Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 141

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.С, Д.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012.08.29-нд хүү О.Эийг эх Б.Сгийн асрамжинд тус тус байлгасугай.

 

3. Нэхэмжлэгч Б.С хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 5–д зааснаар Б.С, Д.О нар гэрлэлтээ цуцлуулсан боловч хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхийн хүлээх үүрэг нь хуульд заасны дагуу хэвээр байх болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар Хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлт цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсахыг хориглосон болохыг дурдсугай.

 

             6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оас улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлахгүй гэсэн болохыг дурдсугай.

 

             7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт /Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага/ хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт  Сүхбаатар  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНГЭРЭЛ