Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

 

 

2023           01           05                                    2023/ШЦТ/10

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгч *******ж нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******жид холбогдох эрүүгийн 2215002740286 дугаартай, 163/2023/0002/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бо*******н овогт Ж*******ын Даваадорж, Булган аймгийн ******* суманд 1996 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хам амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 27 настай, эрэгтэй, РД:*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******ж 2022 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01-02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “З******* *******аа” гэх газарт Булган аймгаас аймгийн чиглэлд засмал замд ******* улсын дугаартай мөнгөлөг өнгийн “T” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэл зорчиж явсан зорчигч Э.Но нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барж, 1 хүний амь насыг нь хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215002740286 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч *******ж 2022 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01-02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “З******* *******аа” гэх газарт Булган аймгаас аймгийн чиглэлд засмал замд ******* улсын дугаартай мөнгөлөг өнгийн “T” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч Э.Но нь гэмтлийн улмаас Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шөнө 04 цаг 07 минутад нас барж, 1 хүний амь нас хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******жийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2.Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой манай дүү сургуульдаа явахынхаа өмнө манайд ирж хонох гэж байсан. Найзуудтайгаа гадаа шийдэн дээр сагс тогтож байхад нь *******ж утастаад Булган цуг яваад ирье гэж ярьсан. Тэгээд найзууддаа би Булган явчхаад хурдан ирнэ та хэд тоглож байгаарай гэж хэлээд явсан. Өглөө 07 цаг болж байхад Булганы цагдаагийн газраас утастаад Но гэж хүн авто осолд орсон байна яаралтай ир гэж ярьсан.Тэгэхээр нь би аав, ээж, нөхөр дүүгээ дагуулаад Булганы цагдаа дээр ирсэн гэх мэдүүлэг,

3.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Нын өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой талийгаачийг манай гэрт байхад эгч Нарантуяа ирээд 21 цаг өнгөрч байхад гэр лүүгээ аваад явсан хэрэг болсноос хойш талийгаачийн найз Хүслэн, Намуунаа нарын ярианаас сонсоход тухайн орой талийгаачтай хамт сагс тоглож байхад талийгаач гэнэт би Булган явлаа, Булган яваад удахгүй эргээд ирнэ, хүлээгээд байж байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Удаагүй 00 цаг 20 минутын үед Яргуйт багийн Эрдэнэт дэлгүүрийн үүдэнд сууж байхад төв замаар саарал өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэлд талийгаач суучихсан баяртай гээд гараа даллаад Булган аймгийн чиглэлд яваад өгсөн гэж надад найзууд нь хэлсэн... Талийгаачийн ажил явдал болж байх үед Даваадоржийн аав, ээж ирж ажил явдалд оролцоод талийгаачийн буяны ажилд хэрэглээрэй гээд 5 сая төгрөг өгсөн би буян ажилд зарцуулсан 16.559.000 төгрөгийн баримттай хохирол нэхэмжилмээр байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 31 дахь тал/,

4. Гэрч Л.Бын өгсөн: “...Би Даваадорж ах, найз охинтой нь хамт 2022 оны 08 дугаар сарын 26-ны 23 цагийн орчим аймгаас 2,5 литрийн пиво нэгийг аваад Даваадорж ахын найзыг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг орж эргэх гээд аймгаас Булган аймаг руу Даваадорж ахын хүргэн Нын Приус 30 маркийн машинтай гарсан. Тэгээд Булган аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд Даваадорж ах гар утсаараа найзтайгаа ярьсан чинь орой болсон учраас эргэлт оруулахгүй гээд 00 цаг 30 минутын орчим Булган аймгаас буцаад явж байгаад замын хажууд зогсоод аймгаас авсан нэг пиво бид 3 уусан. Тэгээд Даваадорж ах машинаа барьсан хажууд нь Нараа, би хойд талын суудал дээр сууж явж байсан. Цагдаагийн пост өнгөрөөд Даваадорж ах их хурдан яваад байхаар нь бид хоёр хурдаа хас гэж хэлсэн чинь бид хоёрыг тоохгүй байсан. Тэгээд эргэлт гарч ирсэн чинь их хурдан явсан учраас замын хажуу руу ороод машин 2-3 хөрвөөсөн байх. Нэг мэдсэн чинь би машинд байсан, нөгөө хоёрыг дуудсан чинь байхгүй болохоор машинаас гараад харахад Даваадорж ах хэвтэж байсан цаад талд нь Нараа ухаангүй хэвтэж байсан. Би зам дээр гараад машин тосож зогсоогоод тусламж гуйгаад эмнэлэг дуудсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

5. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 23- ны өдрийн 34 дугаартай дүгнэлтэд “...Талийгаач Э.Нын цогцост зулай, зулайн ар хуйханд язарсан шарх, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зулай, дагзны хуйхан доорх цус хуралт, духны гол хэсгээс хоёр талын зулайн суман заадсаар салж толгойн оройн буюу зулайн ар хэсгийн хэлтэрхий үүсгэсэн хугарал, уг хугарлаас арагш дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархигүйдэл, тархины няцрал, бяцрал, зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан хальсан доор тархмал цус харвалт, өвчүү ясны хугарал, зүүн уушгины голомтлог няцрал, эрүү ясны хугарал, баруун сарвуунд язарсан шарх, цээж, хэвлий, баруун ташаа, гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цээж, баруун бугалга, ташаа, гуя, тавхайн ар хэсэг, зүүн шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гавал тархины ил гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өвчүү, эрүү ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-57 дахь тал/,

6. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтэд “Л.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79 дэх тал/,

7. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08  дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн Л.Б гэж хаяглан ирүүлсэн цусанд 1.0 промилли спирт илэрлээ. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

8. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн *******ж гэж хаяглан ирүүлсэн цусанд 1.2 промилли спирт илэрлээ. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

9. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаартай дүгнэлтэд “...Талийгаач Э.Нын цогцосноос авсан цусанд 1.0 промилли, ходоодны шингэнд 6.0 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 112-113 дахь тал/,

10. 2022 оны 10 сарын 18-ны өдрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Анандын гаргасан магадалгаанд “...жолооч Ж*******ын Даваадорж /*******/ нь цагдаагийн газрын хайлт мэдээллийн санд №1007013 дугаартай жолоодох эрхийн “В” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна. Уг жолоодох эрхийн үнэмлэхийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр авсан байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Ж*******ын Даваадорж /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,

3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:

б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, уг зам тээврийн осол Ж*******ын Даваадорж /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гарсан байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

16. Яллагдагч *******жийн өгсөн: “...Булган аймгийн төвөөр хэсэг машинтайгаа явж байгаад аймаг руу буцахаар болсон. Тэгээд Булган аймгийн төвийн хойно байдаг цайны газрын ойролцоо явж байсан чинь ард талд сууж явсан дүү Б энд пиво байна уух уу? гэхээр нь найз охин бид хоёр зөвшөөрөөд машинаа замаас гаргаж зогсоогоод 2.5 л нэрийг сайн санахгүй байна пиво бид гурав хувааж ууж байгаад саванд бага зэргийн пиво үлдээчихээд цааш аймаг руу явж байгаад замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал би найз охин Нотой маргалдсан ямар учраас маргалдсанаа сайн санахгүй байгаа юм. Тэгээд бид 2 маргалдаад явж байтал гэнэт цагаан юм болоод би юу ч мэдэхээ больсон. Тэгээд нэг мэдсэн чинь би замын хажууд хэвтэж байхаар нь босох гэсэн чинь босож чадахгүй байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-130 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч *******ж нь 2022 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “З******* *******аа” гэх газарт гэрч Л.Б, талийгаач Э.Но нартай хамт согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж, улмаар согтуурсан үедээ талийгаач Э.Нийг хүргэж өгөх зорилгоор Булган аймгаас аймгийн чиглэлд засмал замд ******* улсын дугаартай мөнгөлөг өнгийн “T” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.3 дахь заалтыг тус тус  зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Э.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, уг гэмтлийн улмаас Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шөнө 04 цаг 07 минутад тархины няцрал, бяцрал, зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан хальсан доор тархмал цус харвалт, өвчүү ясны хугарал, зүүн уушгины голомтлог няцрал, эрүү ясны хугарал гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орсоны улмаас нас барж, 1 хүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон байна.

*******ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө мэдүүлсэн ба түүний согтуурлыг шалгах зорилгоор биологийн дээж авахад шинжээчийн 09 дугаартай дүгнэлтээр 1.2% промилли спирт илэрсэн буюу хөнгөн зэргийн согтолттой байсан болох нь тогтоогджээ.

Мөрдөгчийн 06 дугаартай магадлагаагаар шүүгдэгч *******жийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд уг магадлагаа нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал болон гэрч Л.Б нарын мэдүүлэгт дурдсантай агуулгын хувьд тохирсон байна.

Шүүгдэгч *******жийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь цогцост хийсэн шинжээчийн 34 дугаартай талийгаачид зулай, зулайн ар хуйханд язарсан шарх, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зулай, дагзны хуйхан доорх цус хуралт, духны гол хэсгээс хоёр талын зулайн суман заадсаар салж толгойн оройн буюу зулайн ар хэсгийн хэлтэрхий үүсгэсэн хугарал, уг хугарлаас арагш дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархигүйдэл, тархины няцрал, бяцрал, зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан хальсан доор тархмал цус харвалт, өвчүү ясны хугарал, зүүн уушгины голомтлог няцрал, эрүү ясны хугарал, баруун сарвуунд язарсан шарх, цээж, хэвлий, баруун ташаа, гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цээж, баруун бугалга, ташаа, гуя, тавхайн ар хэсэг, зүүн шагайнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Гавал тархины ил гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх тул  гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, өвчүү, эрүү ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас  баржээ гэх дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

*******ж нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж дүгнэсэн болно.

*******жийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан,

Энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлж зүйлчлэхээр тогтоосон тул түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Хүн амьд явах эрхтэй гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж Монгол Улсын иргэний эрхийг хуулиар хамгаалсан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, *******ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ж болон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******жийн гэм буруутай үйлдлийн улмаас Э.Нын амь хохирч хүнд хор уршиг учирчээ.

 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Н нь талийгаачийн оршуулгын зардалд нийт 16,559,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд шүүгдэгч *******ж нь 16,560,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн гэх баримтыг гаргаж өгсөн ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Н нь уг мөнгийг хүлээн авсан гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч *******жийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Н гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******жийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 215-216, 140, 143-152 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаартай тодорхойлолт, хувийн байдлын талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, яаралтай тусламжийм хуудас 3780, зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч *******ж нь ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч *******жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг, шүүгдэгч *******ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан талийгаачийн оршуулах зан үйлтэй холбогдсон зайлшгүй зардлыг төлж барагдуулсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн санал болгосон 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

Хэрэгт хавсарган ирүүлсэн *******жийн эзэмшлийн №1007013 дугаартай жолоодох эрхийн B ангиллын жол*******ы үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч *******ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бо*******н овогт Ж*******ын Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг /1/ хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******жид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч *******ж нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******жид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5. Шүүгдэгч *******ж нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч *******жид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг, хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тооцсугай.

7. Хэрэгт хавсарган ирүүлсэн *******жийн эзэмшлийн №1007013 дугаартай жолоодох эрхийн B ангиллын жол*******ы үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн *******ж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар *******ж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СУВД-ЭРДЭНЭ