| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/07 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/07
2023 0 03 2023/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч Б.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.*******, шүүгдэгч Т., түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч овогт ын д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2022 оны 2 дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч, 2023 оны 0 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **************2 оны 0******* дүгээр сарын 0-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, аймгийн худалдааны төвд ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт аймгийн сумын багийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, аминдаа өөрт ногдох хөрөнгөгүй, сарын өрхийн орлого 0000 төгрөг, зүүн хөл н улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь, ПЮ*******20*******034 дугаарын регистртэй, овогт ын
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч овогт ын нь аймгийн сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Буурлууд” дэлгүүрийн урд талын засмал зам дээр 2022 оны 0******* дүгээр сарын *******-ны өдрийн оройн 2 цаг 50 минутын орчимд улсын дугаартай Тоёота Приус-20 /Toyota Prius-20/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан "...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэх заалтыг зөрчиж явган зорчигч Д.ыг мөргөж, амь насыг нь хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,
Мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. "а"-д заасан " тээврийн хэрэгслээ нэн дариу зогсоож, ослын дохионы гэрэл асаах, бас ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн *******.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх..." гэх заалт, мөн дүрмийн 3.5. "6"-д заасан "... осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг хамгийн ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэх", мөн дүрмийн 3,5, "в"-д заасан "осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, мөн дүрмийн 3.5 “г”-д заасан “тухайн ослын талаар цагдаагийн байгууллагын /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 3.5-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан хэргийн газрыг зориуд орхин зугтаж автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /**************2 онд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, барилгын компанид оператор ажилтай/ овогт ы ийн өгсөн... Амь хохирогч Д. нь миний төрсөн эцэг байгаа юм. Манай аав ганц хүүхэдтэй тэр нь би байгаа юм. Манай аав *******6******* онд төрсөн ах, дүү, эцэг, эхээс 6-лаа ба манай аав айлын 5 дахь хүүхэд байгаа юм. Залуу насандаа цэрэгт явж ирчихээд ын Өргөө компанид барилгачин хийж байсан. Мөн Геологид хайгуулчин жолооч хийж байгаад 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарсан байсан. Манай аав ээж болох тэй танилцаад намайг **************2 онд төрүүлсэн. Манай ээж 20******* онд өвчний улмаас бурхан болсон. 20******* оноос хойш манай аав ганцаараа амьдарч байсан. 2022 оны 0******* дүгээр сарын 6-ны өдөр зам дээр ажил дээрээ байж байтал өдөр үдээс хойш манай ээжийн төрсөн дүү болох Б. гэдэг хүн над руу залгаад “танай аав чинь бурхан болсон байна Д. эгчтэйгээ яриараа” гэж хэлсэн. Тэгээд би аавын төрсөн дүү болох Д. эгчтэй юу болсон талаар асуухад “аав чинь бурхан болсон хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь Д. эгч “аав чинь машинд дайрагдсан байна тэгээд эмнэлэгт байж байгаад нас барлаа” гэж хэлсэн. Мөн дайрсан хүн нь олдохгүй цагдаа нар хайж байна гэсэн. Задлан шинжилгээ хийдэг өдөр дайрсан хүнийг нь олсон гэж сонссон. Би аавтайгаа хэрэг болдогын урд өдөр буюу 2022 оны 0******* дүгээр сары 4-ний өдөр гэрт нь очиж уулзсан. Тэгэхэд манай аав гэртээ зүгээр амраад байж байсан. Тэгээд би ажилтай гээд яваад өгсөн. Манай аав архи хэрэглэх үедээ хэрэглээд явдаг байсан. Таг тасраад байнга хэрэглээд байхгүй, биеэ авч явах хэмжээнд архи уудаг байсан. Энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр нь шалгаж буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна гэх... мэдүүлэг / хэргийн 6******* дүгээр тал /
3.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ийн өгсөн...Би өндөр насны тэтгэвэрт гарсан байгаа тул гэртээ байдаг тодорхой эрхэлсэн ажилгүй. Би 2022 оны 0******* дүгээр сарын *******-ны орой ******* цагийн үед өөрийн хүү болох Т.тай уулзаад бид хоёр Сүрэн гэх айлын хуриманд очиж сууж байгаад бид хоёр буцаж гараад худалдааны төвийн Хаан банкны АТМ-д очиж дээлнийхээ мөнгө авсан. Дээл оёулсан айлынхаа гэрийг утсаар заалгаж аваад бид хоёр захын талын “Молор” дэлгүүрийн ойролцоо очиж дээл оёулсан айлдаа очсон. Би орж дээлээ өмсөж үзээд мөнгөө өгөөд дээлээ аваад гарч ирээд Т. бид хоёр гэртээ харихаар “Молор” дэлгүүрийн урд талын засмал зам дээр гараад урагшаа чиглээд гэр лүүгээ явж байгаад гэрлэн дохион дээр зогсоод чигээрээ урагшаа хөдөлсөн. Тэгээд хэсэг явж байгаад машины гэрэлд талд нь зам дагуу согтуу хүн хэвтэж байсан. Тэгээд машинтайгаа тухайн согтуу хүний хажууд ирж зогсохдоо “би хүн мөргөчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “одоо яанаа, ээж нь айгаад байна буугаад хар” гэж хэлсэн. Тэгтэл Т. бууж харчихаад буцаж машиндаа орж ирээд “ээжээ гайгүй байна, согтуу хүн байна” гэж хэлээд шууд машинаа жолоодоод бид хоёр гэрлүүгээ явсан. Миний нүдэнд харагдахдаа хэвтэж байх шиг байсан. Ямар байрлалтай хэвтэж байгааг нь би анзаарч хараагүй. Тухайн согтуу хүн засмал замын боржууран дээр хэвтэж байх шиг харагдсан. Тухайн согтуу хүн машины талд Т.гийн хаалганы хажуу талд хэвтэж байсан. Т. машинаа зогсоогоод хаалгаа онгойлгоход хаалганы хажуу талд ойролцоо харагдаж байсан. Би дахиж хараагүй. Т. архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Бид хоёр гэрлэн дохио өнгөрөөд урагшаа чигээрээ явж байхад ямар нэгэн тээврийн хэрэгсэл зөрж харагдаагүй. Т.гийн 3 настай хүүхэд хамт явж байсан өөр хэн нэгэн байгаагүй.. гэх мэдүүлэг / хэргийн 37-38 дугаар тал /
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн... 2022 оны 0******* дүгээр сарын *******-ны орой Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Д. гэх хүн зам тээврийн осолд орсон гэх дуудлагаар хүргэгдэж ирсэн. Манай хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хяналтанд хоносон. 0******* дүгээр сарын 6-ны өглөө 08 цаг 0 минутад би энэ хүнийг 03 дээр ирж үзээд нэмэлт шинжилгээнүүд хийлгэж өвчний түүх нээж гэмтлийн тасаг руу хэвтүүлсэн. Үзлэгээр өвчтөн асуусан асуултад хариулж байсан. Доороо бие зассан хэвтрийн, даарсан, зовиур шаналгаа ихтэй, нуруугаар өвдөж байна гэсэн зовиуртай байсан. Үзлэг шинжилгээ хийхэд зүүн талын эгэмнээс төгсгөл хэсгээрээ үе дайрсан хугаралтай, зөрүү ихтэй, хөлийн дунд чөмөгний толгой хүзүүг хамарсан бяцарсан хугаралтай, зүүн талын сүүжний дэлбэн бяцарсан хугаралтай, биеийн толгой, ар нуруу, мөр, хоёр гарын шуу, тохой, хөлийн өвдөг хэсгүүдээр гүн зулгарсан олон шархтай, хоолой болон өвчүүний хэсэгт хөхөрч няцарсан хаван хавдар ихтэй байсан. Мөн хэвлийн эхо, толгой хүзүүний компьютер томограф, бүсэлхий нурууны компьютер, томографт шалгасан. Томографын хариунууд бичигдээгүй байна. Өвчтөний биеийн ерөнхий байдал хүнд, зовиур шаналгаа ихтэй байсан. Гэмтлийн тасагт шилжих үед амин үзүүлэлтүүд тогтворгүй артерийн даралт 65/42, пульс , амьсгаа минутад 0 удаа, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 88/0 комын байдалтай хүнд байсан. Энэ хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хордлого комын байдалтай байж байгаад 4 цаг 08 минутад зүрх зогсож нас барсан. Хохирогч өөрөө асуусан асуултад хариулж байсан. Өвчин шаналгаандаа зовиурлаад удаан хугацаанд ярьж чадахгүй байсан. 2022 оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр Энхцэцэг эмч жижүүртэй хоносон... гэх мэдүүлэг / хэргийн 40-4 дүгээр тал/
5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.ын өгсөн... Би Т.г танина. Бид хоёр төрсөн ах, дүүгийн хүүхдүүд ба үеэлүүд болдог юмаа. Манай аавын төрсөн ахын хүүхэд Т. юмаа. 2022 оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр манай аавын хамгийн бага дүүгийн хүүхдийн хуримын цайллага Тахилт багийн нутаг дэвсгэрт болж байсан. Уг хуриманд миний бие байж байсан бөгөөд Т. бас байж ирж очоод явж байсан. Тэгээд тэр орой 2-22 цагийн хооронд миний утас руу Т. өөрийнхөө **************84864 гэсэн дугаараас залгаад “чи хаана байна утсаар гараад яриадахаа” гэсэн. Тэр надад “би Буурлууд дэлгүүрийн урд засмал зам дээр хэвтэж байсан хүнийг машинаараа шүргэчих шиг боллоо чи очоод хараад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гээд өөрийнхөө машинаар хурим хийж байсан газраас яваад 7-р сургуулийн урд талын халуун усны зогсоол дээр машинаа байрлуулчихаад доошоо “Буурлууд” дэлгүүрийн хажуу талын зам дээр хүртэл алхаад харахад осол болсон гэх газарт цагдаагийн алаг машин ирчихсэн цагдаагийн алба хаагчид зам дээр байсан. Тэгэхээр нь би буцаад машиндаа очих гээд явсан. Тэгээд буцаад хурим болж байсан газраа эргэж ирэхэд Т. нь хурим хийж байсан газар ирчихсэн байсан бөгөөд Т. д харсан зүйлээ хэлсэн. Т. надад хандаж “чи эмнэлгийн 03 дээр очсон эсэх, ямар байдалтай байгаа талаар мэ өг” гэхээр нь би өөрийнхөө дугаараас 88**************003 гэсэн дугаарт залган жижүүрт гарч байсан Алтанчимэг гэдэг сувилагчаас асуусан. Алтанчимэг надад хэлэхдээ "машинд мөргүүлсэн согтуу хүн ирчихсэн байна гэмтлийн эмчид үзүүлэхээр дуудчихсан байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж нөгөө хүний талаар эмнэлэг болон эмч нараас асуугаагүй. Намайг осол болсон газрыг харчихаад ирэхэд Т. ирчихсэн байсан бөгөөд намайг ирэхийг хүлээгээд хашаан дотор зогсож байсан. Уулзахад их сандарсан, тэвдсэн, айсан түгшсэн байдалтай байсан. Т.Батзаяа нь өөрийнхөө эзэмшлийн ХОЕ улсын дугаартай "Приус-20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Хажуудаа ээжтэйгээ явсан гэж надад хэлсэн. Өөр хүн явсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан би энэ ослын талаар тухайн үед хэн нэгэн хүнд хэлээгүй. Т өөр хүнд хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Осол болох үед Т нь архи уугаагүй эрүүл байсан. Би энэ ослыг мэдсэн талаар ямар нэгэн цагдаад болон хуулийн байгууллага хэлж мэдээлээгүй. Миний хуулийн мэдлэг дутмагаас болсон гэж бодож байна ... гэх мэдүүлэг / хэргийн 43-44 дүгээр тал/
6. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай ... Д.Мөнхчулууны цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ, Д.ы цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илэрсэн, Д.Мөнхчулууны цогцосноос авсан гэх цусанд 2. промилли этилийн спирт илэрсэн согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зураг / хэргийн 77-78 дугаар тал/
7. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 0******* дүгээр сарын 26-ны өдрийн 6******* дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар зүйл нь улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбайн доод хэсэгт үүссэн эвдрэлтэй бүхлийг үүсгэж байх тул улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбай хэсгийн эд анги мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар зүйл нь ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбайн доод хэсэгт үүссэн эвдрэл болон ерөнхий хэлбэр дүрс зэрэг ерөнхий шинж тэмдэг болон зах ирмэгүүд зурагдалтуудын чиглэл зэрэг хувийн шинж тэмдгээрээ нэг бүхлийг үүсгэж байна... гэх дүгнэлт, гэрэл зураг / хэргийн 84-88 дугаар тал/
8.Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2022 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд доод эд ангийн хамгаалах зориулалттай шаварын хамгаалалтанд наалдсан хувцасны самардас /хөвөн/ нь амь хохирогч Д.ы хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хар өнгийн өмд зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн урд доод эд ангийн хамгаалах зориулалттай шаварын хамгаалалтанд наалдсан гэх тунгалаг өнгийн даавуун эдлэлийн сэмэрдэс нь амь хохирогч Д.ы хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хар өнгийн өмдний дотор материал болох тунгалаг өнгийн полиэстэр ширхэгт материалтай өнгө, гадаргуун үзүүлэлт, өргөний диаметрийн хэмжээ зэргээрээ тохирч байна гэх дүгнэлт, гэрэл зураг /хэргийн *******4-*******8 дугаар тал/,
*******. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 03-04 дүгээр тал/
0. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай... Амь хохирогч Д.ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байна. Амь хохирогч Д. ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр өвчүү ясны доод хэсгийн хугарал, зүүн талын эгэм бурэн салсан хугарал, зүүн талын III, IV, V-р хавиргануудын шууд хугарал, зүүн талын сүүжний дэлбээ ясны олон бяцарсан хугарал, бүсэлхийн V-р нугаламын зүүн талын гадна ялтас хэсгийн хугарал, дунд чөмөг ясны толгой, хүзүү дайрсан бяцарсан далд хугарал, толгойн зүүн чамархайн хуйхны гадна хэсэгт зулгаралт, дотно хэсэгт цус хуралт, өвчүүний дотор хэсгийн цус хуралт, зүүн эгэмний гадаргууд цус хуралт, бугалга, шуу гарын -р хуруу, зүүн гарын IV, V-р хуруу, гуя, шилбэ, тавхай зүүн мөр, цээжний зүүн ард хэсэг, зүүн ташаанд тус бүр зулгаралтууд. бугалга, гуя, ахар сүүл, салтаа, өгзөгөнд тус бүр цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч Д.ы цогцост учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. Амь хохирогч Д.ы цогцост учирсан дунд чөмөгний толгой, хүзүү дайрсан бяцарсан хугарал гэмтэл нь "гэмтлийн зэрэг тогтоох журмын 36.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, өвчүү ясны доод хэсгийн хугарал, зүүн талын эгэм ясны бүрэн салсан хугарал, зүүн талын III, IV, V-р хавиргануудын шууд хугарал, зүүн талын сүүжний дэлбээ ясны олон бяцарсан хугарал, бүсэлхийн V-р нугаламын зүүн талын гадна ялтас хэсгийн хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин толгойн зүүн чамархайн хуйхны гадна хэсэгт зулгаралт, дотно хэсэгт цус хуралт, өвчүүний дотор хэсэг, зүүн Эгэмний гадаргууд цус хуралт, бугалга, шуу, гарын II-р хуруу. Зүүн гарын IV, V-р хуруу, гуя, шилбэ, тавхай мөн зүүн мөр, цээжний зүүн ард хэсэг, зүүн ташаанд тус бүр зулгаралтууд, бугалга, гуя, ахар сүүл, салтаа, өгзөгөнд тус бүр цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч Д. нь дээрх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ. Амь хохирогч Д. нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ... гэх дүгнэлт /хэргийн 06-2 дугаар тал/
.Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.гийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Орой 2 цаг орчим минутын үед манай ээж Х. “хуриманд өмсөх дээлээ авна” гэхээр нь би өөрийнхөө машинтай хүүхдээ суулгаад ээжийгээ урд талд суулгаад хуримын газраас хөдлөөд аймгийн төвийн чиглэлд гудамжаар шороон замаар яваад “Молор” дэлгүүрийн харалдаа очоод засмал зам дээр нийлээд гар талдаа эргээд Сөүлийн гудамжны 4-н замаар зүүн гар тийшээ эргээд чигээрээ яваад төв захын урд талд гийн бэлэн мөнгөний Хаан банкны машинаас ээжийн картнаас бэлэн мөнгө болох 65000 төгрөг авсан. орж 2 хайрцаг тамхи аваад буцаад машиндаа суугаад дахиад буцаад захын урд талын засмал замаар дээшээ яваад урд талын 3-н замын уулзвар өнгөрөөд гагнуур хийдэг газрын тэнд гар талдаа эргээд шороон замаар орж гудамж сүлжин захын харалдаа талын гэр хорооллоор дээшээ чигээрээ 0 гарам метр яваад захиалга өгсөн айлаас манай ээж дээлээ авсан. Дахиад чигээрээ яваад бага тойруугын засмал зам дээр гарч ирээд зүүн гар талдаа эргээд Сөүлийн 4-н замын уулзвар дээр улаан гэрэл дээр зогсоод ногоон гэрэл асахаар нь чигээрээ “Буурлууд” дэлгүүрийн чиглэлд явсан. Тэгээд “Буурлууд” дэлгүүр өнгөрөөд явтал урдаас тод гэрэлтэй машин гараад ирсэн. Тэгэхээр нь би гэрлээрээ дохисон боловч уг машин гэрлээ шилжүүлээгүй бөгөөд нөгөө машины гэрлийн туяа дотор засмал зам дээр ууттай зүйл юм шиг биет харагдахаар машиныхаа тормосыг гишгэсэн чинь миний жолоодож явсан машин түг гэж дуугараад юм мөргөөд зогссон. Тэр хооронд урдаас зөрсөн машин яваад өгсөн байсан. Тэгээд би машинаасаа буугаад машиныхаа урд хэсэгт очоод харахад хүн байсан. Толгой цээж хэсэг нь зам дагуу харсан, 2 хөл нь миний машины урд хэсэг гүүпэр доогуур орчихсон байдалтай байсан. Тэгээд би буцаж машиндаа суухад манай ээж надаас “юу болоод тооромз гишгэсэн вэ гэж асуухад юу ч бишээ ууттай хог юм шиг байна” гэж хэлээд машинаа ухрах үйлдэл хийгээд нөгөө хүний хажуугаар өнгөрөөд шууд гэртээ харьсан. Тэгээд гэртээ харьсаны дараа санаа зовоод хурим дээр байсан манай хамаатны хүн болох Ц. гэдэг хүн рүү өөрийнхөө **************84864 дугаараас түүний **************062020 гэсэн дугаараар залган ярьсан. Ярихдаа “би сая нэг хүн мөргөчихлөө чи очоод хараад өг” гэж хэлсэн. Тэгээд Ц. харсан юм байлгүй түд удалгүй над руу өөрийнхөө дугаараас залгаад “нөгөө газар дээр чинь 03-ын машин ирж байна, цагдаагийн машин ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд дараа нь Ц. 03-ын эмч рүү залгаад нөгөө хүний талаар асуулгахад “нэг машинд мөргүүлсэн согтуу хүн ирсэн байна тэгэхдээ биеийн байдал нь гайгүй юм шиг байна” гэж хэлснийг надад хэлсэн. Тэгээд би гайгүй юм байна гэж бодсон. Тэгээд би гэрийхэндээ огт хэлээгүй өнгөрсөн. Манай ээж бие муутай өндөр даралттай болохоор хэлээгүй өнгөрсөн. Тэгээд удалгүй ээжийгээ хуримын газарт хүргэж өгсөн. Дуут сум яваад 2022 оны 0******* дүгээр сарын 6-ны өдөр ******* цаг минутын үед ирсэн ба нөгөө хурим хийсэн айлдаа цай уугаад хувцсаа солчихоод эхнэр, эгч, хүүхдүүдээ аваад гэртээ ирээд байж байтал цагдаагийн газраас хүрээд ир гэхээр нь цагдаа дээр ирсэн. Тэгтэл цагдаа нар намайг мөргөөд зугтсаныг мэдсэн байсан. Би хүн мөргөх үед их хурдан яваагүй, барагцаагаар 25- км цагийн хурдтай явж байсан. Намайг гэрлийн гялбаанд харахад уг мөргөсөн зүйл зам дээр хэвтээ байрлалтай байсан. Би 206 онд жолооч болсон. В ангилалын үнэмлэхтэй. Би тухайн үед сандраад шокын байдалд орсон учраас ийм асуудал гаргасан. Би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй... гэх мэдүүлэг /хэргийн 32-35 дугаар тал/
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.гийн хэргээ хүлээн дахин өгсөн... Би осол гаргах үедээ ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би ер нь архи их уугаад байдаггүй, хааяа ажлын хамт олонтой уух үед амсаад явдаг. Миний хувьд эрүүл мэндийн шалтгаанаас болоод архи хэрэглээд байдаггүй. Намайг хөдөлгөөнд оролцоод явж байхад замын зорчих хэсэг дээр ууттай хог шиг зүйл байж байсан. Тэгээд уг зүйл рүү дөхөөд ойртоод машины урд талд ирэхэд хүн хэвтэж байгаа нь харагдсан. Тэгээд би хүн байна гэж бодоод тооромзоо гишгэх агшинд очоод мөргөчихсөн. Тэгээд би мөргөж зогсчихоод ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр машинаасаа буугаад харахад миний машины урд гүүпэрний доор хүн хэвтэж байсан. Тэгээд би дахиж буцаж машиндаа суугаад ухрах үйлдэл хийгээд хажуугаар нь тойроод яваад өгсөн. Намайг машинаасаа буугаад харахад цээж хэсгээрээ хөдөлж байсан. Ямар нэгэн дуу чимээ гараагүй. Би хөдөлгөөнд оролцоод явж байхад замын зорчих хэсэгт эхлээд ууттай хог шиг харагдсан ба ойртоод иртэл гэнэт хүн хэвтэж байсан. Хэвтэхдээ толгой хэсэг замын урсгал дагуу харчихсан дээшээ харсан байдалтай харагдах шиг болсон. Тухайн үед хүн гэж хараад сандраад юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн осол болоход машинд ээжээс өөр насанд хүрсэн хүн байхгүй байсан. Манай 2 настай хүүхэд бид гурав явж байсан. Манай хүү ээжийн өвөр дээр явж байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй байна... гэх мэдүүлэг /хэргийн -3 дүгээр тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.гийн өгсөн... 2022 оны 0******* дүгээр сарын 6-ны өдөр манай нөхрийг цагдаагийн ажилтан ирээд дагуулаад явсан. Тэгээд араас нь ирээд “юу болсон талаар” асуухад энэ гэмт хэргийн талаар ярьсан. Тэгээд би мэдсэн. Түүнээс хэрэг гарсан орой миний хувьд мэдээгүй, манай нөхөр надад энэ талаар хэлээгүй. Манай нөхөр архи уугаад байдаггүй. Хааяа хамт олонтойгоо баяр ёслолын үеэр тохируулаад хэрэглэчихдэг. Би Т.тай 208 онд од танилцсан. Тэгээд 2020 онд гэр бүл болсон. 2020 оны 02 дугаар сард том хүү төрсөн, 202 оны дүгээр сард охин төрсөн, ам бүл 4-лээ амьдарч байгаа. Манай нөхөр бид хоёр тус тусын ажлаа хийж байдаг энгийн гэр бүл. Т. нь илүү дутуу зангүй, даруу төлөв, эелдэг зөөлөн харьцаатай хүнтэй харилцахдаа сайн, хүнтэй ойлголцохдоо амархан, хэрүүл маргаан хийгээд байдаггүй, аливаа зүйлд ул суурьтай ханддаг тийм хүн байгаа. Амьдрахын төлөө зүтгэдэг, гэр бүл, үр хүүхэддээ хайр халамж сайн ах, дүү, хамт олон, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Т.д өөрийн гэсэн эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Аавынхаа хашаа, байшинд хамт амьдардаг. Т. нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд зүүн хөл нь тайрсан байдаг. Хөдөлмөрийн халамжинд хамрагдсан тийм хүн байгаа юмаа. Өөр ямар нэгэн хууч өвчин байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 7******* дүгээр тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ын өгсөн... Т. нь **************2 онд төрсөн. Одоо настай. Манайх 4 хүүхэдтэй бөгөөд доороосоо 2 дахь, дээрээсээ 3 дахь хүүхэд байгаа юм. Т. 20 онд -р 0 жилийг төгсөөд Их сургуулийн эрх зүйн ангид элсэн орж 20******* онд төгсөж боловсрол эзэмшсэн. 2020 онд эхнэр О.тай гэр бүл болж амьдарч байгаа. Одоо -2 насны 2 хүүхэдтэй. Одоо худалдааны төвд ажилтай, эхнэр нь эм хангамжинд ажилтай хүмүүс байгаа. Өөрийн гэсэн хашаа байхгүй. Манай хашаанд амьдарч байгаа Т. нь үг дуу цөөтэй, даруухан, аливаа юманд хүлээцтэй няхуур ханддаг тийм хүн байгаа юм. Т. нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд зүүн хөл нь тайрсан протезтэй байдаг. Хөдөлмөрийн халамжинд хамрагдаж тэтгэмж авдаг. Хууч өвчин бол байхгүй. Сэтгэцийн хувьд зүгээр эрүүл хүн байгаа юм. Хэргийн талаар 2022 оны 0******* дүгээр сарын 6-ны орой сонссон. Өөр зүйл мэдэхгүй…гэх мэдүүлэг /хэргийн 8-82 дугаар тал/
4. Шүүгдэгч овогт ын гийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн *******8 дугаар тал/
*******.ПЮ*******20*******034 дугаарын регистртэй, овогт ын гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа / хэргийн 64 дүгээр тал/
6.Иргэний үнэмлэхний лавлагаагаар ПЮ*******20*******034 дугаарын регистртэй, овогт ын нь аймгийн Буянт сумын 3 дугаар Наранхайрхан багт оршин суудаг ... гэх баримт / хэргийн 65 дугаар тал /
7. овогт ын гийн 20******* оны 0 дугаар сарын -ны өдөр гэр бүл болсныг баталсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 66 дугаар тал/,
8. овогт гийн /ПЭ202272/-ын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн дугаар тал/
*******. овогт гийн //-ын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 68 дугаар тал/
20. Шүүгдэгч овогт ын нь гэмтлийн улмаас шилбэ тайрагдсан, 0-37-******* гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар хугацаа тогтоосон... хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон акт /хэргийн 72-73 дугаар хуудас/
2. бизнес клуб бүс ХХК-ийн ... бизнес клуб бүс ХХК-ийн агуулах худалдаа салбарын Т. /ПЮ*******20*******034/ нь 208.0 сараас хойш ажиллаж байгаа бөгөөд сарын үндсэн цалин *******60000/ есөн зуун жаран мянга / төгрөг болно... гэх тодорхойлолт /хэргийн 74 дүгээр тал/
22.Шүүгдэгч овогт ын гийн 0-37-******* гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хэргийн 75-76 дугаар хуудас/
23. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-ийн зээлийн эдийн засагч А.ын өгсөн... дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийг Т. нь манай байгууллагад барьцаалж, 3500000 төгрөгийг манай байгууллагаас авсан. 202 оны 0 дүгээр сард 24 сарын хугацаатай авсан. Одоо үндсэндээ 2 сарын хугацаа байна. Зээлээ хугацаандаа төлж байгаа тул манай байгууллагад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг.
24. ХХК-ний 2022 оны дүгээр сарын 7-ны өдрийн дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 8482488 төгрөгийн үнэтэй ... гэх дүгнэлт/ хэргийн *******6-*******7 дугаар тал/
25. аймгийн Прокурорын газарт хохирогч М.ийн гаргасан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн холбогдогч Г.гаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон М. миний бие оршуулгын зардал хохиролд 6000000 төгрөг хүлээн авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх хүсэлт / хэргийн 20 дугаар тал /
26. ын гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны дүгээр сарын 22-ны өдөр тоот дансанд 000000 төгрөг, 2022 оны дүгээр сарын 23-ны өдөр тоот дансанд *******000000 төгрөг тус тус шилжүүлсэн ... баримт / хэргийн 22-23 дугаар тал /
27. Даваагийн ы өвчтөний түүхийн хуулбар ... / хэргийн 7-26 дугаар тал/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийж үзэхэд:
. Шүүгдэгч овогт ын нь аймгийн сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Буурлууд” дэлгүүрийн урд талын засмал зам дээр 2022 оны 0******* дүгээр сарын *******-ны өдрийн оройн 2 цаг 50 минутын орчимд улсын дугаартай Тоёота Приус-20 /Toyota Prius-20/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан "...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэх заалтыг зөрчиж явган зорчигч Д.ыг мөргөж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...өвчүү ясны доод хэсгийн хугарал, зүүн талын эгэм бүрэн салсан хугарал, зүүн талын III, IV, V-р хавиргануудын шууд хугарал, зүүн талын сүүжний дэлбээ ясны олон бяцарсан хугарал, бүсэлхийн V-р нугаламын зүүн талын гадна ялтас хэсгийн хугарал, дунд чөмөг ясны толгой, хүзүү дайрсан бяцарсан далд хугарал, толгойн зүүн чамархайн хуйхны гадна хэсэгт зулгаралт, дотно хэсэгт цус хуралт, өвчүүний дотор хэсгийн цус хуралт, зүүн эгэмний гадаргууд цус хуралт, бугалга, шуу гарын -р хуруу, зүүн гарын IV, V-р хуруу, гуя, шилбэ, тавхай зүүн мөр, цээжний зүүн ард хэсэг, зүүн ташаанд тус бүр зулгаралтууд, бугалга, гуя, ахар сүүл, салтаа, өгзөгөнд тус бүр цус хуралт, зулгаралт гэмтлүүд учруулсны улмаас амь хохирогч Д. нь гэмтлийн шокд орж нас барсан.
Мөн шүүгдэгч Т. нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хүн мөргөсөн гэдгээ мэдсэн атлаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. "а"-д заасан " тээврийн хэрэгслээ нэн дариу зогсоож, ослын дохионы гэрэл асаах, бас ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн *******.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх..." гэх заалт, мөн дүрмийн 3.5. "6"-д заасан "... осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг хамгийн ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэх", мөн дүрмийн 3,5, "в"-д заасан "осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, мөн дүрмийн 3.5 “г”-д заасан “тухайн ослын талаар цагдаагийн байгууллагын /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 3.5-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан хэргийн газрыг зориуд орхин зугтаасан хэргийн үйл баримт тогтоогдсон.
2.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа ба хохирогч нас барснаас учирсан хохиролд 6000000 төгрөгийг төлсөн байна.
3.Шүүгдэгч Т. нь зам тээврийн осол гаргаснаа мэдсэн боловч хэргийн газрыг орхихгүй байх Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, хэргийн газрыг орхиж явсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч Т.гийн... үзэгдэх орчин хязгаарлагдсан үед замын хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн зам дээр зорчиж явсан хохирогч Д.ыг мөргөсөн, улмаар хохирогчийн амь нас хохирсон нь шүүгдэгч Т.гийн гэмт үйлдэлд шалтгаант холбоотой гэж үзнэ.
5. Иймд шүүгдэгч Т.гийн замын хөдөлгөөнд оролцох явцдаа хохирогчийг мөргөж амь нас хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан... Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ... гэмт хэргийн шинжийг хангаж байна.
6. Мөн шүүгдэгч Т. нь явган зорчигчийн мөргөсөн, авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэнээ мэдсэн атлаа тээврийн хэрэгсэлийг нэн дариу зогсоож ослын дохионы гэрэл асаах, тээврийн хэрэгсэлийг ослын газраас хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осолд холбогдох ул мөрийг хамгаалах зэрэг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж осол болсон газрыг орхиж явсан нь ... Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан... Энэ хуулийн 27.0 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан ... гэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Зориуд ... гэдгийг монгол хэлний тайлбарт ... зориуд , санаатайгаар үйлдэх байдал ... гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т. нь явган зорчигчийг мөргөсөн үйлдэл гаргаснаа мэдсэн атлаа ослын газрыг зориуд санаатайгаар орхисон гэж үзнэ.
7.Шүүгдэгч Т.г... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан... Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироосон, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан... Энэ хуулийн 27.0 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
. Шүүгдэгч Т. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн *******8 дугаар тал дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч О.гийн өгсөн... 2022 оны 0******* дүгээр сарын 6-ны өдөр манай нөхрийг цагдаагийн ажилтан ирээд дагуулаад явсан тэгээд араас нь ирээд “юу болсон талаар” асуухад энэ гэмт хэргийн талаар ярьсан. Тэгээд би мэдсэн. Түүнээс хэрэг гарсан орой миний хувьд мэдээгүй, манай нөхөр надад энэ талаар хэлээгүй. Манай нөхөр архи уугаад байдаггүй. Хааяа хамт олонтойгоо баяр ёслолын үеэр тохируулаад хэрэглэчихдэг. Би Т.тай 208 онд од танилцсан. Тэгээд 2020 онд гэр бүл болсон. 2020 оны 02 дугаар сард том хүү төрсөн, 202 оны дүгээр сард охин төрсөн, ам бүл 4-лээ амьдарч байгаа. Манай нөхөр бид хоёр тусын ажлаа хийж байдаг энгийн гэр бүл. Т. нь илүү дутуу зангүй, даруу төлөв, эелдэг зөөлөн харьцаатай хүнтэй харилцахдаа сайн, хүнтэй ойлголцохдоо амархан, хэрүүл маргаан хийгээд байдаггүй, аливаа зүйлд ул суурьтай ханддаг тийм хүн байгаа. Амьдрахын төлөө зүтгэдэг, гэр бүл бүл, үр хүүхэддээ хайр халамж сайн ах дүү, хамт олон, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Т.д өөрийн гэсэн эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Аавынхаа хашаа, байшинд хамт амьдардаг. Т. нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд зүүн хөл нь тайрсан портизтэй байдаг. Хөдөлмөрийн халамжинд хамрагдсан тийм хүн байгаа юмаа. Өөр ямар нэгэн хууч өвчин байхгүй... гэх мэдүүлэг, гэрч Д.ын өгсөн... Т. нь **************2 онд төрсөн одоо настай. Манайх 4 хүүхэдтэй бөгөөд доороосоо 2 дахь, дээрээсээ 3 дахь хүүхэд байгаа юм. Т. 20 онд -р 0 жилийг төгсөөд Их сургуулийн эрх зүйн ангид элсэн орж 20******* онд төгсөж боловсрол эзэмшсэн. 2020 онд эхнэр О.тай гэр бүл болж амьдарч байгаа. Одоо -2 насны 2 хүүхэдтэй Одоо худалдааны төвд ажилтай, эхнэр нь эм хангамжинд ажилтай хүмүүс байгаа. Өөрийн гэсэн хашаа байхгүй. Манай хашаанд амьдарч байгаа Т. нь үг дуу цөөтэй, даруухан, аливаа юманд хүлээцтэй няхуур ханддаг тийм хүн байгаа юм. Т. нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд зүүн хөл нь тайрсан портизтэй байдаг. Хөдөлмөрийн халамжинд хамрагдаж тэтгэмж авдаг. Хууч өвчин бол байхгүй. Сэтгэцийн хувьд зүгээр эрүүл хүн байгаа юм. Хэргийн талаар 2022 оны 0******* дүгээр сарын 6-ны орой сонссон. Өөр зүйл мэдэхгүй…гэх мэдүүлэг, ПЮ*******20*******034 дугаарын регистртэй, овогт ын гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаагаар ПЮ*******20*******034 дугаарын регистртэй, овогт ын нь аймгийн Буянт сумын 3 дугаар Наранхайрхан багт оршин суудаг ... гэх лавлагаа, овогт ын гийн 20******* оны 0 дугаар сарын -ны өдөр гэр бүл болсныг баталсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, овогт гийн /ПЭ202272/-ын төрсний бүртгэлийн лавлагаа, овогт гийн //-ын төрсний бүртгэлийн лавлагаа, овогт ын нь гэмтлийн улмаас шилбэ тайрагдсан, 0-37-******* гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар хугацаа тогтоосон... хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон акт, бизнес клуб бүс ХХК-ийн ... бизнес клуб бүс ХХК-ийн агуулах худалдаа салбарын Т. / ПЮ*******20*******034/ нь 208.0 сараас хойш ажиллаж байгаа бөгөөд сарын үндсэн цалин *******60000/ есөн зуун жаран мянга/ төгрөг болно... гэх тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
2. аймгийн Прокурорын газарт хохирогч М.ийн гаргасан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн холбогдогч Г.гаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон М. миний бие оршуулгын зардал хохиролд 6000000 төгрөг хүлээн авсан ... гэх хүсэлт / хэргийн 20 дугаар тал / шүүгдэгч ын гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны дүгээр сарын 22- ны өдөр тоот дансанд 000000 төгрөг, 2022 оны дүгээр сарын 23- ны өдөр тоот дансанд *******000000 төгрөг тус тус шилжүүлсэн ... баримтууд авагдсан тул шүүгдэгч Т. нь хохирогч нас барснаас учирсан хохиролд 6000000 төгрөгийг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
3.Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4. Шүүгдэгч Т. нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нас барснаас учирсан хохиролд 6000000 төгрөг төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Т. нь хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 хувиар тогтоогдсон, бага насны хоёр хүүхэд эхнэрийн хамт амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг, сарын *******60000 төгрөгийн цалин авдаг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч М. нь хохирогч нас барснаас учирсан зардалд 6000000 төгрөг авсан, шүүгдэгч Т.д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх, нэхэмжлэх зүйл үгүй, гомдол санал байхгүй талаараа хүсэлт гаргасан байдал, улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Т.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийг хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д оногдуулсан 600000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Т.д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ... үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 4,5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 80, 86 дугаар зүйлд зааснаар хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,
бусад асуудлын талаар:
. Шүүгдэгч Т. нь прокурорын шатанд хохирогч М.ийн тоот дансанд 2022 оны дүгээр сарын 0*******-ний өдөр 000000 төгрөг, 2022 оны дүгээр сарын 23-ны өдөр *******000000 төгрөг нийт 6000000 төгрөгийг шилжүүлсэн, хохирогч М. хохирогч нас барснаас учирсан хохиролд 6000000 төгрөг авсан, шүүгдэгч Т.д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх, нэхэмжлэх зүйл үгүй, гомдол санал байхгүй гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Т.г хохирогч нас барснаас учирсан зардалд 6000000 төгрөг төлсөн гэж үзнэ.
2.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, эд мөрийн баримтаар тээврийн хэрэгслийн хагархай хуванцар материалтай эд анги ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 600000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн , 36.2 дугаар зүйлийн , 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн , 2, 4, 5 дахь хэсэг, 36.0 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан ... энэ хуулийн 27.0 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-д заасныг журамлан шүүгдэгч овогт ын д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэснийг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д оногдуулсан 600000/ зургаан зуу/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, эд мөрийн баримтаар тээврийн хэрэгслийн хагархай хуванцар материалтай эд анги ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогч нас барснаас учирсан зардалд 6000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ... үүргийг шүүгдэгч Т.д хүлээлгэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино.... мөн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг шүүгдэгч Т.д тус тус тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60, 80, 86 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ял, эрх хасах ял, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ, тэнссэн хугацаанд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
*******.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
0. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн , 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .******* дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА