Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0143

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 25 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2021/0143

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд*******ээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: С******* ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Б

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/2385 дугаар Газрын зөрчил арилгах тухай захиргааны акт*******ь илт хууль бус болохыг тогтоох

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, өмгөөлөгч Ч.М, шүүх хуралдааны*******арийн бичгийн дарга Т.Ц******* нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ*******ь:

Нэхэмжлэгч С******* ХХК-иас шүүхэд гаргасан*******эхэмжлэлдээ:

... Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д тухайн хуулиар зохицуулах харилцааг тодорхойлсон. Уг хуулийн зорилтоос үзвэл газрыг иргэн, аж ахуйн*******эгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гээд*******ийтийн эрх зүйн харилцааг зохицуулахаар тусгагдсан. Гэтэл тус захирамжийн хувьд иргэн Б.Бгийн эзэмшлийн газар буюу иргэн хоорондын харилцааг зохицуулсан. Энэ*******ь Нийслэлийн Засаг даргын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар гаргасан захиргааны акт гэж үзэж болно. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т харьяаллыг тодорхойлсон. Өмнө*******ь газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхээр заасан. ХТП барьсан газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний эрх зүйн харилцаа учраас тухайн асуудалтай холбоотой иргэний хэрэг хяналтын шатны шүүхэд хянагдаж байгаа. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д газрыг чөлөөлөх хоёр үндэслэлийг тусгасан. Үүнд: газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол газрыг чөлөөлөхөөр тусгасан. Манай компанийн хувьд тухайн ХТП-ыг 2013 онд барилга барих, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу мөн 2015 онд улсын комисст хүлээлгэж өгсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 091204 хариу хүргүүлэх тухай албан тоот, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02-03/937 дугаар албан тоотуудаар С******* ХХК*******ь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчлийн шинжгүй байна гэсэн албан бичиг байдаг.

Нийслэлийн Засаг дарга 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Бгийн гомдлын бүртгэл, хяналтын картад шийдвэрлэсэн байдалдаа Нийслэлийн Засаг дарга бусдын эзэмшил газарт баригдсан объектыг албадан буулгаж чөлөөлөх*******ь хуульд*******ийцсэн шийдвэр биш юм, шүүхэд ханд гэсэн шийдвэрлэлтийн байдал харагдаж байдаг. Үүнээс үзвэл Нийслэлийн Засаг дарга өөрөө тухайн иргэний эрх зүйн харилцаанд оролцох чиг үүрэггүй гэдгээ мэдэж байсан*******өхцөл байдал байна. Газрыг зөвшөөрөлгүй ашигласан эсэх дээр авч үзвэл анх ХТП барихдаа бид ажлын зураг буюу зураг төслийг эрх бүхий байгууллагуудаар батлуулдаг. Үүнийг 2009 оны Засгийн газрын 204 дүгээр тогтоолын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах гэсэн хэсгээс тодорхой харж болно. Үүн дээр барилга байгууламж барьж байгаа, тухайн зураг төслийг хийж байгаа газар*******ь тухайн байгууламжийн байршлын талаар хэд хэдэн шатны байгууллагуудтай зөвшилцөх шаардлагатай. Үүнийг тодотговол 5.2-т зураг төслийн баримт бичгийн холбогдох хууль тогтоомж, барилгын*******ормативын баримт бичгийг баримтлан газрын байршил, барилга байгууламжийн байршлын талаар*******ийслэлийн болон орон*******утгийн хот төлөвлөлтийн албатай зөвшилцөнө. Ингэхдээ*******ийслэлийн хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу байгаа эсэхэд хяналт тавиад үүний дагуу зураг төслийг батлуулахаар тусгасан. Иймд манай компани*******ь тухайн газрыг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэсэн үндэслэл байхгүй. Нөгөөтээгүүр иргэн хоорондын харилцааг Засаг дарга зохицуулахгүй учраас чиг үүрэгт*******ь үл хамаарах асуудал байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу бодит*******өхцөл байдалд биелүүлэх боломжгүй. Учир*******ь иргэн Б.Б*******ь 2013 оноос 2015 оны хооронд барилга байгууламж баригдах үед тухайн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн санд оруулаагүй байдаг. Үүнээс үүдэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргах үед давхацсан эсэхийг тогтоож байгаагүй. Тийм учраас тухайн захиргааны актыг гаргасан*******өхцөл байдлыг тодруулаагүй байгаа*******ь тухайн цахилгааны эх үүсвэрээс хангагдаж байгаа 32 айлын тог цахилгааны асуудлыг хөндөнө. Ийм учраас тухайн ХТП-г буулгах асуудал*******ь Засаг даргын захирамжаар шууд шийдвэрлэгдэх боломжтой юу гэдэг асуудлыг судлаагүй, шууд чөлөөл гэсэн. Иймд үүнийг бодит*******өхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан бичгээр гаргах тодорхой шаардлагыг хангасан байх ёстой. Эдгээр шаардлага*******ь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан шаардлага болох захиргааны акт гаргах бодит*******өхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, үүнд Газрын тухай хуулийн 35.3 дахь хэсэг буюу газар эзэмшигчийн эрх хэмжээг дурдсан байдаг. Захиргааны акт гаргах бодит*******өхцөл байдлыг тодорхой заагаагүй үйл баримт байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий тус захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай*******эхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7-д заасан шинжийг агуулж байгаа тул илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ захиргааны актын талаар шүүхийн шинжлэн судлах эрх хэмжээнээс хэтэрсэн*******өхцөл байдал үүссэн байна гэж ойлгож байна. Захиргааны шинэ акт гартал энэ актыг түдгэлзүүлэх шаардлагатай байна гэж хараад байна. Шууд акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжгүй байна. Учир*******ь тэнд 32 айл байгаа, мөн ХТП-ыг шууд буулгаж болдог юм уу, Эрчим хүчний холбогдох хууль тогтоомжид*******ийцэж байгаа юм уу гэдэг асуудал байна. 2014 онд ХТП-г анх бариад барилга барих зөвшөөрөл аваад улсын комисст хүлээлгэж өгсөн цаг үед яг Баярмаагийн*******эр дээр кадастр байсан уу, хил хязгаар, зааг*******ь хаана байсан бэ, ямар газрын дугаартай, түүний гэрчилгээн дээр*******эгж талбар байгаа байх, уг*******эгж талбарын дугаар бүхий кадастр байсан эсэх, мэдээллийн санд орсон эсэх талаар хэрэгт байхгүй, тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл яг тэр цаг үед Б.Б гэж хүний хил зааг бүхий хуульд заасан кадастр бүхий газар байсан гэсэн баримт бид*******арт байхгүй байна. Гэтэл Газрын тухай хуульд*******эгж талбарын дугаар бүр гэрчилгээтэй байна гэж заасан. Энэ*******өхцөл байдлыг бид*******ар хувийн хэрэг, материалыг татаад үзлээ, тэр үеийн кадастр гарч ирсэнгүй. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, барилгыг хүлээж авах энэ бүх үйл явц*******ь энэ зургийг төрийн эрх бүхий байгууллага, эрчим хүчний байгууллага, архитектур, түүний албан мэргэжилтэн зэрэг хүмүүс гарын үсэг зураад хүлээж авсан*******өхцөлд бид*******ар үүнийг тухайн үед газрын зөрчилтэй байсан гээд шийдэхэд хүндрэлтэй байдал үүсч байна. Шууд шийдэх боломжгүй байна, Засаг дарга өөрөө тодруулж байж дахиад шинэ акт гаргах шаардлага байж магадгүй. Захиргааны ерөнхий хуульд захиргааны бичгээр гаргасан актад тавигдах шаардлага байдаг. Энэ бол төрийн захиргааны байгууллагаас гарч байгаа эрх зүйн баримт бичиг болон хууль зүйн факт дээр тулгуурласан тухайн мэдэгдлийн ард бүх баримтуудыг хавсаргасан хариуцлагатай ажиллаж, хариуцлагатайгаар хүний эрхэнд халдахыг үрэг болгосон хууль юм. Гэтэл өнөөдөр мэдэгдлийн ард хавсаргасан*******эг ч баримт байхгүй. Ямар хэмжээгээр давхацсан, ХТП-ыг хаана, ямар солбицол дээр байрласан, яагаад энэ мэдэгдлийг хүргүүлэх болсон, үүний үйл баримт, хууль зүйн үндэслэл*******ь юу вэ гэдгийг*******отлох баримт бүрдүүлж байж уг мэдэгдэлдээ хавсаргаж байж мэдэгдэл гаргах ёстой. Гэтэл өнөөдөр уг мэдэгдэл байхгүйгээс эцэст*******ь шүүгч захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх*******өхцөл байдалд хүргэж байна. Шүүгч өөрөө уг мэдэгдлийг*******отлох,*******яцаах ажлыг хийж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар шүүх уг баримтуудыг үзээд, хэрвээ эргэлзээтэй бол өөрөө*******эмэлт*******отлох баримт цуглуулж*******ягталъя гэдэг асуудал байх ёстой. Гэтэл хийсвэр байдлаар*******отлох баримтгүйгээр мэдэгдэл гаргасан. Сонсох ажиллагаа явуулах хуулийн заалттай.

ХТП 2014 онд баригдсан. 2013 онд барилгын ажил явагдаад, 2014 онд улсын комисс хүлээж авсан. Б.Б*******ь 2018 оноос хэрэг, заргыг үүсгэж эхэлсэн, Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналт, Прокурорт хандсан байдаг. Тэгэхээр үүнийг баригдсанаас хойш яагаад чимээгүй явж байгаад 2018 онд энэ асуудлыг тавьсан бэ гэдэг асуудал байна. Яагаад баригдаж байх үед*******ь болиулах тухай юм уу, эсвэл баригдсанаас хойш энэ асуудлыг тавьсангүй вэ. Тэгэхээр хэргийн материалыг аваад үзэхэд 2008 онд энэ хүний*******эр дээр захирамж гарсан юм шиг байна. Гэрчилгээ байж магадгүй. Гэхдээ кадастр байхгүй, мэдээллийн санд оруулаагүй. 2018 онд мэдээллийн санд оруулаад 2018 онд анх мэдээллийн санд оруулсан гэсэн геодезийн бичиг хэрэгт авагдсан. Ингээд мэдээллийн санд оруулмагцаа маргаан үүсгэж эхэлсэн. Тэгэхээр энэ хугацаанд хил зааг, газрын кадастр хаанаа байсан*******ь тодорхойгүй, мэдээллийн санд оруулаагүй байсан. ХТП-ыг барих ажилд гарын үсэг зурсан төрийн байгууллага тухайн үед кадастрын мэдээллийн санд шүүж үзсэн байх, мэдээллийн санд ороогүй байсан учир зөвшөөрсөн байж таараа. Өнөөдөр энэ хэрэг маргаан юунаас болж анх үүссэн бэ гэвэл Б.Б гомдол гаргаад, уг гомдлын дагуу Засаг дарга мэдэгдэл гаргасан учраас өнөөдрийн шүүх хуралдаан болж байна. Тэгэхээр Б.Бгийн эрх, ашиг зөрчигдсөн үү, үгүй юу гэдэг асуудлыг одоо хариулах хэрэгтэй. ХТП баригдах үед Б.Б газрыг кадастр байхгүйгээр эзэмшиж байсан, яг хаагуур эзэмшиж байсан*******ь тодорхойгүй*******өхцөлд тэр хүний эрх, ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй. 2014 онд ХТП-ыг барихад ямар газар эзэмшиж байсан бэ гэдгийг ярих ёстой. Тэгэхээр тэр үед Б.Б хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаагүй учраас хэрэв өнөөдөр хэн*******эгэн хохирсон, эрх ашиг*******ь зөрчигдсөн гэж үзвэл төрийн эрх, ашиг зөрчигдсөн. Төрөөс бусдад эзэмшүүлээгүй газар дээр ХТП барьсан байна гэдэг асуудлыг тавих ёстой. Энэ талбай бол төрийн сул дорой, хоорондын уялдаа холбоогүйн буруу. Төрөөс хэнд ч эзэмшүүлээгүй газар дээр хэн*******эгэн этгээд дур зоргоороо барилга барьсан бол Засаг дарга үүн дээр хяналт тавиад газрыг чөлөөлөх асуудал байж болно. Гэхдээ бусдын эзэмшилд олгогдсон газар дээр өөр хүн юм барьчихлаа гэдэг асуудал гарах юм бол энэ бол иргэний маргаан байж болох талтай. Засаг даргын хувьд газар олгохдоо газрыг давхардуулж олгосон асуудлын хувьд Засаг дарга оролцоно. Одоо байгаа баримтын хүрээнд шууд шийдвэрлэхэд бололцоогүй гэж хараад байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шинж чанар харагдаж байна, мөн захиргааны актыг гаргахдаа хууль зөрчсөн үйлдэл харагдаж байна.” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд С******* ХХК-ийн*******эхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/2385 дугаар “Газрын зөрчил арилгах тухай” албан бичгийг хүчингүй болгох тухай*******эхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах тайлбарыг хүргүүлж байна.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны*******утаг дэвсгэр дэх Рапид харш орон сууцны хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 399 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд хувийн орон сууцны барилга барих зориулалтаар иргэн Б.Бд 700 м.кв талбай бүхий газрыг анх эзэмшүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 180 дугаар захирамжаар иргэн Б.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 жилийн хугацаагаар сунгаж, 2019 оны А/101 дүгээр захирамжаар газрын зориулалтыг “Амины орон сууц, орон сууц, үйлчилгээ, зочид буудал, контор”-ын зориулалттай болгон өөрчилжээ.

Иргэн Б.Бгаас Нийслэлийн Засаг даргад хандан өөрийнх*******ь эзэмшил газар дээр С******* ХХК*******ь зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан тул газраа чөлөөлүүлэх тухай гомдол гаргасан. Гомдлыг судалж үзэхэд С******* ХХК*******ь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчиж иргэн Б.Бгийн газар дээр 6/0.4кВ 2х400кВ чадалтай хаалттай дэд өртөө /ХТП/ барьсан байна.

Уг газрын маргаан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаа, мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01/2385 дугаар албан бичиг*******ь*******эхэмжлэгч С******* ХХК-ийн газар эзэмших эрхтэй хамааралгүй тул*******эхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар дараах 7 иргэний гэр бүлийн хамтын хэрэгцээнд хувийн орон сууцны барилга барих зориулалтаар Хан-Уул дүүргийн хуучнаар 1 дүгээр хороо /одоогийн 15 хороо/ газар эзэмшүүлж, гэрчилгээ олгосон байдаг.

Улмаар 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтээ гаргаж Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг 40 жилийн хугацаатайгаар сунгаж, гэрчилгээ олгосон байдаг.

Гэтэл*******эхэмжлэгч С******* ХХК*******ь 2013 онд газрын хууль ёсны эзэмшигч болох иргэн Б.Бгаас зөвшөөрөл авалгүй дураараа түүний эзэмшил газарт ХТП-г барьсан байдаг. Иймээс өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/2385 дугаар Газрын зөрчил арилгах тухай албан бичгээр С******* ХХК-ийг бусдын эзэмшил газар дээр ХТП барьсан тул газрыг чөлөөлөхийг мэдэгдэл хүргүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын энэхүү албан бичиг*******ь*******эхэмжлэгчийн маргаж байгаачлан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй болно. Иймд*******эхэмжлэлийг бүхэлд*******ь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ*******ь:

            Нэхэмжлэгч С******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/2385 дугаар Газрын зөрчил арилгах тухай захиргааны акт*******ь илт хууль бус болохыг тогтоолгох”*******эхэмжлэлийн шаардлага гаргаж,*******эхэмжлэлийн үндэслэлээ “...маргаан бүхий захиргааны акт*******ь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан” гэж тайлбарласантай холбогдуулан*******эхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/2385 тоот Газрын зөрчил арилгах тухай мэдэгдлээр Нийслэлийн Засаг даргын 2005 оны 399 дүгээр захирамж, 2008 оны 180 дугаар захирамж, 2019 оны А/101 дүгээр захирамжаар Б.Бд эзэмшүүлсэн газар дээр С******* ХХК*******ь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсгийг зөрчиж цахилгааны дэд станц /ХТП/ барьсан тул*******үүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

            Нэхэмжлэгчээс “...төрийн өмчийн газарт аливаа этгээд зохих зөвшөөрөлгүй барилга барьсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргаас чөлөөлөх мэдэгдэл өгөх эрх хэмжээг Газрын тухай хуулиар олгосон болохоос иргэн Б.Бгийн эзэмшлийн газрыг чөлөөлөх иргэний эрх зүйн харилцааг зохицуулах эрх хэмжээ олгогдоогүй.” гэж, хариуцагчаас “... С******* ХХК*******ь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчиж Б.Бгийн газар дээр 6/0.4кВ 2х400кВ чадалтай хаалттай дэд өртөө /ХТП/ барьсан байна. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01/2385 дугаар албан бичиг*******ь*******эхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй хамааралгүй.” гэж тус тус тайлбарлажээ.

            Нийслэлийн Засаг даргын 2005 оны 399 дүгээр захирамжаар Б.Бд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах*******эгж талбарын 176006/0141 дугаар бүхий газар 700 м.кв газар эзэмших эрх олгож, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар захирамжаар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дугаар захирамжаар уг газрын зориулалтыг өөрчлөн эзэмшүүлжээ.

Харин*******ийслэлийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжаар Л.Т*******т Хан-Уул дүүргийн*******утаг дэвсгэрт байрлах*******эгж талбарын 6006/0145 дугаар бүхий 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар захирамжаар уг газрыг С******* ХХК-д орон сууцны зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлж, тус компани уг газартаа 32 айлын орон сууц барьж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2017/156 дугаар актаар ашиглалтад өгсөн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09/1240 дүгээр албан бичиг,  Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13/712 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “С******* ХХК*******ь Газрын тухай хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн байна.

Гэтэл С******* ХХК*******ь*******ийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 700 м.кв газартаа 32 айлын орон сууц болон цахилгааны дэд станц барихаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авсан боловч, зөвхөн 32 айлын орон сууны барилгыг өөрийн эзэмшлийн газарт барьж, цахилгааны дэд станцыг Б.Бгийн эзэмшлийн газарт барьсан болох*******ь хэргийн оролцогчдын тайлбар, Геодези зураг зүйн газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/1805, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/95 дугаар албан бичгийн хавсралт зургуудаар*******отлогддог.

С******* ХХК-д Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 318/2013 дугаар бүхий 2х400кВа 6/0,4 кв-ын цахилгааны  дэд станцын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар С******* ХХК-ийн цахилгааны дэд станцын ажлыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэж, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2015/63 дугаар актаар ашиглалтад авсан.

            Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.2-т “Аймаг,*******ийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь*******ийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “Нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах*******эгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.5-д “Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасантай*******ийцсэн, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг,*******ийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. гэж, 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.1.2-т “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн*******эгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэж заасан.

Нийслэлийн Засаг даргаас дээрх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд С******* ХХК*******ь Б.Бгийн эзэмшил газар дээр зөвшөөрөлгүй цахилгааны дэд станц барьсан асуудлыг шалгаж, газрын зөрчил арилгуулахаар тус компанид өгсөн мэдэгдэл*******ь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “... өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан, 47 дугаар зүйлийн 47.1.5-т “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47 дугаар зүйлийн 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47 дугаар зүйлийн 47.1.7-т “түүнийг бодит*******өхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэж тус тус заасан захиргааны актын илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд  “... ХТП байгууламж*******ь 32 айлыг цахилгаанаар хангаж байгаа бөгөөд үүнийг буулгасан тохиолдолд тэдгээр айлуудын эрх ашгийг хэрхэхийг харгалзан үзээгүй ... тул мэдэгдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлэх боломжтой.” гэж тайлбарласан боловч*******эхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, түүнчлэн илт хууль бус акт*******ь гарсан цагаасаа үйлчлэлгүй байх үр дагавартай болохын хувьд илт хууль бус болохыг тогтоолгох*******эхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх боломжгүй юм.

            Түүнчлэн С******* ХХК-д холбогдуулан Б.Бгаас гаргасан Газар чөлөөлүүлэх*******эхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгааг дурдах*******ь зүйтэй.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр*******эхэмжлэгч С******* ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/2385 дугаар Газрын зөрчил арилгах тухай захиргааны акт*******ь илт хууль бус болохыг тогтоох”*******эхэмжлэлийн шаардлагыг бүхэлд*******ь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ*******ь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/2385 дугаар Газрын зөрчил арилгах тухай захиргааны акт*******ь илт хууль бус болохыг тогтоолгох”*******эхэмжлэлийн шаардлагыг бүхэлд*******ь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар*******эхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу*******эхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН