Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

  

 

 

 

 

 

 

2023              01            09                                    2023/ШЦТ/52

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шинжээч эмч О.Болороо /онлайн/,

хохирогч Л.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан эрүүгийн 2203004920468 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Г.М/регистрийн дугаар /, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Г.М нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 07 цаг 25 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн өргөн чөлөө, 7 буудлын замд Ж.У эзэмшлийн “Hyundai” маркийн “Porter” загварын 68-24 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ  бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 3.4 з/ зам дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан 56 настай, эрэгтэй Л.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Л.Б мэдүүлэг, шүүгдэгч Г.Мын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Мнь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 07 цаг 25 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн өргөн чөлөө, 7 буудлын замд Ж.У эзэмшлийн “Hyundai” маркийн “Porter” загварын 68-24 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ  бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 3.4 з/ зам дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан 56 настай, эрэгтэй Л.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Мын Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Л.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь: 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мын мэдүүлсэн: “...2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр би ээжийнхээ нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг ашиглаад айлаас бараа авах гээд явж байсан. Халтиргаа, гулгаа байгаагүй, харагдах орчин хэвийн байсан. Зорчиж явахдаа 40 километр цагийн хурдтай явж байсан бөгөөд автобус дагаад 1 дүгээр эгнээгээр зорчиж байсан. Урд явсан автобус эгнээгээ солиод 2 дугаар эгнээ рүү ороход би урд саад байж магадгүй гэж бодоод хурдаа хасаж хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Автобустай ойртох явцад автобусны цаанаас Л.Б гэнэт гараад ирсэн. Би Л.Бахын шүүрийг мөргөж таарахад Л.Бах унасан. Би машинаасаа буугаад Л.Бах дээр очоод биеийн байдлыг нь асуусан. Өөрөө явж чадаж байгаа эсэхийг нь асуухад Л.Бах “би зүгээрээ, өөрөө босоод явчихъя” гээд олон удаа давтаж хэлээд байхаар нь би “танд холбоотой хүн байгаа юу? Ажлаасаа хүн дуудах уу? Хүүхдүүдээ дуудах уу” гэж асуухад Л.Б ах утсаа гаргаж ирээд өөрөө хүүхдүүдээ дуудсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар түрүүлж түргэн тусламж дуудсан. Удалгүй гэр бүлийнх нь хүмүүс түргэн тусламж ирэхээс өмнө ирээд Л.Б ахыг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. Тэгээд би эргэж 103 руу залгаад дуудлагаа цуцалсан...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Одоогоор төлөөгүй байгаа. Бодит зардлыг төлөхөд ямар нэгэн саадгүй байгааг хохирогчид илэрхийлсэн байгаа. Хохирогч Баярсайхан нь 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ хохирлын зардал бодитой хохирлын дүн гэдэг нь баталгаажихгүй байгаа учраас хохирлыг төлөөгүй байгаа. ...үзэгдэх орчин хэвийн цаг агаар таатай байсан. Миний урд талд том оврын автобус явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 83-84/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б мэдүүлсэн: “...2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр би замаа шүүрдээд явж байгаад эргэх хооронд намайг ирээд мөргөчихсөн. Намайг маш хүчтэй мөргөсөн бөгөөд миний утас хол шидэгдээд эвдэрчихсэн. Мөргүүлээд хойшоо уначихсан хэвтэж байхад цаана байсан хоёр залуу хүрч ирээд “Чи яагаад хүн мөргөж байгаа юм бэ? Хурдаа хасаж явахгүй яасан юм бэ” гэх зэрэг зүйлсийг хэлж байсан. Тэр хоёр залуу миний утсыг надад авчирч өгсөн... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн хот тохижилт үйлчилгээний газарт зам талбайн үйлчлэгч ажилтай ба 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 07 цаг өнгөрч байхад байхаа би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэйн өргөн чөлөө, 7 буудлаас ертөнцийн зүгээр хойшоо, замын урдаасаа хойшоо зорчих чиглэлд, замын 1 дүгээр эгнээнд зам талбай цэвэрлээд зогсож байтал гэнэт Hyundai Porter маркийн 68-24 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл намайг мөргөөд зам дээр унагаасан. Тэгээд намайг мөргөсөн машин жолооч машинаасаа бууж ирээд ахаа цагдаа дуудаад яах вэ тохиролцъё гэж хэлж байсан. Энэ үед би эхнэр Л осол орсон талаар утсаар залгаж хэлэхэд манай эхнэр, хүүхдүүд тэр даруй ослын газарт ирээд эмнэлэг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...би замын 2 талд гарч цэвэрлэгээ хийдэг, би зорчих хэсгийн баруун талыг эхлээд цэвэрлэсэн ба дараа нь зүүн талдаа гарч цэвэрлэгээ хийж байсан. Тэгэхдээ зорчих хэсгийн баруун талд нь түмбэ болон хогны тэргийг үлдээгээд зүүн талын хогоо бөөгнүүлчхээд түрдэг хогны тэргээ авах гэж байсан ю..." гэсэн мэдүүлэг /хх-н 19-21/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №11464 тоот актын “…Л.Бн биед баруун 2,3,4-р хавирган хугарал, баруун бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....“ гэх дүгнэлт /хх-н 45-46/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шинжээч эмч О.Болороогийн мэдүүлсэн: “...Хохирогчоос ямар зовуурь байгаа талаар асуухад "Цээжний урд хэсгээр хөндүүрлэн, баруун талаар хатгуулж өвдөж байна" гэж байсан. 2, 3, 4 дүгээр хавирга хугарсан нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй. Хүнд гэмтлийн хамгийн гол шинж нь амь биед аюултай, насан туршдаа хөдөлмөрийн чадвар алдагдуулсан гэмтэл учирсан байхыг шаарддаг. Хохирогч Л.Бхувьд хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл тогтоогдоогүй. Учирсан гэмтэл нь хүндэвтэр гэмтэл юм. Амь тэнссэн байдал гэдэг нь шок, комын байдалд орсон байхыг хэлдэг. Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс аль нь ч хөдөлмөрийн чадвар алдагдалд хамаарахгүй... гэв.

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 999437 дугаартай: “Hyundai Porter маркийн 68-24 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь урд талыг харах бөмбөгөр толь хугарсан, урд баруун, зүүн оврын гэрэл асахгүй, дугаарын гэрэл асахгүй, 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.3кН, баруун талдаа 0.3кН зөрүү 0% (стандарт <30%)  хойд дугуйн тоормос зогсоогүй стандартын шаардлага хангахгүй байгаа зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. ...Дээрх хойд урд талыг харах бөмбөгөр толь хугарсан байгаа эвдрэл гэмтэл нь тухайн ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна. Урд баруун, зүүн оврын гэрэл асахгүй, дугаарын гэрэл асахгүй, 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.3кН, баруун талдаа 0.3кН зөрүү 0% ( стандарт <30%), хойд дугуйн тоормос зогсоогүй, зогсоолын тоормос зогсоогүй стандартын шаардлага хангахгүй байгаа н ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл болно. ...Уг тээврийн хэрэгсэл шингэн дамжуулгатай АВS тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн бус, стандартын шаардлага хангахгүй, 2-р тэнхлэгийн тоормос зогсоогүй зогсоолын тоормос зогсоогүй байна....” гэх дүгнэлт /хх-н 60-64/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 07 цаг 25 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн өргөн чөлөө, 7 буудлын замд Ж.У эзэмшлийн “Hyundai” маркийн “Porter” загварын 68-24 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ  бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 3.4 з/ зам дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан 56 настай, эрэгтэй Л.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Г.Мын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Г.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Г.М500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.Мнь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

Хохирогч болон түүний өмгөөлөгч нараас хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох магадлалтай гэх боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтууд, шинжээч эмчийн дүгнэлт болон түүний шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан гаргасан тайлбар зэргээр хохирогчид тухайн үед хүндэвтэр хохирол учирсан нь бүрэн тогтоогдсон байна.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 1.130.842 төгрөгийг, шүүхийн шатанд нэмж 912.977 төгрөгийг буюу шүүгдэгчээс нийт 2.043.819 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчид 2.043.819 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь цалин бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Мт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мнь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Мнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Г.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай  

 

6.Хохирогч нь өөрт учирсан хохирлоо эмчлүүлэхэд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, №.... дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Г.Мт буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР