Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

  2023         1            11                                     2023/ШЦТ/17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, П.О холбогдох эрүүгийн 2125000000410 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, П.О

Шүүгдэгч П.Онь;

Б.Чингистэй бүлэглэж, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Чингэлгийн 17-03 тоотод оршин суух Д.Эрдэнэпүрэвийн байшингийн цонхны хаалтыг эвдэн нэвтэрч, шинэ цагийн хийцтэй дунд гарын мөнгөн аяга зургаан ширхэг, шинэ цагийн хийцтэй их гарын мөнгөн аяга дөрвөн  ширхэг, “adidas” загварын бэлтгэлийн хувцас, “Grey goose” архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.168.000 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Овоотын 72 дугаар гудамж 34 тоотод оршин суух, Д.Ууганбаярын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, монгол гутал, мөнгөн тагш /аяга/, суран бугуйл, монетон гинж, циркон шигтгээтэй кулон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.624.500 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Төгсболдтой бүлэглэж, 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 44-176 тоотод оршин суух, Б.Батзаяагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, гадуур хүрэм хоёр ширхэг, өмд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 481.870 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч П.О“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.Э “...2022 оны 7 дугаар сарын 29-ний өглөөний 06.30 цагийн орчимд ажилдаа явахаар гэрээсээ гарсан, манай эхнэр миний араас өглөөний 8 цагийн орчим гарсан гэсэн. ...орой 20.25 цагийн орчимд эхнэр миний утасруу залгаж, “цонхны хаалтыг эвдэж, цонх түлхэж байшинд хулгай орсон байна.” гэж хэлсэн. ...гэртээ иртэл манай байшингийн зүүн талын жижиг цонхоор хулгайч ороод шүүгээнд байсан шинэ цагийн дунд гарын зургаан ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн их гарын дөрвөн ширхэг мөнгөн аяга, эмээл дээр байсан суран бугуйл алдагдсан байсан. ...Хэргийн газрын үзлэг хийх явцад цагдаагийн байгууллагын алба хаагчид миний суран бугуйл хашаан дотор байхыг илрүүлэн хураан авсан, сүүлд нь гэрээ сайн үзтэл хүүхдийн өрөөнд байсан миний шинээр худалдаж авсан бэлтгэлийн өмд, цамц хулгайд алдагдаж, бурхны тавиур дээр байсан шилтэй архи алга болсныг мэдсэн. Дунд гарын мөнгөн аяганууд нь шинэ цагийн хийцтэй, хээ угалзгүй, цул мөнгөн аяганууд байсан уг аягыг манай эхнэр 2016 онд Эрдэнэт хотын “Төгөл” их дэлгүүрийн мөнгөн эдлэлийн тасгаас нэг аягыг 196.000 төгрөгөөр бодож нийт зургаан ширхэг аяга, ...их гарын, шинэ цагийн хийцтэй, хээ, угалз байхгүй, мөнгөн аягыг манай эхнэр 2017 онд Эрдэнэт хотын “Төгөл” их дэлгүүрийн мөнгөн эдлэлийн дэлгүүрээс нэг ширхгийг нь 260.000 төгрөгөөр бодож нийт гурван ширхэг мөнгөн аяга худалдаж авч байсан гэсэн, үлдсэн нэг ширхэг их гарын мөнгөн аяга нь бэр гуйх ёслолд бэлгээр дамжиж ирсэн аяга байсан юм. Бэлтгэлийн хос өмд, цамцыг манай охин Улаанбаатар хот “Sanday” худалдааны төвөөс 280.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/,

П.О сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Болорхандын Чингистэй Орхон аймаг Баян-Өндөр сум “Хүлэг” зах дээр таарч “Төв аймаг Жаргалант сум руу ажил хийхээр явъя” гэж хоорондоо ярилцан явахаар болтол замын зардлын мөнгөгүй байсан. Тэгээд замын зардлаа олохын тулд Б.Чингис бид хоёр Эрдэнэ баг Чингэлгийн 17 дугаар гудамж, ногоон өнгийн модон хашаатай, шар өнгийн гүйдэг хаалгатай хашаа руу орж хоёр давхар байшингийн хажуу талын жижиг цонхны төмөр хаалтыг банзаар хөшиж, Б.Чингис цонхыг нь онгойлгоод түрүүлж цонхоор нь орсон, би араас нь уг цонхоор дотогш орсон. Б.Чингис сервант дотор байсан мөнгөн аягануудыг авсан, бид хоёр хамт Б.Чингисийн үүргэвч рүү мөнгөн аягануудыг хийсэн. Б.Чингис бид хоёр орж ирсэн цонхоороо эргээд үүргэвчтэй мөнгөн аягаа аваад гарсан, Эрдэнэт хотын төвд очиж би мөнгөн аягануудаас нь дөрвөн ширхэгийг өөртөө аваад Б.Чингисээс салж явсан, миний авсан дөрвөн ширхэг мөнгөн аяга нь дунд гарын хэмжээтэй байсан. Би хоёр ширхэг мөнгөн аягыг Үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт гарч танихгүй эрэгтэй хүн дээр очиод “мөнгөн аяга авах уу” гэсэн чинь “аяга бол авахгүй, мөнгийг нь хуулж бол авч болно.” гэхээр нь уг хүнээр мөнгөн аяганы гадна мөнгийг хуулуулан эвдүүлж хоёр аягыг 30.000 төгрөг, 40.000 төгрөгөөр тус тус зарсан. ...маргааш орой нь 21 цагийн үед “Хүлэг” захын ард талд явж байгаад архи шаглан зардаг эрэгтэй хүнд нэг мөнгөн аягыг 35.000 төгрөгөөр зарсан, үлдсэн мөнгөн аягаа Урт цагааны гудамжинд явж байгаад явуулын танихгүй эрэгтэй хүнд 30.000 төгрөгөөр худалдсан, мөнгөн аяганууд зарсан мөнгөөрөө архи авч уусан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80, 90-91 дэх тал/,

хохирогч Д.Э “...манай гэрт хулгай орсон байна.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Чингэлгийн 17-03 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 13-14, 15-16 дахь тал/,

хэргийн газрын үзлэгээр хашаан дотроос илрүүлсэн суран бугуйлыг эд мөрийн баримтаар түр хураан авч, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагт хохирогч Д.Э хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/, 

Жижиг гарын, доод амсартаа загас хэлбэртэй хээтэй, дотор талдаа хээ бүхий дүрслэлтэй мөнгөн аягыг хураан авч, хохирогч Д.Эрдэнэпүрэвт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 20, 21 дэх тал/, 

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн TXY-ОРХ/214 дугаартай; “...Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг 960.000 төгрөг, шинэ цагийн хийцтэй их гарын мөнгөн аяга 4 ширхэг 960.000 төгрөг, нийт хохирлын хэмжээ 1.920.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн TXY-2365 дугаартай; “...Вакум цонхны төмөр хаалт 1 ширхэг 50.000 төгрөг, “Grey Goose” нэртэй 1л архи 80.000 төгрөг, “Adidas” брендийн биеийн тамирын хослол /цамц, өмд/ 168.000 төгрөг нийт хохирлын хэмжээ 298.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

 

хохирогч Д.У “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Овоот 72-34 тоот гэрээ цоожилчихоод эхнэр Хандсүрэнгийн хамтаар Баянзүрх дүүрэгт байрлах аавындаа очиж уулзчихаад явж байхад 16.20 цагт төрсөн дүү Урантуяа утсаар холбогдоод “танай гэрийн урагш харсан вакум цонх онгойчихсон байна, та нар гэртээ байхгүй байгаа юм уу.” гэхээр нь “цонхоо хаачихаад явсан шүү дээ, чи цонхоор хар даа.” гэхэд “танай гэрийн эд зүйл замбараагүй болсон байна.” гэхээр нь яараад гэртээ ороход бөөгийн зан үйлийн эрэгтэй хүний монгол гутал, бөөгийн зан үйлд хэрэглэдэг жижиг мөнгөн тагш 1 ширхэг, ширэн суран 9 алд бугуйл, 2.3гр хэмжээтэй монетан гинж, 1.3гр хэмжээтэй циркон шигтгээтэй кулон зэрэг эд зүйлс алдагдсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

гэрч М.У “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16.20 цагийн үед төрсөн ах Ууганбаярын гэрт нь ирэхэд гэрийнх нь урагш харсан вакум цонх нь хагас онгойчихсон байхаар нь “танай гэрт хүн байхгүй юм уу.” гээд төрсөн ах Д.Ууганбаяртай холбогдож хэлэхэд “бид хоёр гадуур явж байна, гэрт хүн байхгүй, чи цонхоор юу болсныг хараад хэл.” гэхээр нь цонхоор хартал гэрийнх нь доторх эд зүйл эмх цэгцгүй болсон байхаар нь ярьж хэлтэл ах, эгч хоёр гэртээ ирсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

П.О яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Овоотын 72 дугаар гудамж 34 тоотод оршин суух, Д.Ууганбаярын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, монгол гутал, мөнгөн тагш, суран бугуйл, монетан гинж, циркон шигтгээтэй кулон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.624.500 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Энэ хэргийг би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

Криминалистикийн шинжээч Э.Нарангэрэлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04/447 дугаартай; “...1.2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Овоотын 72 дугаар гудамж 34 тоотод хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газраас шинжээч а/х Э.Нарангэрэл илрүүлж, бэхжүүлсэн № 1, 2, 3, 4, 5, 7, 8 гэж дугаарласан 7 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2.Харин № 6 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 3.Шинжилгээнд тэнцэх 8 дугаартай гарын хээний мөр МN003010008286, МN003010009999, МN003010003380 дугаарт бүртгэгдсэн Пүрэвдорж овогтой Отгонбаярын баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. 4.Шинжилгээнд тэнцсэн 6 ширхэг гарын мөр санд бүртгэлтэй гарын хээний дардас, гарын хээний мөрүүдтэй тохирохгүй.” гэсэн дүгнэлт  /2 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ц-898 дугаартай; “...монгол гутал 350.000 төгрөг, мөнгөн жижиг тагшин аяга 130.000 төгрөг, монетан гинж 2.3гр 397.500 төгрөг, монетон кулон 1.8гр 297.000 төгрөг, суран бугуйл 450.000 төгрөг, нийт 1.624.500 төгрөгийн үнэлгээтэй.” гэсэн үнэлгээний тайлан /2 дахь хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

иргэн М.Урантуяагийн гаргасан “...2021 оны 10 дугаар сарын 22-ны 16.25 цагт Сонгинохайрхан дүүрэг 39 дүгээр хороо овоот 72-34 тоотын вакум цонхоор хулгайч орж эд зүйлс алдагдсан.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 4 дэх тал/,

Сонгинохайрхан дүүрэг 39 дүгээр хороо овоот 72-34 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 5-7, 8-11 дэх тал/,

 

хохирогч Б.Батзаяагийн “...Би Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо 44-176 тоотод  ам бүл ганцаараа оршин суудаг бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 24-ний өглөө 7 цагт ажилдаа яваад шөнө 22.30 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн том цонхыг хагалчихсан, гэрийн эд зүйлийг онгичоод бужигнуулаад орхисон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. “Macbook” маркийн нөүтбүүк, цэнхэр аляск куртик, саарал куртик, жинсэн өмд зэрэг эд зүйлс алдагдсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 211-212 дахь тал/,

Криминалистикийн шинжээч Б.З 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1321 дугаартай; “...Шинжилгээнд тэнцэж буй 4 дугаартай гарын хээний мөр нь МN003010009999, МN003010010476 дугаараар хоёр удаа бүртгэгдсэн Пүрэвдоржийн Отгонбаярын зүүн гарын алгаар, 6 дугаартай гарын мөр нь П.Отгонбаярын зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 216 дахь тал/,

гэрч Д.Т “...Анх танилцсан өдрөө Отгонбаяр бид хоёр Драгон дээр шил архи хувааж уугаад тэндээсээ “Төв аймаг Жаргалант сум руу явж манай гэрт очиж ногоо ялгах ажил хийнэ.” гээд Нарантуул зах руу унаанд суухаар явсан. Тухайн үед Отгонбаяр бид хоёроос архи үнэртэж байсан учраас “зорчигчид дургүйцээд байна.” гээд замын унаа бид хоёрыг авч яваагүй. Иймд бид хоёр Нарантуулын хойд талын дэлгүүрээс шил архи аваад халдвартаас автобусанд суугаад явж байгаад нэг гэр хороололд автобуснаас буусныхаа дараа нөгөө архиа нэг хашааны буланд хувааж уусан. ...Би архи ууж байгаад хэсэг унтсан, тэгтэл Отгонбаяр намайг татаж сэрээгээд “явъя” гэсэн, куртик сольж өмсөх үү.” гэж асуухаар нь би “тэгье” гэж хэлсэн, надад саарал өдөн куртик өгөхөөр би өмссөн. Тухайн үед Отгонбаяр тэр айлын цонхыг нь хагалчихсан байсан, ...Отгонбаяр энгэрээсээ алимны зурагтай марк нь тодорхойгүй нөүтбүүк гаргаж ирээд “зарж чадах уу.” гэж асуухаар нь “хүн авах байлгүй дээ.” гэж хэлсэн, тэгээд явж байгаад бид хоёр багшийн дээд ороод таксины жолоочид уг нөүтбүүкийг 30.000 төгрөгөөр зарчихсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

          П.О яллагдагчаар өгсөн “...Архи ууж байхдаа танилцаж байсан танил Төгсболдын хамтаар тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа ярилцаж байгаад хашаан дотор байсан эзэнгүй байшин руу нэвтрэн орохоор болсон бөгөөд тус байшингийн баруун талын цонхыг Төгсболд түлхэн нээж ганцаараа уг цонхоор байшин руу орсон, би хашааных нь үүдэнд хүн харан зогсож байхад Төгсболд намайг дуудан цонхоор нэг ширхэг нөүтбүүк, хоёр ширхэг гадуур хүрэм, нэг ширхэг өмд өгөөд өөрөө араас нь гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

иргэн Б.Б “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 44-176 тоотод хулгай орсон.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 200 дахь тал/,

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 44-176 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 201-203, 204-207 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн БЗЗ-19-053 дугаартай; “...Apple брэндийн 17 инчийн нөүтбүүк 285.000 төгрөг, куртик 62.970 төгрөг, куртик 104.950 төгрөг, өмд 28.950 төгрөг нийт 481.870 төгрөгийн үнэлгээтэй.” гэсэн үнэлгээний тайлан /2 дахь хавтаст хэргийн 227-229 дэх тал/

П.О иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 109 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 134, 239 дэх тал/,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 111-116 дахь тал/,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 502 дугаартай шийтгэх шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 117-121 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын  09-ний өдрийн 2021/ХМШЗ/100 дугаартай шүүгчийн захирамж /3 дахь хавтаст хэргийн 104 дэх тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 78-81 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 105-111 дэх тал/,

шүүх хуралдааны үед шүүгдэгч болон өмгөөлөгч нараас шинээр гаргаж өгсөн хохирогч Д.Эрдэнэпүрэвт 907.000 төгрөгийн хохирол төлсөн баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрч нараас мөн П.Отгонбаяраас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч П.О гэм буруутайд тооцох;

шүүгдэгч П.Онь;

Б.Чингистэй бүлэглэж, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Чингэлгийн 17-03 тоотод оршин суух Д.Эрдэнэпүрэвийн байшингийн цонхны хаалтыг эвдэн нэвтэрч, шинэ цагийн хийцтэй дунд гарын мөнгөн аяга зургаан ширхэг, шинэ цагийн хийцтэй их гарын мөнгөн аяга дөрвөн  ширхэг, “adidas” загварын бэлтгэлийн хувцас, “Grey goose” архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.168.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Д.Э “...2022 оны 7 дугаар сарын 29-ний өглөөний 06.30  цагийн орчимд ажилдаа явахаар гэрээсээ гарсан, ...манай байшингийн зүүн талын жижиг цонхоор хулгайч ороод шүүгээнд байсан шинэ цагийн дунд гарын зургаан ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн их гарын дөрвөн ширхэг мөнгөн аяга, эмээл дээр байсан суран бугуйл алдагдсан байсан. ...хүүхдийн өрөөнд байсан миний шинээр худалдаж авсан бэлтгэлийн өмд, цамц хулгайд алдагдаж, бурхны тавиур дээр байсан шилтэй архи алга болсон байсныг мэдсэн.” гэх,

П.О өөрийнх нь өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр... Чингис бид хоёр Эрдэнэ баг Чингэлгийн 17 дугаар гудамж, ногоон өнгийн модон хашаатай, шар өнгийн гүйдэг хаалгатай хашаа руу орж хоёр давхар байшингийн хажуу талын жижиг цонхны төмөр хаалтыг банзаар хөшиж, Б.Чингис цонхыг нь онгойлгоод түрүүлж цонхоор нь орсон, би араас нь уг цонхоор дотогш орсон. Б.Чингис сервант дотор байсан мөнгөн аягануудыг авсан, бид хоёр хамт Б.Чингисийн үүргэвч рүү мөнгөн аягануудыг хийсэн. Б.Чингис бид хоёр орж ирсэн цонхоороо эргээд үүргэвчтэй мөнгөн аягаа аваад гарсан, Эрдэнэт хотын төвд очиж би мөнгөн аягануудаас нь дөрвөн ширхэгийг өөртөө аваад Б.Чингисээс салж явсан, миний авсан дөрвөн ширхэг мөнгөн аяга нь дунд гарын хэмжээтэй байсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Чингэлгийн 17-03 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

жижиг гарын доод амсартаа загас хэлбэртэй хээтэй, дотор талдаа хээ бүхий дүрслэлтэй мөнгөн аягыг хураан авч, хохирогч Д.Эрдэнэпүрэвт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн TXY-ОРХ/214 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн TXY-2365 дугаартай үнэлгээний тайлангууд,

шүүгдэгч П.О нь ганцаараа, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Овоотын 72 дугаар гудамж 34 тоотод оршин суух, Д.Ууганбаярын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, монгол гутал, мөнгөн тагш /аяга/, суран бугуйл, монетон гинж, циркон шигтгээтэй кулон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.624.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Д.У “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр...гэртээ ороход бөөгийн зан үйлийн эрэгтэй хүний монгол гутал, бөөгийн зан үйлд хэрэглэдэг жижиг мөнгөн тагш нэг ширхэг, ширэн суран 9 алд бугуйл, 2.3гр хэмжээтэй монетан гинж, 1.3гр хэмжээтэй циркон шигтгээтэй кулон зэрэг эд зүйлс алдагдсан.” гэх,

П.О өөрийнх нь өгсөн “...Д.Ууганбаярын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, монгол гутал, мөнгөн тагш /аяга/, суран бугуйл, монетан гинж, циркон шигтгээтэй кулон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.624.500 төгрөгийн хохирол учруулсан...хэргийг би хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

Криминалистикийн шинжээч Э.Н 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04/447 дугаартай; “...Шинжилгээнд тэнцэх 8 дугаартай гарын хээний мөр МN003010008286, МN003010009999, МN003010003380 дугаарт бүртгэгдсэн Пүрэвдорж овогтой Отгонбаярын баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна.” гэсэн дүгнэлт,  

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ц-898 дугаартай үнэлгээний тайлан,

Сонгинохайрхан дүүрэг 39 дүгээр хороо овоот 72-34 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

шүүгдэгч П.Онь;

Б.Төгсболдтой бүлэглэж, 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 44-176 тоотод оршин суух, Б.Батзаяагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, гадуур хүрэм хоёр ширхэг, өмд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 481.870 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.Батзаяагийн “...Би Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо 44-176 тоот... гэртээ ирэхэд байшингийн том цонхыг хагалчихсан, гэрийн эд зүйлийг онгичоод бужигнуулаад орхисон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. “Macbook” маркийн нөүтбүүк, цэнхэр аляск куртик, саарал куртик, жинсэн өмд зэрэг эд зүйлс алдагдсан.” гэх, 

П.О өөрийнх нь өгсөн “...Төгсболд намайг дуудан цонхоор нэг ширхэг нөүтбүүк, хоёр ширхэг гадуур хүрэм, нэг ширхэг өмд өгөөд өөрөө араас нь гарч ирсэн.” гэх мэдүүлгүүд,  

Криминалистикийн шинжээч Б.Золзаяагийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1321 дугаартай; “...Шинжилгээнд тэнцэж буй 4 дугаартай гарын хээний мөр нь МN003010009999, МN003010010476 дугаараар хоёр удаа бүртгэгдсэн Пүрэвдоржийн Отгонбаярын зүүн гарын алгаар, 6 дугаартай гарын мөр нь П.Отгонбаярын зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.” гэсэн дүгнэлт,

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 44-176 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн БЗЗ-19-053 дугаартай үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилдээ авч ашиглах, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцно.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Отгонбаярын бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хууль зүйн хувьд,

шүүгдэгч П.О үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж тус тус тодорхойлсон бөгөөд шүүгдэгч П.Отгонбаярын бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан гурван удаагийн үйлдэл нь хуулийн энэ зохицуулалтад хамаарна. 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Отгонбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул шүүх шүүгдэгч П.Отгонбаярыг “ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч П.О эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч П.О “ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сар 20 хоног хорих ялаас түүний эдлээгүй 3 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 3 сар 12 хоног хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч П.Отгонбаярын өмгөөлөгч Д.Наранхүү “...энэ тогтоолоор оногдуулах ял дээр өмнөх Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сар 20 хоног хорих ялаас түүний эдлээгүй 3 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх зөв. Гэхдээ хохирлын зарим хэсгийг төлсөн, цаашид үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан хорих ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Д.Эрдэнэпүрэвт 907.000 төгрөг нөхөн төлснийг, хохирогч Д.Ууганбаяр, Б.Батзаяа нарт учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй шинж чанар, мөн урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял эдэлж байсан хувийн байдлууд болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэнэ.” гэж,

          мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заасан.

          Шүүх шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сар 20 хоног хорих ялаас түүний эдлээгүй 3 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 12 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч П.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн.”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,

6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Шүүгдэгч П.О “ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутай үйлдлийн улмаас;

хохирогч Д.Эрдэнэпүрэвт 2.168.000 төгрөгийн,

хохирогч Д.Ууганбаярт 1.624.500 төгрөгийн,

хохирогч Б.Төгсболдод 481.870 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. 

Шүүгдэгч Б.Чингист холбогдох хэргийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Чингисээс 1.029.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Эрдэнэпүрэвт олгохоор,

шүүгдэгч Б.Төгсболдод холбогдох хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолд өөрт оногдох 240.000 төгрөгийг нөхөн төлснийг тус тус дурьдаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолуудын хувь хавтаст хэрэгт авагдсан болохыг дурьдах нь зүйтэй. 

Гэмт хэргийн улмаас;

хохирогч Д.Эрдэнэпүрэвт 2.168.000 төгрөгийн хохирол учирснаас түүнд буцаан өгсөн мөнгөн аяганы үнэ 160.000 төгрөгийг, мөн шүүгдэгч Б.Чингист оногдох 1.004.000 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 1.004.000 төгрөгөөс хохиролд төлсөн 907.000 төгрөгийг тооцож, үлдсэн 97.000 төгрөгийг,

хохирогч Б.Батзаяад учирсан 481.870 төгрөгийн хохирлыг Б.Төгсболд, П.Онар хариуцан хувааж төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Төгсболд нь өөрт оногдох хувийг нөхөн төлсөн тул үлдсэн 240.935 төгрөгийг,

мөн хохирогч Д.Ууганбаярт 1.624.500 төгрөгийг тус тус шүүгдэгч П.Отөлж барагдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.О 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,  

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Отгонбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч П.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.О-г 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.О-т энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сар 20 /хорь/ хоног хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 3 /гурав/ сар 12 /арван хоёр/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 12 /арван хоёр/ хоног хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.О-н 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.О-с 1.962.435 төгрөг гаргуулж, 97.000 төгрөгийг Д.Э.т,

1.624.500 төгрөгийг Д.У.т,

240.935 төгрөгийг Б.Б-д тус тус олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

          9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ