Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 2023          1             17                                  2023/ШЦТ/24

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,  

улсын яллагч Н.Д,  

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,

Ж.М-д холбогдох эрүүгийн 2225000000507 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ж.М

Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймаг  Орхон сум “Халиун” гэх газар ойгоос зөвшөөрөлгүйгээр 0.8720 шоометр мод бэлтгэж, үргэлжилсэн үйлдлээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр Булган аймаг Орхон сумаас Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг хүртэл өөрийн эзэмшлийн 95-61ДАХ улсын дугаартай “Toyota carina” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ж.М“...Би хөдөө айлын туслах малчнаар ажилладаг. Гэртээ иртэл манайх түлээ, модгүй болсон байхаар нь өөрийн машинаар Дэнжээс урагш мод хайгаад явсан. Гэтэл жалганд хөндлөн хөндлөн унасан мод байхаар нь аваад машиндаа ачиж яваад цагдаад баригдсан. Мод болон машинаа хураалгасан байгаа, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А-н “...Тус ой мод нь Булган аймаг Орхон сум Халиун багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг. ...буруутай этгээдээс Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан модны хохирлын үнэлгээ 441.201 төгрөгийг нэхэмжилж байна. Тус хохирлын мөнгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Байгаль хамгаалах Төрийн сангийн 100040051000 дугаартай дансанд авах хүсэлтэй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

          иргэний нэхэмжлэгч Ц.Б-н “...Ичинноров овогтой Эрдэнэзул нь хамтран зээлдэгч Цэрэнлхам овогтой Болормаагийн хамт Япон Улсад үйлдвэрлэгдсэн “Toyota carina” маркийн АТ212010041 арлын дугаартай 95-61ДАХ автомашиныг барьцаалан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5.500.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж авсан. ...өнөөдрийн байдлаар үндсэн зээл 5.499.963 төгрөг, үндсэн хүү 1.613.826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 286.059 төгрөг, нийт 7.399.849 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

          гэрч Я.А“...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр...Бүрэнбүстэд хяналт шалгалтаар ажиллаж байхдаа 95-61ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахаар дохиход зогсоогүй явсан учир араас нь дагаж яваад Дэнж багийн нутаг дэвсгэрт зогсоож шалгахад машины кабин дотроо мод ачсан байсан, хаанаас бэлтгэсэн талаар асууж тодруулаад, цагдаад хүлээлгэн өгөөд явсан, машины кабинд мод байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

          гэрч Ш.Б “...манай гэр түлэх модгүй болсон бөгөөд мод худалдаж авах гэтэл мөнгө байхгүй байсан болохоор нөхөр Ж.М95-61ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон автомат хөрөөгөө аваад ганцаараа түлээ бэлтгэхээр явсан, тэгээд цагдаа нарт баригдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

          Ж.М яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр манайх түлээний модгүй болоод түлээ авах мөнгө байхгүй байсан учир өөрийн эзэмшлийн “Toyota carina” маркийн 95-61ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон Булган аймаг Орхон сум 18 дугаар карьерын урд талд байрлах ой мод руу ороход газар унагасан мод олдоогүй хайгаад явж байхад гүнзгий жалган дотор унасан хэдэн мод байхаар нь машиныхаа хэмжээнд тааруулж бензин хөдөлгүүртэй БНХАУлсад үйлдвэрлэсэн автомат хөрөөгөөр хөрөөдөн ачихад 13 ширхэг мод болсон. Тэгээд машинтайгаа Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт явж байхад ойн байцаагч намайг зогсоож шалган цагдаад дуудлага өгсөн. Мөнгө байхгүй байсан учир мод бэлтгэх зөвшөөрлөө авч чадаагүй миний буруу, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

          иргэн Г.Ж “...зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12.33 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

          95-61ДАХ улсын дугаартай “Toyota carina” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6, 7-8 дахь тал/,

          95-61ДАХ улсын дугаартай “Toyota carina” загварын тээврийн хэрэгсэл дотор байгаа 13 ширхэг модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10, 11-12 дахь тал/,

          Ж.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15, 16-18 дахь тал/,

          Ж.М ойгоос мод бэлтгэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, цахилгаан хөрөөг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19, 20 дахь тал/,

          цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 21, 22 дахь тал/,

          улаан өнгийн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 23 дахь тал/,

          Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд хураасан 0.8720 шоометр хэмжээтэй 13 ширхэг модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 24 дэх тал/,

          95-61ДАХ улсын дугаартай “Toyota carina” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 26 дахь тал/,

          эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-29, 31 дэх тал/,

          “Toyota carina” загварын тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Орхон аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай; “...иргэн Ж.Мөнхбатын бэлтгэсэн мод нь гадна шинж байдлаас нь үзэхэд хуурай шинэс мод /Larix sibirica/ болно. Тухайн мод нь MNS 5413:2011 түлшний зориулалтаар бэлтгэж хэрэглэх модны төрөл, түүнд тавих техникийн шаардлагыг хангасан мод байна. ...Тухайн модыг хөрөөдсөн тайрцын ором шинэ, шинээр бэлтгэсэн мод байна. Орхон аймаг Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд байгаа 0.8720 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 147.067 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-ОРХ/5232 дугаартай; “...Бензин хөдөлгүүртэй автомат хөрөө 1ш 60.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 63-65, 66 дахь тал/, 

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1001251 дугаартай; “...Дархан-Өсөх ББСБ-ын эзэмшлийн 95-61ДАХ улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн “Toyota carina” загварын автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1.200.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 67-68, 69 дэх тал/,

          Ж.Мэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,  түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 81, 83 дахь тал/,

          Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаартай; “...Орхон аймгийн сум дундын ойн ангийн 2022 оны 13 дугаартай дүгнэлтэд тусгагдсан 0.8720 шоометр түлээний шинэс модны Байгаль орчин байгалийн нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөр Байгаль хамгаалах тухай хуулийн 49.4.1 дэх заалтын дагуу 441.201 төгрөг болно.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 92 дахь тал/,

“Дархан-Өсөх” ББСБ-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/166 дугаартай албан бичиг, зээл төлөлтийн дансны хуулга, “Дархан-Өсөх” ББСБ болон Цэрэнлхам овогтой Болормаа нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан фидуцын гэрээ, барьцаат зээлийн гэрээ, хэрэглээний зээлийн өргөдөл зэрэг баримтууд /хавтаст хэргийн 94-113 дахь тал/,

Ж.МТөрийн сангийн 100040051000 тоот дансанд байгаль экологид учруулсан хохиролд 441.201 төгрөг тушаасан тухай банкны баримт /хавтаст хэргийн 131 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ж.М гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ж.М нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймаг  Орхон сум “Халиун” гэх газар ойгоос зөвшөөрөлгүйгээр 0.8720 шоометр мод бэлтгэж, үргэлжилсэн үйлдлээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр Булган аймаг Орхон сумаас Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг хүртэл өөрийн эзэмшлийн саарал өнгийн 95-61ДАХ улсын дугаартай “Toyota carina” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А “...буруутай этгээдээс Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан модны хохирлын үнэлгээ 441.201 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх,

   гэрч Я.А “...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр...Бүрэнбүстэд хяналт шалгалтаар ажиллаж байхдаа 95-61ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахаар дохиход зогсоогүй явсан учир араас нь дагаж яваад Дэнж багийн нутаг дэвсгэрт зогсоож шалгахад машины кабин дотроо мод ачсан байсан.” гэх,

          гэрч Ш.Б “...манай гэр түлэх түлээний модгүй болсон бөгөөд мод худалдаж авах гэтэл мөнгө байхгүй байсан болохоор нөхөр Ж.М95-61ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон автомат хөрөөгөө аваад ганцаараа түлээ бэлтгэхээр явсан.” гэх,

          Ж.М өөрийнх нь өгсөн “...“Toyota carina” маркийн 95-61ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон Булган аймаг Орхон сум 18 дугаар карьерын урд талд байрлах ой мод руу ороход...гүнзгий жалган дотор унасан хэдэн мод байхаар нь машиныхаа хэмжээнд тааруулж бензин хөдөлгүүртэй БНХАУлсад үйлдвэрлэсэн автомат хөрөөгөөр хөрөөдөн ачихад 13 ширхэг мод болсон. ...Мөнгө байхгүй байсан учир мод бэлтгэх зөвшөөрлөө авч чадаагүй миний буруу.” гэх мэдүүлгүүд,

95-61ДАХ улсын дугаартай “Toyota carina” загварын тээврийн хэрэгсэлд болон 13 ширхэг модонд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Ж.Мөнхбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд хураасан 0.8720 шоометр хэмжээтэй 13 ширхэг модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Орхон аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт,     Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаартай албан бичиг, Ж.МТөрийн сангийн 100040051000 тоот дансанд байгаль экологид учруулсан хохиролд 441.201 төгрөг тушаасан банкны баримт зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ж.Мгэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэж,

2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус заажээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй, хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд,

зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум дүүргийн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр ойгоос мод бэлтгэснийг,

гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг ... тээвэрлэсэн гэдгийг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага нь ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол эрх бүхий албан тушаалтан/-аас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг тус тус ойлгоно. 

Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд шүүгдэгч Ж.Мнь зохих байгууллагаас зөвшөөрөл авахаар заасан байхад зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүх шүүгдэгч Ж.М “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Гэмт этгээд нэг гэмт санаа, зорилгоор нэг объектод нэг төрлийн буюу эсхүл өөр өөр үйлдэл хийж хоёр буюу түүнээс дээш удаа халдсан боловч үйлдэл тус бүр нь гэмт хэрэг болохгүй, тэдгээр нь нийлж нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхыг үргэлжилсэн үйлдэл, эс үйлдэхгүй гэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байдаг.

Үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийг түүний үйлдлийн шинж чанараас хамааран нэг төрлийн үйлдэлтэй, өөр өөр үйлдэлтэй гэж ангилж болох бөгөөд шүүгдэгч Ж.Мөнхбатын үйлдлийг өөр өөр үйлдэлтэй үргэлжилсэн үйлдэл гэж үзэх тул Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ж.М эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ж.Мөнхбатыг “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч Ж.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч Ж.Мөөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...торгох ял өгнө үү, төлбөрийг сар, сард нь төлье.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

         Шүүх шүүгдэгч Ж.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

          Шүүгдэгч Ж.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 

энэ хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан ял, албадлагын төрөл, хэлбэрээс аль хөнгөнийг сонгон хэрэглэх үндэслэл болж буй нөхцөл байдлуудыг хэлнэ. Тухайлбал;

тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Орхон аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай; “...Орхон аймаг Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд байгаа 0.8720 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 147.067 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 57-58 дахь талд, 

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаартай; “...Орхон аймгийн сум дундын ойн ангийн 2022 оны 13 дугаартай дүгнэлтэд тусгагдсан 0.8720 шоометр түлээний шинэс модны Байгаль орчин байгалийн нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөр Байгаль хамгаалах тухай хуулийн 49.4.1 дэх заалтын дагуу 441.201 төгрөг болно.” гэсэн албан бичиг хавтаст хэргийн 92 дахь талд тус тус авагдсан бөгөөд шүүгдэгч Ж.Мөнхбатын гаргаж хэрэгт хавсаргуулсан Төрийн сангийн 100040051000 тоот дансанд байгаль экологид учруулсан хохиролд 441.201 төгрөг төлсөн баримтыг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин гэмт этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа ... тээврийн хэрэгсэл ... ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн ийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор түүнийг нь улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэхээс гадна цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Иймд шүүгдэгч Ж.М гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Орхон аймаг Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа 0.8720 шоометр модыг,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 95-61ДАХ улсын дугаартай, “Toyota carina” загварын хэрэгсэл нь бусдын өмчлөлд байдаг болох нь тогтоогдсон тул хавтаст хэргийн 67-68, 69 дэх талуудад авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1001251 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс 1.200.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

эд мөрийн баримтаар хураагдсан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг улсын орлого болгох нь зүйтэй.

Мөн 95-61ДАХ улсын дугаартай “Toyota carina” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ж.М буцаан олгож,

 шүүгдэгч Ж.М цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 95-61ДАХ улсын дугаартай “Toyota carina” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч “Дархан-Өсөх” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд үлдээж,

шүүгдэгч Ж.М уг тээврийн хэрэгслийн үнэ 1.200.000  /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон Орхон аймаг Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа 0.8720 шоометр хэмжээтэй шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн, шүүгдэгч Ж.М эзэмшлийн бензин хөдөлгүүртэй, 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн цахилгаан хөрөөг улсын орлого болгосугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүгдэгч Ж.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

хэрэгт хураан ирүүлсэн 95-61ДАХ улсын дугаартай “Toyota carina” загварын тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтыг шүүгдэгч Ж.Мөнхбатад буцаан олгосугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХТУНГАЛАГ