Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

 

 

  2023                                                                     2023/ШЦТ/13

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч  аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.*******, шүүгдэгч Л., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* нарыг оролцуулан  тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч овогтын д холбогдох эрүүгийн 2236002450262 дугаартай, 178//0249/Э индекстэй хэргийг оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны дүгээр сарын -ний өдөр  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Мон улсын иргэн, аймгийн ******* суманд 1998 оны дугаар сарын - ний өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, ард захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл- 9, эцэг, эх, эгч, ах дүү нарын хамт аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа гэр 1, *******0 толгой малтай, ПЖ9812 дугаарын регистртэй, овогтын

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч овогтын нь оны дүгээр сарын -нээс дүгээр сарын - нд шилжих шөнө аймгийн сумын дүгээр, Алаг толгой багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч М.тэй ... дуудахад ирээгүй ... гэх шалтгаанаар маргалдаж, түүний эрүүл мэндэд нүүрний зүүн талын мэдрэлийн саа гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

       

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

1. аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны шинжээч эмч, цагдаагийн  ахмад Б.гийн  оны дүгээр сарын 13-ны өдрийн 733 дугаартай ... М.Бат-Эрдэнийн биед нүүрний зүүн талын мэдрэлийн захын саа, хамар, зүүн шанаа, хацар, баруун эгэм, баруун гарын алганд зулгаралтууд, баруун эгэмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. М.Бат-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.Бат-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 4.19.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Бат- Эрдэнийн биед нүүрний зүүн талын мэдрэлийн захын саа, хамар, зүүн шанаа, хацар, баруун эгэм, баруун гарын алганд зулгаралтууд, баруун эгмэнд цус хуралт гэмтэл учирсан байна... гэх дүгнэлт, гэрэл  зураг / хэргийн 17-18 дугаар  тал /

2. овогт *******гийн ... 20 оны 10 дугаар сарын 26- ны өдөр төрсөн гэх ПЮ302613 дугаарын регистртэй, 51279 дугаар бүхий төрсний гэрчилгээний хуулбар / хэргийн  27 дугаар тал /

3.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.гийн өгсөн... оны дүгээр сарын -ний шөнийн 12 цагийн үед Л. над руу залгаад “захын дээд талын дөрвөн замын уулзвараас аваад орхиоч” гэсэн. Би өөрийн ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн приус машиныг өөрийн -ны  үйлдвэрт ажиллаж байсан Б.Сүх- Очироор бариулаад өөрөө хажууд нь суугаад захын дээд талын уулзвар дээр Ш.тай уулзаад зогсож байтал Л. “Арвин хүч” төвөөс хоёр банди хөөж ирснээ “ энэ хоёр намайг зодчихлоо бариад аваарай” гээд өөрөө араас нь  хөөгөөд явсан. Тэгээд бид нар Л.г дагаад машинтайгаа явсаар байгаад автобусны буудлын хажууд очсон. Л.г машинд суулгах үед Ш. буугаад тэр хоёр залуугийн араас хөөгөөд явсан. Тэгээд захын доод талд машинтайгаа очиход Ш. хоёр залуугийн нэгийг хашаад зогсож байсан. Бид нарыг зогсуут Л. нөгөө хоёр залуу руу ойртож очоод хавсарч унагаад, гараараа бие рүү нэг удаа цохиж харагдсан. Тэгэнгүүт Б. тэд нарыг салгаад би  нэг залуу руу нь очоод “ яваарай, эгчийн дүү зугтаарай “ гэсэн чинь цаашаа гүйгээд явчихсан. Тэгээд бид нар явсан. Л. архи уусан байсан. Ш. эрүүл байсан. Ш. залгаад  “ Х баарны тэндээс ирж аваарай” гэж хэлсэн    ... гэх мэдүүлэг / хэргийн 38-39 дүгээр тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.ын өгсөн... оны дүгээр сарын -ний шөнө Л. “би Х бааранд байна ирээд аваад орхи”  гэхээр нь захын дээгүүр алхаад найзыгаа очиж авсан. Бид хоёр захын дээд талаар алхаж байтал танидаг ах таараад би уулзсан. Л. “дээшээ явж байя” гээд бид хоёрыг үлдээгээд явсан. Тэгтэл Л. эгч Б. ахаар машин бариулаад ирсэн. Бид нарыг машинд суугаад явах гэж байхад Л. хоёр хүүхэдтэй хөөцөлдөөд дээрээс гүйгээд ирсэн. Би “яасан талаар асуухад намайг зодчихоод зугтчихлаа” гэсэн. Тэгээд  би араас нь хөөгөөд захын доод талд очсон. Би “жаахан хүүхэд яагаад зодоон хийгээд байгаа юм бэ” гээд асуугаад зогсож байтал  Л. эгчийн  машинаас  Л. бууж ирээд  нөгөө хүүхдийн шанаа толгой, хэсэг рүү өшиглөхөөр нь Б.Сүх- Очир ах, Л. эгч бид гурав салгасан.  Би ямар нэгэн гар хүрээгүй, цамцнаас татаад харахад жаахан хүүхэд байсан. Л. “намайг зодчихлоо” гэхээр нь юу болсныг мэдэх гээд л хөөсөн... гэх мэдүүлэг / хэргийн 41-42 дугаар тал/

5.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Баттулгын Сүх- Очирын өгсөн... оны дүгээр сарын -ний шөнө үйлдвэрт ажиллаж байхад Л. лүү Л., Ш. нарын нэг нь ярьж байсан. Тэр хоёр Х баарнаас ирээд аваач гэхээр нь би Эрдэнэбаярын машиныг бариад Л.гийн хамт Х бааранд очоод Ш.ыг суулгаад захын дээд талд очиход машины урдуур нэг хүүхэд гүйгээд өнгөрсөн. Араас нь Л. хөөгөөд ирсэн. Л.г машинд суулгах хооронд Ш. машинаас буугаад гүйсэн. Тэгээд захын доод талд очиход Ш. нөгөө хүүхдийг бариад зогсож байсан. Тэгтэл ирээд зогсохын хооронд Л. нөгөө хүүхдийг нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салгаад машинд суулгасан. Л. шууд бууж очоод нэг удаа бөгс рүү нь  өшиглөөд,  толгой руу нь нэг удаа цохисон. Ш. хүүхдийг цохиогүй, хөөгөөд барьж авсан. Л., Ш. нар архи уусан байсан. Л. бид хоёр эрүүл байсан. Ажил дээрээ ажлаа хийж байсан. Тухайн хүүхэд хагас суусан байдалтай байсан... Бид нар захын дээд талд Ш.тай уулзаад машинд суулгаж аваад Л.г авахаар дэлгүүрийн чиглэлд явж байхад Л. хоёр залуутай хөөцөлдөөд гараад ирсэн. Тэгээд Л.г барьж аваад машинд суулгасан  чинь Ш. буугаад гүйчихсэн гэх мэдүүлэг / хэргийн 44 – 45, 93  дугаар тал/ 

6.Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч С.гийн өгсөн... оны дүгээр сарын -ний  шөнө авга ах Буяндэлгэрийн гэрээс гараад гэртээ  харихаар захын дээд талаар явж байх үедээ найз М.тэй уулзахаар явсан. Манай найз “ах нар дуудаад байна” гэхээр нь  “чи очиж хэрэггүй над руу хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд утсаа салгаад захын дээд талын дэлгүүрийн үүдэн дээр бид хоёр уулзсан. Манай  найз “дуудаад байсан ах нарын нэг нь намайг дагаад ирж байна” гэж хэлсэн. Тэр ах бид хоёрыг дуудахаар нь очсон. Тэр ах “дуудахаар яагаад ирдэггүй юм” гээд  миний баруун хацарт гараараа нэг удаа цохисон. Намайг газар унахад миний дээр гараад намайг хэд хэдэн удаа цохисон. Манай найз нөгөө залууг түлхэж холдуулсан. Би наадахаа хаяа гээд цаашаа эргээд явсан. Бид хоёрын араас тамхи татаад алхаж байсан. Цаашаа эргээд явж байгаад “Арвин хүч”-ийн үүдэнд машины дэргэдээс нэг хүн дуудахаар нь бид хоёр зугтсан. Бид хоёрыг зугтаахаар машины дэргэд байсан нэг хүн бид хоёрыг хөөсөн. Манай найз амьсгаадаад зогсохоор нь би  цаашаа гүйсэн. Тэгээд ах *******ыг дагуулаад иртэл манай найзын нүүр нь шалбарсан, толгойгоо бариад сууж байсан.  Бид хоёрыг 103 аваад явсан. Би зодож байхыг хараагүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг / хэргийн 50 дугаар хуудас/

7.Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.гийн өгсөн... М.Бат- Эрдэнийн биед гэмтлийн зэрэг тогтоолгох шинжээч томилсны дагуу оны дүгээр сарын 08- ны өдөр биед нь үзлэг хийхэд дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд гарсан. М.Бат- Эрдэнийн нүүрний зүүн талын мэдрэлийн захын саа нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад биеийн гадаргууд байх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нүүрний мэдрэлийн үйл ажиллагаа буурахыг мэдрэлийн захын саа гэх ба намайг үзлэг хийхэд М.Бат-Эрдэнийн нүүрний өнгөц мэдрэхүйн зүүн талдаа буурсан, нүүрний зүүн талын хамар уруулын нугалаас тэнийсэн өөрчлөлттэй байсан. Мөн мэдрэлийн эмчийн оны дүгээр сарын 12-ны өдрийн үзлэгээр нүүрний мэдрэлийн захын саа онош тавьсан байсан. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна ... гэх мэдүүлэг / хэргийн 52 дугаар  тал /

8. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч  М.Бат-Эрдэнийн өгсөн... оны дүгээр сарын -ний шөнө манай найз С. залгаад “ би 7 дугаар сургуулиас ирж байна. Миний урдаас тосоод ирээ “ гэхээр нь гэрээсээ гараад урдаас нь алхаж байсан. “Арвин хүч” төвийн доод талд 3 замын уулзвар дээр 3, 4 ах тамхилаад зогсож байсан.  Намайг “нааш ир” гээд дуудахаар нь би очихгүй замын эсрэг талаар алхаж байхад араас нэг нь дагаад явж байсан. Нөгөө ах миний араас гүйхээр нь би зугтаагаад гүйсэн. Тэгээд найз дээрээ очоод буцаад эргэхэд нөгөө ах хүрээд ирсэн. Тэгээд дахиад дуудахаар нь бид хоёр эргээд очсон. Бид хоёрыг очиход “ дуудахаар яагаад ирдэггүй “ юм гээд манай найзын нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд манай найзыг газар унагаад зодож эхлэхээр нь би салгахаар тэр залууг нь хойш нь татахад уначихсан. Газар унахаар нь цээж хэсэг рүү нь өшиглөчихөөд найзыгаа дагуулаад зугтаасан. Зам дагаад зугтаад явж байхад урд талаас машинтай ах нар ирж байсан. Бид хоёрын араас ирж байсан залуу машинд суугаад машинаас өөр нэг ах буугаад бид хоёрыг хөөсөн. Тэгсээр байгаад Таван-Эрдэнэ зоогийн газрын өмнө очоод би ядраад газар унаад өгсөн. Манай найз түрүүлээд гүйгээд явсан. Харин сүүлд хөөсөн залуу намайг хашаад зогсчихсон байсан. Хажууд машинтай хүмүүс хүрээд ирсэн. Тэгээд намайг унагаж байгаад нийлж зодсон. Хамгийн эхлээд анх намайг хөөдөг залуу машинаас бууж ирээд толгой нүүр хэсэг рүү хөлөөрөө хэд, хэд өшиглөсөн. Намайг хашаад зогсож байсан залуу бие хэсэг рүү өшиглөсөн. Намайг зодуулаад дуусаж байхад машинаас нэг эмэгтэй бууж ирээд “зугтаагаарай” гэж хэлэхээр би босоод арай гэж алхаад Таван-Эрдэнэ зоогийн газрын урд очоод суусан. Тэнд намайг сууж  байхад манай найз ахтайгаа ирээд машинд нь суулгаад эмнэлэг явсан. Миний хувьд эхлээд найзыгаа салгах гээд нэг хоёр удаа өшиглөсөн. Миний нүүрний зүүн тал мэдээ орохгүй байгаа. Мэдээ орчихбол нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор эмчлүүлсэн зардлаа тооцоолох боломжгүй байгаа. Дараагийн удаа тооцоогоо гаргаж байгаад нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг / хэргийн 70-71 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Бат-Эрдэнийн дахин өгсөн... Би Улаанбаатар хот руу шинжилгээнд орж эмчилгээ хийлгэсэн. аймгийн сумаас Улаанбаатар явсан зардал 1*******00 төгрөг, ээж П.ын зардал 1*******00 төгрөг,  эмнэлэгт реплексийн шинжилгээнд орсон 48000 төгрөг, буцаж ирсэн зардал 1*******00 төгрөг, аймгийн эмийн сангаас авсан эмний үнэ 46300 төгрөг,  Монос эмийн сангаас авсан эмийн үнэ-74184 төгрөг, -ийн мэдрэлийн эмчид үзүүлсэн төлбөр 14000 төгрөг, нийт төгрөгийг нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг / хэргийн 97 дугаар  тал/

9.Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Л.гийн өгсөн... Би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар бүх зүйлийг мэдүүлсэн байгаа. Учирсан хохирлыг төлнө. Би аймгийн ******* суманд төрсөн, айлын 2 дахь хүүхэд, аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Цэргийн алба хаасан. Манайх *******0000 орчим малтай. Сар бүр тогтмол орлого  байхгүй. Хэргээр хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна... гэх мэдүүлэг / хэргийн 89-90 дүгээр тал/

10.Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримт / хэргийн 100-1 дүгээр тал/

11. аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай ... ПЖ9812 регистрийн дугаартайын нь аав, ээж, дүү нарын хамт ******* , 2 дугаар багт оршин суудаг нь үнэн  болно... гэх тодорхойлолт / хэргийн 106 дугаар тал/ 

12.ПЖ9812 дугаарын регистртэй, овогтын гийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 107 дугаар тал/

13.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч овогт гийн ын өгсөн...Манай дүү Л. нь аймгийн ******* суманд төрсөн, айлын 2 дахь хүүхэд, ******* сумын 10 жилийн сургууль төгссөн, эцэг, эх дүү нарын хамт аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг. Тайван зантай. Бага зэрэг түргэн ууртай. Боловсон харьцаатай. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг /  хэргийн 113 дугаар тал/

14. Мөрдөн шалган ажиллагаанд гэрч Х.гийн өгсөн... Манай найз Л. эцэг, эхийн хамт аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг. ******* сумын 10 жилийн  сургууль төгссөн. Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан. Эцэг, эх нь малтай. Хамт олонтойгоо нийтэч, сэтгэл зүйн байдал нь тайван, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 114 дүгээр тал/

15.ПЖ9812 регистрийн дугаартайын гийн иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 110 дугаар тал/

16.ПЖ9812 регистрийн дугаартайын гийн иргэний  оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  / хэргийн 111 дүгээр тал/

17.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гийн өгсөн... Манай хүүхдийг захын дээд талаар явж байхад нь машинтай хүмүүс дуудсан гэдэг. Манай хүүхэд согтуу хүмүүс байсан тул очоогүй  цаашаа явсан. Тэгээд найз дээрээ очтол араас нь ирээд найзыг нь цохихоор тэр хоёр 2, 3 удаа цохичихоод зугтаасан байсан. Тэгтэл Л. араас нь хөөсөн. Б.Сүх- Очир машинтай хөөсөн. Ш. машинаас буугаад хөөсөн байсан. Б.Сүх- Очирын хувьд цагдаа хүн машинаар хөөж болохгүй гэж хэлэх байсан. Миний хувьд Б.Сүх-Очрын асуудлаар цагдаагийн даргад гомдол гаргасан. Б. надад хүч хүрэгдэхгүй байсан гэдэг. Би хүүхдийнхээ эрүүл мэндээр хохироод байна. Б., Ш., Л. нар гурвуулаа миний хүүхдийг цохисон. Энэ нь камерын бичлэгт харагдаж байгаа. Миний хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байна. Улаанбаатар хот явсан, эмчилгээний зардалд төгрөг  төлөгдсөн. Цаашид хүүхдийн нүүрэн дэх саажилтыг эмчлүүлэх шаардлагатай байна. Иймд  цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх мэдүүлэг  

18. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.ын өгсөн... Л.г Х баарнаас аваад захын  дээд талаар хамт явж байтал танидаг ах таарахаар нь уулзсан. Л. түрүүлээд дээшээ явсан. Б. ах, Л. эгч хоёр миний уулзаж байсан машиныг тойроод ард ирээд зогссон. Би машинд суугаад бид гурав дээшээ эргэтэл урдаас хоёр хүүхэд гүйгээд өнгөрсөн. Араас нь Л. гүйгээд ирж байсан. Тэр “наад хоёр чинь намайг зодчихлоо” гэхээр нь би машинаас буугаад араас нь гүйгээд явсан. Захын доод тал дээр очоод малгайтай хүүхдийг зогсооход жаахан хүүхэд байсан. Би “жаахан хүүхэд байж яагаад шөнө орой явж байгаа юм” гээд зогсож байтал машинаас Л. бууж ирээд түүнийг нэг удаа өшиглөсөн. Тэгээд л бид  нар салгасан.  Би эрүүл байсан. Л. согтуу байсан ... гэх мэдүүлэг /  

19. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.ын өгсөн... Ш.ыг суулгаад дээшээ эргэтэл замаас хөөцөлдсөн хүмүүс гүйж явсан. Л.г авах хооронд Ш. машинаас буугаад гүйгээд явсан. Ш.ыг авах гээд араас нь явсан. Бид машинтай хүүхдүүдийг хөөх санаа зорилго байгаагүй. Л.г салгаж авсан. Л.гаас өөр хүн хүүхдийг цохисон асуудал байхгүй. Ш. хүүхдийг цохиогүй хөөгөөд барьж авсан. Л. хүүхдийн нэг л өшиглөж, толгой руу нь нэг цохисон. Л. эгчийн дүү яваач гээд нөгөө хүүхдийг  явуулсан ... гэх мэдүүлэг

20. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.гийн өгсөн... Л. ирээд аваад орхи гэсэн.  Тэгэхээр нь Б.оор машин бариулаад хамт явсан. Х баар орсон байхгүй байсан. Тэгээд захын  дээд талаас Ш.ыг суулгаад дээшээ эргэтэл “бариад аваарай” гэсэн. Тэгтэл Ш. машинаас буугаад гүйчихсэн. Л.г машинд суулгаад араас нь очсон. Л. машинаас буугаад хавсарч унагаж, нэг өшиглөсөн. Б.  машинаас бууж ирээд салгасан. Тэр үед зодоон болоогүй.  Бид нарыг очиход Ш. хагас суусан байдалтай хаагаад зогсож байсан. Би нөгөө хүүхдийг цааш нь салгаад яв гээд явуулсан. Хүүхэд зам гараад явсан. Бид нар машиндаа суугаад явсан ... гэх мэдүүлэг.

21. Шүүхийн хэлэлцүүлэгт 4 хэсэг бүхий камерийн бичлэгийг шинжлэн судлав.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж, хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд:

1.Шүүгдэгч Л. нь  оны дүгээр сарын -нээс -нд шилжих шөнө аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х баараар үйлчлүүлж, архи,согтууруулах ундаа хэрэглэсэн, өөрийн найз болох Ш.ыг дуудсан, мөн хамт ажилладаг Л. лүү ярьж ирж авахыг хүссэн.  Гэрч Б., гэрч Л. нар нь Л., Ш. нарыг замаас нь тосож авахаар машинтай явсан. Шүүгдэгч Л., гэрч Ш. нар нь  сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт явж байх үедээ Л. нь насанд хүрээгүй хохирогч М.эс хаана явж байгаагаа асуусан. Насанд хүрээгүй хохирогч М. нь “согтуу хүмүүс байна” гэсэн шалтгаанаар дуудахад нь очилгүй найз С. дээрээ очсон. Шүүгдэгч Л. нь насанд хүрээгүй С., М. нар дээр очиж  “дуудахад ирээгүй” гэсэн шалтгаанаар С.гийн нүүрэн тус газар гараараа цохиж газар унагасан.  Насанд хүрээгүй С., М. нар нь  шүүгдэгч Л.г газар унагаж, өшиглөөд зугтаасан. Шүүгдэгч Л. хүүхдүүдийн араас хөөж явах үедээ гэрч Б., Л., Ш. нарт хандаж “намайг зодчихлоо” бариад аваарай гэсэн. Гэрч Ш. нь явганаар хүүхдүүдийг хөөж, гүйцээд уулзаад зогсож байх үед нь Л., Б., Л. нар машинтай очиж, Л. нь машинаас бууж насанд хүрээгүй хохирогч М.Бат-Эрдэнийг хавсарч унагаж, нүүр  хэсэгт нь гараараа цохиж,  өшиглөж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...  нүүрний зүүн талын мэдрэлийн захын саа, хамар, зүүн шанаа, хацар, баруун эгэм, баруун гарын алганд зулгаралтууд, баруун эгэмэнд цус хуралт бүхий  ... гэмтэл учруулсан хэргийн үйл  баримт тогтоогдож байна.

2.Шүүгдэгч Л. нь насанд хүрээгүй хохирогч М.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар цохисон. Түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэм буруу болон  хэргийн  зүйлчлэлийн хувьд маргахгүй байна.

3. Иймд шүүгдэгч Л.гийн ... дуудахад ирээгүй, мөн нийлж зодлоо ...  гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч М.Бат-Эрдэнийн араас хөөж, түүнийг барьж авч, нүүрэн тус газар нь гараараа болон хөлөөрөө цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...нүүрний зүүн талын мэдрэлийн захын саа...бүхд,ий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л. нь насанд хүрээгүй хохирогчийн нүүрэнд гараараа цохиж, хөлөөрөө өшиглөхөд гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж ... шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... нүүрний зүүн талын мэдрэлийн захын саа ... бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж  үзлээ.

4. Иймд шүүгдэгч Л. нь насанд хүрээгүй хохирогч М.Бат-Эрдэнийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд нь... нүүрний зүүн талын мэдрэлийн захын саа... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэж үзэх  үндэслэлтэй байна.

          5.Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон,  улсын яллагчийн дүгнэлт хэргийн үйл баримттай тохирч байна.

6.Иймд шүүгдэгч Л.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан  “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7.Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* нь насанд хүрээгүй хохирогч М.Бат-Эрдэнийг  шүүгдэгч Л., мөн гэрч Ш., Б.Сүх- Очир нар нь цохисон. Хэргийн зүйлчлэл буруу, хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэх боловч энэ нь хэрэгт авагдсан дараахи нотлох баримтаар няцаагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.гийн өгсөн...Бид нарыг очиход Ш. хоёр залуугийн нэгийг хашаад зогсож байсан.  Л.  нэг  залууг  нь барьж  аваад хавсарч унагаад гараараа бие рүү  нь нэг удаа цохисон. Нэг удаа өшиглөсөн.  Би очоод салгаад “ эгчийн дүү, яваарай, зугтаарай” гэхэд цааш гүйгээд явсан... гэх мэдүүлэг, мөн гэрч Ш.ын ... Би Л. нь “намайг зодчихоод зугтчихлаа” гэхээр нь юу болсныг мэдэх гээд араас нь хөөсөн. Би гүйцэж очоод ... “жаахан хүүхэд яагаад зодоон хийж байгаа юм“ гээд асуугаад зогсож байсан. Л. машинаас бууж ирээд нөгөө хүүхдийн шанаа, толгой хэсэг рүү өшиглөсөн. Б. салгасан... гэх мэдүүлэг, гэрч Б. ын ... машинаас буугаад очих хооронд Л. нөгөө хүүхдийг нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.Бат- Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Сүүлд хөөсөн залуу намайг хашаад зогсож байсан. Хамгийн эхлээд намайг хөөдөг залуу машинаас бууж ирээд толгой нүүр хэсэг рүү хөлөөрөө хэд, хэдэн удаа өшиглөсөн. Намайг  хашаад зогсож байсан ах бие хэсэг рүү өшиглөсөн ... гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд болон  шүүхийн хэлэлцүүлэгт судалсан камерийн бичлэгээр насанд хүрээгүй хохирогч М.Бат- Эрдэнийг гэрч Ш., Б. нар зодсон гэх үйл баримт тогтоогдохгүй, камерын бичлэгт харагдахгүй байна.

Иймд   хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар ... мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх  хүсэлтийг ... хангахаас татгалзаж, гэрч Ш., Л., Б. нарыг шүүх хуралдаанд дуудан оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

8.Шүүгдэгч Л. нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь  гэрч нарын мэдүүлэг болон  мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэгээр тогтоогдож байна.

9.Шүүгдэгч Л.гийн согтууруулах ундаа хэрэглэж, насанд хүрээгүй хүүхдүүдтэй зүй бус харьцсан нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

1. Шүүгдэгч Л. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан... аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай ... ПЖ9812 регистрийн дугаартайын нь аав, ээж, дүү нарын хамт ******* , 2 дугаар багт оршин суудаг нь үнэн  болно ... гэх тодорхойлолт / хэргийн 106 дугаар тал/, ПЖ9812 дугаарын регистртэй, овогтын гийн “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 107 дугаар тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч овогт гийн ын өгсөн...Манай дүү Л. нь аймгийн ******* суманд төрсөн, айлын 2 дахь хүүхэд, ******* сумын 10 жилийн сургууль төгссөн, эцэг, эх дүү нарын хамт аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг. Тайван зантай. Бага зэрэг түргэн ууртай. Боловсон харьцаатай. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг /  хэргийн 113 дугаар тал/,  гэрч Х.гийн өгсөн... Манай найз Л. эцэг, эхийн хамт аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг. ******* сумын 10 жилийн  сургууль төгссөн. Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан. Эцэг, эх нь малтай. Хамт олонтойгоо нийтэч, сэтгэл зүйн байдал нь тайван, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 114 дүгээр тал/, ПЖ9812 регистрийн дугаартайын гийн иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 110 дугаар тал/, ПЖ9812 регистрийн дугаартайын гийн иргэний  оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  / хэргийн 111 дүгээр тал/  зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Л. нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.Шүүгдэгч Л. нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид насанд хүрээгүй хохирогчийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаас үүссэн хор уршигт  тооцож нэхэмжилсэн төгрөгийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцов.

4. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5. Шүүгдэгч Л.г...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хохирогчийн эмчилгээний зардалд төгрөгийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, мөн эцэг, эхийн хамт мал маллаж амьдардаг  зэрэг шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч Л.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих ...-ыг шүүгдэгч Л.д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163, 164 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Гурав: Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар

 Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь Улаанбаатар хотод оношлогоо тодруулах, эмнэлэгт үзүүлэхэд зарцуулсан замын зардал,  эм тариа, үзлэгийн үнэ нийт төгрөгийн баримтыг ирүүлсэн ба шүүгдэгч Л. нь тухайн  мөнгийг  төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гийн өгсөн...  шүүгдэгч Л. нь   эмчилгээний зардалд 518000 төгрөг нэхэмжилснийг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэнэ үү... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.гийн... хор уршигт тооцож нэхэмжилсэн төгрөгийг төлсөн... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.г хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулснаас үүссэн хор уршиг болох зардалд төгрөг  төлсөн гэж үзнэ.

Харин насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэв.                 

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD нэг ширхэргийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Л.д нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 , 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

       

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч овогтын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч овогтын д  дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.д оногдуулсан 400/ дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төгрөгийн хохирол төлсөн, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих ...-ыг шүүгдэгч Л.д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163, 164 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эрдэнэдайлайд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА