Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 58

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Цолмон

Улсын яллагч  Д.Энх-Амар

Хохирогчийн өмгөөлөгч Д.Хүдэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Энхбат  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаабалжир овогт Баатархуягийн Энхбатад холбогдох эрүүгийн 201617000171  дугаартай хэргийг  2016 оны 08  сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат, 1982 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй,  хувиараа арьс шир авдаг, ам бүл 1,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум  1-р багт оршин суудаг,   гавъяа   шагналгүй,  урьд нь ял шийтгэлгүй  бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Ухаабалжир овогт Баатархуягийн Энхбат / РД: ЛЮ82010812/

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

  Шүүгдэгч Б.Энхбат нь хамтран амьдрагч Д.Эрдэнэсувдыг 2014 оны 11 дүгээр сар, 2015 оны 05 дугаар сар, 2015 оны 7 дугаар сар, 2016 оны 5 дугаар сарын 17-ны удаа дараа байнга зодож, тарчлаасны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч Б.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016.05.17-ны өдөр би Эрдэнэсувд руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд 19 цаг хүртэл гэрийнх нь гадаа хүлээж байгаад аавынх руу нь очиж асуухад Эрдэнэсувд аавындаа байхгүй байсан. Эрдэнэсувд руу утсаар залгаад хаана байна гэхэд өлөгчин минь чи юу гэж аавынхаар яваад байгаа юм бэ, намайг гадуур явж байгааг аавд бариад өгчих юм. Миний зөвшөөрөлгүй аавынх руу очдог чи  хэн бэ гээд уурласан. Хаана байгаа юм, би очьё гэхэд би хүмүүстэй явж байна, харих болоогүй гэж хэлсэн. Би 36А байрны гадаа хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гадуур явж байгаад найз Ариунболдтой таарсан. Тэгээд Ариунболдтой Стар бааранд орж 1 шил архи уусан. Тэгээд 36А байрны гадаа хүлээж байхад Эрдэнэсувд ирсэн. Би араас нь ороод хаалгыг нь цохиход хаалгаа тайлж өгсөн. Би ороод гал тогооны өрөөнд унтах гэхэд Эрдэнэсувд намайг хамт хэвтье гээд байсан. Би Эрдэнэсувдыг гадуур заваараад явлаа, утсаа унтраалаа гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би өдөртөө арьс шир аваад олсон мөнгөө бүгдийг нь Эрдэнэсувдад өгдөг. Би хаана ч хамаагүй дуудсан газар нь очдог. Би арьс шир авч мөнгө олохыг боддог. Хоол ундыг нь хийж, шөнө хүртэл массаж хийж өгдөг байсан. Эрдэнэсувд би олон хүнтэй сууж байсан, чамаас салахад надад алдах зүйл байхгүй, би тийм ч хүнтэй явалддаг, би ингээд яваад сурчихсан хүн гэж хэлдэг. Үүнд би сэтгэл санаагаар их унадаг. Намайг хөөж туудаг байсан. Би энэ хүнтэй нэгэнт суухаар шийдсэн учраас гээд тэвчдэг байсан. Оюунгэрэл, Байгалмаа нар миний занг сайн мэдэхгүй. Архи уухаараа л намайг дууддаг. Би тэд нарыг архи уулаа гэж хэлдэг. Тэгэхээр надад дургүй. Би хоёр гурван удаа Эрдэнэсувдыг зодсон зүйл байхгүй. Нэг удаа Эрдэнэсувдыг архи уухаа гарна гэхээр нь гаргахгүй гэж байгаад дээр нь унасан. Унахдаа нүднийх нь дээд хэсэгт мөргөсөн нүүр нь хөхөрсөн. Би Д.Эрдэнэсувдад хохирлын мөнгө эхлээд 529.000 төгрөг, Дараа нь 1.000.000 төгрөг өгчих гомдолгүй гэж хэлээд өгнө гэхээр нь 1000000 төгрөг, нийт 1.529.000 төгрөг өгсөн гэв. 

 

Хохирогч Д.Эрдэнэсувд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Надтай хамтран амьдрагч Б.Энхбат 2016 оны 05 сарын 17-ны өдөр намайг зодож биед гэмтэл учруулсан тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Энхбатад зодуулаад  2016 оны 05 сарын 18-наас 31-ний өдөр хүртэл Аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн. Би 2016 оны 05 сарын 17-ны өдөр 22 цагийн орчимд гэртээ ирээд унтах гээд ороо засаад хэвтэж байтал хүн хаалга цохихоор нь тайлж өгөхөд Б.Энхбат орж ирсэн. Б.Энхбатаас тухай үед архи үнэртэж байсан боловч айхтар согтоогүй байсан. Б.Энхбат гэрт орж ирээд намайг янхан, гичий минь чи хэнтэй хаагуур явсан. Эрэгтэй  хүн л байсан биздээ. Эрчүүдтэй явсныг чинь мэдэж байна гээд үглээд байсан. Үүнээс өмнө Б.Энхбат намайг согтуу үедээ зодож байсан учраас айгаад хэрэв зодвол гарч зугтах гээд хувцасаа өмссөн. Би Б.Энхбатыг аргадаад чи одоо унталдаа гэж хэлсэн. Б.Энхбат намайг хэл амаар доромжилж байгаад үснээс зулгаагаад хэд хэдэн удаа татаж унагасан. Намайг газар унагаад дээш нь харуулаад 2 гар дээр 2 өвдгөөрөө дараад цээжин дээр суугаад гараараа нүүр толгойруу нүдээд байсан. Хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна. Би Энхбатыг жаахан өндийх үед нь нүүрээ хамгаалаад доошоо харах үед нуруун дээр суугаад үснээс арагш нь татаад намайг дээш нь босгоод ирсэн. Б.Энхбат үснээс татаад 

намайг гэр дотуур чирээд яваад байсан. Би нэг мэдэхэд дээшээ хараад чирэгдэж байсан, нэг мэдэхэд доошоо хараад чирэгдэж байсан. Энхбат үснээс татаад чирч байхдаа олон удаа толгойгоор шал мөргүүлээд байсан. Би тухайн үед ухаан орж гараад байсан шиг санагдаж байна.  Б.Энхбат намайг зодож байх үедээ миний бүх хувцасыг ураад дотоор хувцас левчик, турсикыг урсан учраас дотуур өмдний резин л миний биед үлдсэн. Тухайн үед миний үс өрөөн дотуур туг тугаараа унаж хамраас цус гарч нүүр хавдсан. Тэр үед миний гэдэс эвгүй болохоор нь хүүе би баалаа гэж хэлэхэд Б.Энхбат пизда минь чи наанаа баа гэж хэлээд намайг орхисон. Би 00-ын өрөө орох гээд босох гэтэл босч чадахгүй, хана налаад сууж чадахгүй байсан. Намайг босох гээд мөлхөж байтал Б.Энхбат 5 литрийн халуун сав барьж ирээд халуун  саваар миний толгой руу балбаад нүдээд байсан. Мөн хөргөгчнөөс заазуур аваад би чамайг алчихаад шоронд явна гэж хэлэхээр нь би ёстой болохгүй шүү гэж хэлээд заазуур дээрээс нь барьж авахад заазуураа тависан. Би босч чадахгүй учраас дээрээ татаад толгой доороо тавиад хэвтэж байхад Б.Энхбат тэлээгээ өмднөөсөө аваад бос чи гээд гуядаад байсан. Б.Энхбат намайг босч чадахгүй хэвтэж байхад Оргихын 5 литрийн цэвэр усны савтай ус авчирч миний дээрээс хийсэн. Усаа асгаж дуусаад эргээд л тэлээгээрээ зодсон. Мөн гэрт байсан жижиг модон сандлаар толгой, бөгс рүү цохисон. Б.Энхбат намайг оройн 23 цагаас өглөөний 08 цаг хүртэл зодож тамласан. Б.Энхбат тамхи татах гээд шүдэнз эрээд явж байх үед 00-ын өрөөнд ороод хаалгыг нь түгжээд бариулнаас нь татаад суухад Б.Энхбат хаалгыг нээх гээд галын хаачаар хөшөөд байсан. Энхбат хаалгыг нээж чадахгүй болохоороо угаалганы өрөө 00-ын өрөө хоёрын хооронд байдаг цонхыг хагалаад үснээс татах гээд тонгойх үед нь 00-ын өрөөнөөс гараад зугтах гэтэл хаалгыг дотроос нь монгол цоожоор цоожилсон байсан.Б.Энхбат мөн л ирээд намайг нүдэж байлбаад зэвүүн муу пизда чи түрүүнд зодоход бултсан одоо чамайг  алдахгүй ална, нэг тал нь зүгээр байна, нөгөө талын чинь нүүртэй адилхан болгоно гээд нүүрний баруун талаас балбаад үснээс татаад толгойгоор шал балбаад байсан. Тухайн үед би үг ч хэлэх чадалгүй шалан дээр хэвтэж байхад хөлөөрөө нүүр, толгой, гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөж, толгой дээрээс мөн олон удаа дэвсэлсэн. Би ухаан алдаад нэг сэрэхэд Б.Энхбат миний зүүн гарын хуруунуудыг амандаа хийгээд хазаад байсан. Энхбат дотуур өмдөө тайлаад эрхтэнээ гаргаад мөөм хөх гээд нүүрний өмнө тулгаад байсан. Би тухайн үед үхсэн ч ингэж доромжлуулж болохгүй гэж бодоод би хөхөж чадахгүй, үхсэнч хөхөж чадахгүй гэж хэлэхэд эргээд үснээс зулгаагаад балбаад байсан.  Дараа нь Б.Энхбат гар утсаа аваад ир дансанд чинь байгаа бүх мөнгийг би авна гэхээр нь аваа ав гэж хэлсэн. Миний дансанд 2 сая гаруй төгрөг байгааг Б.Энхбат мэдэж байсан. Өглөө нь Б.Энхбат чи өөрийнхөө буруугаас болж зодуулаа биздээ гээд тулгаад байхаар нь би Б.Энхбатыг тайвшруулах гээд миний буруу гэж хэлсэн. Би Б.Энхбаттай 2014 оны 06 сард танилцсан. Б.Энхбат бид 2 уулзах үедээ манай 36А байрны 35 тоот байранд очдог байсан. Б.Энхбат намайг өмнө нь зодож байсан. 2014 оны 11 сарын үед архи уусан согтуу үедээ мөн манай 36А байранд ирээд надад 10000 төгрөг өгөөд архи аваад ир гээд би гарч яваад гэрээрээ ороод цаг гаран болоод ирэхэд чи сая хаана байж байгаад ирсэн гээд хэрүүл хийгээд надруу дайраад намайг дарж унагаад намайг дээшээ харуулж хэвтүүлээд 2 гар дээр өвдөгөөрөө дараад толгойгоороо миний нүүр лүү мөргөөд байсан. Тухайн үед миний хамраас цус гарч, баруун талын нүд нээж болохгүй болсон байсан. Би 00-ын өрөөнд орж дотроос нь түгжихэд би чамайг шөнжин тамлана гэж заналхийлсэн. Би Энхбатыг утсаар ярьж байх хооронд гарч зугтаад найз Оюунгэрэлрүү залгаад Б.Энхбат намайг 

алах төхлөө гээд чи хүрээд ир гэж найз Оюунгэрэлтэй уулзсан. 2015 оны 05 дугаар сард манай найз Оюунгэрэл хөдөө яваад  ирье гэхэд Б.Энхбат тэмцээн үзнэ гээд яваагүй. Би яваад хоноогүй 23 цагийн үед ирэхэд хардаад хэрүүл хийж байгаад хэд хэдэн удаа өшиглөж, үснээс зулгаасан. Маргааш нь хөл хөхөрсөн байсан. Манай найз Оюунгэрэл хараад хөл чинь яагаав гэхэд нь Б.Энхбат зодсон гэж хэлсэн. Мөн 2015 оны 7 сард 36А байранд байх гэртээ байхад Б.Энхбат согтуу ирээд намайг хардаад, хэрүүл хийгээд байсан. Би чи битгий давраад бай, зайлаарай гэж хэрэлдэхэд Б.Энхбат үснээс зулгааж байгаад хэд хэдэн удаа хөл, гэдэс, бөгсрүү өшиглөөд, гараараа хэд хэдэн удаа цохисон. 2016 оны 2 сард цагаан сарын дараа 36А байрлуугаа Б.Энхбатын хамт явж байхад Б.Энхбат намайг өшиглөөд байсан. Тухайн үед согтуу байсан учраас гэртээ харьвал намайг зодох байх гэж айгаад Тансаг орж хоол идье гэж хэлээд Тансаг зоогийн газарт орж хоол идсэн. Бид 2-той Байгалаа эгч хамт байсан. Б.Энхбат хоол идэж байхдаа намайг хэл амаар доромжилж миний нүүрлүү нэг удаа цохисон. Тэр үед Байгалаа эгч Энхбатыг хорьсон учраас гарч явсан. Энхбат бид 2-ын хувьд байнга цуг амьдардаггүй Энхбатыг Улаанбаатар хотоос ирсэн үед 36А байранд очдог. Б.Энхбат ер нь их огцом ууртай, ямар нэг маргаан болоход уурлаад шууд л цохиод эсвэл өшиглөөд авдаг. Чи намайг амархан хямардагийг мэдсээр байж дандаа уур хүргэх юм гэж загнадаг. Б.Энхбат миний эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 352000 төгрөг эмнэлэгт тушаасан. Компьютерт харуулах 97000 төгрөг хамар засуулах 80000 төгрөг нийт 529000 төгрөг өгсөн. Би цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчилгээний зардал нэхэмжилэнэ. Одоо миний толгой байнга өвдөж байна. Тухайн үед хамраа засуулаагүй учраас хагалгаанд ор гэж хэлсэн. Б.Энхбат утсаар намайг байнга дарамталж чи гомдолгүй гэж хэл, чи гомдолтой гээд юу ч олж долоохгүй гээд байгаа. Би сэтгэл зүйн хувьд маш их айдас түгшүүртэй, 36А байрандаа очиж чадахгүй байгаа. Анх би Б.Энхбатад гэрийнхээ түлхүүрийг өгөөд ажилдаа яваад ирэхэд гэр орон завааруулсан байсан учраас би түлхүүрээ өгөхгүй болсон. Миний хувьд Б.Энхбат гэгчид удаа дараа зодуулсандаа маш их гомдолтой байна.. гэх мэдүүлэг   /хх-ийн 8-10/

      

 Гэрч Б.Байгалмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Д.Эрдэнэсувд бид 2 хуурай эгч, дүү л гэсэн үг. Эрдэнэсувдын хувьд жаахан түргэн зантай боловч цайлган цагаахан сэтгэлтэй, хүнд тусархуу зантай байгаа юм. Б.Энхбатыг би сайн танихгүй. Д.Эрдэнэсувд би энэ хүнтэй сууна гэж надтай танилцуулсан. Б.Энхбаттай баяр ёслол, төрсөн өдрөөр хэд хэдэн удаа уулзаж байсан. Б.Энхбат архи уухаараа агсан зантай, бүдүүлэг үг яриатай, дээрэлхүү зантай залуу шиг санагдсан... 2016 оны 02 сард намайг ажил дээрээ байхад Д.Эрдэнэсувд, Б.Энхбат нар хоол иднэ гээд манай ажил болох Тансаг зоогийн газарт ирсэн. Тухайн үед Д.Эрдэнэсувдын өмд нь шороо болсон байхаар нь яагаад шороо болсон талаар нь асуухад Д.Эрдэнэсувд Энхбат араас өшиглөөд явуулахгүй байна. Танайд хоол идэх гэж орж ирлээ гэж хэлсэн. Бид 3 хоол идээд сууж байхад Б.Энхбат пиво ууна гэж нэхсэн. Д.Эрдэнэсувд пиво уулгахгүй гэж хэлэхэд Б.Энхбат уурлаад Д.Эрдэнэсувдыг янхан, гичий гэж хэл амаар доромжлоод, гараараа нүүрэнд нь 2 удаа цохисон. Намайг цагдаа дуудлаа гэхэд гараад явсан... Д.Эрдэнэсувдтай уулзахад нүүр нь 2, 3 удаа хөхөрчихсөн байсан би хэзээ гэдгийг санахгүй байна. Яагаад хөхөрсөн талаар асуухад Б.Энхбат цохисон гэдэг байсан. Би энэ хүнд зодуулаад байж болохгүй гэж олон удаа хэлсэн  гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/  

 

Гэрч Б.Оюунгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Б.Энхбат надад зан байдлын хувьд таалагддаггүй, үгний өө андахгүй, Д.Эрдэнэсувдтай байнга хэрүүл маргаан хийж байдаг.  2014 оны 11 сард нэг өдөр  унтах гээд хэвтэж байхад манай найз Д.Эрдэнэсувд залгаад Б.Энхбат намайг зодсон. Чи ирж чадах уу гэрээсээ гараад зугтаагаад явж байна гэхээр нь би гараад бид 2 гудамжинд уулзаад гэрлүү нь очсон. Бид 2 цагдаад дуудлага өгөөд гэрлүү нь очиход цагдаа ирээд Б.Энхбатыг аваад явсан. Тэр үед Д.Эрдэнэсувдын нүүрний баруун талд хавдаж нүд нь юм харж болохгүй байсан.  Мөн 2015 оны 07 сард манай найз Д.Эрдэнэсувд Б.Энхбатад зодуулсан гээд гар нь хөхөрчихсөн ирсэн. Д.Эрдэнэсувд цүнхтэй хувцасыг нь барьж ирээд би одоо алуулах юм байна.Энэ хүнээс саллаа гээд цүнтэй хувцасыг нь намайг өгчих гээд манай ажил дээр авчирч өгснийг нь би Энхбатад өгсөн. Мөн 2015 оны 5 сарын үед мөн л хэрэлдэж муудалцаад зодсон байсан тухай үед хөл гар нь хөхөрсөн байсан... гэх мэдүүлэг  /хх-ийн 13/

 

Гэрч Б.Бор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..Б.Энхбат нь манай эгчийн хүүхэд. Энхбат нь одоо ганцаараа байдаг аав, ээж нь өөд болчихсон. Их үг дуу цөөтэй, хүмүүжил сайтай гэж боддог. Тэгээд ойрын хэдэн жилээс Д.Эрдэнэсувд гэх эмэгтэйтэй хамт амьдрахаар болсон гэж байсан. Тэр  эмэгтэй хааяа гэр орондоо оруулахгүй хөөж туугаад байна, гадаа зогсож байгаад ирлээ гээд манайхаар хэд хэдэн удаа ирж байсан. Мөн тэр эмэгтэйтэйгээ архи уугаад байдаг гэж байсан... Сүүлд сонсоход Д.Эрдэнэсувд гэдэг эмэгтэйг зодсон гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14/

 

- Гэрч Г.Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Б.Энхбаттай сайн найзууд олон жил арьс, шир хамт авсан. Манай найз Б.Энхбат  Д.Эрдэнэсувд гэх эмэгтэйтэй хамт амьдрах гэж байгаа гэдэг байсан. Б.Энхбатын хажууд байхад Д.Эрдэнэсувд нь  Энхбат руу байнга залгаад хаана байна, хэнтэйгээ яваад байгаа юм гэх мэтээр яриад дарамтлаад байдаг. Тэгээд Б.Энхбатыг Д.Эрдэнэсувд байнга хөөж туудаг манайхаар хүртэл хонодог байсан. Б.Энхбат нь багаасаа өнчин өрөөсөн өссөн. Архи, тамхи хэрэглэх нь бага чих зөөлөнтэй, хүний үгээр, төлөв даруу зантай хүн байгаа юм. Миний бодлоор Д.Эрдэнэсувд нь ааш гаргаад л Б.Энхбат зодчихсон гэж бодож байна. Б.Энхбатын хажууд явж байгаа надад хүртэл хэцүү байхаар утсаар дарамтлаад байдаг байсан. Энхбат руу яриад дарамтлаад байхаар нь би хэрэлдэж байсан. Энхбат нь өдөрт хэдэн төгрөг олохоороо будаа гурил гэх мэт хоол хүнсний юм аваад явдаг тэгээд гэртээ очихоор хүн байхгүй цоожлоод явчихдаг гэсэн. Мөн Энхбат манайхаар  хонохоор шөнө дунд Д.Эрдэнэсувд нь согтуу залгаад дарамтлаад байдаг...  гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

- Гэрч А.Жанчив мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сард манай найз Б.Энхбат над руу яриад чи хаана байна эхнэр Д.Эрдэнэсувдын утас нь холбогдохгүй байна ажил чинь тарсан бол хамт гадуур  жаахан явъя гэсэн юм. Тэгээд би 17 цагт ажлаа тараад  төвд ирж Б.Энхбаттай уулзаад Орент зоогийн газарруу нэг 

шил 05 литрийн архи авч хувааж уусан. Архи ууж байхдаа Б.Энхбат нь эхнэр Д.Эрдэнэсувдруугаа байнга залгаад байсан. Тэгээд утас нь холбогдоод ярихаар нь Б.Энхбатад хандан эхнэрээ дуудчихгүй юу гэж хэлсэн. Б.Энхбат нь эхнэрээ дуудаад Эрдэнэсувдыг ирэхээр нь би зөрөөд явсан. Тэрнээс хойш болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Маргааш нь Б.Энхбат над руу яриад өчигдөр цонхоо хагалчихсан. Гэрийн түлхүүрээ Д.Эрдэнэсувд авчихаад өгөхгүй би гадаа даараад байж байна гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

 - 2015 оны 05 сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 234 тоот дүгнэлтэд: 1.Д.Эрдэнэсувдын биед тархи доргилт, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, муруйлт, толгойн хуйх нэлэнхүйдээ, нүүр, хүзүү, зүүн чих, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал хүзүүний урд хэсэгт баруун даланд, 2 далны дунд хэсэгт, нуруунд бүсэлхий хэсэгт, баруун бугалганы гадна дээд хэсэгт, баруун тохойд, шууны гадна дунд хэсэгт, сарвууны гадна хэсэг, зүүн мөрөнд, бугалагны дотор хэсэгт, зүүн тохойд, шууны эргэн тойронд жижиг олон тооны, баруун өгзөг болон өгзөгний дээд хэсэгт, зүүн өгзөгний дээд хэсэг, баруун ташааны орчим, баруун гуяны гадна дээд хэсэгт улаан хүрэн өнгийн цус хуралтууд,  зүүн мөрөнд, зүүн өгзөгний дээд хэсэгт зулгаралтууд, зүүн завжны дотор талд язарч урагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэжээ.

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/

 

- Д.Эрдэнэсувдын Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 39-48/

 

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49/

 

        - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Б.Энхбатын  ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Энхбатыг хамтран амьдрагч Д.Эрдэнэсувдыг 2014 оны 11 дүгээр сар, 2015 оны 05 дугаар сар, 2015 оны 7 дугаар сар, 2016 оны 5 дугаар сарын 17-нд удаа дараа байнга зодож, тарчлаасны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Энхбатын хохирогч Д.Эрдэнэсувдыг 2014 оны 11 дүгээр сар, 2015 оны 05 дугаар саруудад зодсон гэх үйлдлүүд нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн буюу 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль  болж   байнгын  ажиллагаатай  парламент  байгуулагдсаны  25   жилийн  ойг 

тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул түүнд холбогдох эдгээр хэргийг дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Энхбат нь хамтран амьдрагч Д.Эрдэнэсувдыг 2015 оны 07 дугаар сар, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд байнга зодож буюу тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбатын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Эрдэнэсувд, гэрч Б.Байгалмаа, Б.Оюунгэрэл, Б.Бор, Г.Гансүх, А.Жанчив нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон 2016 оны 05 сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 234 тоот акт, Гэрэл зургийн үзүүлэлт /хх- 49 тал/, Яаралтай тусламжийн хуудас, зэрэг зэрэг  нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэвэл, Б.Энхбат нь хамтран амьдрагч Д.Эрдэнэсувдтай санаа сэтгэл нийлдэггүй, хардлага болон хоорондын таарамжгүй харилцаа зэргээс байнга маргалдаж  муудалцдаг, үүний улмаас түүнийг зоддог  нөхцөл байдал хэрэгт тогтоогдох бөгөөд тухайлбал, 2015 оны 07 дугаар сард зодсон үйл баримт нь хохирогч Д.Эрдэнэсувдын  2015 оны 7 сард 36А байранд байх гэртээ байхад Б.Энхбат согтуу ирээд намайг хардаад, хэрүүл хийгээд байсан. Би чи битгий давраад бай, зайлаарай гэж хэрэлдэхэд Б.Энхбат үснээс зулгааж байгаад хэд хэдэн удаа хөл, гэдэс, бөгсрүү өшиглөөд, гараараа хэд хэдэн удаа цохисон  гэх, гэрч Б.Оюунгэрэлийн  2015 оны 07 сард манай найз Д.Эрдэнэсувд Б.Энхбатад зодуулсан гээд гар нь хөхөрчихсөн ирсэн. Д.Эрдэнэсувд цүнхтэй хувцасыг нь барьж ирээд би одоо алуулах юм байна.Энэ хүнээс саллаа гээд цүнтэй хувцасыг нь намайг өгчих гээд манай ажил дээр авчирч өгснийг нь би Энхбатад өгсөн гэх мэдүүлэгүүдээр, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 234 тоот акт, Гэрэл зургийн үзүүлэлт /хх- 49 тал/, Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

 

Б.Энхбатыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдыг зодож, тарчлаахад бие махбодийн болон сэтгэл санааны өвдөлт, шаналал учирна гэдгийг мэдсээр атлаа хүсэж үйлдэж байсан нь хохирогчийн гар хөхөрсөн байсан талаар мэдүүлсэн гэрч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг, биед нь  тархи доргилт, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, муруйлт, толгойн хуйх нэлэнхүйдээ, нүүр, хүзүү, зүүн чих, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал хүзүүний урд хэсэгт баруун даланд, 2 далны дунд хэсэгт, нуруунд бүсэлхий хэсэгт, баруун бугалганы гадна дээд хэсэгт, баруун тохойд, шууны гадна дунд хэсэгт, сарвууны гадна хэсэг, зүүн мөрөнд, бугалагны дотор хэсэгт, зүүн тохойд, шууны эргэн тойронд жижиг олон тооны, баруун өгзөг болон өгзөгний дээд хэсэгт, зүүн өгзөгний дээд хэсэг, баруун ташааны орчим, баруун гуяны гадна дээд хэсэгт улаан хүрэн өнгийн цус хуралтууд,  зүүн мөрөнд, зүүн өгзөгний дээд хэсэгт зулгаралтууд, зүүн завжны дотор талд язарч урагдсан шарх  бүхий хөнгөн гэмтэл учирсан талаарх Шинжээчийн 234 тоот акт зэргээр хэрэгт нотлогдсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар шүүгдэгч Б.Энхбатын гэм буруугийн талаар  Энхбатын хохирогч Д.Эрдэнэсувдыг зодсон 2014 оны 11 дүгээр сар, 2015 оны 05 дугаар сарыг үйлдлүүд нь Өршөөлийн хуульд хамрагдана. Сүүлийн 2 үйлдэл нь хувийн сэдэлттэй, хоорондын маргааны үүдэлтэй тул  хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгож өгнө үү  гэж маргаж буйг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

  Учир нь Б.Энхбат хэдийгээр хохирогчийг  2015 оны 7 дугаар сар, 2016.05.17-ны өдрүүдэд буюу 2 удаа зодсон байх боловч сүүлийн нэг удаагийн хүч хэрэглэсэн үйлдлээ шөнийн 23 цагаас өглөөний 08 цаг хүртэл үргэлжлүүлэн, үснээс татах, чирэх, шал мөргүүлэх, цайны халуун саваар толгойд нь цохих, тэлээгээр гуядах, дээрээс нь ус асгах, модон сандалаар толгой бөгсрүү цохих, гарыг хазах зэргээр бие махбод болон сэтгэцэд онцгой өвдөлт шаналал учруулсаныг тарчлаасан гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь хохиогчийн Д.Эрдэнэсувдын мэдүүлэг, Шинжээчийн 234 тоот акт, хохирогчийн биеийн гэмтлийг харуулсан 9 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хэрэгт хангалттай тогтоогдсон байна.

  Өөрөөр хэлбэл, Б.Энхбатын дээрх үйлдэл дангаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх тарчлаах гэмт хэргийн шинжийг агуулжээ. 

 

Иймд шүүгдэгч Б.Энхбатад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож, тогтоогдсон байх түүнийг байнга зодох буюу тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, баривчлах ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Энхбатын үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.3, 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх, харин гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдлууд болно.

 

Шүүгдэгч Б.Энхбат нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ба тэрээр хохирогчид учруулсан эдийн хохирол эмчилгээний болон бусад зардалд  1.529.000 /нэг сая таван зуун хорин есөн мянга/ төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Д.Эрдэнэсувдыг 2014 оны 11 дүгээр сар, 2015 оны 05 дугаар сард зодсон гэх үйлдлүүдийг 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д  зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ухаабалжир овогт Баатархуягийн Энхбатыг бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

  

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүгдэгч  Б.Энхбатыг 5 /тав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар  ялтан Б.Энхбатын эдлэх  5 сар 20 хоногийн  баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

5. Ялтан Б.Энхбат энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ба тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсэн эдийн хохирол эмчилгээний болон бусад зардалд 1.529.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Энхбатад өмнө авагдсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Энхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   

ДАРГАЛАГЧ                          С.НАСАНБУЯ