| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0744/З |
| Дугаар | 221/МА2025/0023 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0023
“ХУК” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О;
Нэхэмжлэгч: “ХУК” ХХК
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам
Хариуцагч: Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 878 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О,
Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Г.М,
Хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Х.Д, Ц.Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0744/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ХУК” ХХК-аас Монгол улсын Сангийн яаманд холбогдуулан “Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/564* тоот шийдвэрийн 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/628* тоот шийдвэрийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах,”, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан “Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 48* тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 40Х тоот мэдэгдлийг хэрэгжүүлэн гэрээ байгуулахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0878 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн
1 дэх заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 59 дүгээр зүйлийн 59.5, 59.10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХУК” ХХК-иас Монгол улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03/564* дугаар албан бичгийн 3 дахь хэсэг, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/628* дугаар албан бичгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах”, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “тус газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 40Х дугаар албан бичгийг хэрэгжүүлэн гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны 48* тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүх холбогдох хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
3.1.1. “Ховд аймгийн ЗДТГ-аас зарласан БХБЯ/202401010** дугаартай “Ховд хотын ундны усны хоёр дах эх үүсвэр /Ховд, Ж / тендерт тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-д “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана” гэж заасны Ачааны автомашин 1тн болон түүнээс дээш даацтай 3 ширхэг гэсэн шаардлага тавьсан. “ХУК” ХХК болон “Ч” ХХК-ийн түншлэл нь “ХУК” ХХК-ийн 50ХХ ХОА, улсын дугаартай авто машин, мөн 34** ХОУ улсын дугаартай өөрөө буулгагч ачаа авто машин, түншлэгч “Ч” ХХК-ийн 14-ХХ УНУ улсын дугаартай Beiben 35 тн даацтай чирэгч ачааны автомашины мэдээллийг тус тус хүргүүлсэн. Монгол Улсын сангийн яамнаас Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/564* тоот шийдвэрээр манай түншлэлийг 50ХХ ХОА, улсын дугаартай авто машин, мөн 34** ХОУ улсын дугаартай ачааны автомашин санал болгосон өөр ачааны автомашин байгаагүй мэтээр дүгнэлт хийж 1 ачааны автомашин дутуу санал болгосон тул тендерийн шаардлагыг хангаагүй хэмээн үзэж “Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 40Х тоот албан бичгээр манай түншлэлийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон.
3.1.2. Сангийн яамны зүгээс тус шийдвэрийг гаргахдаа ямар нэгэн хууль, дүрэм, журам хэрэглээгүй, үндэслэл нэрлэн заагаагүй боловч хожим шүүх хуралд гаргасан хариу тайлбартаа “14-ХХ УНУ улсын дугаартай Beiben 35 тн даацтай автомашин нь “зүтгүүр” тул ачааны автомашин биш гэж үзсэн гэж тайлбарладаг. Үүнийг шүүх хүлээн авч шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9-д “Хариуцагч Сангийн яамны зүгээс гомдлыг хянан үзэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн зүтгүүр гэж санал болгосон ангиллын дагуу хянаагүй болох нь хариуцагчийн тайлбар, мөн хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тус машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон бөгөөд 14-ХХ УНУ улсын дугаартай North benz маркийн машин нь ачааны ангиллын автомашин биш байна”, 2.10-т “Учир нь MNS 6593:2016 "Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэлт. Нэр томьёо тодорхойлолт “Монгол улсын стандартын 4.4.5-т “ачааны автомашин” гэж хийц, тоноглолоороо ачаа тээвэрлэхэд зориулагдсан автомашин” гэж, 4.4.25-д “чирэгч автомашин” гэж хийц, тоноглолын хувьд хагас чиргүүлээс бусад замын тээврийн хэрэгслийг чирэхэд зориулагдсан тусгай зориулалтын автомашин” гэж, 4.4.26-д “эмээлт чирэгч” гэж хийц, тоноглолын хувьд хагас чирүүл чирэхэд зориулагдсан автомашин” гэж тус тус ангилсан байх бөгөөд нэхэмжлэгчийн санал болгосон 14-ХХ УНУ улсын дугаартай North benz маркийн машин нь чирэгч автомашин байна” гэж дүгнэсэн.
3.1.3. Шүүх тус стандартыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь MNS 6593:2016 “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэлт. Нэр томьёо тодорхойлолт” Монгол улсын стандартын 4.4.5-д “ачааны автомашин” гэж хийц, тоноглолоороо ачаа тээвэрлэхэд зориулагдсан автомашин” гэж заасан бөгөөд Авто тээврийн тухай хуулийн 3.1.4-т “тээвэрлэлт” гэж авто тээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг” хэлнэ гэж заасан. Үүнээс нэгтгэн дүгнэвэл ачаа шилжүүлэн зөөх зориулалт бүхий автомашиныг ачааны автомашин гэж тодорхойлжээ. Харин ачааны автомашиныг MNS 6593:2016 “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэлт. Нэр томьёо тодорхойлолт” стандартын 4.4.6-д “Нийтлэг зориулалттай ачааны автомашин”-ийг “өөрөө ачих, буулгах хэрэгсэл болон бусад тусгай тоноглогдоогүй, ердийн тавцант тэвштэй ачаан автомашин” болон мөн стандартын 4.4.7-д “Тусгай зориулалтын ачааны автомашин”-ийг “тодорхой ангиллын ачаа тээвэрлэхэд зориулагдсан, өөрөө ачих буулгах хэрэгсэл болон бусад тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон ачааны автомашин” гэж үндсэн 2 ангилсан байна. Тус стандартын 4.4.25-д заасан “чирэгч автомашин” гэж хийц, тоноглолын хувьд хагас чиргүүлээс бусад замын тээврийн хэрэгслийг чирэхэд зориулагдсан тусгай зориулалтын автомашин” гэж заасан чирэгч автомашин нь өөрөө мөн стандартын 4.4.7-д заасан тусгай зориулалтын ачаан автомашины нэг төрөл байна. Гэтэл шүүхээс чирэгч автомашин нь ачааны автомашин биш байна гэх дүгнэлт хийсэн нь дээрх стандартыг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдан авах ажиллагааны цахим системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн зүгээс 14-ХХ УНУ улсын дугаартай North benz маркийн машиныг “зүтгүүр” гэсэн ангиллаар санал болгосон байна” гэжээ. Нэхэмжлэгч нь зүтгүүр төрлийн тусгай зориулалтын ачааны автомашинаа санал болгосон тул тус ачааны автомашиныг зүтгүүр хэмээн нэрлэх, эсхүл ачааны автомашин гэж нэрлэх нь мөн чанарын ялгаа байхгүй болно.
3.2. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.
3.2.1. Ямар ч бараа бүтээгдэхүүнийг ямар ангиллын бараа, техник тоног төхөөрөмж бэ гэдгийг дэлхий нийтээр нэгдсэн нэг ангиллаар авч үзэхийн тулд “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенц /БТКУС-ын конвенц/-ийг 1988 онд Бельги улсын Брюссель хотод баталж Монгол улс 1993 оны 01 сарын 01-ний өдөр нэгдэн орж Монгол Улсын олон улсын гэрээ болсон. Тус тээврийн хэрэгслийн хувьд БНХАУ-ын Baktou bei ben Heavy-Duty Truck Co.,Ltd компанид үйлдвэрлэгдэн анх 2011 оны 06 сарын 12-ны өдөр гаалийн мэдүүлэг гаргаж Монгол Улсын гаалийн хилээр орж ирсэн байдаг бөгөөд 2011 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “М” ХХК-ийн бүрдүүлсэн гаалийн мэдүүлгийн 22 дугаарт дугаарласан Барааны код хэсэгт 8704-23-ХХ гэсэн кодоор мэдүүлэг гарган Монгол Улсын гаалийн хилээр оруулжээ. Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 08 сарын 31-ний өдрийн “Жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/145 тоот тушаалын хавсралтын 87-р бүлэг 8704.23.ХХ кодыг “Бүх жин нь 20 тн-оос их Зөвхөн дотоод шаталтын оч-асаагуурт бүлүүрэн хөдөлгүүртэй ачааны бусад автомашин” гэж тодорхойлжээ. Иймд Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар тус тээврийн хэрэгслийг ачааны бусад автомашин гэж ангилж нэрлэж байна.
3.2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” хэмээн зааж эрх зүйн хэм хэмжээ хэрэглэх дарааллыг тогтоосон. Үүгээр шүүх нэн түрүүнд Монгол Улсын Үндсэн хууль, түүний дараа Монгол Улсын Олон Улсын гэрээг, түүний дараа Монгол Улсын хуулийг хэрэглэхээр заасан. Гэтэл шүүх дээрх хэрэглэх ёстой Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглээгүй нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон байна.
3.3. Хариуцагч захиргааны үйл ажиллагааг хянаагүй.
3.3.1. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаprax үйл ажиллагааг зөв явуулсан эсэх, хуулийг зөв хэрэгжүүлсэн эсэх, сонгох боломжийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах үндсэн чиг үүрэгтэй. Хариуцагч Сангийн яамны хувьд тендерт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн процесс тодорхой бус, бүрдүүлсэн баримт мэдээлэл байхгүй, талуудыг оролцуулж тайлбар, баримт гаргах боломж олгоогүй, гомдлыг шийдвэрлэхдээ ямар ч хууль, дүрэм, журам хэрэглээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 95.1-д “Захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна:”, 95.1.1-д “захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах;”, 95.1.2-т “захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэсэн байдлыг шалгах;”, 95.1.3-т “гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах” гэж заасан журмыг зөрчсөн. Мөн хуулийн 95.4-т “Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тэмдэглэл хөтлөх бөгөөд уг тэмдэглэлд дараах зүйлийг тусгана”, 95.4.1-д “захиргааны акт гаргаж байгаа байгууллагын нэр, хаяг, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр болон өөрийн нэр;”, 95.4.2-т “захиргааны акт гаргасан, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан он, сар, өдөр, газар”, 95.4.3-т “гомдол гаргагч, хариуцагч, бусад оролцогчийн эцэг, /эх/-ийн нэр болон өөрийн нэр;”, 95.4.4-т “гомдлын агуулга, шаардлага;”, 95.4.5-т “мэргэжлийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримт,”, 95.4.6-т “тэмдэглэл хөтөлсөн болон гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтан, захиргааны байгууллагын эрх баригчийн гарын үсэг” гэж тус тус заасан атал тус журмыг огт биелүүлэлгүйгээр шийдвэр гарсан. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хурлын тэмдэглэл үйлддэггүй” гэж тайлбарладаг.
3.3.2. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмаар нарийвчлан зохицуулдаг гэж тайлбарлах боловч тус журмаар нарийвчлаагүй процессын асуудалд Захиргааны ерөнхий хуулийн 95-р зүйлд зааснаар гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Тус процессын алдааны миний гаргасан үндэслэлд шүүх огт дүгнэлт өгөөгүй. Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийж гүйцэтгэх ёстой байсан баримт, мэдээлэл, лавлагаа тодорхойлолт, дүрэм журам, норм, стандартыг шүүх нөхөн гүйцээж бүрдүүлэх байдлаар захиргааны байгууллагын шийдвэрийг нотлох үйл ажиллагааг явуулсан нь захиргааны үйл ажиллагааг хянан үндсэн чиг үүргийг бус харин түүнийг нэмж нотлох үйл ажиллагааг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм. Мөн Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.8-д “Сангийн яам гомдлын үндэслэлийн хүрээнд тендер шалгаруулалт хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг хянан шийдвэрлэх нь Сангийн яамны гаргах шийдвэрийн төрлийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд гомдол гаргагч гаргасан гомдолдоо нэхэмжлэгч нь 3 ачааны авто машин санал болгохоос 1 чирэгч санал болгосон байх бөгөөд өөр 2 машин дутуу байхад шалгаруулсан гэх утгатай гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь 14-ХХ УНУ улсын дугаартай North benz маркийн машины тухайд бус харин нөгөө 2 автомашин болох 50ХХ ХОА, улсын дугаартай авто машин, мөн 34** ΧΟΥ улсын дугаартай өөрөө буулгагч ачааны автомашины тухайд гомдол гаргасан. Гэтэл Сангийн яам гомдол дурдагдаж дутуу гэх дээрх 2 ачааны автомашины хувьд бус гомдол гаргаагүй машины хувьд дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь тус журмынхаа 5.8-д заасныг зөрчсөн байна.
3.4. Захиргааны актын талаар буруу дүгнэлт өгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
3.4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1-д “Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.13-д заасны дагуу Үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлт мөн зөвлөмж гаргаж тендерийг дахин зарлах саналыг захиалагчид хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Үнэлгээний хорооны дээрх дүгнэлт, зөвлөмжтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа захиалагчийн шийдвэртэй холбогдуулан маргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг хэрэв ханган шийдвэрлэгдсэн тохиолдолд үнэлгээний хорооны татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ, энэ нь ойлгомжгүй бөгөөд тендерийн маргааны хувьд Үнэлгээний хорооны дүгнэлтийг тендерт оролцогч нарт дамжуулан хүргүүлж буй мэдэгдлийг тусгаарлан дүгнэж бие даасан захиргааны акт гэж үзэх боломжгүй” хэмээн дүгнэж “Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.” гэж зааснаар тус шийдвэрийг захиалагч эцсийн байдлаар гаргана. Мөн хуулийн 50.2-д “Үнэлгээний хороо Байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасан.
Үүнээс үнэлгээний хороо зөвлөмж гаргаж харин эцсийн шийдвэрийн захиалагч гаргахаар хуульд заажээ. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд эцсийн байдлаар гадагш чиглэгдсэн эрх зүйн үр дагавар шууд үүсгэж буй захиргааны акт нь захиалагчийн буюу Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийдвэр юм. Харин тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлт мөн зөвлөмж гаргаж тендерийг дахин зарлах саналыг захиалагчид хүргүүлсэн дотогш чиглэгдсэн бөгөөд эрх зүйн үр дагавар шууд үүсгэхгүй, зөвлөмж саналыг шинжтэй үйл ажиллагаа тул Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хангахгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийдвэрийг хүргүүлж мэдэгдэж тус акт хүчин төгөлдөр болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа болно.
3.4.2. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4-д “Дээрхээс үзэхэд маргаан бүхий Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичиг нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй, тус албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 40Х тоот мэдэгдэл бол нэхэмжлэгчид эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Тус актыг оролцогчоос гаргасан гомдлоор хянан шийдвэрлэсэн Монгол улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 01-ний “Гомдол хянасан тухай” 03/564* тоот шийдвэрийн 3 дахь хэсгээр тус шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлүүлэхээр буцаасан. Харин Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар дахин үнэлгээ хийж 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 48* тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн тендерийг шаардлага хангаагүй тендер хэмээн үзэж татгалзсан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа шийдвэр юм. Тус шийдвэрийг болон Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 01-ний шийдвэрийг тус тус хүчингүй болгосноор Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 40Х тоот мэдэгдлийн үйлчлэл сэргэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэгдэх юм. Иймд нэхэмжлэлийг тус шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд шүүх тус шийдвэрт холбогдуулан дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой байсан.
3.4.3. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 шаардлага болох Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 40Х тоот мэдэгдлийг хэрэгжүүлэн гэрээ байгуулахыг даалгуулах тухай” шаардлагын хувьд огт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0878 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
хариуцагч Монгол Улсын Сангийн яамнаас “...“ХУК” ХХК болон “Ч” ХХК-ийн түншлэл худалдан авах ажиллагааны цахим системээр 50-ХХ ХОА, 34** ХОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачааны машинаар санал болгосон байсан. Нэхэмжлэлд дурдсан 14-ХХ УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээллийг тус компани худалдан авах ажиллагааны цахим системээр санал болгосон байх бөгөөд “...Зориулалт: зүтгүүр...” гэж бүртгэгдсэн байх тул 3 ширхэг ачааны автомашин санал болгосон гэх нэхэмжлэлд дурдсан асуудал үндэслэлгүй...Стандартын дагуу зүтгүүр дээр хагас чиргүүл залгаж, хагас чиргүүл дээрээ ачаагаа тээвэрлэх боломжтой талаар заасан...” гэж,
хариуцагч Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас “...үнэлгээний хорооны олонхын шийдвэрийг Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 5.5-д “...зөвлөмжид өөрчлөлт оруулах, эсхүл шинээр зөвлөмж гаргах эрхгүй” гэж зааснаар үндэслэлээр өөрчлөх боломжгүй...тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, ТШЗ 19.2-т заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзсэний дагуу дахин үнэлгээний хороо хуралдаж хянан үзээд “...“ХУК” ХХК болон “Ч” ХХК-ийн 14-ХХ УНУ зүтгүүр буюу зөвхөн чирэгч толгойг /26,400/ тн чиргүүлгүй санал болгосон тул үнэлгээний хороо олонхын шийдвэрээр шаардлага хангахгүй гэж үзэн татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
| № | Машин механизм, тоног, төхөөрөмжийн нэр, зориулалт | Хүчин чадал | Тоо ширхэг |
| 2. | Ачааны автомашин | 1 тн болон түүнээс дээш | 3 |
ТШЗ 19.2-т “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг:”, 2-т “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: -Тендерт оролцогч өөрийн болон түншлэлийн гишүүдийн ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй...” гэж заасан ачааны автомашин биш болох нь хавтаст хэрэгт авагдсан;
-2011 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “М” ХХК-ийн бүрдүүлсэн Монгол Улсын Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн 22 дугаарт “Барааны нэр, төрөл хэсэгт автомашин, чирэгч, Beiben”, Барааны код хэсэгт 8704-23-ХХ гэсэн кодоор мэдүүлсэн мэдүүлэг,
-тээврийн хэрэгслийн бүртгэх маягтад техникийн тодорхойлолт хэсгийн зориулалтад “авто чирэгч” болон “зүтгүүр” /3хх-ийн 12, 16 дахь талд/ гэж,
-тээврийн хэрэгслийн гэрчилгээ /техникийн тодорхойлолт/-д анх “авто чирэгч” гэж бүртгэгдсэн бөгөөд тээврийн хэрэгслийг шилжүүлэхэд авто ачигч нь “зүтгүүр” гэсэн өөрчлөлтөөр бүртгэгдсэн /3хх-ийн 13, 14, 26/,
-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/112Х дугаар албан бичгээр “Улсын 14ХХ УНУ ...тээврийн хэрэгсэл нь авто ачигч нь зүтгүүр гэсэн бүртгэл хийгдсэн... Тус тээврийн хэрэгсэл нь “Замын хөдөлгөөний дүрэм”-н 2 дугаар бүлэгт заагдсан ангилалд хамаарагддаг” гэж,
-мөн газрын авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан /www.autobox.mn/-д тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэлд “зүтгүүр” гэсэн төрөлд бүртгэгдсэн байдал,
-Ховд аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд “...зориулалт: зүтгүүр” /2хх-ийн 162/ гэж үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж, дүгнэлт, тендерийн баримт бичиг (CD)-т хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
3.4. Нөгөөтээгүүр, тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.1, ТШЗ 19.2-т оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих шаардлага, шалгуур үзүүлэлтийг тодорхойлсны дагуу захиалагчаас “ХУК” ХХК-ийн санал болгосон 14-ХХ УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг арлын дугаараар нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын “Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ” /www.autobox.mn/-ээс нягталсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй.” гэж заасантай нийцсэн байна.
3.5. Түүнчлэн нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хянуулахаар гаргасан гомдлыг хянан үзэх боломжгүй талаар хариуцагч Монгол Улсын Сангийн яамнаас мэдэгдсэн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/628* тоот шийдвэр (2 дахь заалт) нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана.”, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5-т заасантай нийцсэн байх бөгөөд гомдол хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй тул тус албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.6. Зүй нь тендерт оролцогч нэхэмжлэгч “ХУК” ХХК нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тендертэй холбоотой гомдлыг гаргахдаа хуульд заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байхын сацуу гомдолтой холбогдуулан түүнийг нотолсон баримтыг гаргаж өгөх үүрэгтэй атал нэхэмжлэгчээс хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан гомдлыг хянан шийдвэрлэх журмыг баримтлаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
4. Нэхэмжлэгчийн Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 48* тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 40Х тоот мэдэгдлийг хэрэгжүүлэн гэрээ байгуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Сангийн яамны гомдлыг хянасан тухай 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03/564* тоот албан бичгийн дагуу тендер шалгаруулалтад ирүүлсэн “ХУК” ХХК-ийн тендерийг дахин үнэлж, тус компанийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж, тус тендерийг дахин зарлах болсон талаар мэдэгдсэн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 48* дугаар албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь дахин тендер зарласан үйл баримттай холбогдуулан маргаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэсэн үндэслэлээр уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцжээ.
4.2. Мөн Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйл. “Нотлох баримтыг үнэлэх” гэж тус тус заасны дагуу хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, нотлох баримтыг зөв үнэлж дүгнэн, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийж гүйцэтгэх ёстой байсан баримт, мэдээлэл, лавлагаа тодорхойлолт, дүрэм журам, норм, стандартыг шүүх нөхөн гүйцээж бүрдүүлэх байдлаар захиргааны байгууллагын шийдвэрийг нотлох үйл ажиллагааг явуулсан нь захиргааны үйл ажиллагааг хянан үндсэн чиг үүргийг бус харин түүнийг нэмж нотлох үйл ажиллагааг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил” гэх гомдол үндэслэлгүй.
4.3. Дээрхээс үзвэл, нэгэнт “ХУК” ХХК-ийн санал болгосон машин механизм нь тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2-т заасан шаардлагыг хангаагүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т заасан шаардлагад нийцсэн тендер гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 40Х дугаар албан бичгийг хэрэгжүүлэн гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.
4.4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар шүүх нь захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан эсэх талаар дүгнэж, хэргийг шийдвэрлэдэг болно.
4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
4.6. Мөн энэхүү шүүхийн магадлал нь нэхэмжлэгч “ХУК” ХХК-ийг Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас дахин зарласан “Ховд хотын ундны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Ж сум/” БХБЯ/202401010** дугаартай тендерт оролцох эрхийг хөндөхгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0878 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА