| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
2023 01 06 2023/ШЦТ/12
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.*******-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч*******р нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******рт холбогдох эрүүгийн 2215000000320 дугаартай, 163/2023/0011/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт О*******ын Чулуунбаатар, Завхан аймгийн ******* суманд 1980 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, ******* аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн Зээлийн 2-89 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Чулуунбаатар нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 7 ширхэг босоо шинэс мод хөрөөдөж, 8,3 м3 түлээний зориулалттай хуурай шинэс мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 666,589 төгрөгийг шууд хохирол 1,999,767 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2215000000320 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч*******р нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 7 ширхэг босоо шинэс мод хөрөөдөж, 8,3 м3 түлээний зориулалттай хуурай шинэс мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 666,589 төгрөгийг шууд хохирол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 1,999,767 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******рын өгсөн: Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн үед гэртээ байж байгаад Булган аймгийн ******* сумын ******* гэх газар очоод ******* гэх ууланд өөрийн ******* улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг унаж очоод 7 ширхэг босоо хуурай мод унагаагаад мөчирлөж байсан чинь ******* сумын ойн байцаагч ирээд мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэхэд би байхгүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн ******* гэх газар байв. Үзлэгийг хөндөлөнгийн гэрч Гомбын Батбаяр, Сүхбаатарын Батцоож нарыг оролцуулж хууль бусаар бэлтгэсэн модны хожуул тус бүрт GPS төхөөрөмж тавьж хэмжилт хийхээр тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь 1999 онд үйлдвэрлэсэн, Монгол Улсад 2014 оны 09 дүгээр сарын 27-нд орж ирсэн, ачааны, цэнхэр өнгөтэй ******* улсын дугаартай, Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9 дахь тал/,
4. Хөрөөнд үзлэг хийж, хураан авсан: Улаан өнгийн дээд талдаа улаан өнгийн тагтай, баруун талдаа шар өнгийн хамгаалагчтай, хар өнгийн маниултай, улаан өнгийн 1 ширхэг тагтай, YAMAHA HB29 гэсэн төмөр бичиглэлтэй хуучин цахилгаан гар хөрөө байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 10-11 дахь тал/,
5. Ойд бэлтгэсэн 7 ширхэг шинэс төрлийн мод, мод бэлтгэхэд ашигласан ******* улсын дугаартай цэнхэр өнгийн Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 14-18 дахь тал/,
6. Иргэний нэхэмжлэгч Я.Амгалан-Одын өгсөн: “… 2022 оны 11 сарын 22-ны орой 18 цагийн үед би ******* сумын 2 дугаар бар Оросын булгийн постоос гараад Ар булгаар тойрч ганцаарчилсан хяналт тавьж ажиллахад хөрөөний дуу гарахаар нь хэсэг хүлээж байгаад ойн сан руу явж очиход иргэн*******р нь босоо мод хөрөөдөөд цагаалж байсан. Тэгээд би дөхөж очоод шаардлага тавихад мод огтолсон хөрөөгөө авчирч өөрийн ******* улсын дугаартай цэнхэр өнгийн Портер машины тэвшин дээр тавьчхаад би мод хөрөөдөөгүй, энд мод бэлтгэсэн байсан гэж хэлээд цагаалж байсан моднуудаа орхиж зугтах гэж оролдсон. Тэгэхээр нь би жолооч талаар нь очиж түлхүүрийг нь салгаж аваад постны цагдаа руу мэдээлэл өгсөн... тэгээд бид нар өөрийг нь дагуулаад ойн сан руу ороход 7 орчим мод огтолсон байсан.*******рыг цагаалсан моднуудыг ачаан дээрээ ачуулах шаардлага тавихад моднуудыг ачихгүй шаардлага хүлээж авахгүй байсан... ойд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
7. Гэрч Д.Батмөнхийн өгсөн “... 2022 оны 11 сарын 22-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед ******* сумын 2-р багийн ойн байцаагч Амгалан-Од над руу залгаад “хууль бусаар мод бэлтгэсэн хүн байна” гэсний дагуу Ар булгийн аманд очиход ******* улсын дугаартай Хьюундай Портер маркийн ачааны машины жолооч Чулуунбаатар нь мод хөрөөдсөн байдалтай зогсож байсан. Дээшээ уул руу очиж шалгахад шинэс төрлийн 10 орчим ширхэг нойтон мод унагаасан байсан.тэгээд ******* улсын дугаартай Портер ачааны машиныг нь Эрдэнэт хотын журмын хашаанд байрлуулсан. Тухайн үед цас ихтэй байсан учир модыг нь ачуулж чадаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дах тал/,
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Я.Амгалан-Од, гэрч Д.Батмөнх нарын өгсөн мэдүүлэг болон шинжээчийн 15 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч*******р нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 7 ширхэг босоо шинэс мод хөрөөдөж, 8,3 м3 түлээний зориулалттай хуурай шинэс мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 666,589 төгрөгийг шууд хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч хүчингүй гэрээ эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан байна.
Мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.
Шүүгдэгч*******р нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэсэн байна.
Гэмт хэргийн улмаас шинжээчийн 15 дугаартай дүгнэлтээр 665,589 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч*******рын гэмт үйлдэл, хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч*******р нь ******* аймаг Баян-Өндөр сум ******* баг Зээлийн 2-89 тоот гэрээсээ Булган аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* гэх газарт өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр очиж гэмт хэрэг үйлдэхдээ уг тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзнэ.
Шүүгдэгч*******рын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч яллах талын байр суурьнаас, шүүгдэгч*******р өөрийгөө өмгөөлж гэм буруугийн тал дээр маргахгүй, хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч*******рын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 666,589 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ учирсан нь шинжээчийн 15 дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж /хавтаст хэргийн 51 дэх тал/ 1,999,767 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.
Уг хохирлыг шүүгдэгч*******р нь шүүхийн шатанд төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч*******рыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч*******рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч*******р нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Хавтаст хэргийн авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, жолооны үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч*******р нь 57 настай, эхнэрийн хамт Булган аймаг Баян-Агт сумын 4 дүгээр багийн нутагт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Улсын яллагч шүүгдэгч*******рын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг,
Шүүгдэгч*******р нь тусгайлан гаргах саналгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна.
Шүүх*******рын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлэн 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл нь /Б.Тэлмэнгийн өмчлөлд бүртгэлтэй/ боловч*******рын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь иргэний нэхэмжлэгч Я.Амгалан-Од,тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон шүүхийн хэлэлцүлгийн явцад шүүгдэгч*******р нь би тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхтэй миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэх мэдүүлгийг өгсөн байна. /тээврийн хэрэгсэл нь Б.Тэлмэн гэх хүний нэр дээр бүртгэлтэй боловч, 2020 онд*******рт худалдсан, нэрийн шилжүүлэг хийгдээгүй байгаа талаар гэрч Б.Тэлмэн мэдүүлэгтээ дурджээ.
Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий Япон улсад үйлдвэрлэсэн моторт хөрөө зэргийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч*******р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч*******рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт О*******ын Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд*******р нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ******* улсын дугаартай*******рын эзэмшлийн Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий Япон Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн элэгдэж хуучирсан, маниул хэсэг нь цэнхэр өнгөтэй, YAMAHA HB29 гэсэн бичиглэлтэй моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгосугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ