Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

 

 

2023           01            11                                   2023/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Г.*******ү нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******үд холбогдох эрүүгийн 2215000000299 дугаартай, 163/2023/0014/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогтой Ганболдын *******ү, Завхан аймгийн Идэр суманд 1980 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, Булган аймгийн******* сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 42 настай, эрэгтэй,

-урьд******* аймгийн сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан,

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*******ү Булган аймгийн******* сумын Халиун Багийн “*******” гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* улсын дугаартай Хюндай портер загварын тээврийн жолоодож яваад гэр ачих зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг асаалттай нь зогсоосны улмаас уг тээврийн хэрэгсэл өнхөрч 1 нас 10 сартай Б.Г******* дайрч амь насыг болгоомжгүйгээр  хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000299 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Г.*******ү нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн******* сумын Халиун багийн “*******” гэх газарт ******* улсын дугаартай Хюндай портер загварын тээврийн жолоодож яваад гэр ачих зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг асаалттай нь зогсоосны улмаас уг тээврийн хэрэгсэл өнхөрч 1 нас 10 сартай Б.Г******* дайрч амь насыг нь хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******үгийн өгсөн: 2022 оны 9 дүгээр сарын 28-нд ээжийн гэрийг нүүлгэх гэж очсон. Тэгээд машиндаа гэрийн мод тавилга ачиж өвөлжөөн дээр буулгачихаад 2 гэрийн дунд машинаа асаалттай нь орхичихоод нөгөө машиндаа гэрийн тавилга ачиж байсан. Тэгээд тавилга ачиж байгаад харсан чинь машин өнхөрч явсан тэгэхээр нь машинаа зогсоох гээд ардаас нь гүйж очоод машинаа зогсоочихоод буугаад ирсэн охин дүү маань талийгаачийг тэвэрсэн зогсож байсан гэх мэдүүлэг,

2.  Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн******* сумын 2 дугаар баг  “Хөндий” гэх хөдөө хээр, хөндий тал байх бөгөөд гэх газар ба уг хэрэг учрал болсон гэх газар ирэхэд ертөнцийн зүгээр урд зүг рүү чиглэсэн гурван Монгол цагаан … гэр байх, уг гэрийн үүдний ойр орчим … байх ба уг гэрнүүдийн баруун захын гэрээс зүүн талын гэр хүртэл 9,4 м зайтай байх ба уг гэрээс зүүн захын гэр хүртэл 12,5 м зайтай байх ба ертөнцийн зүгээр зүүн талын 2 дугаар гэр, ертөнцийн зүгээр урд талд /гол хэсэгт/ ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хөх өнгийн ******* улсын дугаартай H PORTER маркийн тээврийн хэрэгслийг анх зогсоон байрлуулсан гэх … гэрч Г.*******үгээр заалгуулан хүүхэд уг тээврийн хэрэгсэлд дайруулж газар хэвтэж байсан гэж гэрч Г.Ц*******ш мэдүүлсний дагуу заалгуулж … шинжээч Басхүүгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Анх тээврийн хэрэгсэл зогсож байсан гэх газрыг байршил … маркийн гар … байршил тогтоогчоор үзэхэд N 48o 50’58 E 104o 352 гэж зааж байх ба уг цэгийг №1 гэж дугаарлав. Шүүхэд тээврийн хэрэгсэлд дайруулан газар хэвтэж байсан гэх газрыг маркийн гар утаvys GPS багажаар үзэхэд N 48 5058 E 104 352 гэж зааж байх ба уг газрыг №А гэж дугаарлав. Уг h porter маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг №Б гэж дугаарлав. №1-ээс №А цэгүүдтэй 6,4 м, №А-аас №Б цэг буюу уг тээврийн хэрэгслийн зүүн арын дугуй 6,5 м байх ба №А цэгийн газар авсан дээр 4х3, 2х1 см зайд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирдуулсан байсныг … шинжээч Басхүүгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг  porter маркийн тээврийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь анх асаалттай зогсож байсан газар нь голын гэрээс ертөнцийн зүгээр зүүн талын гэрийн хооронд гол хэсэгт уг тээврийн хэрэгсэл асаалттай зогсож байсан гэх ба уг газар нь ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү налуу байх ба уг тээврийн хэрэгслийн түлхүүрийг нь түлхэхэд асаж байх ба анх зогсож байсан гэх газар зогсоогоод байрлуулахад уг тээврийн хэрэгсэл хөндлөн уруудаж өнхөрч байсан болно…” хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-10 дахь тал/,

3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Ш******* өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг өнгөрч байхад босоод хоол цайгаа идэж уучихаад хажуу талд байдаг хадам ээж Ц*******шийн гэрийг буулгаж өвөлжөөн дээр барих гээд буулгаж байтал гэрийн хойно жалганы цаана ойролцоогоор 500 гаран метрийн цаана шувуу эргээд байхаар нь эхнэрийн нагац ах Сарын хамтаар машинтай очиж хартал үхэр үхчихсэн байхаар нь нэгэнт үхчихсэн юм чинь шулаад махыг нь нохойдоо өгье гэж бодоод өвчиж байсан чинь гэрийн ойролцоо хүмүүс орилоод хашгираад байхаар нь харсан чинь бид хоёрыг Сар ахын эхнэр даллаад дуудаад байхаар нь Сар ах бид хоёр машинтайгаа жалга гараад очсон чинь эхнэр хүүг тэвэрчихсэн, харин хадам ээж Ц*******ш, Сувданцэцэг эгч хүүхдээ тэвэрчихсэн, *******ү ах тэр хэд эхнэрийн хажуу талд бөөнөөрөө уйлчихсан голын жижиг гэрийн хойхно талд байхаар нь би машинаасаа буусан чинь эхнэр хүүхэд машинд дайруулчихлаа гээд уйлаад ирэхээр нь би хүүхдээ харсан чинь шанаа хэсэг нь шалбарчихсан ухаангүй бага зэргийн амьсгалж байх шиг байхаар нь бид нар шууд эмнэлэг явъя гээд Сар ахын эхнэр машин бариад жолоочийн эсрэг талд Сар ах суугаад арын суудал дээр эхнэр бид хоёр хүүгээ тэврээд******* аймгийн эмнэлэг орох гээд явах гээд даваа өгсөөд явж байтал хүүхэд маань амьсгалахаа больсон... *******ү ах ******* улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг жолоодоод өвөлжөө рүү өгсөж байсан. Удалгүй *******ү ах өвөлжөөнөөс уруудаад ******* улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг жолоодоод гэр лүү явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь/,

4.  Гэрч Г.Ц*******шийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 28-нд манайх өвөлжөөндөө буух гэж байсан. Тэгээд өглөө би үнээндээ гараад үнээгээ саагаад байж байтал миний төрсөн ах *******ү манай гэрийг буулгаад зарим хэсгийг ачаад  өвөлжөөн дээр буулгачихаад ирж байсан. Тэгээд ах өвөлжөөн дээр оччихоод портероо жижиг гэрийн цаана зүүн гэрийн наана гол хэсэгт портероо асаалттай зогсоочихсон байсан. Тэгээд ах цагаан өнгийн портер дээрээ гэрийн тавилгуудаа ачиж байхаар нь би тухайн үед ах *******үтэй цуг ачилцаж байсан ах *******ү машин өнхөрчихлөө гээд жижиг гэрийн цаана зогсож байсан портер руу гүйхээр нь би араас нь харсан чинь миний зээ хүү уг портерийн арын дугуйны ар талд доош харсан байдалтай хэвтэж байхаар нь гүйж очоод зээ хүүгээ тэвэрсэн чинь ухаангүй мөртлөө амьсгалж байсан. Хүүгийн аль хэсгийг санахгүй байна шанаа хэсэг улайж хөхөрсөн юм шиг байхаар нь гэрийн баруун талд жалганы цаана явсан хүргэн Шинэцогт, ах Сар нар машинтай явж байхаар нь дуудаад ирэхээр нь хүүгийн ээж Бадамханд, хүргэн Шинэцогт, ах Сар нарыг******* аймаг руу зээ хүү Г******* эмнэлэгт үзүүлэхээр явуулсан чинь удалгүй тэр хэд нас барчихлаа гээд хүрээд ирсэн... Ах *******ү унаж өвөлжөөн дээр гэрийн дээвэр, туурга ачиж буулгачихаад эргэж ирээд жижиг гэрийн цаана асаалттай зогсоогоод цагаан өнгийн портер дээр надтай хамт манай гэрийн тавилга ачилцаж байсан чинь уг хөх өнгийн портер өөрөө уруудаад өнхөрөөд миний хүүг дайрсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

5. Насанд хүрээгүй гэрч Ц.Бадамхандын өгсөн: “...Тэгээд би хүүгээ буулгасан гэрийн хажууд байж байхаар нь хүүгээ аваад өөрийн гэрлүүгээ авч ороод хүүхдээ хуурай идэх юм өгөөд цай уулгаад гэртээ байж байсан чинь гэрийн баруун талд портер ирж зогссон. Би тэгээд өөрийн гэрийнхээ аяга шанагаа угаагаад байж байсан чинь хүү гэрээс гараад явчихсан байсан. Тэгээд би гэртээ гэрийнхээ эд зүйлийг цэвэрлээд байж байсан чинь гэрийн гадаа *******ү ах, ээж тэр хоёр орилолдохоор нь гэрээс гараад харсан чинь манай хүүг ээж тэвэрчихсэн байхаар нь очоод харсан чинь шанаа хэсэг нь шалбарчихсан ухаангүй гүнзгий амьсгалж байхаар нь яасан бэ гэж асуутал ээж машин өнхөрөөд хүү доогуур нь орчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

6. Гэрч Г.Лхагва-Очирын өгсөн: “...Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч олон жилийн өмнө зарсан юм. Тухайн үед уг тээврийн хэрэгслийг нэг танихгүй хүнд зарсан. Тэр хүнд олон жилийн өмнө зарсан учир одоо тэр хүний нэрийг санахгүй байна. Тухайн үед эзэмшигчийг нь сольж амжаагүй юм. Энэ тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх биш юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

7. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №59 дугаартай “...Цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чамархай ясны цөмөрсөн хугарлаас баруун чамархай яс руу үргэлжилсэн суурь ясны хөндлөн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсны доорх цус харвалт, хуйх, чамархайн булчингийн цус хуралт, няцрал, уушгины няцрал, элэгний няцрал, доргилт, хэвлийн хөндийн цус хуралдалт, нүүрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлүүд нь нас барах үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 10-12 цаг орчим болсон байна. Талийгаач нь авто ослын улмаас гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийг авч гэмтлийн шоконд орж нас баржээ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,

8. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №04 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 54-55 дахь тал/, зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараахь дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ш******* мэдүүлэг, гэрч Г.Ц*******шийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Бадамханд, гэрч Г.Лхагва-Очир, цогцост хийсэн шүүх эмнэлгийн 59 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 04 дугаартай магадлагаа,  шүүгдэгч Г.*******үгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Г.*******ү нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн******* сумын Халиун багийн “*******” гэх газарт гэр ачих зорилгоор очиж, гэр ачилцах явцдаа тухайн цаг хугацаанд жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг “аккумлятор нь суучихна” гэх шалтгаанаар асаалттай орхисоны улмаас уг тээврийн хэрэгсэл өнхөрч гэрийн гадаа байсан 1 нас 10 сартай Б.Г******* дайрч, амь насыг болгоомжгүй  хохироосон үйл баримт тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Г.*******ү нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрийн унаж явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ асаалттай нь орхиод гэр ачилцах явцад тээврийн хэрэгсэл өнхөрч 1 нас 10 сартай Б.Г******* мөргөсөн гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлэг хэрэгт цугларсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Шинэцогт, гэрч Г.Ц*******ш, насанд хүрээгүй гэрч Ц.Бадамханд, гэрч Г.Лхагва-Очир нарын мэдүүлгээр давхар нотлогдсон байна.

Шүүгдэгч Г.*******үгийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чамархай ясны цөмөрсөн хугарлаас баруун чамархай яс руу үргэлжилсэн суурь ясны хөндлөн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсны доорх цус харвалт, хуйх, чамархайн булчингийн цус хуралт, няцрал, уушгины няцрал, элэгний няцрал, доргилт, хэвлийн хөндийн цус хуралдалт, нүүрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, уг гэмтлүүд нь нас барах үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,талийгаач нь авто ослын улмаас гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийг авч гэмтлийн шоконд орж нас баржээ...” гэх нас барсан шалтгааныг тогтоосон дүгнэлт зэргээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Г.*******ү нь тээврийн хэрэгслээ асаалттай орхиж буй үйлдлээ  хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж , хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж  дүгнэсэн болно.

Г.*******үгийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Хүн амьд явах эрхтэй гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж Монгол Улсын иргэний эрхийг хуулиар хамгаалсан байна.

Шүүгдэгч Г.*******ү нь тээврийн хэрэгслээ асаалттай орхисны улмаас уг тээврийн хэрэгсэл өнхөрч хүний амь нас хохироосон бөгөөд мөрдөгчийн 04 дугаартай магадлагаар Г.*******ү нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэх магадлагааг гарсан бөгөөд хавтаст хэргийн 55 тал хавсаргагдсан болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 Г.*******үгийн үйлдэл нь хүний амьд явах эрхийн эсрэг, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, нийгэмд аюултай, хүнд хор уршиг учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын зүйлчлэл үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Г.*******ү болон түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.*******үгийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирсон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Шинэцогт баримтаар зардал болон гэм хор учруулсны хохирлыг нэхэмжлээгүй бөгөөд цаашид санал гомдолгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.*******үг бусдад төлөх төлбөргүйд тооцож, амь хохирогчийг оршуулахтай холбоотой зан үйлд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5,000,000 төгрөгийг өгсөн болохыг дурьдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.*******үг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.*******ү нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*******үд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг төлсөныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэргийн 69, 88, 89, 130-132 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Орхон аймгийн сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоол,******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай тогтоол,******* аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай магадлал, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Г.*******ү нь малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн******* сумын 2 дугаар багт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу  3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох  зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгээс: Шүүгдэгч Г.*******үгийн хувьд хөдөө мал маллаж амьдардаг тул зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжих боломж байхгүй учир улсын яллагчийн санал болгож буй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж албадлагыг арга хэмжээ авахуулах саналыг дэмжиж байна, харин улсын яллагчийн санал оруулсан 4 жилийг багасгаж өгөөч, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох албадлагын арга хэмжээг дэмжиж байна гэх саналыг,

Шүүгдэгч Г.*******ү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэх хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан байна. 

Шүүх шүүгдэгч Г.*******үг  гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, оршуулах зан үйлтэй холбоотой гарсан зардлыг төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Шинэцогт нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хорих ял оногдуулахгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлт, мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******үг нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой, улсын яллагчийн санал оруулсан хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэх саналыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.*******үг 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тээврийн хэрэгсэл жолоодохыг  хориглох зэрэг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Г.*******үд нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Ганболдын Адьяахүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.*******үг 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Г.*******үд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүрэг хүлээлгэх,тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох зэрэг үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож түүнд хяналт тавихыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг болон хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.*******үд сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.*******ү нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ