оффисын барилгын зураг төслүүд, газрын гэрчилгээ, кадастрын зураг, дулаан цахилгааны гэрээ, татвар, санхүүгийн системд нэвтрэх нэр, нууц үг, тоон гарын үсэг зэргийг хүлээн авсан. Тэгээл ..... ХХК-ийн гэрчилгээг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн нэр дээр гаргууЛ  авсан... Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор үйлдвэрийн барилгыг болон оффисын барилгыг битүүмжилсэн байгаа. Битүүмжлэлийг яаралтай цуцлуулж засвар үйлчилгээг хийж үйл ажиллагааг үргэлжлүүлж барилгыг гүйцээн ашиглалтад оруулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 85-86/,

 

Хохирогч Д.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би үнэгүй.мн-ээс 2022 оны 07 дугаар сард байр худалдаж авах гээд зар гүйлгээд харж байтал Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю Эл хотхонд гурван өрөө байр 272.000.000 төгрөгөнд зарна гэсэн байхаар нь зарын дагуу холбогдож очиж үзээд М  гэдэг хүнтэй худалдах худалдан авах гэрээ хийгээд байрыг 260.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 260.000.000 төгрөгийг У  гэсэн хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байрандаа нүүгээд орж байх явцад Дүнжингарав худалдааны төвийн Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас манай худалдаж авсан орон сууц нь У гоос бусдад зарж болохгүй хоригтой байна гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 229-230/,

 

Шүүгдэгч Ш.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“..... ХХК-ийг манай аав О.Ш  дан ганцаараа үүсгэн байгуулсан. Бизнес эрхлэх гэж байгуулсан ба газар тариаЛ , гадаад худалдааны бизнес эрхлэх гэж байгуулсан. Тэгээд үүсгэн байгуулахдаа хуулийн этгээд үүсгэн байгуулах 1.000.000 төгрөгөө байршуулаад компани үүсгэн байгуулсан. Энэ 1.000.000 төгрөг О.Ш ын өөрийн мөнгө байгаа юм. Анх компани байгуулахдаа бизнесийн харилцан тохиролцоо байсан. Япон Улсын иргэн Т  болон С   нарт гурвалжин будаа цэвэрлэх үйлдвэр байгуулж гурвалжин будаа худалдан авч Япон Улс руу нийлүүлэх тохиролцоотой байсан. Дорнод аймагт баригдсан гурвалжин будаа цэвэрлэх үйлдвэрийн газрыг М.Э  гэх иргэнээс Дорнод аймгийн газрын албаар дамжууЛ  тодорхой хэмжээний зохих хураамжуудыг төлөөд авсан. Хувь хүнээс худалдаж аваагүй. Санхүүжилт зогсоод барилга зогссон. Би нөхөр И Майтай нийлээд 10 тэрбум төгрөгийн төсөв гаргасан. Тэгээд 9 тэрбумын санхүүжилт аваад мөнгө дутсан... Барилга барих карказ, төмрийг БНХАУ-аас 770.000 ам доллараар худалдан авсан. Баримт нь манай санхүүгийн компанид байгаа... Харуул хамгаалалтын болон санхүүгийн тайЛ гийн 30 орчим сая төгрөгийг төлчихсөн баримт байгаа...”,

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю Эл хотхоны 720 дугаар байрны 1006 тоот гурван өрөө байр орон сууц нь миний эзэмшлийн байр. Би хэргээ шийдэгдсэний дараа тус байрыг зарна гэсэн бодолтой байсан боловч мөнгөний хэрэг гарсан. Яаралтай байраа зарах санаатай байсан ба надад зав чөлөө олдохгүй ажил амжихгүй байсан тул найз М д итгэмжлэл хийж өгөөд 260.000.000 төгрөгөөр худалдсан. Би шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэдгийг мэдээгүй. Би 2018 онд тус байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авч байсан. Энэ байрны 2014 онд “Илсон девелопмент” ХХК-тай захиалгын гэрээ хийж 2015 оны 02 дугаар сард ашиглалтад орж түлхүүрээ гардан авч байсан...

2016 оны 02 дугаар сард ....  ХХК-ийн борлуулагчтай гэрээ байгуулж 87 дугаар байрны 34, 51, 86 тоот дахь 2 өрөө байруудыг худалдаж авах гэрээ байгуулсан. Тус бүрт нь 63.000.000 төгрөгөөр худалдаж авсан. М.Б  бизнесийн ажил зуучилж өгөөд зуучлалын хөлсөнд авах мөнгөнөөсөө тодорхой хэмжээг төлүүлж байрыг авч байсан. 34, 51, 86 тоот байрнуудын гэрчилгээг өөрийнхөө нэр дээр 2017, 2018 онд гаргууЛ  авч байсан. Одоо тус байруудыг зарж борлуулсан. Бусдын эзэмшилд байгаа...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 11-14, 7 хх-ийн 8, 49/,

 

Шүүгдэгч О.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би энэ барилгад ямар ч хамааралгүй, ямар ч үүрэг гүйцэтгээгүй. Ажил гүйцэтгэх гэрээнүүд дээр би гарын үсэг зурж байгаагүй. Би гарын үсэгний дардсаа У д өгсөн байсан тул хэрэглэж байсан. Одоо уг дардас Б т байгаа. Учир нь энэ үйлдвэр хөрөнгө оруулалт байхгүйгээс зогсчихлоо буцаагаад өгье гэтэл Б  “Дорнод аймагт 2000 га газар авчихлаа. Гурвалжин будаагаа тариалчихлаа, цаашид энэ үйлдвэрийг би хариуцаж авч явъя. Надад гарсан хохирол эрсдэлээ би хариуцна. Тиймээс та компанийн 70 хувийн надад шилжүүлчих 30 хувь таны нэр дээр байж байг, У той хамтран ажилЛ а, дутсан хөрөнгийг би хариуцана” гэж хэлээд авсан. Компанийн эрх шилжүүлэхэд Б ын өрөөнд би өөрөө гарын үсэг зурж шилжүүлсэн. Би хэдэн төгрөг орж ирээд яаж зарцуулсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 25/,

 

Б.Б ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол /8 хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэргээс Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1138 дугаар: “О.Ш  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. О.Ш  нь гэмт үйлдлийн үед сэтгэцийн ямар нэг өвчингүй, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. О.Ш  нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Өөрийн үйлдлийг хариуцах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэг өөрчлөлт ороогүй байна. О.Ш т албадан эмчилгээ шаардлагагүй. О.Ш  нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна, болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна..” гэх дүгнэлт /2 хх-ийн 205-207/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1155 дугаар: “Ш.У  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Ш.У  нь гэмт үйлдлийн үед сэтгэцийн ямар нэг өвчингүй, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. Ш.У  нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. Ш.У  нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 29-нийг хүртэл СЭМҮТ-ийн Донтох судлалын клиникт F15.5 “сэргээгч бодисын шалтгаант солиорол” оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн баримт бичиг буюу 2418 дугаартай өвчний түүх байна. Ш.У д албадан эмчилгээ шаардлагагүй. Ш.У  нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна, болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна..” гэх дүгнэлт /2 хх-ийн 209-211/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 314 дугаартай “яллагдагч О.У д Хязгаарлалт тогтоох тасЛ  сэргийлэх арга хэмжээ авах” тухай шүүгчийн захирамж /2 хх-ийн 240-242/, О.Ш ын иргэний үнэмлэхийн лавлагаа /7 хх-ийн 174/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7 хх-ийн 175/, Ш.У гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /7 хх-ийн 172/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7 хх-ийн 173/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагын хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт О.Ш , Ш.У  нарыг холбогдууЛ  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, тодорхой хугацаанд ашиглах гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хэрэгцээг хангах санаа зорилготой, хүсэж идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг ... ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвууЛ  ашиглаж  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад энэ гэмт хэргийг “бусдад ... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заасан нь уг хэрэг, яллах дүгнэлтийн хүрээнд хамаарч байна.

 

“бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж энэ хэргийн хувьд шүүгдэгч нь өөрийн хувийн хэрэгцээнд хамаарах төсөл гэх асуудлыг санхүүжүүлэх үүднээс бусдаас бага хүүтэй, их хэмжээний зээл авах зорилгоор хохирогчыг хуурч шилжүүлж авсан мөнгийг бусдад шилжүүлсэн ч үхэр авч байгаа мэтээр хохирогчыг төөрөгдөлд оруулах,

“урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвууЛ  ашиглах” урьд нь харилцаж байсан байдал, эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал итгэлийг урвуулах зэргийг тус тус ойлгоно.

 

Залилах гэмт хэрэг нь хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд их хэмжээний хохирол буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг хүндрүүлэн зүйлчилдэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж хохирлын хэмжээг, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заажээ. 

 

Залилан  мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

 

Шүүгдэгч О.Ш , Ш.У  нар нь бүлэглэн Монгол Улсад гурвалжин будаа боловсруулах үйлдвэр барьж үйл ажиллагаа явуулах зорилготой байсан Япон Улсын “.....” ХХК-ийн захирал Т д “Монгол Улсад гадаад улсын иргэн газар өмчилж, эзэмшиж болохгүй хуулиар хориглосон, мөн Монгол улсад гадаадын компани үйл ажиллагаа явуулж, түүхий эд гадаад улс руу экспортлоход хүндрэлтэй татвар өндөр байдаг” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийгөө цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, миний нэр дээр компани байгууЛ  гурвалжин будааны үйлдвэрийг барих боломжтой гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвууЛ  ашигЛ  2016 оны 09 дүгээр сард “.....” ХХК-г О.Ш ын нэр дээр байгуулан  Япон улсын “.....” ХХК-ийн захирал Т гаас 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5.300.000 иен, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 140.000 ам доллар, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 772.000 ам доллар, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 370.500 ам доллар, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 48.800.000 иен, 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 иен, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 40.050.000 иен, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 340.000 ам доллар, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 472.000 ам доллар, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11.760.000 иен, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 62.650.000 иен, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 6.800.000 иен, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10.300.000 иенийг тус тус шилжүүлэн авч нийт 9.165.631.375 төгрөгийг зээл нэрийдлээр залилан  авч их хэмжээний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Ш.У  нь .....орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 146 дугаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрлийн дагуу Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болохыг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашигЛ  үнэгүй.мн сайтад “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю Эл хотхонд 3 өрөө байр зарна” гэж зарыг байршуулж тус байрны захиран зарцуулах эрхийг бусдад итгэмжлэл олгон шилжүүлэн хуурч, хохирогч Д.Л той 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгууЛ  Д.Л оос Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны салбар дээрээс мөнгөн шилжүүлгээр шилжүүлсэн нийт 260.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны .....  дугаарын дансаар шилжүүлэн авч залилж, бусдад нийт 9.425.631.375 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь 50.000.000 төгрөгөөс дээш дүн бүхий хохиролтой байх тул “Залилах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжийг хангаж, шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулжээ.

 

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг өмгөөлөгчийн хамтаар шүүхэд гаргасан бөгөөд урьдчилсэн хэлэлцүүлгийн хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцээд оролцогч нарын тайлбарыг үндэслэн хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Прокуророос шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад шүүгдэгч нар хүлээн зөвшөөрчээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч Ш.У  нь гэмт хэрэг үйлдэж бусдад 9.425.631.375 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.Ш  нь гэмт хэрэг үйлдэж бусдад 9.165.631.375 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг учруулсан хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан байх ба хохирогч “.....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Т д хурлын тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”, хохирогч Д.Л , иргэний нэхэмжлэгч Б.Б  нар “Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцлуулах хүсэлтэй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгч О.Ш т ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Ш.У д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ш.У , О.Ш  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгч нарын хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.У  нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 466 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил, 2 сар, 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилжээ. Улсын яллагчаас шүүгдэгч Ш.У д оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлэх саналыг гаргасан нь хуульд харшлаагүй, өөр өөр төрлийн ялыг тусад нь эдлүүлэх нь шүүгдэгч Ш.У гийн хувийн байдал, эрх зүйн байдлыг дордуулахгүй учир түүнд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн учир хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ................................ орон сууцнуудын шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлалт тавих тухай 146 дугаартай “прокурорын зөвшөөрөл” зэргийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Ийн шийдвэрлэсэнтэй холбогдуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг даруй шилжүүлж өгөхийг шүүгдэгч Ш.У д даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ш.У , О.Ш  нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 хавтас санхүүгийн баримтыг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээ урьдчилан  сэргийлэх зорилгоор шүүгдэгч Ш.У д мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тасЛ  сэргийлэх арга хэмжээ хэрэглэжээ. Шүүхээс хэргийг шийдвэрлэсэн тасЛ  сэргийлэх арга хэмжээний зорилго биелсэн учир дээрх таслан  сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй. Харин Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тасЛ  сэргийлэх арга хэмжээг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг шилжүүлэн дуусах бодит хугацааны дараагаар хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэж хугацааг тогтоосон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.У , О.Ш  нарыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан  ашиглаж залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.У , О.Ш  нарыг арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван хоёр сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамЛ  шүүгдэгч О.У д уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 12.000 нэгжээр торгох ял, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У , О.Ш  нарт оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцнуудын шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлалт тавих тухай 146 дугаартай “прокурорын зөвшөөрөл”-үүдийг тус тус хүчингүй болгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдох эд хөрөнгөнүүдийг хохирогч, иргэний нэхэмжлэгч тус бүрт шилжүүлэн өгч хохирлыг барагдуулахыг шүүгдэгч О.У д даалгасугай.

 

8. Шүүгдэгч Ш.У , О.Ш  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хавтас санхүүгийн баримтыг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У д урьд хэрэглэсэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан  сэргийлэх арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн, шүүгдэгч О.Ш т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ