Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,

Улсын яллагч Э.Улаанаа,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******, *******, *******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяа, О.Санчирбал, С.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн 2233000000076 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр аймгийн суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоногтөхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын Даваат баг Зураагийн 00-00 тоотод оршин суух, урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхиийг хойшлуулж байсан гэх Шарнууд овогт ******* (РД:ФБ-),

2. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 20-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хотын яармагт “*******” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сонгино хайрхан дүүргийн 0 дүгээр хороо 0 тоотод оршин суух, урьд аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Тарвагатайхан овогт ******* (РД:ПА-),

  3.Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт хотын Налайх дүүрэг 1 дүгээр хороо Энгэр шандын 00а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тарвагатайнхан овогт *******, (РД:ПА-)

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ын 22 тооны бод малыг буюу олон тооны малыг бүлэглэж, морь ашиглан шунахайн сэдэлтээр хулгайлж, бусдад 22.400.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 Шүүгдэгч  ******* нь *******тай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ын 22 тооны бод малыг буюу олон тооны малыг бүлэглэж, морь ашиглан шунахайн сэдэлтээр хулгайлж, бусдад 22.400.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс яллагдагч *******, ******* нар нь иргэн *******ын 22 тооны бод малыг буюу олон тооны малыг бүлэглэж, морь ашиглан шунахайн сэдэлтээр хулгайлж, бусдад 22.400.000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдэд эрүүгийн хариуцлагаас зайлсхийх, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор бусдын эзэмшлийн улсын дугаартай, улсын дугаартай шаланз чиргүүлтэй Норд бенз маркийн машин механизм ашиглаж 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө аймгийн сумын болон Эрдэнэт хотын зааг нутгаас хотын хүртэл 22 тооны бод малыг тээврийн хэрэгсэлд ачиж явж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

 Гэм буруугийн талаар:

1.Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ын 22 тооны үхрийг хулгайлж, бусдад 22.400.000 төгрөгийн  хохирол учруулсан үйл баримт нь:

1.Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай үхрүүд бэлчиж орж ирсэн. Голын зах дээр ус уучхаад тугалтай үнээнүүдээ авчраад сувай үнээнүүдээ орхиод үнээгээ саачхаад эргэхэд үхэр болсон. Тэгээд л цаашханаа бэлчсэн юм байлгүй дээ гэж бодсон. 5  бяруу үлдээд бусад нь байхгүй. Тэгээд орой орж ирээд фейсбүүк дээр танай үхрүүд эмээлт дээр байна гээд тэгж мэдсэн. Тэгээд яваад очсон чинь манай үхрүүд эмээлт дээр байсан. 24 үхэр байхгүй байсан яваад очсон чинь 22 үхэр ачигдсан байсан. Тэгээд эд нар манай үхрийг судалж байгаад л авсан байна лээ. Приус-20 машинтай 08 сарын 31-ний өдөр Цагаан-овоо нь дээгүүр явсан гэж харж байгаа. Манай хажуу талын гудмаар цагаан машинтай оройгуур явсан. Бусад айлын үхрүүд тэнд байсан. Тугалтай үнээ, сувай үнээ байсан. Жолооч залуу бол зурагтаар ярихдаа хэлсэн би замдаа мэдсэн байхгүй юу? тэгээд 2 сая төгрөг өгнө гэхээр нь л яваад өгсөн гэж тэгж хэлсэн. Энэ залуу замдаа мэдсэн бол буцаж яваад буулгачих ёстой байхгүй юу. Тэхгүй тэгээд мэдсэн ч гэсэн тэр чигтээ ачаад явсан. Машинтай явж судалсан. Хэчнээн тооны үхэр байна. Тэгээд энэ 2 аль эрт утсаар ярьж яваад 60 км зайтай газраас морьтой хүрч ирээд 25, 26 км тууж яваад бахардуулаад, намрын цагт бахардсан үхэр чинь машин ухраад зогсонгуут орж байгаа. Гэтэл жолооч залуу бол ачигдаад сурсан үхэр байна гэж байгаа юм. Манай үхэр хэзээ ч хаана ч машин дээр ачигдаж үзээгүй. Одоо бол би хохирсоор байна. Хэдэн үнээнүүд хээл хаясан. Яс арьс болж байна. Хориод км хайрган цагаар хөөгдсөн мал чинь яс арьснууд байна. Тэгээд тавиад цаг машин дээр ачигдаад мал гэхэд хэцүү л болж байна. Би бол гомдолтой байна. Хавар болж ногоо ургатал юу ч болох юм билээ би мэдэхгүй, би хохирсоор байна гэх мэдүүлэг,

2.Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бэлгүүдээ над руу утсаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр яриад 2 морины хэрэг байна, хойноос гүү авчрах гэсэн юм. Тэгэхээр нь гадаа хоёр морь байгаа авахгүй юу гэж хэлсэн. Намайг аймгийн төв орсон хойгуур хөдөө гэрт ирээд гадаа сартай хээр морь, шарга морийг аваад явсан байсан. Тэгээд хэд хоног авчирч өгөхгүй алга болчихсон. ...Би өөрийн 2 морийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 122-123-р хуудас),

3.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө эрт байсан цагийн сайн санахгүй байна гэгээ орчихсон байсан. Миний барагцаагаар 07 цагийн орчим байсан болов уу. Бэлгүүдээ манайд орж ирээд аав 2 морь хашаанд байгаа шүү харж байгаарай гэж хэлчихээд явсан юм. Тэгээд босоод харахад шарга морь, сартай хээр морь цулбуурыг чирүүлээд сул тавьчихсан байсан. ...Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө манай хүүгийн эхнэр Бадамханд над руу утсаар яриад фейсбүүк дээр малын хулгай гарсан байна. ...Тухайн хүний хувцас нь Билгүүдээгийн хувцас мөн байх шиг байна, араас нь харсан мөн байх шиг байна гэж хэлсэн юм. ...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө аймгийн Сайхан сумын цагдаагаас хүн утсаар яриад Билгүүдээ мал хулгайлсан гэж хорих гэж байна гэж хэлэхээр нь мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 131-132 хуудас),

4.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай төрсөн дүү ******* Эрдэнэтээс төмс ачих ажилтай гээд Налайхаас манайд ирэх ёстой байсан усны контейнер, том тэрэг, төмөр хаалга бусад жижиг зүйлсийг ачаад гарсан. ...Болдбаатар тухайн үед ганцаараа явж байсан бөгөөд би хаачих гэж байгаа талаар нь асуухад 40 тонн төмс ногоо ачна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 141-142-р хуудас)

5.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай хадам ээж болох Дуламсүрэн манай нөхөр Бадрахтай утсаар яриад манай хадам дүү болох Болдбаатараар усны контейнер болон усны тэрэг өгч явуулсан гэж ярьж байсан. Тэгээд тэр оройноо ачаагаа тосч авахаар болцгоосон юм.Тэгээд манай нөхөр цуг яваад ирье гэхээр нь хүнээс машин аваад цуг голын гүүрэн дээрээс контейнер, тэрэг төмөр хаалт маягийн зүйлүүдийг тосож авсан юм...." гэсэн мэдүүлэг (хх-ийн 144-р хуудас),

  6. аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Ундрахбуянгийн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 2-5-р хуудас),

7.Таньж олуулах ажиллагаа явуулсан "Хохирогч Түвшинжаргалаар улсын дугаартай тээврийн хэрэгсэл ачсан үхрийг таньж олуулах ажиллагаа явуулахад ...бүгд манай үхэр мөн байна" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 6-8-р хуудас),

8. аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Батсайханы 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Морь, эмээл, хазаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 11-14-р хуудас),

9.Эд зүйлийг хүлээлгэн өгсөн "...ачааны тээврийн хэрэгсэлд ачсан хохирогч *******ын эзэмшлийн 22 тооны үхрийг 31-54ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс буулгаж хохирогчид хүлээлгэн өгөв" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 15-18-р хуудас),

10. Яллагдагч *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 21-24-р хуудас),

11.Эд зүйлийг хавтаст хэрэгт хавсаргах тухай "...ТВ-5 телевизийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хавсаргах" мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 37-р хуудас),

12.Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн үнэлгээний "Капитал зууч" ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн:  "...5 настай сартай хээр зүсмийн 1 морь 700.000 төгрөг, 6 настай шарга зүсмийн 1 морь 700.000 төгрөг, суран хазаар 1 ширхэг нь 15.000 төгрөг, нийт 30.000 төгрөг, Монгол эмээл 1 ширхэг нь 25.000 төгрөг, нийт 50.000 төгрөг, нийт 1.480.000 төгрөг..." гэх дүгнэлт (1-р хх-ийн 41-42-р хуудас),

13.Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн үнэлгээний "Капитал зууч" ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн "..."Норд Бенз" маркийн 2011 онд үйлдвэрлэсэн, улсын дугаартай улаан өнгийн зүтгүүр машин 30.000.000 төгрөг, ...50-51ГЧ улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэсэн улаан өнгийн чиргүүл 15.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөг гэх дүгнэлт (1-р хх-ийн 53-р хуудас),

14.Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн үнэлгээний "Капитал зууч" ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн "...7 настай эр шар 1 үхэр 2.000.000 төгрөг, 7 настай сувай 2 үнээ 1.400.000, нийт 2.800.000 төгрөг, 4 настай гуна 4 үхэр, 1.500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг, бяруу 6 толгой, 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг, шүдлэн гуна 5 толгой, 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг, шүдлэн гунж 4 толгой, 900.000 төгрөг, нийт 3.600.000 төгрөг, нийт 22 тооны үхэр 22.400.000 төгрөг байна" гэх дүгнэлт (1-р хх-ийн 64-р хуудас),

15.Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 102-116-р хуудас),

  16.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Цагдаа дээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2 удаа мэдүүлэг байцаагч дээрээ өгсөн байгаа гэсэн мэдүүлэг,

   Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр аймагг Бэлгүүдээгийн гэрт очсон. Тэгээд Бэлгүүдээ ойрхон хөдөө айл руу яваад шарга болон сартай хээр зүсмийн 2 морь авчирсан. Тэгээд бид 2 морио унаад сумын Хөшөөтийн даваа давж сумын нутагт орж ирсэн. Тэр үед нар жаргах гээд нэлээд орой болсон байсан. Тэгээд Хөшөөтийн даваа уруудчихаад нилээд явж байсан чинь тариан талбай дагаад нилээд үхэр Хөшөөтийн даваа тал руу өгсөж байсан. Тэгээд талбай руу ороод захаас нийлээд гаргаж туугаад Хөшөөтийн даваа давуулсан юм. ...Би Хөшөөтийн даваа руу өгсөж байхдаа өөрийн төрсөн ах Болдбаатартай утсаар яриад хаана байгааг нь асуусан чинь Дархан орж байна гэж хэлсэн. ...Тэгээд замын карерийн эрэг рүү зогсож байгаад үхрүүдээ туугаад ачсан юм. Тэгээд үхрүүдээ ачаад дуусахад 03 цаг өнгөрч байсан..." гэх мэдүүлэг ( хх-ийн 233-234-р хуудас),

17.Шүүгдэгч *******гийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 сарын 02-аас 03-нд шилжих шөнө хулгай хийсэн. 09 сарын 02-ны өлгөө ******* бид хоёр Эрдэнэтээс морьтой гараад тэрүүхэн тэр Эрдэнэтээс гарахдаа хулгай хийнэ гээгүй. Морьтой тэр хавиар явж байгаад, алкохолын төрлийн зүйл жаахан хэрэглээд, сумаас 24 тооны үхэр авч байгаад хоёрыг нь буцааж алдаад, 22-г ачуулсан гэсэн мэдүүлгээр  тус тус нотлогдож байна.

2.Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс шүүгдэгч  *******, ******* нарын хулгайлсан  иргэн *******ын 22 тооны бод малыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдын эзэмшлийн улсын дугаартай, улсын дугаартай шаланз чиргүүлтэй Норд бенз маркийн машинаар аймгийн сумын болон Эрдэнэт хотын зааг нутгаас хотын хүртэл  зөөж шилжүүлсэн  үйл баримт нь:

1.Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...Би Хөшөөтийн даваа руу өгсөж байхдаа өөрийн төрсөн ах Болдбаатартай утсаар яриад хаана байгааг нь асуусан чинь Дархан орж байна гэж хэлсэн. ...Тэгээд замын карерийн эрэг рүү зогсож байгаад үхрүүдээ туугаад ачсан юм. Тэгээд үхрүүдээ ачаад дуусахад 03 цаг өнгөрч байсан..." гэх мэдүүлэг ( хх-ийн 233-234-р хуудас),

2.Шүүгдэгч  *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Отгонбаяр над руу залгаад би өнөөдөр хотоос гарна машинтайгаа гарч байна. Чамд унаа морь байгаа юу гэхээр нь би надад унаа морь байгаа гээд Отгонбаярт хэлсэн юм. Тэгээд маргааш өглөө аймагт гэртээ байж байсан чинь Отгонбаяр манайд ирээд надад хэлэхдээ "Хоёулаа маргааш үхэр ачуулья сул үхэр мал хайя" гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр үхэр мал хайгаад морьтой өдөржин яваад орой харуй бүрий болохын үед аймгийн сумын Хөшөөтийн давааны ойролцоо хээр 30 гаруй тооны үхэр байхаар нь бид 2 тасдаж хөөгөөд 22 үхрийг хөшөөтийн давааны баруун тал руу нь туугаад шөнө 02 цагийн орчимд Отгонбаярын дуудсан хүний машинд ачсан юм. ...Тэр шөнө үхрээ ачаад үүрээр 04 цагийн орчимд ачиж дуусаад үхэр ачсан машинтай хүн маань хөдлөөд явсан. Харин Отгонбаяр бид 2 морьдоо унаад аймагт очиж морио үлдээгээд Отгонбаярын Приус-20 машинтай үхэр ачсан том машиныхаа араас явсан юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн орчимд үхэр ачсан машин Баянчандмань нилээн өнгөрчихсөн явж байхад нь Отгонбаяр бид 2 араас нь гүйцэж очсон юм. Тэгээд нөгөө том машиныхаа араас дагаад хот орох гэж байгаад 22-ын товчоон дээр цагдаад баригдсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 148-149-р хуудас),

3.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Байцаагчид өгсөн мэдүүлэгтээ бүгдийг нь хэлсэн, дахин ярихгүй. Би мэдэхгүй ачиж явсан даа харамсаж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. (2-р хх-ийн 28-29-р хуудас)

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд  нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, агуулгын хувьд зөрүүгүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч   *******,******* нар  2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ын 22 тооны бод мал буюу олон тооны малыг сэм далд аргаар шунахайн сэдэлтээр хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийн шинжийг  хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

 Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж заажээ.

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг баримтлан *******, *******  нар үйлдлээрээ  санаатай нэгдэн хулгайн гэмт хэргийг бүлэглэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

Иймд  *******, ******* нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж ,

 Шүүгдэгч *******  нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс шүүгдэгч  *******, ******* нарын хулгайлсан  иргэн *******ын 22 тооны бод малыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдын эзэмшлийн улсын дугаартай, улсын дугаартай шаланз чиргүүлтэй Норд бенз маркийн машинаар аймгийн сумын болон Эрдэнэт хотын зааг нутгаас хотын хүртэл  зөөж шилжүүлсэн  буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус  шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаангүй гэсэн болно.

Прокуророос *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар,   *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Хохирогч *******ын алдагдсан 22 тооны адуу тоо ёсоор буцаан олгогдсон ба замын зардалд нэхэмжилсэн 200.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нар төлж барагдуулсан болох нь хохирогчийн  мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд  цаашид гарах хохирлын нэхэмжлэлийг гэмт буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дахин гаргах эрхтэй болно. (2-р х.х-ийн 54-р хуудас) 

Эрүүгийн хариуцлагын талаар:

1.Шүүгдэгч *******, *******  нар бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ялын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

2.Шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, малыг мэдсээр байж шилжүүлж зөөвөрлөсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх тус тус  үндэслэлтэй  байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******т 02 жилийн хугацаагаар хорих ял, *******д 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус  оногдуулж шийдвэрлэлээ.

 *******, ******* нар гэмт хэрэг үйлдэхдээ шарга болон сартай хээр зүсмийн 2 морьд унаж ашигласан бөгөөд эдгээр морьд нь иргэн өмчлөлийн морьд болох нь гэрч гийн мэдүүлэгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шарга болон сартай хээр зүсмийн  морьдийн  өмчлөгч байх тул “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээ тогтоосон  дүгнэлтийг үндэслэн  2 морины үнэ 1,400,000 төгрөгийг хувь тэнцүү *******аас 700,000 төгрөг, *******гээс  700,000 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв. (1-р х.х-ийн  40-41-р хуудас), 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр  зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж,  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, ******* ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа   Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг болон Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан *******, ******* нарт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын энэ хэрэгт урьдчилан хоригдсон 2 хоногийг тэдний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, *******  нарт нэмж нэгтгэх ялгүй болно.

Шүүгдэгч *******, *******  нарын өмгөөлөгч шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй  хорих ял оногдуулах хуулийн боломж байна гэж дүгнэлт гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болохоор заажээ.

Шүүгдэгч *******, ******* нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч бусдын олон тооны малыг шунахай сэдэлттэй хулгайлсан, учруулсан хохирлын хувьд шүүгдэгч нар цагдаад баригдсаны улмаас  22 тооны үхэр  эзэндээ тоо ёсоор очсон, хол газар ачигдсаны улмаас үнээнүүд хээл хаяж, турж эцэж байгаа гэсэн хохирогчийн мэдүүлгээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй нөхцөл байдал байна.

 Иймд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт улсын дугаартай “Норд Бенз” маркийн тээврийн хэрэгсэл, шарга, сартай хээр зүсмийн 2 тооны адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,   улсын дугаартай “Норд Бенз” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч ид, шарга, сартай хээр зүсмийн 2 тооны адууг иргэний нэхэмжлэгч т тус тус буцаан олгох нь зүйтэй.

******* нь урьдчилан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон эмээл 2 ширхэг, суран хазаар 2 ширхгийг шүүгдэгч *******д буцаан олгож, дүрс бичлэгийн СД-1 ширхгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих, *******т хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

            1.Шүүгдэгч  Шарнууд овогт *******, Тарвагатайхан овогт ******* нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Тарвагатайхан овогт *******ыг гэмт хэргийн улмаас олсон малыг (хөрөнгө) мэдсээр байж шилжүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар *******ын хувьд ногдох хөрөнгөнөөс гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан уналганы үнэ 700,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч, 02 (хоёр )жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар *******гийн хувьд ногдох хөрөнгөнөөс гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан уналганы үнэ 700,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч, 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5.Тэнсэгдсэн ялтан *******т хяналт тавихыг хот, Налайх дүүргийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарын энэ хэрэгт цагдан хоригдсон хоёр хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  улсын дугаартай “Норд Бенз” маркийн тээврийн хэрэгсэл, шарга, сартай хээр зүсмийн 2 тооны адууг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,    улсын дугаартай “Норд Бенз” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч ид, шарга, сартай хээр зүсмийн 2 тооны адууг иргэний нэхэмжлэгч т тус тус буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон эмээл 2 ширхэг, суран хазаар 2 ширхгийг шүүгдэгч *******д буцаан олгож, дүрс бичлэгийн СД-1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

10.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12.Хохирогч ******* цаашид гарах хохирлыг гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

15.Шийтгэх   тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, *******т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА