Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

 

 

 

 

 

2023            01           23                                     2023/ШЦТ/109

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Жанерке,

          улсын яллагч Д.Мөнхтогоо /онлайн/,

          шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000001733 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ний өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Т, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Б.Тнь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10т дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цалам” худалдааны төвийн гадна хохирогч Б.О“Самсунг А53” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:  

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Т 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10т дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цалам” худалдааны төвийн гадна хохирогч Б.О“Самсунг А53” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Б.Т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Т2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10т дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цалам” худалдааны төвийн гадна хохирогч Б.О“Самсунг А53” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж авсан болох нь:

          хохирогч Б.О"...2022 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ ажил хийх санаатай 100 айл худалдааны төв орсон. Тэндээ ачаа буулгах ажил олчхоод тухайн ачааг буулгачхаад ажлаа дуусгасан. Тэгтэл нэг сургуульд хамт сурч байсан танил Т хүрч ирээд ойр зуурын юм ярьсан. Тэгээд Т надад утсаа өгч байгаач утсаар ярих хэрэгтэй байна гээд байхаар нь би өөрийнхөө утсыг өгтөл утсаар ярьж байсан бөгөөд нэг хартал яваад өгчихсөн байсан. Би гайхаад тэр хавиар хайтал олоогүй бөгөөд өөрийнхөө 89731326 дугаарын утас руу залгахад дуудаад авахгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

          Яллагдагч Б.Тгийн "... Б.О 10 жилийн сургуульд байхаасаа таньдаг байсан, таньдаг болоод 12 жил болж байна Би тухайн өдөр Б.О-тай уулзаж юм ярьж сууя гэж оодоод очсон би тухайн өдрийн өмнөх өдөр архи уугаад сайн эрүүл болоогүй байсан. Тэгээд ажил дээр нь буюу 100 айлын “Жоби” худалдааны төвийн гадаа Б.О нь бараа зөөж байсан. Тэгээд очоод мэнд усаа мэдэлцэж байгаад би утсаар нь яриад өгье гээд гуйгаад утсыг нь аваад ломбардад тавьчхаад маргааш нь аваад өгье гэж бодоод би хэлэлгүйгээр аваад явчихсан тэгээд Ломбардад тавих гэсэн чинь авахгүй болохоор нь Монтелийн ойролцоо танихгүй хүнд 120.000 төгрөгөөр зарчихсан. Би утсыг нь авч явсан өдрөө зараад зарсан талаар 3 хоногийн дараа О-т хэлсэн. Би О-тай харилцан тохиролцоод 1 сая төгрөг өгсөн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

            

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Тнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Тнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Тд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Тд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

           

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.ТЭрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Т450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тнь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Шүүгдэгч Б.Тнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР