Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

 

 2023           01            05                                          2023/ШЦТ/61  

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Лд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2238 03682 2054 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.Л нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын *** тоотод “гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар дагавар хүү, 13 нас, 4 сар, 22 хоногтой С.Тийн нүүрэн тус газарт 2 удаа алгадаж, 2 удаа хөлөөрөө өшиглөх байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1456 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.Л.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгийг дүгнэн үзэхэд шүүгдэгч М.Л нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын **** тоотод “гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар дагавар хүү, 13 нас, 4 сар, 22 хоногтой С.Тийн нүүрэн тус газарт 2 удаа алгадаж, 2 удаа хөлөөрөө өшиглөх байдлаар эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зүүн хөмсөг, хацар, цээж шилбэнд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь насанд хүрээгүй хохирогч С.Тийн “...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын **** тоот гэртээ ээж, дүүгийнхээ хамтаар байж байтал хойд аав М.Л 23 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ ирсэн. Ээж маань хойд аав М.Лд хандаж чи архи уучхаад гэртээ яах гэж ирсэн юм, архи уусан бол гэртээ битгий ирээд бай, чи манай гэрээс яв гэж хэлсэн чинь өөдөөс нь юм дуугарахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би ээжийн үгийг тоохгүй болохоор нь хойд аав М.Лд хандаж, та манай гэрээс яв, манайх архи уудаг газар биш гэж хэлсэн чинь хойд аав М.Л уурлаад над руу дайраад 2 удаа алгадаж, нүүр лүү 1 удаа цохиод, цохиход нь хойшоо суучихсан чинь нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Тэгсэн ээж маань татаж чангаагаад гэрээс гаргасан. ..Намайг гэрээсээ хөөлөө гэж зодож цохисон. Зүүн хацар хавдаад зүүн хөмсөгний дээд талд хавдсан байсан. Мөн хөл рүү өшиглөсөн... хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх62/,

            - гэрч Н.Оы “...М.Л миний хамтран амьдрагч байсан юм. Хамт амьдраад 2 жил гаруй болж байна. Дундаасаа хүүхэдгүй, албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. ..2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо *** тоот гэртээ байж байтал хамтран амьдрагч М.Л 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ ирсэн. Тэгээд хамтран амьдрагч М.Лд хандаж чи архи уучхаад гэртээ яах гэж ирсэн юм, манайд битгий ирээд бай, чи манай гэрээс яв гэж хэлсэн чинь өөдөөс юм дугарахгүй байсан. Тэгээд байж байтал манай хүү Т та манай гэрээс яв, манайх архи уудаг газар биш гэж хэлсэн чинь М.Л уурлангуутаа хүү Т лүү маань дайраад 2 удаа алгадаж аваад нүүр лүү нь 1 удаа цохиод, цохиход нь хойшоо суучихсан чинь нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Би Лтэй Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын ***тоотод нэг жилийн өмнөөс хамт амьдарч байгаа. Одоо хамт амьдрахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх65-66/, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/, шүүгдэгч М.Лгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...эхнэр маань намайг архи уулаа гэж загнасан, тэгээд намайг гэрээсээ хөөгөөд байсан. Би өөдөөс нь хэрүүл маргаан болоод байж байтал хүү Т маань намайг архичин минь яв гэхээр нь уур хүрээд хүү Тийг нүүрэн тус газар нь хоёр удаа алгадсан. Мөн дахин нэг алгадаад хөлөөрөө хоёр удаа хөл рүү нь өшиглөсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх93/ зэргээр нотлогдож байна.   

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 15624 дугаар шинжилгээний дүгнэлтэд “С.Тийн биед тархи доргилт, дух, зүүн хөмсөг, хацар, цээж шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх29/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг нүүрэн тус газарт гараараа цохисон, хөлөөрөө өшиглөсөн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...асрамж, хамгаалалтад байгаа этгээд...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.

Хэрэг гарах үед насанд хүрээгүй хохирогч С.Т нь 13 нас 4 сар 23 хоногтой байсан /хх15/ ба түүнийг бага насны хүүхэд болохыг шүүгдэгч мэдсээр байж биед нь хүч хэрэглэн халдсан байна.

6. Шүүгдэгчийн үйлдлийг хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.

10. Шүүгдэгч М.Лгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ бага насны хохирогчийн биед халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг нь харгалзан үзлээ.

12. Шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлдэг болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор /хх83/ тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж, нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч М.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.  

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лг 800 нэгж буюу 800.000 /найман зуу/ мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР