Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

 

 

 

 

 

 

 

 

   2023            01             09                                          2023/ШЦТ/14

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож,  шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Нямдорж , хохирогч ******* /цахимаар/, хохирогчийн  өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, иргэний нэхэмжлэгч ******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Олхонууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2236002440255 дугаартай, 178/2023/0023/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр  хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д захирлын туслах, архив бичиг хэргийн ажилтан ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 02 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, аминдаа приус маркийн автомашин нэг, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, ял шийтгэлгүй,  Олхонууд ургийн овогт  ******* *******, регистрийн дугаар: *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын 03 дугаар /Наранхайрхан/ багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх засмал зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ХОА улсын дугаартай саарал өнгөтэй “Toyota Prius" маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглоно..." гэх заалтыг, 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэх заалтыг, мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтыг, 13.1-т заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэх заалтыг тус тус зөрчиж ******* улсын дугаартай "Kia grandbird" маркийн цагаан алаг өнгөтэй "Ач буян трэвел" ХХК-ийн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг жолоочийн зүүн гар талын арын дугуйны гол хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гарган зорчигч *******гийн эрүүл мэндэд баруун талын II, IV хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

1. Хэргийн газар үзлэг хийсэн үзлэгийн ... Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын нутаг Ховд аймгийн Манхан чиглэлийн асфальтан замын 42/398 дугаар шонгоос Ховд аймаг тал руугаа буюу ертөнцийн зүгээр Ховд талдаа 500 метр зайд болсон байв. Уг зам тээврийн осол гаргасан ХОА улсын дугаартай приус маркийн автомашин ******* улсын дугаартай автомашинууд нь Ховд аймгаас Манхан сумын чиглэлд зорчиж байсан байх ба ХОА улсын дугаартай автомашин нь ертөнцийн зүгээр асфальтан замын зүүн талд зүүн урагшаа чиглэл рүү харсан байрлалтай замын далан руу тонгойж зогссон байх ба ХОА улсын дугаартай приус маркийн автомашиныг Б үсгээр тэмдэглэв. ******* грандбирд маркийн автобус нь асфальтан замаас гараагүй асфальтан замын баруун талд шахаж зогсож замаа чөлөөлж зогссон байх ба анх ХОА улсын дугаартай приус маркийн автомашины унасан байж болзошгүй А цэгээс 153 метр зайтай байх ба грандбирд маркийн автобусыг Е үсгээр тэмдэглэв. Уг зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийг ертөнцийн зүгээр хойд талаас урагш чиглэлтэй буюу асфальтан зам дагуу шулуун байдлаар хийхээр тогтоов. ХОА улсын дугаартай приус маркийн автомашин анх ******* улсын дугаартай автобусыг мөргөсөн байж болзошгүй асфальтан зам дээр үүссэн мөрийг 1 тоогоор, асфальтан  замын гол хэсэгт хоёр давхарлаж үүссэн тод хар мөрний эхлэлийг 2 тоогоор, асфальтан замын гол хэсэгт зурагдаж үүссэн мөрийг 3 тоогоор, асфальтан замын хажуу талын замын хөвөө дээр үсэрч унасан дугуйны таг / калпак/-ыг 4 тоогоор, уг замын хажуу талын хөвөө хэсэгт унасан цайвар цэнхэр өнгийн гар утас, хомучик /чангалах боолт/ гуперын хагархай зэргийг 5 тоогоор, приус маркийн автомашины хагарч унасан урд гуперыг 6 тоогоор, асфальтан замын гол хэсэгт хагарч унасан их гэрэл, олгой хамерыг 7 тоогоор, замын гол хэсэгт хагарч унасан хар өнгөт хальстай салхины шилийг 8 тоогоор, асфальтан замын хөвөө дээр шидэгдсэн хар өнгийн аккумляторыг Д үсгээр, хэргийн газрын үзлэгийн үл хөдлөх цэгээр Ховд аймаг талаас 42 км Говь-Алтай аймаг талаас 398 км заасан 42/398  заалттай шонг авч В үсгээр тэмдэглэж цэгүүдийн хоорондох хэмжилтийг хийхэд 1 тооноос 2 тоо хүртэл 12 метр 20 см, 2 тооноос 3 тоо хүртэл 5 метр 25 см, 3 тооноос 4 тоо хүртэл 19 метр 50 см, 4 тооноос 5 тоо хүртэл 7 метр 20 см, 5 тооноос 6 тоо хүртэл 25 метр 50 см, 6 тооноос 7 тоо хүртэл 12 метр 30 см, 7 тооноос 8 тоо хүртэл 6 метр 80 см, 8 тооноос Б цэг хүртэл 12 метр 60 см, Б цэгээс 9 тоо хүртэл 22 метр 40 см, Б цэгээс Д цэг хүртэл 51 метр 70 см, анх ХОА улсын дугаартай приус маркийн автомашин унасан байж болзошгүй А цэгээс ******* улсын дугаартай грандбирд маркийн автобусны зогсож байгаа Е цэг хүртэл 153 метр, А цэгээс үл хөдлөх В цэг хүртэл 500 метр, Б цэгээс үл хөдлөх В цэг хүртэл 438 метр, А цэгээс Б цэг хүртэл 44 метр, Е цэгээс В цэг хүртэл 347 метр зайтай байх ба уг зам тээврийн ослын газарт ХОА улсын дугаартай приус маркийн автомашин дотор байсан болон уг автомашины эд анги цуварч унасан байсан тул эд зүйл, эвдэрсэн эд анги бүр дээр цэгээр тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлж үзлэг хийв. Анх уг хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байж болзошгүй цэг болох 1 тооноос замын хажуу тал руу гарч зогссон ХОА улсын дугаартай приус маркийн автомашины зогсож байгаа Б цэг хүртэл 85 метр 30 см зайтай байх ба ХОА улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлд байгаа байдлаар нь үзлэг хийхэд урд салхины шил хагарч цуурсан, урд хамар копут хэсэг нь дотогш их бие рүүгээ хонхойж чихэгдсэн, урд гупер салж унасан, баруун урд дугуй буюу жолооч талын дугуй хийгүй хойш машины их бие рүү чихэгдэж орсон байдалтай, жолооч тал болон жолоочийн хойд талын хаалганы шил хагараагүй, толь хагарч унасан, жолооч талын хойд дугуй хийгүй, жолооч талын хойд талын хаалга дунд хэсгээрээ хонхойж чихэгдэж хэлбэр дүрсээ алдсан, хойд салхины шил хагарч унасан, тээшний хаалга онгойсон байдалтай, жолоочийн эсрэг тал буюу уг автомашины зүүн талын хоёр хаалга онгорхой зүүн урд хаалганы салхины шил хагарч унасан, зүүн хойд талын дугуйг гараараа дарж үзэхэд хийтэй байх ба зүүн урд талын дугуй хийгүй, обудны гаднах ирмэг нь зүлгэгдэж сэв сууж зурагдсан байдалтай, уг автомашины дээд копут /дээвэр/ нь хонхойж хэлбэр дүрсээ алдсан байх ба автомашины дотор талд харагдах байдлаар үзлэг хийхэд хянах хэсэг нь шороо цасаар бохирлогдож км-ын заалт нь харагдах боломжгүй байх ба арааны речак нь урагш түлхэгдэж Р татагдсан /руль/ жолооны хүрд нь муруйж хэлбэр дүрсээ алдсан байв. Жолоочийн эсрэг талын буюу урд талын суудал дээр Tiger, Сэрүүн нэртэй 0.5 литрийн савалгаатай 3 ширхэг лааз байх ба цэнхэр өнгийн гялгар тор дотор мөн адил Tiger, Сэрүүн нэртэй 0.5 литрийн пивоны савууд байх ба уг машины дотор хэсгийг харагдах байдлаар нь гэрэл зургаар бэхжүүлэв.

 Зам тээврийн осол гаргасан ******* улсын дугаартай грандбирд маркийн автобусанд гадна харагдах байдалд үзлэг хийхэд уг автобусны зүүн хойд талын дугуйны крилло, хойд тээшний 1 хаалга, зүүн хойд дугуйны чуланны таг хагарч  дотогш чихэгдэж, обуд хагарч цуурсан, дугуйны бакершнк зурагдаж, задарсан байх ба өөрөөр гадна талд эвдэрч гэмтсэн зүйлгүй байв. Уг автобусны дотор болон гадна талд үзэгдэх орчныг харах зориулалттай камер байдаг гэх ба уг камерын бичлэгийг тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хурааж авахаар тогтов. Уг автобусны дотор талд үзлэг хийхэд жолоочийн хүрдний хажуу талд дотор болон гадна талыг бичих зориулалттай хяналтын камер байх ба криминалистик шинжээчээр гэрэл зураг авахуулж бэхжүүлсэн ба уг камерын бичлэгийг мэргэжилтэн оролцуулж үзлэг хийж хурааж авахаар тогтов. Уг асфальтан замын зорчих хэсгийн өргөн 7 метр 70 см, уг замын далангийн өндөр нь 4 метрийн өндөртэй байх ба уг зам тээврийн осол гаргасан ХОА улсын дугаартай приус маркийн автомашиныг замын хажуу талын далангаас ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн “Nissan Diesel” маркийн өөрөө ачигч кранаар уг приусын дотор талаас нь оосорлож өргөж уг өөрөө ачигч автомашин дээр ачуулж Ховд аймгийн тээврийн хэрэгслийг түр хадгалах хашаанд хийхээр тогтов... гэх тэмдэглэл, гэрэл зураг /  хэргийн 03-15 дугаар тал/

2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын бүдүүвч зураг / хэргийн 06-17 дугаар тал/

3. ******* улсын дугаартай автобусанд үзлэг хийсэн...Үзлэгийг Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгслийг түр хадгалах хашаанд байх ******* улсын дугаартай kia grandbird цагаан алаг өнгийн орох, гарах нэг хаалгатай автобус байв. Уг автобусны гадна хэсэгт үзлэг хийхэд уг автобусны зүүн хойд талын дугуйны гадна хэсэг обудны калбак чангалагч хэсэг нь үзүүр хэсгээрээ хагарч дотогш чихэгдсэн дугуйны гадна хээ хүрээ хэсгээрээ зүлгэгдэж зурагдсан байх ба зарим хэсэгтээ язарч урагдсан байв. Уг дугуйны дээд хүрээ крилло нь хойд хэсгээрээ задарч эвдэрсэн, хойд тээш хадгалах савны хаалга нь нугас хэсгээрээ салж хэлбэр дүрсээ алдсан байх ба өөрөөр гадна хэсэгтээ ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв.

Уг автобусны дотор талд үзлэг хийхэд дотроо 45 хүний суудалтай, жолоочийн суудалтай 46 суудалтай хүн тээвэрлэх зориулалт бүхий байдлаар тохижуулсан автобус байв. Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаанд криминалистик шинжээч, цагдаагийн ахмад Х.Энхбаяраар гэрэл зураг авахуулж бэхжүүлэв. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаанд уг автобусны жолооч эзэмшигч *******ийг оролцуулав. Уг  *******  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Ач буян трэвел”   ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх ба 2008 онд үйлдвэрлэгдсэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсад импортлогдсон байв.... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 18-23 дугаар тал/

4. Автомашины гэмтэл үнэлсэн тухай шинжээчийн ... Дугуй нэг ширхэг солих- 560000 төгрөг, обуд нэг ширхэг солих- 150000 төгрөг, крыло нэг ширхэг 80000 төгрөг, солих зардал – 60000 төгрөг – нийт 850000 төгрөг / хэргийн 26 дугаар хуудас /

5. ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Үзлэгийг Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгслийг түр хадгалах хашаанд байх ХОА улсын дугаартай приус маркийн автомашинд үзлэг хийв. Уг тээврийн хэрэгслийн гадна байдлаар харагдах хэсэгт үзлэг хийхэд баруун урд дугуй хийгүй, обуд нь дотогш хонхойж хэлбэр дүрсээ алдсан, дугуй хойш гулзайж, крилло их бие рүүгээ чихэгдэж орж хэлбэр дүрсээ алдсан, зүүн талын толь суурьнаасаа хагарч унасан, баруун урд талын хаалганы хойд хэсгээрээ зурагдаж, хонхойсон, баруун хойд хаалга бүхэлдээ хонхойж чихэгдсэн хэлбэр дүрсээ алдсан байх ба баруун талын урд, хойд хаалганы шил хагараагүй бүтэн, хойд дугуйны крилло банкны таг хэсэгт дотогш хонхойж чихэгдсэн байдалтай, хойд салхины шил хагарч унасан, тээш хадгалах савны хаалга онгорхой зарим хэсгээрээ хонхойсон, зүүн хойд талын дугуй хийтэй байх ба уг дугуй нь булцайж хавдсан, обуд нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. Зүүн урд хаалганы гадна самбар хэсэгт зурагдсан сэв үүссэн, салхины шил хагараагүй бүтэн, зүүн урд хаалганы самбар бариулны дээд хэсэгт зурагдаж сэвтсэн, салхины шил хагарч унасан, толь мөн адил хагарч унасан, зүүн урд дугуй обуд зах ирмэг хэсгээрээ зурагдаж сэв суусан зүүн урд дугуй хийгүй байх ба урд копут, гупер хэсэг нь салж унасан, копутны дунд зах хэсгээрээ хонхойж хэлбэр дүрсээ алдсан, урд талын 2 их гэрэл салж унасан байх ба урд талын хамгаалалт төмөр ил харагдах радитор зэрэг нь хойш чихэгдсэн хонхойж орсон хэлбэр дүрсээ алдсан байх ба урд салхины шил цуурч хагарсан, уг автомашины дээд орой хэсэгт хонхойж баруун талаараа хэлбэр дүрсээ алдсан байх ба зүүн талын урд, хойд хаалга онгойж байх ба баруун талын урд, хойд хаалга онгойхгүй байв. Уг автомашины дотор хэсэгт нь үзлэг хийхэд жолоочийн суудалтай 5 хүн суух  зориулалттай, урд хоёр суудлын дэр сугарч унасан доторх эд зүйл эмх цэгцгүй жолооны хүрд гулзайсан байдалтай байв                                                                                                                ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 29-32 дугаар тал/

6. Авто машин үнэлсэн тухай шинжээчийн ... 1998/2011- приус -10 маркийн автомашин -2700000 төгрөг / хэргийн 35 дугаар тал /

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ийн өгсөн... Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Ховд аймгаас гараад Булган сумруу өөрийнхөө эзэмшлийн ******* улсын дугаартай Грандбирд маркийн автобустай явж байтал Модон овоо”-ны цаад талд морины барианы хажуу талд намайг ХОА улсын дугаартай саарал өнгийн Приус маркийн автомашин түрүүлээд миний урд талд гараад баруун талдаа дохио өгөөд зогсохоор нь би надтай уулзах гэж байгаа юм байна гэж бодоод хойноос нь ирээд зогсоход нөгөө Приус маркийн автомашин хөдлөөд явчихаар нь араас нь явж байтал Дөрөлж” тонгойгоод замын баруун талд байх автомашины зогсоол дээр зогсчихсон байхаар нь хойноос нь явж байтал нөгөө Приус дахиад хөдлөөд явчихаар нь би уг автомашины хажуугаар нь өнгөрөөд явсан. Тэгтэл удалгүй миний хойноос нөгөөх саарал Приус дахиж ирээд намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байхдаа миний машины зүүн хойд талаас мөргөхөөр нь би хурдаа хасаад тормос гишгэхэд замын хажуу талруу мурилзаж байснаа дахиад ирээд мөргөчихмөөр санагдахаар нь би тормосоо аваад машинаа урагшлуулаад хурдаа хасаад замын баруун талруу шахаж тавиад машинаасаа буугаад ирэхэд уг Приус маркийн автомашин замын хажуу талын жалгаруу орчихсон машин дотроос нь 3-4 хүн гараад ирчихсэн орилолдож байсан. Би тухайн үедээ сандраад шууд Цагдаагийн газарлуу өөрийнхөө 99042463 дугаарын утсаар залгаж мэдэгдээд дараа нь эмнэлэг рүү дуудлага өгсөн. Удалгүй тухайн Приус дотроос гарч ирсэн 3-4 хүүхнийг шаргал өнгийн Приус-20 маркийн автомашинтай залуу машиндаа суулгаад Ховд аймаг руу хөдлөхөөр нь би Цагдаагийн газар луу Приус-20 маркийн автомашинтай хүмүүс Ховд аймаг руу, эмнэлэг рүү хөдөллөө гэж мэдэгдээд цагдаа нарыг иртэл нь уг осол болсон газар машин дотроо хүлээж байсан. Уг ******* улсын дугаартай цагаан алаг өнгийн Грандбирд маркийн автобус миний өөрийн эзэмшлийн автобус байгаа юм. Би 2018 оны 02 дугаар сард худалдан авч байсан юм. Миний автобус хот хооронд хүн тээвэрлэдэг болохоор аж ахуйн нэр дээр байх ёстой байдаг болохоор одоо Ач Буян трэвел” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Би автобусан дотроо ээлжийн жолооч хамт хоёулахнаа явж байсан. Өөр хүн зорчиж байгаагүй.  Би тухайн үед 75-80 км цагийн хурдтай явж байсан. Хот хооронд хүн тээвэрлэдэг автобусыг 80 км цагаас дээш хурдлахыг хориглодог учраас би 80 км дээш хурдтай явдаггүй юм. Тухайн үед ХОА улсын дугаартай саарал Приус маркийн автомашин миний автобусны хойноос мөргөхөд нь би шууд хурдаа хасаад зогсох үйлдэл хийх гэтэл дахиад хойноос ирж мөргөх гээд байхаар нь бага зэрэг урагшилж хурдаа хасаж зогссон. Тухайн үед уг ХОА улсын дугаартай Приус маркийн автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ миний хойноос гэрлээрээ дохиод байхаар нь би баруун талруугаа шахаад баруун талдаа дохио өгөхөд шууд гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эхэлсэн ба миний харсанаар автобусны хойд талын дугуй өнгөрөөд хажуу талд ирж байгаад гэнэт автобусны хойд талын дугуй руу мөргөх шиг болсон. Уг Приус намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байхад миний урдаас ямар нэгэн машин байхгүй эсрэг талын зорчих хэсэг чөлөөтэй байхаар нь баруун талдаа гүйцэж түрүүлж болно гэдэг байдлаар мэдэгдсэн. Тухайн үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд ямар нэгэн саадгүй байсан. Эмэгтэй хүн жолоодож явсан. Яг ямар царайтай хүн байсныг анзаарч хараагүй. Мөн уг Приус дотор 2-3 эмэгтэй хүн суучихсан байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох В. С. D. Е ангилалын эрхийн жолоочийн үнэмлэхтэй. Би жолооны сургууль төгсөж машин жолоодоод 12 жил болж байна. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Миний автобусны зүүн хойд талын дугуйны обуд цуурсан, зүүн хойд дугуйны калпак тогтоогч хагарч, дотогшоо чихэгдсэн, зүүн хойд дугуйны бакеришк зүлгэгдэж трос нь гарч ашиглах боломжгүй болсон, зүүн хойд дугуйны урд, хойд крилло, хойд ачааны таг зэрэг эд зүйл эвдэрсэн. Өөрөөр миний автобусанд эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ховд аймагт ачаа буулгачихаад Булган сумруу явж байсан юм. Би ямар нэгэн байдлаар замын зөрчил гаргаж, дүрэм зөрчсөн зүйл байхгүй, зүгээр явж байгаад автобусныхаа эд ангийг гэмтээлгэсэндээ гомдолтой байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 43-44 дүгээр тал/

     8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн...  Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед ******* улсын дугаартай Грандбирд маркийн автобусны жолооч Б. Батмөнхтэй хамт Ховд аймагт ачаа буулгачихаад буцаад Булган сумруу гарсан. ******* бид хоёр Ховд аймгаас гараад Модон овоо” тонгойгоод явж байтал ХОА улсын дугаартай саарал өнгийн Приус маркийн автомашинтай хүмүүс хойно, урд гараад, дохио өгч зогсоод замын гол руу нэг ороод буцаж гараад мурилзаад яваад байхаар нь ******* бид хоёр хоорондоо “наад хүмүүс чинь согтуу хүн машин жолоодож байж магадгүй юм байна болгоомжтой яваарай” гээд ярилцаад явж байтал уг зам тээврийн осол болдог газар дээр ирээд ******* " хүүе хойноос машин ороод ирлээ гээд хурдаа хасахаар нь би хажуу талын толинд харахад нөгөө хойно урд ороод яваад байсан жижиг саарал Приус толинд нь үзэгдээд алга болсон ба замын хажуу талруу орчих шиг болсон. Тэр хооронд ******* автобусаа замын хажуу талруу шахаж зогсоогоод машинаас буугаад замын хажуу талруу орсон саарал приус руу алхаад яваад өгсөн ба би автобусныхаа эргэн тойрныг харахад автобусны зүүн хойд талруу мөргөсөн байдалтай дугуй, крилло, калпакны таг зэрэг эд анги эвдэрч гэмтсэн байсан. Удалгүй Б.Батмөнх хүрч ирээд тухайн осол гаргасан Приус дотор байсан хүмүүсийг Приус-20 маркийн автомашинтай залуу аваад аймаг руу явчихлаа гэж хэлсэн. ******* бид хоёр цагдаагийн алба хаагч нарыг иртэл уг зам тээврийн осол болсон газарт автобусан дотроо суугаад хүлээж байсан. Уг ******* улсын дугаартай цагаан алаг өнгийн Грандбирд маркийн автобус Б.Батмөнхийн автобус байгаа юм. Би *******ийн ээлжийн жолоочоор ажилладаг юм. Тухайн үед уг автобусыг ******* өөрөө жолоодож явсан. Би *******ийн хажуу талд буюу 4 номерын сандал дээр сууж явсан. Би яг хэдэн км цагийн хурдтай явсныг сайн анзаарч хараагүй. Хааяа нэг хянах самбарлуу харахад Б.Батмөнх тогтмол 75-80 км цагийн хурдтай явж байсан. Ер нь хот хооронд хүн тээвэрлэдэг автобусыг 80 км цагаас дээш хурдтай явахыг хориглодог болохоор бид нар 80 км цагаас дээш хурдтай явдаггүй юм. Тухайн үед осол гарахад ******* хурдаа хасаж зогсох гэж байснаа энэ машин дахиад ирээд мөргөх нь гээд зогсолгүй урагшлаад бага зэрэг явж байгаад зогссон. Тухайн үед ******* бид хоёр тухайн ХОА улсын дугаартай Приус маркийн автомашиныг хоорондоо энэ гүйцэж түрүүлэх гээд байгаа юм байхдаа болгоомжтой байгаараа..." гээд ярилцаад толиндоо хараад явж байсан юм. Би уг Приус маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг толинд харсан түрүүлэх үйлдэл хийхдээ хойноос гэрлээрээ дохиж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн.  Миний харсанаар гүйцэж түрүүлж байхдаа автобусны хойд талын дугуйг мөргөх шиг болсон. ******* бид хоёрын урдаас ямар нэгэн машин байхгүй, эсрэг талын урсал чөлөөтэй байсан. Тухайн үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд ямар нэгэн саадгүй байсан. Миний харсанаар эмэгтэй хүн жолоодож явсан. Яг ямар царайтай, ямар хүн жолоодож явсныг сайн анзаарч хараагүй. Уг Приус дотор 2-3 эмэгтэй хүн суучихсан явж байсан. Яг хэдэн хүн явж байсныг сайн хараагүй Б.Батмөнх бид хоёрыг Модон овоо дээр гарч ирэхэд уг Приус маркийн автомашин Модон овоон дээр зогсож байсан юм. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. ******* бид хоёр Улаанбаатар хотоос 2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө гараад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед ирээд Ховд аймагт ачаа буулгачихаад Булган сумруу явж байсан юм. ******* бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... гэх мэдүүлэг / хэргийн 46-47 дугаар хуудас/

9. ******* дугаарын регистртэй, ******* *******гийн биеийн баруун гарын тохойн урд хэсэг, зүүн гарын тохойн урд хэсгээр / 2 гараас/ 5 грамм цусыг яаралтай тусламжийн төвийн сувилагч Д.Дэлгэрцэцэгээр авахуулав... гэх тэмдэглэл / хэргийн 48 дугаар тал/

10. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн... 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед *******тай утсаар ярихад манай найз ******* “Булган сумаас Ховд аймагт ирж шалгалт өгчихөөд буцах” гэж байна гэсэн. Манай ажлын найз бид хоёр *******тай утсаар ярьж байгаад гэрээс нь очиж авсан юм. , ******* бид гурав Эрчимийн гадна очиж *******г аваад хойш эргэж “Домбот” худалдааны төвийн хойд талд байх байрны дэлгүүрээс Tiger нэртэй 0,5 литрийн савалгаатай 7 лааз пиво аваад шууд манай ажлын гадна ирсэн. Ажлын гадна ирээд дуудаж машиндаа суулгаад *******г Булган сумруу явах гэж байгаа юм чинь хэдүүлээ гаргаж өгье гэж ярилцаад 7 лааз пивоо тавуулаа нэг нэг лааз пиво уугаад үлдсэн хоёр пивийг тавуулаа хувааж уусан. Тэгээд бид тав манай ажлын гаднаас хөдлөөд *******гийн гэрт очиж *******гийн хувцсыг аваад дэлгүүрээс 2 лааз Tiger нэртэй пивотой, 1 том 2,5 литрийн савалгаатай “Сэрүүн” нэртэй пиво аваад урагшаа “Модон овоо” руу гарсан. Тэр хооронд *******гийн Булган сумруу явах машин хойноос гараад ирнэ гэхээр нь бид нар “Модон овоо”-н дээр хүлээнгээ тухайн авсан пивоо ууцгааж байтал *******г Булган сумруу авч явах Приус-20 маркийн машин хүрээд ирэхээр нь бид нар ярилцаж байгаад нэг мөсөн Манхан сум ороод гаргаж өгье гэж ярилцаад цааш Манхан сумруу хөдөлсөн. Тухайн үед миний машиныг ******* жолоодож явсан болохоор нь яг хаана явж байгаад яаж осол гарсан юм мэдэхгүй байна. Одоо миний санаж байгаагаар машин шарвах шиг болоод урд явсан автобусыг мөргөөд замын хажуу талруу шидэгдэх шиг болсон. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд миний талын хаалгыг онгойлгоод намайг машинаас гаргасан. Тэр хооронд бид нар сандраад нэг нэгнийгээ хаана байгааг хартал ******* машинаас гараад машины урд талд жалган дотор уначихсан байсан ба бид нар очоод А.Апимааг дуудахад “...Би зүгээр байна..." гэхээр нь *******г өргөж босгоод толгойноос нь гарч байсан цусыг бүсээр боогоод бид нарын хойноос дагаад явж байсан Булган явах гэж байсан Приус-20 маркийн автомашинд бүгдээрээ суугаад аймгийн төвд эмнэлэг дээр ирцгээсэн. Уг ХОА улсын дугаартай автомашин манай машин байгаа юм. Манайх өнгөрсөн жил буюу 2021 оны 04 дүгээр сарын үед хүнээс худалдаж авсан ба өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа юм. Манай ажлын гадна *******, *******, , С.Долгормаа бид тав 7 лааз Tiger нэртай пиво хувааж уучихаад *******гийн гэрлүү хөдлөх гэхэд ******* “би машиныг чинь барьчихья” гээд миний машиныг ******* жолоодсон. Тэрнээс хойш осол гарах хүртэл ******* жолоодож явсан. Бид нар “Модон овоо”-н дээр гарч иртэл миний машинд , , *******, ******* бид тав миний машинтай гарч ирцгээсэн ба “Модон овоо”-н дээрээс Манхан сумруу хөдлөөд явж байхдаа замдаа Дөрөлж тонгойгоод замын баруун талд байх зогсоол дээр зогсож , хоёр миний машинаас буугаад Булган явахаар хойноос дагаад явж байсан Приус-20 маркийн автомашин руу суусан. Яг осол гарах үед *******, ******* бид гурав миний машинтай явж байсан ба ******* машин жолоодоод, ******* ганцаараа хойд талын суудал дээр суугаад, би жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр суучихсан явж байсан юм. Машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ хаана байгааг би сайн мэдэхгүй байна. Ер нь бол машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ машин дотор байх ёстой. Тухайн үед ******* бид хоёр суудлын бүс зүүгээгүй явж байсан ******* суудлын бүс зүүсэн үгүйг сайн мэдэхгүй байна, анзаарч хараагүй юм байна. Ажлын гадна зогсож байгаад *******гийн гэрлүү явахаар болоход ******* миний машиныг барьчихъя гэхээр нь би машинаа *******д жолоодуулсан юм.  Яг яаж яваад, яагаад энэ осол гарсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л машин мурилзаж шарваад урд явсан автобусыг мөргөх шиг болсон. Яг ямар шалтгаанаар осол гарсаныг мэдэхгүй байна. ******* жолоодох эрхийн үнэмлэхтэй байх. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Бид нар тийм ч их согтуу байгаагүй. Бид нар нийт 9 лааз пиво, 1 том 2,5 литрийн пиво уусан. Өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 54-55 дугаар тал /

11. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн... 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед ажил дээрээ байтал манай ажлын найз намайг “ажлын гадна гараад ир” гэж дуудсан. Ажлын гадна гараад ирэхэд , машин дотор сууж байсан. машин дотор ороод суухад Э.Насанхишиг, , *******, ******* нар байсан. Бүгд пиво задлаад ууцгааж байсан. Тухайн үед “******* Булган явах гэж байна, бид нар гаргаж өгөх” гэж байна гэхээр нь би захын дээд талд байх Энх-Уянга нэртэй дэлгүүр дээр зогсоогоод 1 том 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво, 2 лааз 0,5 литрийн савалгаатай Tiger нэртэй пиво аваад *******гийн гэрээс очиж хувцсыг нь аваад бид тав урагшаа “Модон овоо” руу хөдөлсөн. Тухайн манай ажлын гаднаас машинтай бид нар хөдлөхөд ******* "би машиныг чинь барьчихъя..." гээд Э.Насанхишигээс машиныг нь аваад “Модон овоо” руу явахад жолоодож явсан. Бид нар “Модон овоо”-н дээр гараад *******гийн Булган сумруу явах машиныг нь хүлээж байтал удалгүй хойноос гарч ирсэн. Тэр хооронд ******* "би *******гаа Манхан сум дээрээс гаргаж өгнө бүгдээрээ явцгаахуу гэтэл Э.Насанхишиг миний найз Манхан явах дэмий бишүү, тэгээд ч наадах машин чинь бензин хүрэхгүй байх..." гэхэд ******* “би мэдэж байна, би зохицуулна” гээд бид нар Манхан сумруу хөдөлцгөөсөн. Бид нар Дөрөлж тонгойгоод замын хажууд байх зогсоол дээр зогсоод *******гийн хувцсыг Булган явах гэж байгаа машинд тавихдаа бид хоёр хойноос дагаж явж байсан Приус-20 маркийн машинд суусан. Тэгээд бид нар 2 машинтай дагаралдаад ХОА улсын дугаартай машиныг ******* жолоодоод *******, Э.Насанхишиг тэр гурав урд талд, бид хоёр Булган явах гэж байгаа Приус-20 маркийн машинтай хойд талд нь явж байтал гэнэт урд талд шороо, цас манараад явчихсан. жолооч залуу бид гурав машинаасаа буугаад машин дээр хүрч ирэхэд *******, Э.Насанхишиг хоёр урд талын суудал дээрээ сууж байсан ба бид нар  *******г хаана байгааг хайхад машины урд талд жалган дотор шидэгдсэн байхаар нь очоод *******г босгоод толгой нь хагарчихсан, цус гарч байхаар толгойг нь боогоод аймаг руу хойноос дагаад явж байсан машинтай эмнэлэг рүү авч ирцгээсэн. Манай ажлын гаднаас *******гийн хувцас авахаар хөдлөхдөө ******* жолоодож хөдөлсөн ба осол болох хүртэл ******* жолоодож явсан юм. Уг Приус дотор *******, *******, Э.Насанхишиг гурав явж байсан ба бид хоёр *******г Булган сумруу авч явах гэж байсан Приус-20 маркийн автомашинтай хойноос нь дагаад явж байсан юм. , Э.Насанхишиг, *******, ******* бид тавуулаа 0,5 литрийн салгаатай 9 лааз Tiger нэртэй пиво, 1 ширхэг 2,5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй пиво уусан. Ѳөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Бид нар хоёр машинтай дагаралдаад явж байсан болохоор машины урд талд автобус явж байхыг харсан. Тухайн үед би машиныг хойноос нь дагаад явж байсан Приус-20 маркийн автомашины урд талын суудал дээр сууж явсан ба яг осол гарах үед би хойшоо хараад тай ярилцаад явж байсан юм. Осол гарах болон гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг би хараагүй. Зам тээврийн осол гарахыг хараагүй. Барагцаагаар 16 цагийн үед уг осол болсон байх. Яг цаг хэд болж байгааг сайн анзаарч хараагүй. Ер нь нэг их согтсон хүн байгаагүй, гэхдээ бүгд халцгаасан байсан. ******* машин жолоодоод хажуу талын урд суудал дээр Э.Насанхишиг суучихсан, ******* хойд талын суудал дээр сууж явсан юм. ******* яагаад машиныг жолоодох болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л тэр хоёр солигдоод суучихсан байсан. Э.Насанхишиг, бид гурав Шинэ Ховд Жаргалант ТҮК-д хамт ажилладаг ажлын найзууд байгаа юм. Харин *******, ******* хоёр найз нар нь байгаа юм. Тухайн үед л *******тай танилцаж байсан. *******г урьд нь ажлын шугамаар таньдаг байсан... гэх мэдүүлэг / хэргийн 57-58 дугаар тал/

12. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн...   Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед ажил дээрээ байтал манай ажлын Э.Насанхишиг надруу залгаад “хоёулаа гадуур гарч хоол идье” гэхээр нь Э.Насанхишиг бид хоёр машинтай гадуур гарч хоол идэх гээд явж байтал найз ******* утсаар залгаад “ирээд аваадахаач” гэхээр нь Э.Насанхишиг бид хоёр *******г гэрээс нь очиж авчихаад Э.Насанхишиг бид хоёр *******г гадна машин дотор үлдээчихээд Цагаанчулуут цайны газарт орж хоол идчихээд гараад иртэл Эрчимд ажилладаг ******* гэх найз нь залгаад намайг ажил дээрээс ирээд авчих гэхээр нь *******, Э.Насанхишиг бид гурав *******г аваад хойшоо Домбот худалдааны төвийн хойд талын байрны дэлгүүрээс ******* юмуу Э.Насанхишиг хоёрын нэг нь тухайн дэлгүүр лүү орж торон дотор Tiger нэртэй 0,5 литрийн савалгаатай хэдэн лааз /хэдэн лааз байсныг нь сайн мэдэхгүй байна/ пиво авч гарч ирээд *******, *******, Э.Насанхишиг бид нар нэг нэг лааз пиво задлаад уунгаа манай ажлын гадна ирцгээсэн. Манай ажлын гадна ирээд зогсохоор нь би Э.Насанхишигт “...за найз нь буулаа, ажилруу орлоо, чи найзыгаа гаргаж өгчихөөд ир..." гэж хэлээд машинаас буух гэтэл ******* намайг сүртэй ш дээ сууж л байгаа ч..." гэж хэлэхээр нь би машинаас нь бууж чадалгүй байтал манай ажлын надруу утсаар залгаад "...чи ажил дээрээ ирэх болж байна уу гэж асуухаар нь би ажлын гадна ирчихсэн машин дотор байна гэж хэлэхэд гараад ирэхээр нь машин руу суулгаад юм ярилцаад танилцаад байж байтал *******гийн Булган сумруу явах машин явж байна гэхээр нь Э.Насанхишиг, *******, *******, бид 5 машинтай *******гийн гэрт нь очиж цүнхтэй хувцсыг нь авахаар явцгаасан.  Манай ажлын гаднаас хөдлөхөд *******, машиныг жолоодоод *******гийн гэрлүү хөдөлсөн. Бид нар *******гийн гэрт очиж цүнхтэй хувцсыг нь авчихаад *******г урагшаа “Модон овоо” руу гаргаж өгье гэж ярилцаад /нэрийг нь мэдэхгүй дээр талын хашаанд байдаг 2 давхар дэлгүүрээс 2 ширхэг 0,5 литрийн савалгаатай Tiger нэртэй пивотой, 1 ширхэг том 2,5 литрийн савалгаатай /нэрийг нь сайн анзаарч хараагүй/ пиво авч гарч ирээд бид нар шууд урагшаа “Модон овоо” руу явцгаасан. Бид нар “Модон овоо”-н дээр очоод *******гийн Булган сумруу явах машиныг хүлээгээд зогсож байтал удалгүй явах машин нь “Модон овоон” дээр хүрээд ирсэн. Тэгтэл ******* гэнэт урагшаа хөдлөөд хэдүүлээ *******г Манхан сум орж гаргаж өгчихөөд ирье гээд хөдлөхөд нь Э.Насанхишиг *******д ...найз наадах машины чинь бензин хүрэхгүй байх..." гэхэд ******* "...би мэдэж байна, тэрийг зохицуулна, хэдүүлээ гялс Манхан орж гаргаж өгчихөөд ирье.... гээд хөдлөөд явчихсан. Тэгээд бид нар цааш хөдлөөд Манхан руу явж байгаад морины барианы цаад талд /яг хаана гэдгийг мэдэхгүй байна/ зогсоод *******гийн цүнхтэй хувцсыг нь хойноос дагаад явж байгаа Булган явах машинд оруулж тавиад буцаад машинд суухдаа бид хоёр *******гийн Булган явах гэж байгаа. Приус-20 маркийн автомашинд суугаад *******, Э.Насанхишиг, ******* гурав машинд суугаад цааш хөдөлсөн. Цааш хөдлөөд нэлээн явж байтал бид нарын хажуугаар *******, Э.Насанхишиг, ******* гурав хурдтай гүйцэж түрүүлээд өнгөрөхөөр нь тухайн машины жолооч бид гурав хоорондоо “ямар хурдтай явж байна” гэж ярилцаад явж байтал, гэнэт машины жолооч “тэр урд юу болчихвоо” гээд урагшаа заасан. Би тухайн үедээ машин хажуу талаараа гулгаж байхыг хальт харсан. Бид нарыг хойноос нь яваад очиход машин замын хажуу талын жалга руу орчихсон. Урд талд нь цагаан алаг автобус зогсож байхаар нь би шууд машинаасаа буугаад машин дээр очоод *******,Э. Насанхишиг хоёрыг урд суудал дээр сууж явахаар нь “зүгээр үү” гэж асуухад хоёулаа зүгээрээ гэхээр нь машины хойд талд сууж яваа ******* хаана байгаа юм бол гэж бодоод машины хойд талруу харахад ******* байхгүй болохоор нь гайхаад машины эргэн тойронд хайгаад харсан чинь машины урд тал руу жалган дотор шидэгдээд уначихсан байсан. Би шууд ******* дээр гүйж очоод *******г дуудахад толгойноос нь цус гарчихсан хэвтэж байхаар нь *******гийн биенээс нь татаад *******г дуудахад "....би чамайг сонсож байна..." гэж хэлэхээр нь нүдэнд ил харагдсан шар бүсээр *******гийн толгойг боогоод Булган сумруу явж байсан Приус-20 маркийн машинтай залууг дуудаад машин дотор нь *******г өргөж оруулаад *******, , *******, Э.Насанхишиг бид нар шууд аймгийн төврүү эмнэлэг руу явж эмнэлэг дээр ирсэн. Манай ажлын гаднаас *******гийн хувцас авахаар хөдлөхдөө ******* жолоодож хөдөлсөн. Яг осол гаргах үед мөн адил ******* жолоодож явсан юм. Э.Наранхишигийн приус дотор *******, *******, Э.Насанхишиг гурав суучихсан. бид хоёр *******гийн Булган сумруу сууж явах гэж байсан Приус-20 маркийн автомашинтай хойноос нь дагаад явж байсан юм. Ер нь бол бүгд пиво уучихсан халамцуу байсан, гэхдээ нэг их согтсон хүн байгаагүй. Миний хувьд нэг их согтсон зүйл байхгүй бусад нь яасан байсан юм сайн мэдэхгүй байна. *******, Э.Насанхишиг, ******* гурав нэг их согтоогүй байсан. Бид нар “Модон овоо”-н дээрээс хөдлөөд Манхан талруу явж байхдаа замдаа нэг зогсож *******гийн хувцсыг явах гэж байгаа машинд нь тавихад бид нарын хажуугаар автобус өнгөрсөн ба бид нарын урд талд автобус явж байсан. ******* бид нарын хажуугаар нилээн хурдтай хэдэн км цагийн хурдтай явсаныг caйн мэдэхгүй байна.  Бид гурав “ямар хурдтай явж байна” гэж ярилцаад удаагүй байхад уг осол болсон. Яг автобусыг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн үгүйг мэдэхгүй байна. бид гурав тухайн приус-20 маркийн машины жолоочтой ярилцаад явж байтал тухайн жолооч “энэ урд нэг зүйл болчих шиг боллоо, энэ юу болчихвоо” гэхээр нь би урагш харсан. Харин намайг урагш харахад машин зам дээр хөндөлдөх шиг харагдсан. Өөр би осол гарахыг хараагүй.******* машин жолоодоод хажуу талын урд суудал дээр Э.Насанхишиг суучихсан ******* хойд талын суудал дээр сууж явсан юм. Манай ажлын гадна машин дотор сууж байхад *******г “Модон овоо” руу гаргаж өгнө гэж ярилцаж байхад Э.Насанхишиг “миний бичиг баримт билүү үнэмлэх байхгүй асуудалтай байгаа тэгээд ч цагдаа нар байгаа” гэж хэлж байсан. Тэгэхэд ******* би найзыгаа “Модон овоо” руу гаргаж өгнө асуудал гарвал би өөрөө хариуцна гэж хэлээд машиныг жолоодсон санагдаж байна.  Э.Насанхишиг, бид гурав Шинэ Ховд Жаргалант ТҮК-д хамт ажилладаг найзууд байгаа юм. Харин *******, ******* хоёрыг танихгүй байж байгаад тухайн өдөр л танилцсан. найз нар нь байгаа юм... гэх мэдүүлэг / хэргийн 60-62 дугаар тал/

13. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 197 дугаартай... Г. *******гийн биед гэмтэл учирсан байна. *******гийн биед зүүн нүдний доод зовхи, баруун талын эрүүнд тус бүр цус хуралтууд, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. *******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. *******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…гэх дүгнэлт /хэргийн 105-106 дугаар тал/

14. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай... *******гийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. *******гийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэн. *******гийн биенээс авсан гэх цусанд 3.1 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 109-110 дугаар тал/

 15. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай...*******гаас авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. *******гаас авсан гэх цус нь моноклон оношлуураар А/II/ бүлгийн цустай байна... гэх дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 111-112 дугаар тал/

16. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай... *******гийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. *******гийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэн. *******гийн биенээс авсан гэх цусанд 1.9 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 116-117 дугаар тал/

17. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай...*******гаас авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. *******гаас авсан гэх цус нь моноклон оношлуураар А/II/ бүлгийн цустай байна... гэх дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 118-119 дүгээр тал/

18. *******гийн өвчний түүхийн хуулбар, хэвтэх бичиг  / хэргийн 122-135 дугаар хуудас/

 19 . Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын  2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 217 дугаартай...*******гийн биед зулайн баруун хэсгийн шарх, зулайн урд хэсгийн шарх, духны баруун дээд хэсгээс баруун шанаа хэсэг хүрсэн шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, 2 нүдний доод зовхины гадна хэсгийн сорви, хамар хэсгийн зулгаралтын сорви, хамрын баруун доод хэсгийн зулгаралтын сорви, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн бугалганы ар хэсгийн булчингийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга хэсгийн цус хуралт, баруун дал хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  *******гийн биед учирсан шарх гэмтлүүд нь үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. *******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 138-141 дүгээр тал/

20.Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Даваатөгөлдөрийн өгсөн...2021 оны 04 дүгээр сард ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Худалдаж авсан хүн нь хөдөө байдаг болохоор өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өглөө эхнэр Э.Насанхишиг ажилдаа явна гэж хэлээд унаад явсан. Тухайн осол гаргах үед ******* барьж явсан гэж эхнэр болон *******, хамт явсан хүмүүс нь хэлсэн юм. Миний машины баруун хойд хаалга, баруун урд гупер, урд салхины шил мотороос тос масло гоожсон байсан. Би эд хөрөнгийн үнэлгээ гаргуулна. Манай эхнэр Э. Насанхишиг В ангиллын үнэмлэхтэй. Би машинаа төлүүлж авмаар байна. Хүний машин унаж яваад машинтай мөргөлдүүлж эвдчихээд одоо болтол хохирол барагдуулж өгөхгүй байна. Машиныхаа эд хөрөнгийн үнэлгээ гаргуулна... гэх мэдүүлэг /хэргийн 146-147 дугаар тал/

21.Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч *******ийн өгсөн... Миний автобусны дугуй хагарсан, обуд хагарсан, 2 крилло, калпаг тогтоогч зэрэг эд зүйл хагарч эвдэрсэн эдгээр зүйлийг нэхэмжилж байна. Дугуй 780.000 төгрөг, обуд-150,000 төгрөг, 2 крилло 300.000 төгрөг, калпаг тогтоогч 50 000 төгрөг, Булан”-гийн овооноос Ховд аймаг буцаж орсон. 200000 төгрөгийн шатахуун, журмын хашааны мөнгө 25.000 төгрөг, нийт 1.505.000 төгрөг нэхэмжилж байна. ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн автобус байгаа юм. Худалдаж аваад тендерт явуулахын тулд "Ач Буян трэвел" ХХК-ний нэр дээр хот хоорондын тээвэрт явж байгаа юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт алга. Хохирол барагдуулаагүй. 1.505.000 төгрөгөө нэхэмжилж байна. Өөр гомдол санал алга… гэх мэдүүлэг /хэргийн 151 дүгээр тал/

22.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /1993 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ Хойд овогт Ариунаагийн Алимаагийн өгсөн... 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Булган сум руу явах гээд гэртээ байж байтал найз Э.Насанхишиг миний утасруу залгаад “хаана байна найз Булган явсан уу, Ховдод байна уу” гэж асуугаад “Ховдод байвал уулзъя” гэхээр нь би яваагүй байна  гэсэн.  Тэгээд манай  гэрийн гадна ирээд дуудахаар нь би гарахад нэг танихгүй хүүхэнтэй хамт явж байсан. Би Э.Насанхишигтэй уулзаад найз *******гийн ажил дээр очоод *******г аваад дэлгүүр орж 7 лааз пиво аваад ажлын гадна зогсож байгаад авсан пивоо уусан. Тэгтэл ажлын нэг хүүхэн бас гарч ирсэн.  Тэгээд  бид 5-лаа болоод машин дотор сууж байтал миний явах гэж байсан машины жолооч залгаад “явья” гэхээр нь би жолоочтойгоо яриад Номин худалдааны төв дээр уулзахаар болсон. Манай ээжийн гэрээс очиж миний хувцас аваад Номин худалдааны төв рүү явах замдаа Булган сумруу явах жолоочтойгоо утсаар ярьсан чинь “Их Буян” зах дээр хоол идэж байна түр хүлээж байгаараа гэсэн. Манай найзууд тэгвэл чамайг “Модон овоо” дээр гаргаад өгий чи машиныхаа жолооч ах руу “Модон овоо” дээр байна гээд хэлчих гэхээр нь би залгаж хэлээд бид нар модон овоо гараад зогсож байтал миний явах машин Ховдоос гараад ирэхээр нь машиндаа хувцас хунараа хийгээд явах гэтэл найзууд “чи машинаа араас дагуулчих чамайг Манхан сум хүртэл гаргаад өгий” гэхээр нь ажлынх нь хоёр хүүхэн Булган сум руу явах гэж байгаа машинд суугаад Э.Насанхишиг, ******* бид 3 түрүүлж хөдлөөд явж байтал гэнэт тас түс болоод явчихсан. Тэрнээс хойш сайн санахгүй байна. Тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. *******, Э.Насанхишиг бид 3 явж байсан өөр хүн байгаагүй. ажлын гаднаас ******* машин бариад хөдөлсөн. ******* архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид пиво уусан байсан. Би машины арын суудалд жолоочийн эсрэг талд сууж явсан, Э.Насанхишиг жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж явсан. Би хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Миний толгой хагарч, оёдол тавиулж 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн Миний нүд, толгой, баруун дал хэсэг байнга өвдөж байна. Эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна, цаашид ямар гэмтэл гарч ирэхийг би хэлж мэдэхгүй байна. Би нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ… гэх мэдүүлэг /хэргийн 155-156 дугаар тал/

Мөн хохирогч *******гийн дахин өгсөн... Би өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг үнэн зөвөөр ярьсан. Надад өөр болсон асуудлын талаар нэмж ярих зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Тухайн зам тээврийн ослоос болж миний толгой, нуруу, шүд байнга өвдөж байгаа. Цаашдаа 3 жил дараалан толгойндоо эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж Улаанбаатар хотын Интермед эмнэлгийн мэдрэлийн эмч хэлсэн байгаа. Би тухайн зам тээврийн ослын үед эмнэлэгт 10 хоногт хэвтээд гарсан. ******* намайг эмнэлгээс гараад Ховд аймгийн Булган суманд байх гэртээ очсон байхад эм тарианы мөнгө болон, эм тариа явуулж байсан миний бие бүрэн эмчлэгдэж дуусаагүй байгаа. ******* миний биед учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан зүйл байхгүй. Би тухайн зам тээврийн ослоос болж Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт биед учирсан гэмтлээ эмчлүүлж 10 хоног хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсаны дараа Уламжлалын хувийн эмнэлэгт 7 хоног эмчлүүлээд эмнэлгээс гарч гэрээрээ гадуур эмчилгээ хийлгэж 2022 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын Үндэсний төвд толгойн MRI-д ороод тухайн үедээ Интермед эмнэлгийн мэдрэлийн эмчид үзүүлээд ирсэн байгаа. Би өөрт учирсан хохирлын баримтыг 2022 оны 03 дугаар сард гаргаж өгсөн байгаа. Харин түүнээс хойш эмчид үзүүлж оношлогоо хийлгэсэн баримт болон эм тарианы зардал бусад холбогдох зардалыг нэмэлтээр гаргаж өгнө. Би өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлуудыг тухайн үед иргэний журмаар *******гаас нэхэмжилнэ…гэх мэдүүлэг /хэргийн 208 дугаар тал/

23. Д.Алимаагийн хохирлын баримт / хэргийн 157-162 дугаар хуудас/

24. Ховд аймгийн Прокурорын газарт хохирогч *******гийн гаргасан гомдол / хэргийн 173-174 дүгээр хуудас/

25.Мөрдөн шалгах ажиллагаанд *******гийн  яллагдагчаар  өгсөн... Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар ярьсан. ******* бид хоёр 4 дүгээр ангиас эхлэн одоо хүртэл 17, 18 жил найзалж байна. Тухайн тээврийн хэрэгсэлийг Жаргалант сумын үүднээс хэрэг болсон газар хүртэл жолоодож явсан. ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан.  Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй танилцлаа. Би тухайн иргэний нэхэмжлэгч нарын машинд учруулсан хохирлоо найз нөхдөөрөө янзлуулж өгсөн. Би тухайн үед А.Алимааг эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээний мөнгө , Булган сумаас ирсэн зардал, гэрэл цахилгааны мөнгийг нь хүртэл өгч байсан ба аймгийн төвөөс А.Алимаа руу эм, тариа болон түүний дансаар 50,000, 100,000, 30,000 гэх мэт мөнгийг дансаар өгч байсан юм. Би А.Алимаагийн биед учруулсан хохирлоо өөрийн боломжоор барагдуулсан. Би А.Алимаад ойролцоогоор сая гаруй төгрөгийн хохирол барагдуулсан юм.  Би хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна…гэх мэдүүлэг /хэргийн 189-191 дүгээр тал/

26. Шүүгдэгч Олхонууд овогт ******* *******гийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 195 дугаар тал/

27.******* дугаарын регистртэй, Олхонууд овогт ******* *******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа / хэргийн 198 дугаар тал/

28.Иргэний үнэмлэхний лавлагаагаар ******* дугаарын регистртэй, Олхонууд овогт ******* ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар Тахилт багт оршин суудаг ... гэх баримт / хэргийн 199 дүгээр тал /

29.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Түмэндэмбэрэлийн өгсөн...Би *******гийн цээжний  рентген зургийг уншсан.  *******гийн 2-р хавирга, далны арын шугамаар бороолж буй хугаралтай, 4-р хавирга баруун талд далны арын шугамаар хугарч зөрсөн байсан. Би 2-р хавирга бороолсон хугарал гэж харсан. Харин 4-р хавирга шинэ хугарсан гэж харсан үүднээс нэмж бичсэн байгаа юм. 2,4-р хавирга хоёулаа хугарсан байсан ...гэх мэдүүлэг /хэргийн 201 дүгээр тал/

30.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Отгонцэцэгийн өгсөн... Манай найз ******* нь Ховд Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд, дээд  боловсрол эзэмшсэн. Одоо Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д бичиг хэргийн ажилтан хийдэг юм. Манай найз одоо Жаргалант сумын Тахилт багт нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. *******д приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байдаг, бас Малчны хороололд өөрийнх нь нэр дээр хашааны газар байдаг газрын гэрчилгээгээ саяхан өнгөрсөн 7 хоногт авсан юм. Манай найз ******* 2012 онд А.Насанжаргал гэх хүнтэй гэр бүл болж дундаасаа 5-аас 12 насны 2 хүүхэдтэй гэр бүлийн хувьд тогтуун тайван амьдралтай нөхөр болох А.Насанжаргал нь Хөшөөтийн уурхайд том машины жолооч хийдэг учраас хоёулаа тогтмол орлого олдог ажилч хөдөлмөрч хүмүүс байгаа юм. Салбараасаа шилдэг ажилтан, тэргүүний ажилтан, баярын бичиг зэрэг шагналууд авч байсан юм. Манай найз Г.******* сагс, волейбол сайн тоглодог спортлог хүн байгаа юм.  Хууч өвчин гээд байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 203 дугаар тал/

31.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Нямдэлгэрийн өгсөн...******* айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Дээрээ нэг эгчтэй, доороо 3 дүүтэй, *******гийн төрсөн эгч нь Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтэст ажилладаг. 3 дүү нь Улаанбаатар хотод амьдардаг юм. ******* бол дээд боловсролтой ажил хөдөлмөр эрхэлдэг тогтсон амьдралтай хүн байгаа юм аа. Насанд хүрсэн хүн хааяа найз нөхөд ажлын хамт олонтойгоо наргиж цэнгэдэг л байлгүй архи дарс ууж байгааг нь би бол харж байгаагүй юм. ******* 1992 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн юм.  ******* Ховд Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн одоо Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д бичиг хэргийн ажилтан хийдэг юм.  ******* сагс, волейбол сайн тоглодог спортлог хүн байгаа юм.  Жаргалант сумын Тахилт багт нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа.  *******д приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байдаг, өөр эд хөрөнгө байдаг эсэхийг нь би мэдэхгүй байна. ******* 2012 онд А.Насанжаргал гэх хүнтэй гэр бүл болж дундаасаа 5-аас 12 насны 2 хүүхэдтэй гэр бүлийн хувьд дундаж амьдралтай нөхөр нь Хөшөөтийн уурхайд том машины жолооч хийдэг учраас хоёулаа тогтмол орлого олдог юм. Хууч өвчин гээд байх зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хэргийн 205 дугаар хуудас/

32. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай... *******гийн гэх 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр "Ач заяа" эмнэлэгт авахуулсан цээжний рентген зурагны хариунд баруун талын хавирганы хугарал гэмтлүүд учирсан байна. *******гийн биед баруун талын II хавирганы бороолсон хугарал, баруун талын IV хавирганы зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. *******гийн биед учирсан баруун талын II, IV хавирганы хугарал гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. *******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журам"-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна Цаашид еренхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хэргийн 212-214 дүгээр тал/

33. Хохирогч *******гийн рентген зураг, амбулториор үйлчлүүлэгчдийн карт/ хэргийн 224-232 дугаар тал/

34. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаар гаргаж өгсөн баримтууд.

35.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн... Би жолооны үнэмлэхтэй. Гэмт хэрэг үйлдсэн  гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Хохирогч *******д хохиролд тооцож 810000 төгрөг  төлсөн. Тухайн мөнгийн төлөх хохирлоос хасуулж тооцох хүсэлтэй байна. Иргэний нэхэмжлэгч *******өд учирсан хохирлыг үнэлгээгээр нь төлнө. Мөн иргэний нэхэмжлэгч А.Даваатөгөлдөрийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг төлнө. Хохирогч ******* найзаасаа уучлалт гуйж байна. Намайг уучлаарай ... гэх мэдүүлэг.

36. Шүүхийн хэлэлцүүлэгт охирогч *******гийн өгсөн... ******* бид нар найзууд байсан. Тухайн үед намайг гаргаж өгөхөөр согтуугаар тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад автобустай мөргөлдөж осол  гаргасан. Би Улаанбаатар явсан, эмнэлэгт үзүүлсэн, Ховд аймагт эмнэлэгт хэвтсэн. Бие байнга өвдөж байгаа, сайжрахгүй байгаа тул  цаашид гарах  эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ******* нь надад мөнгө өгсөн. Гэхдээ 810000 төгрөг хүрэхгүй.  Нийт эмчилгээний зардалд 2531246 төгрөг нэхэмжилснээс 810000 төгрөгийг хасаж, 17212246 төгрөгийг төлүүлж өгнө үү. Хохирлыг яаралтай төлүүлэх шаардлагатай байна. Шийтгэх тогтоол хохирол төлүүлэх хугацааг тодорхой  тусгаж өгнө үү.  Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг.

37. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч *******ийн өгсөн... Мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн хохирлын талаар мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч *******гаар 1505000 төгрөг төлүүлнэ. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хохирлыг яаралтай төлүүлэх шаардлагатай байна. Шүүгдэгч *******гийн хувьд нэг ч удаа утсаа авдаггүй, харьцдаггүй ... гэх мэдүүлэг   зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж, хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд:

1.Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр найз  Э.Насанхишиг, , , ******* нарын хамт пиво уусан, улмаар найз *******г  Ховд аймгийн Булган сум руу явах машинд суулгаж өгөхөөр “Модон овоо” гэх газар очсон. Хохирогч *******г Ховд аймгийн Манхан сум хүртэл гаргаж өгөхөөр тухайн өдрийн 15 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын 03 дугаар /Наранхайрхан/ багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх засмал зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ХОА улсын дугаартай саарал өнгөтэй 'Toyota Prius" маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,"-ыг хориглоно..." гэх заалт, 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэх заалт, мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэх заалт, 13.1-т заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино... гэх заалтуудыг зөрчиж,  ******* улсын дугаартай "Kia grandbird" маркийн цагаан алаг өнгөтэй "Ач буян трэвел" ХХК-ийн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг  гүйцэж түрүүлэх үедээ тухайн тээврийн хэрэгсэлийн  зүүн гар талын арын дугуйны гол хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гарган зорчигч *******гийн эрүүл мэндэд баруун талын II, IV хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдсон.

2.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй  болно.

3. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа  хэрэглэсэн байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай... *******гийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. *******гийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэн. *******гийн биенээс авсан гэх цусанд 3.1 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын “хүнд” зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг,  хохирогч ******* мөн шүүгдэгч *******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэгээр тогтоогдож байна.

4.Иймд шүүгдэгч Д.*******гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож,  зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,"-ыг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчиж,  согтууруулах  хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлийг жолоодож байгаагаа хууль бус болохыг мэдэж байсан хэдий ч  зам тээврийн осол гаргахгүй байж чадна гэж тооцож, тухайн замаар зөрчиж явсан  автобусыг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа автобусны арын дугуй руу мөргөж, зам тээврийн осол гаргаж,  зорчигч *******гийн эрүүл мэндэд 2, 4 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******гийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь  зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.

Иймд шүүгдэгч *******гийн болгоомжгүйгээр авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж,  хохирогч *******гийн эрүүл мэндэд 2, 4 дүгээр хавирганы хугарал гэх хүндэвтэр гэмтэл учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...  авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ... гэх,  шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ  тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ осол гаргасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан... энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн... гэх  гэмт хэргийн шинжийг  тус  тус хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч *******г  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож улмаар  зам тээврийн осол  гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан... авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн ... гэм буруутайд тооцов.   

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 1. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 195 дугаар тал дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ц.Отгонцэцэгийн өгсөн... Манай найз ******* нь Ховд Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд, дээд боловсрол эзэмшсэн. Одоо Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д бичиг хэргийн ажилтан хийдэг юм. Манай найз одоо Жаргалант сумын Тахилт багт нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. *******д приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байдаг, бас Малчны хороололд өөрийнх нэр дээр хашааны газар байдаг газрын гэрчилгээгээ саяхан өнгөрсөн 7 хоногт авсан юм. Манай найз ******* 2012 онд А.Насанжаргал гэх хүнтэй гэр бүл болж дундаасаа 5-аас 12 насны 2 хүүхэдтэй гэр бүлийн хувьд тогтуун тайван амьдралтай нөхөр болох А.Насанжаргал нь Хөшөөтийн уурхайд том машины жолооч хийдэг учраас хоёулаа тогтмол орлого олдог ажилч хөдөлмөрч хүмүүс байгаа юм.  Салбараасаа шилдэг ажилтан, тэргүүний ажилтан, баярын бичиг зэрэг шагналууд авч байсан юм. Манай найз Г.******* сагс, волейбол сайн тоглодог спортлог хүн байгаа юм.  Хууч өвчин гээд байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 203 дугаар тал/, гэрч А.Нямдэлгэрийн өгсөн...******* айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Дээрээ нэг эгчтэй, доороо 3 дүүтэй, *******гийн төрсөн эгч нь Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтэст ажилладаг. 3 дүү нь Улаанбаатар хотод амьдардаг юм. ******* бол дээд боловсролтой ажил хөдөлмөр эрхэлдэг тогтсон амьдралтай. Насанд хүрсэн хүн хааяа найз нөхөд ажлын хамт олонтойгоо наргиж цэнгэдэг л байлгүй архи дарс ууж байгааг нь би бол харж байгаагүй юм. ******* 1992 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн юм.  ******* Ховд Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн одоо Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д бичиг хэргийн ажилтан хийдэг юм.  ******* сагс, волейбол сайн тоглодог спортлог хүн байгаа юм.  Жаргалант сумын Тахилт багт нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа.  *******д приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байдаг, өөр эд хөрөнгө байдаг эсэхийг нь би мэдэхгүй байна. ******* 2012 онд А.Насанжаргал гэх хүнтэй гэр бүл болж дундаасаа 5-аас 12 насны 2 хүүхэдтэй гэр бүлийн хувьд дундаж амьдралтай нөхөр нь Хөшөөтийн уурхайд том машины жолооч хийдэг учраас хоёулаа тогтмол орлого олдог юм. Хууч өвчин гээд байх зүйл байхгүй…гэх мэдүүлэг, ******* дугаарын регистртэй, Олхонууд овогт ******* *******гийн Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг Тахилт 2 дугаар гудамж 19 тоотод оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаагаар ******* дугаарын регистртэй, Олхонууд овогт ******* ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар Тахилт багт оршин суудаг ... гэх зэрэг баримтаар  тогтоогдож байна.

2. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.Шүүгдэгч ******* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдлыг харгалзан үзэв.

4. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5.Шүүгдэгч *******г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж,  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг  согтуурсан мансуурсан үедээ  үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт  гэм буруутайд  тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирлын зарим төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч ******* нь бага насны хоёр хүүхэдтэй, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлөх талаар хүсэлт гаргасан байдал, улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд  төлөх  үүрэг хүлээлгэж, шүүгдэгч *******гийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял,  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг  шүүгдэгч *******д тайлбарлав.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

бусад асуудлын  талаар:

1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эмчилгээний зардалд 2531246 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч болон хохирогч нар нь хохиролд тооцож өгсөн 810000 төгрөгийг хасаж, үлдэх 1721246 төгрөгийг шүүгдэгч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрч байна.

2.Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ******* нь өөрийн  жолоодож явсан автобусанд учирсан хохиролд 1505000 төгрөг төлүүлэхээр нэхэмжилсэн боловч  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ... Автомашины гэмтэл үнэлсэн тухай шинжээчийн... Дугуй нэг ширхэг солих- 560000 төгрөг, обуд нэг ширхэг солих-150000 төгрөг, крилло нэг ширхэг 80000 төгрөг, солих зардал-60000 төгрөг, нийт 850000 төгрөг / хэргийн 26 дугаар хуудас/ гэх баримтаар  иргэний нэхэмжлэгчид 850000 төгрөгний хохирол учирсан нь тогтоогдож байна.

3.Мөн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Даваатөгөлдөр нь авто машинд учирсан хохирлоо төлүүлэх хүсэлт гаргасан тул шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн ... Авто машин үнэлсэн тухай шинжээчийн ... 1998/2011 приус -10 маркийн авто машин 2700000 төгрөг / хэргийн 35 дугаар тал / ... гэх баримтаар иргэний нэхэмжлэгч А.Даваатөгөлдөрт 2700000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байна. 

4. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 5271246 төгрөг гаргуулан хохирогч Г.Алимаад 1721246 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******өд 850000 төгрөг, А.Даваатөгөлдөрт 2700000 төгрөгийг тус тус олгож, хохирогч ******* нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

5.Эрүүгийн 2236002440255 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгчид  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж  шийдвэрлэсэн тул  өмнө  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр  хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Олхонууд овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг  согтуурсан  үедээ үйлдсэн  гэм буруутайд тооцсугай. 

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Олхонууд овогт ******* *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.

3.Эрүүгийн 2236002440255 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д 810000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 5271246 /таван сая хоёр зуун далан нэгэн мянга хоёр зуун дөчин зургаан/ төгрөг гаргуулан хохирогч Г.Алимаад 1721246 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******өд 850000 төгрөг, А.Даваатөгөлдөрт 2700000 төгрөгийг тус тус олгож, хохирогч ******* нь цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах ...  журмыг  шүүгдэгч *******д тайлбарлаж, шүүгдэгч *******гийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял,үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч  нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА