Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золцэцэг,

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000339 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,   урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгийн торгох ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-22-14 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, өөрийн хамтран амьдрагч ******* нүүр болон цээж хэсэг газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хожуу зулбахаар завдаж буй, баруун, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, хамар, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун мөрний цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.

Мөн ******* нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-22-14 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч ******* баруун мөр болон нүд хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон,

2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-22-14 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч ******* цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон,

2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-22-14 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, өөрийн хамтран амьдрагч ******* нүүр болон цээж хэсэг газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хожуу зулбахаар завдаж буй, баруун, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, хамар, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун мөрний цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, жирэмсэн эмэгтэй хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-22-14 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, өөрийн хамтран амьдрагч ******* нүүр болон цээж хэсэг газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хожуу зулбахаар завдаж буй, баруун, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, хамар, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун мөрний цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.

Мөн ******* нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-22-14 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч ******* баруун мөр болон нүд хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон,

2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-22-14 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч ******* цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон,

2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-22-14 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, өөрийн хамтран амьдрагч ******* нүүр болон цээж хэсэг газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хожуу зулбахаар завдаж буй, баруун, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, хамар, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун мөрний цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, жирэмсэн эмэгтэй хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь ...

Хохирогч ******* …2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хамтран амьдрагч ******* нь өдөр 13 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад эргээд 14 цагийн орчимд гэртээ орж ирсэн. Гарахдаа эрүүл гараад эргэж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу орж ирсэн... Тэгээд унтаад орой гэнэт босож ирснээ агсам согтуу тавиад миний нүүр рүү 2-3 удаа өшиглөөд авсан. “Танай ээж машинаа хараад баян юм уу” гээд хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед миний хамрын цус гоожоод тогтоогүй юм... Миний баруун талын нүд бол юм харахгүй тагларсан, хамар хөхрөөд хавдсан. Мөн миний зүүн талын мөр хэсгээр хөхөрсөн өвдөөд байгаа юм. Намайг өшиглөөд байснаас гадна намайг гараараа цээж хэсэг рүү мөн цохиод байсан. Гэхдээ би яг хэдэн удаа цохисныг бол мэдээгүй юм..., ... 2022 оны 08 дугаар сард өдрийг нь сайн мэдэхгүй байна гэртээ байх хугацаандаа архи уусан үедээ намайг хардаад нүр хэсэг рүү өшиглөж байсан. Тухайн үед зүүн талын нүд хөхөрсөн байсан. Энэ асуудлыг эгч мэднэ... Тэгээд дараа нь 2022 оны 09 дүгээр сард билүү 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ******* хэл амаар доромжлоод мөн нүүр лүү өшиглөөд тухайн үед цагдаад хандахад ******* баривчлагдаж арга хэмжээ авагдсан. Энэ асуудлыг бол эгч мэдэхгүй. Энэ асуудлыг бол ээж мэдэж байгаа... Сүүлд нь гэртээ байхад ******* унтаж байгаад босож ирээд намайг зодсон. Яг тэр үед хажууд байсан... Тухайн хэрэг гардаг өдөр би 5 сартай жирэмсэн байсан юм. Би хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эмчид үзүүлж ургийн тодорхойлолтод орсон..., ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 33-34/,

Насанд хүрээгүй хохирогч ******* ... Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг орчимд гэртээ иртэл бөөн зодоон болчихсон “ хаана байна” гээд надаас асуухаар нь “би мэдэхгүй” гэж хэлээд гарч яваад хашааны ард гараад очтол эгч нь шонгийн модны хажууд нуугдаж байсан. эгчийн 2 нүд нь хавдсан, уруул нь хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Иргэний нэхэмжлэгч ******* ... ******* талаарх мэдээллийг шүүж үзэхэд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 172.200 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан... буруутай этгээдээс нэхэмжилж байна.../хх-ийн 53-54/, 

Гэрч ******* ... 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би гэртээ байхгүй байж байгаад 22 цагийн орчимд гэртээ ирэхэд манай охин эмнэлэг рүү явсан гэхээр нь би шууд яаралтай тусламжийн төв дээр иртэл охин хамтран амьдрагч *******ид зодуулсан гээд өрөөсөн нүд нь тагларсан юм харахгүй, нүүр нь хавдсан байдалтай байсан юм. ******* нь манай хүүхэдтэй 2022 оны 03 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа юм. Манайд байнгын байдаг юм. Өмнө нь нэг удаа мөн манай охин г хэл амаар доромжлоод гар хүрсэн асуудал гаргаад баривчилгаанд орж байсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Насанд хүрээгүй гэрч ... 2022 оны 05 дугаар сарын 13-ны орой ээж ажлынхантайгаа бүжгэнд явах гэсэн чинь аав уурлаад явуулаагүй. Тэгэхэд би гэрийн гадаа байсан. Тэгсэн ээж уйлаад машинаас гараад ирсэн. Тэгээд харсан чинь ээжийн нүд хөхөрсөн байхаар нь би урд хашаанд нь орж хүүхэдтэй нь тоглодог айл руу гүйгээд тэр айлын эмээд “цагдаа дуудаадах” гэж хэлээд цагдаа дуудуулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Шүүгдэгч *******ийн ... Яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орой 20 цагийн орчимд найз гэртээ 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд би тухайн үедээ өөрийгөө хянах, удирдан жолоодох чадваргүй болсон тасарсан байсан. Би хамтран амьдрагч г гараараа 2 удаа хацар хэсэгт нь алгадсан. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул болсон зүйлийг санахгүй байгаа юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 149-150/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 708 тоот шинжээчийн ...******* тархи доргилт, хожуу зулбахаар завдаж буй, баруун, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, хамар, хацрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун мөрний цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 64-66/,

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 86, 98, 87-97, 99-115/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******ид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч нь хавтаст хэргийн 34, 158 дугаар талуудад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж, эвлэрлийн гэрээ байгуулсан, насанд хүрээгүй хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч ас нэхэмжилсэн 172.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж баримтыг хавтаст хэргийн 160 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ийг 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй,

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялуудыг шүүгдэгч *******ид тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч *******ид оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

10. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

   ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ГЭРЭЛМАА