Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/64

 

  

 

 

 

 

 

 

2023             01            11                                    2023/ШЦТ/64

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Э.Ш нарыг оролцуулан эрүүгийн 2209015911783 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Э.Ш, /регистрийн дугаар .../, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын оператор, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт ....тоотод оршин суух,

урьд нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгүүлэх ялаар шийтгүүлж байсан,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Э.Шнь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол улсын боловсролын их сургуулийн өмнөх гарц дээр “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байхдаа иргэн Г.Г-г мотоциклтэй улаан гэрлээр гэнэт урдуур орж ирлээ гэж маргалдан, зууралдаж байхдаа машинаа хөдөлгөхдөө Г.Ган-Эрдэнийн баруун хөл дээгүүр гарч эрүүл мэндэд нь баруун тавхайн долоовор хурууны улны шивнүүрийн зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Э.Ш-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Г.Г мэдүүлэг, шүүгдэгч Э.Ш-нсэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Шнь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол улсын боловсролын их сургуулийн өмнөх гарц дээр “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байхдаа иргэн Г.Г-гмотоциклтэй улаан гэрлээр гэнэт урдуур орж ирлээ гэж маргалдан, зууралдаж байхдаа машинаа хөдөлгөхдөө Г.Г баруун хөл дээгүүр гарч эрүүл мэндэд нь баруун тавхайн долоовор хурууны улны шивнүүрийн зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Э.Шнь хохирогч Г.Г эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Шнь мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

шүүгдэгч Э.Шмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Гараа тавихгүй болохоор нь би 2, 3 удаа түлхсэн боловч бас тавихгүй байсан. Тэгэхээр нь би адилхан гараа гаргаж тэр залууг зуурч барьж байхдаа машинаа хөдөлгөөд тэндээс явсан...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд учирсан хохирлыг хохирогч Г.Г-тэй уулзаж ярьж тохирч байгаад төлнө...” гэсэн мэдүүлэг /хх-н 90/,

хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр миний бие өөрийн эзэмшлийн “Surron” брэндийн цахилгаан унадаг дугуйтайгаа гадуур явж байсан. Өдөр 13:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар зочид буудлаас Монгол улсын боловсролын их сургууль руу явган хүний гарцаар гарч байсан. Гарцаар яг гарч дуусаж байхад хар өнгөтэй “Т.Приус” маркийн машин тулж ирж зогсоод жолооч нь цонхоо нээгээд үгийн зөрөөгүй над руу хандаж “улаан гэрлээр орчихлоо чи” гээд араас нь янз бүрээр намайг хараагаад байснаа цонхоороо гараа гаргаж намайг заамдаж авсан. Тухайн үед намайг жолооч түлхээд унагаачихлаа гэж бодсон. Нэг мэдэхэд би газар унаад нөгөө жолооч хөдлөөд яваад өгсөн. Энэ үйл явдал хяналтын камерын бичлэгт тодорхой харагдах байхаа. Тэгээд би босож ирээд гайгүй юм байна даа гээд дугуйгаа унаад гэр ойрхон болохоор гэрийн гадаа очоод дугуйгаа бариад шатаар 2 давхар руу гарч байсан чинь гишгэж чадахгүй хөл өвдөж байсан. Тэгээд гутлаа тайлаад хөлөө үзэхэд миний баруун хөл хавдсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдээд, гэмтлийн эмнэлэгт очиж хөлөө үзүүлж, яаралтай зураг авхуулсан...Тухайн үед намайг унаж байхад тэр машин миний хөл дээгүүр гараад явчихсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-н 50, 52/,

Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би найз залуугийн 89-33 УБД улсын дугаартай хар өнгийн “Т.Приус-20” маркийн машинтай Багшийн дээд орчим явж байгаад төв замаар хойшоо баруун эргэтэл явган хүний замаар жижигхэн мотоциклтой хүн гэнэт урдуур гараад ирсэн. Тухайн үед явган хүний гарцны ногоон гэрэл асаагүй байхад гэнэт урдуур ороод ирсэн. Тэгсэн чинь нөгөө мотоциклтой хүн манай найз залуу руу ойртож ирээд нэг юм хашхираад хэлээд л байсан. Машины цонх бага зэрэг онгойсон байсан ба тэр хүн мотоциклын хамгаалалтын касктай байсан болохоор юу яриад байгаа нь надад сонсогдоогүй. Тэгээд тэр хоёр бие биеэ заамдаад муудалцаж байгаад салсан. Тэгээд бид хоёр хөдлөөд явсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 59-60/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Г биед үүссэн баруун тавхайн долоовор хурууны улны шивнүүрийн зөрүүтэй далд хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн буюу цохих, цохигдох, дарагдах хүчний үйлчлэлээр, тээврийн хэрэгслийн дугуйд дайрагдах үед үүсэж болно..." гэсэн мэдүүлэг /хх-н 68/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №8514 тоот актын “…Г.Г биед баруун тавхайн долоовор хурууны улны шивнүүрийн зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байн. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 63-64/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Шнь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол улсын боловсролын их сургуулийн өмнөх гарц дээр “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байхдаа иргэн Г.Г-гмотоциклтэй улаан гэрлээр гэнэт урдуур орж ирлээ гэж маргалдан, зууралдаж байхдаа машинаа хөдөлгөхдөө Г.Ган-Эрдэнийн баруун хөл дээгүүр гарч эрүүл мэндэд нь баруун тавхайн долоовор хурууны улны шивнүүрийн зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Ш-ндээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Харин шүүгдэгч Э.Ш-нтухайд тэрээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх ба уг ялыг эдлээгүй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заажээ.

Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Э.Шинэтулгад Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ш өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг дээрх байдлаар өршөөн хэлтрүүлсэн тул түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэл үүсэхгүй болохыг дурдав.

 

Шүүх шүүгдэгч Э.Ш эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Э.Ш-нхувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд энэ тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Г.Г нь гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Э.Ш Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Э.Ш энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

5.Шүүгдэгч Э.Шнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР