Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

2023           01           23                                   2023/ШЦТ/119

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Г.Мөнхтүвшин,

            шүүгдэгч  *****************, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************** овогт **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001907 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********** оны ******* дугаар сарын ***********-ны өдөр ********** аймгийн***************суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, **********ресторанд тогооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *************дүүргийн ************дугаар хороо, *дугаар гудамж*************, *** тоотод оршин суух хаягтай, урьд нь

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан, *********** овогт ***************** (РД:***************),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн орчимд ************ дүүргийн *********** дугаар хороо, **************дугаар гудамжны **********тоотод өөрийн хамтран амьдрагчийн найз болох ************* “чи ирэхээрээ байнга асуудал үүсгэдэг” гэж уурлан түүнийг гэрээсээ татаж гаргаж нүүрэн тус газар дэвсэж эрүүл мэндэд “..баруун нүдний доод зовхи, хамар, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал..” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            1.Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022.10.9-ний өдөр ажлаасаа тараад гэртээ ирэхэд **********манайд ирсэн, манай эхнэртэй  2 пиво уугаад дуссан байсан, тэгээд *********** дэлгүүр ороод зээл аваад өгөөч, цалин буухаар өнө гэж хэлсэн байсан, тэгээд ************манай эхнэр хоёр пиво авч ирээд уугаад удалгүй*********** явлаа гээд гараад явсан, жаахан байж байгаад эргэж орж ирээд би явахаа болилоо, танайд хонолоо гэсэн, тэгснээ гэнэт явлаа гэсэн.************ их согтсон хөл дээрээ ч тогтох чадваргүй байсан. Тэгж байгаад ***********манай хүүхэд дээр дарж унах шахсан, би **************хүүхэд дээр дарлаа гэхэд юун сүртэй юм гэсэн, тэгэхээр нь би ************** чи яваач гээд гэрээс гаргасан чинь уурлаад намайг маажсан, тухайн үед баримтжуулж чадаагүй, удалгүй ********** ээж, аав, дүү нартайгаа манай гэрт ирээд намайг цохиж, зодсон гэх мэтээр хэлж, над руу шууд дайрсан. ************* гэрээс гарах үед би гэрээс гараагүй, би ************** биед хохирол учруулаагүй, Батцэцэгт би гар хүрээгүй, ************** намайг гүтгэсэн гэв. ” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

            2. Хохирогч ************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022.10.9-ний өдөр үдээс хойш би аавындаа очиж байж байгаад багын найз  ************ утсаар ярьсан, *********** намайг манайд хүрээд ирээч, пиво ууя гэсэн. Тэгэхээр нь би цалин буугаагүй байна, очих боломжгүй байна гэж хэлэхэд намайг хүрээд ир, ярьж сууя, би ************маргалдаад, хадам ээжтэй таарахгүй, хэцүү байна гэсэн. Тэгээд намайг очиход ********** 4 хүүхэдтэйгээ гэртээ байсан, ********** дэлгүүрээс хоолны материал аваад 2,5 литрийн пиво аваад бид хоёр гэрт нь уугаад дуусгаад сууж байтал Мөнхтулга гэртээ ирсэн, ***********тухайн үед ************* хэлээд энэ хоёр дэлгүүрээс пиво авч ирсэн, сүүлд авсан пивоноос ***********усан ********** бид хоёр тодорхой хэмжээнд эрүүл байсан, гэтэл *********** ************* хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн, би найзыгаа өмөөрөөд ************ хэдэн үг хэлсэн чинь *************намайг хэвтээгээр маань гэрээс чирч гаргаад зүй бус үгээр хэлж хараасан, тэгээд миний нүүрэн дээр дэвссэн. Тэр үед *********** гэртээ хүүхдээ тэврээд үлдсэн, *********** эх нь тухайн үед тэнд байгаагүй, ************, ********* нар энд юу гэрчлэх гэж ирснийг би гайхаж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

            3.Гэрч *************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр өдөр 21 цагийн үед хүүгийндээ орж ач хүүгээ үнсчхээд буцаад гарсан, ба тэр үед **********ирсэн байсан, тэд нарыг юм ууж байхыг хараагүй гэхдээ үнэртэй байсан. Тэгээд гэртээ байж байтал хүү ********** гэртээ ирэх шиг болсон. Тэгж байтал  ********* нь ************ манай гэрээс гар гээд гаргаад хаалгаа хаасан, удалгүй 5 орчим минутын дараа түлээ дээрх  панер  дугарсан. Тэгээд гараад харахад **********гадаа байсан ба би явах болоогүй юу гэхэд  явлаа л гэсэн. Тэгтэл удалгүй  *********** дүү ***********,  аав, ээж нь  гээд хүмүүс ирж дүү ************ нь бэр ************* үснээс үсэдсэн. Манай гэр, хүүгийн гэр 2 хоорондоо 2м-н зайтай. Манай хүү ************цохиогүй, цохиж байхыг би хараагүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

            4. Гэрч********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022.10.9-ний өдөр 13 цаг өнгөрөөгөөд ********** над руу утсаар олон дахин залгаад байсан тул бид хоёр утсаар ойр зуурын сонин сайхан ярилцсан. ******* надад хэлэхдээ нөхөр нь архи уугаад явчихсан, танайд очъё гэсэн. Тэгээд ********** манайд гэрт ирээд бид хоёр дэлгүүр орж 2 том пиво авч уусан. Тэгсэн манай хадам эх **********манай гэрт орж ирээд ач хүүгээ үнсчхээд гарсан, орой 22 цаг өнгөрөөд манай нөхөр гэртээ ирсэн, гэтэл ********** дэлгүүрээс нэг пиво зээлээд өгчих, найз нь цалин буухаар өгье гэсэн, манай нөхөр бид хоёр дэлгүүр явж нэг пиво авч ирээд 3 аяганд пивыг хувааж хийсэн. ********тухайн пивыг ууж байхдаа уйлаад агсам тавьсан, би *********** манайд унт, ор засаад өгье гэхэд унтахгүй, явна гээд гэрээс гараад явсан, тэгээд буцаж манай гэрт орж ирсэн, нэлээн согтолтын байдалтай байсан,  орж ирээд ***********аяганд байсан пивыг уугаад, миний аяганд байсан пивыг мөн уусан.Тэгээд ********* манай нөхөр ***********агсам тавиад байхаар нь манай нөхөр яв гээд гэрээс гаргасан. Гэтэл ********* гэрийн хаалга гаднаас нь балбаж цохиж байгаад дахиж гэрт орж ирсэн, гэрт орж ирээд манай хүүхэд дээр дарах гэж байхад ******** татсан, тэгээд 3 ширхэг тамхи өгчих гэхээр нь өгсөн, гэтэл *************над дээр унасан.*********** *************яв гээд гэрээс гаргаад гэрийн хаалгыг түгжсэн, би нөхөр *********** хандаж наадах чинь уначихсан юм биш биз дээ гэхэд ***********надад ямар нэгэн зүйл хэлээгүй, гэтэл хэсэг хугацааны дараа ***********, ээж, аав, дүү нартайгаа манай гэрт орж ирсэн. *********** дүү нь эхлээд намайг үсэдсэн, дараа нь ээж нь намайг үсэдсэн, энэ хоёр намайг хүүхдээ хөхүүлээд сууж байхад хоёулаа үснээс зулгаасан, манай нөхөр ********* болон түүний эх рүү ус цацаж салгасан. Хадам ээж ************ болон түүний ээжийг надаас салгах гээд дийлэхгүй байсан, ***********аав энэ асуудалд оролцоогүй, манай нөхөр ***********бид нарыг салгаад гараад явсан, гэтэл************ дахиж манай гэрт орж ирээд миний утас хаана байгаа юм гэхээр нь би мэдэхгүй, чи утсаа аваад явсан гэж хэлсэн, тэгээд намайг хамт гаръя, та хоёр яах гэж ингэж амьдардаг юм, салаач гээд байсан, би уур хүрээд ************ “чи ямар ядаргаатай юм” гэж хэлсэн чинь ************* намайг “хоёулаа гарч зодолдъё, манай гэрийнхэнтэй зодолдъё” гээд байсан гэв...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

            5.Шинжээч ************* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...********* биед учирсан гэмтэл биеийнхээ нэг газар л үүссэн гэмтэл байсан учир нийтэд нь гэмтлийн зэрэг тогтоосон, *********** биед учирсан гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан.  Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй зүйлээс бусад зүйл орно. Хүн унах үед нүүрний төвгөр хэсгүүд эхэлж гэмтдэг, гэтэл ************хувьд хонхор газарт гэмтлүүд учирсан байсан ба түүний зовхи, хамрын баруун хажуу талын гэмтлүүд нь унах гэхээс илүү цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтлүүд гэж үзэж байгаа. Дэвсэх үед толгой нь ар гадаргуутай шүргэлцсэн байх албагүй, толгой нь хөндий байсан байж болно, хохирогчид тархи доргилт байгаагүй, тархи доргилт байсан бол дүгнэлт дээр би бичих байсан.  Нүүрэн дээр дэвсэх үед буюу цохигдох үед үүсэх боломжтой. Унах үед  хүний биед зулгаралт үүсэх гэж асуусан, энэ асуудлын тухайд орчин хамгийн чухал, ямар гадаргуу дээр унаснаас шалтгаалан зулгаралт үүсэх үү, цус хуралт үүсэх үү гэдгийг тодорхойлогдоно. Өмгөөлөгчийн хэлээд буй байшингийн хундаам нь хатуу биет учир түүн дээр унах үед хүний нүүрэнд зулгаралт шарх үүснэ.  Хатуу биет учир зулгаралт заавал үүснэ. *************биед учирсан гэмтлийн байрлалаас харахад цохигдох, дэвсэгдэх үед үүсэх боломжтой, унах үед үүсэх боломжгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч ************ “...ямар нэгэн санал хүсэлтгүй” гэсэн саналыг,

Шүүгдэгч ************ өмгөөлөгч Б.Шихихутаг: “...**********нь анхнаасаа энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдэг, түүний мэдүүлэг нь гэрч *************,************нарын мэдүүлгээр давхар нотлогддог бөгөөд улсын яллагч энэ хэргийг эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй. Хохирогч нь бүдэрч унасан эсхүл  өөр байдлаар гэмтсэн байхыг үгүйсгэхгүй. Гэрч ************ мөрдөн байцаалтад мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй, мэдүүлгийг нь уншиж танилцуулалгүйгээр гарын үсэг зуруулсан гэж байгаа тул гэрч ************, ************** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг нь эргэлзээтэй юм. Харин эдгээр гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч ************* нь гэмт хэрэг үйлдсэн нотлогдохгүй байна гэж үзэж байна. Иймээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *************: “...Би ************** гэмтэл учруулаагүй, гүтгэж байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн орчимд ************** дүүргийн *** дугаар хороо, **************** тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч ************ багын найз болох *************“чи ирэхээрээ байнга асуудал үүсгэдэг” гэж уурлан түүнийг гэрээсээ татаж гаргаж нүүрэн тус газар дэвсэж эрүүл мэндэд “..баруун нүдний доод зовхи, хамар, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал..” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Хохирогч ***********“2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний бие найз ****************уулзахаар 21 цагийн үед********** дүүргийн 30 дугаар хороо, ************* тоот гэрт нь очсон юм. Найз **********гэрт 4 хүүхэд нь байсан ба *********** бид юм ярьж пиво ууж байхад *********** нөхөр ************гэх эрэгтэй ************байнга Videocall хийгээд байсан, их хартай гэж байсан. Тухайн өдрийн 22 цагийн үед ***********ын нөхөр болох***********нь гэртээ ирсэн бөгөөд тухайн үед ч ************* бид хоёр пиво ууж байсан. ************нь **********тай хамт дэлгүүр гарч, би хүүхдийг нь харж үлдсэн. Тэр хоёр буцаж орж ирээд пиво ууж байтал ************ болон ********** нь жаахан үл ойлголцол үүсэх шиг болсон, тэгэхээр нь би найзыгаа өмөөртөл ************нь надад хандаж "Чи ирэхээрээ байнга асуудал үүсгэдэг" гээд надтай маргалдаж эхэлсэн, тэгээд намайг хэвтээгээр минь чирч гаргаад гадаа миний баруун шанаа дээр дэвссэн. Тухайн үед би ***********тай маргалдаж түлхсэн "яагаад намайг ингэж байгаа юм бэ" гэж ************аас асуухад “манайд ахиж битгий ирээрэй” гэсэн. Тэгээд ************* нь гэртээ ороод гэрийнхээ хаалгыг түгжсэн. Тухайн үед миний бие шууд аав, ээж рүү залгаад “************ нөхөр зодчихлоо” гэдгийг хэлээд дуудсан. Манай аав, ээж, дүү ***********ын хамт ************ын гэрт орж ирээд намайг зодсон гээд *************тай маргалдсан бөгөөд тэр дундаас ************ нь нөхрийгөө өмөөрөөд **************ын цээж рүү түлхээд үснээс нь зулгаасан, тухайн манай дүү цагдаа дуудсан.**************аас нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13961 дугаартай дүгнэлт: “хэсэг газрын үзлэгт “... баруун нүдний  доод зовхины  дотор буланд 2х1см,  баруун хацар,  хамрын  хажуу хэсэгт 5х1 см хэмжээтэй хөх ягаан өнгийн цус  хуралтуудтай. Баруун нүдний доод зовхи болон  баруун хацар, хамрын  баруун хажуу  хэсгийг хамарсан 4.6 см талбайд  хавдаж овойсон,  тэмтрэхэд  хатуу,  өвчин эмзэглэл ихтэй байв” гэж,

 Дүгнэлт хэсэгт “..************* биед баруун нүдний доод зовхи, хамар, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

3. Шинжээч Б.Баяртогтох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*********** биед учирсан гэмтэл биеийнхээ нэг газар л үүссэн гэмтэл байсан учир нийтэд нь гэмтлийн зэрэг тогтоосон, ************** биед учирсан гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан.  Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй зүйлээс бусад зүйл орно. Хүн унах үед нүүрний төвгөр хэсгүүд эхэлж гэмтдэг, гэтэл **************хувьд хонхор газарт гэмтлүүд учирсан байсан ба түүний зовхи, хамрын баруун хажуу талын гэмтлүүд нь унах гэхээс илүү цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтлүүд гэж үзэж байгаа. Дэвсэх үед толгой нь ар гадаргуутай шүргэлцсэн байх албагүй, толгой нь хөндий байсан байж болно, хохирогчид тархи доргилт байгаагүй, тархи доргилт байсан бол дүгнэлт дээр би бичих байсан.  Нүүрэн дээр дэвсэх үед буюу цохигдох үед үүсэх боломжтой. Унах үед  хүний биед зулгаралт үүсэх гэж асуусан, энэ асуудлын тухайд орчин хамгийн чухал, ямар гадаргуу дээр унаснаас шалтгаалан зулгаралт үүсэх үү, цус хуралт үүсэх үү гэдгийг тодорхойлогдоно. Өмгөөлөгчийн хэлээд буй байшингийн хундаам нь хатуу биет учир түүн дээр унах үед хүний нүүрэнд зулгаралт шарх үүснэ.  Хатуу биет учир зулгаралт заавал үүснэ. ************** биед учирсан гэмтлийн байрлалаас харахад цохигдох, дэвсэгдэх үед үүсэх боломжтой, унах үед үүсэх боломжгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

4. Гэрч ************: “2022 оны 10 дугаар сарын 09-ний орой 10-руу шилжих үеийн 00 цагийн үед миний бие ажлаа тараад гэр рүүгээ явж байтал манай эгч ********* над руу залгаж “**********ын нөхөр намайг гэрээсээ чирч гаргаад нүүр дээр дэвчихлээ, гэрээсээ хөөгөөд гаргасан, намайг ирээд авчих” гэж надтай ярихаар нь би гэрээр дайрч аав, ээж дүү гурвыг аваад **********ын гэр рүү явсан. Тэгээд **********ын гэрт очтол *********** эгч хашааныхан гадна талд зогсож байсан, нүүр нь хавдаж хөхөрсөн байсан.Тэгээд хашааныхан том хаалгыг онгойлгоод гэр рүү очсон. Тухайн үед **************ын гэрийнхэн унтсан байсан тул гэрийнхэн хаалгыг удаан тогшсон. Тэгтэл *********** эгч өөрөө гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн бөгөөд гэр рүү миний бие түрүүлж ороод *********ын нөхрөөс юу болсон талаар асуутал **********ын нөхөр нь “шөнө орой хүүхэдтэй айлд дайрч орж ирлээ” гэж уурлаад босож ирээд над руу сандал авч далайгаад сандлаа буулгасан. Тухайн үед ********** эгчид “найзыгаа нөхөрт чинь зодуулж байхад дундуур нь орж салгасангүй” гэж хэлтэл манай нөхөр **********ийг зодоогүй гээд хэрэлдээд байсан. Тэгээд бид хэдийг ************ын гэрээс гарахын өмнө ***********эгчийн нөхөр шанагтай усаа над руу цацсан. Тэгээд ***********ын гэрээс гараад миний бие өөрийн 91271039 дугаараар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогч *********** нь багын найз *********** гэрт очиж, улмаар хамтдаа нийлж 2.5 литрийн савтай пиво ууцгаасан байх ба 21 цагийн орчимд **************ын нөхөр ************ыг ирснээс хойш дахин дэлгүүр орж нэмж пиво авч ууцгаасан байна.

ЦЕГ-ийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудаст бусдад зодуулсан талаарх дуудлагыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны 01:56:03 секундэд өгсөн нь тэмдэглэгдсэн, энэ цаг хугацаа нь шөнийн цаг байх ба шүүгдэгч *************, ********** нар нь бага насны 4 хүүхдүүдтэй, тэдгээр хүмүүс нь өөрсдөө болон хүүхдүүдээ унтуулж амраах, гаднын зочны явуулах эсэх асуудлаас үүдэлтэйгээр өөр хоорондоо болон зочин *************тэй маргалдаж муудалцсан байхыг үгүйсгэхгүй, энэ байдал нь тэдгээрийн мэдүүлгийн агуулгаас  харагдах ажээ.

            Хохирогч ***********нь бага насны хүүхдүүдтэй айлд очиж хүүхдийн хажууд эхийнх нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шөнө оройн цагаар үргэлжлүүлэн ууцгаасан байдлыг зөвтгөх үндэслэлгүй юм.

            Гэхдээ шүүгдэгч *********** нь  өөрийн эхнэр болон түүний найзын энэ асуудлыг ухаалгаар зохицуулж шийдвэрлэхийн оронд ************  биемахбодид халдаж гэмтэл учруулсан шинжтэй байна. Учир нь,

Хохирогч ********** нь  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “************ нь  намайг  чирч гаргаад баруун шанаа тус газар дэвссэн” гэх асуудлыг тогтвортой мэдүүлсээр ирсэн бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч ************ын өгсөн *************ын гэрийн гадаа намайг очиход эгч *********ийн нүүр нь хавдаж хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг, 13961 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч ************ийн дэвсүүлсэн гэх газарт гэмтэл учирсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч нь “************т учирсан гэмтэл нь цохих, цохигдох, дэвсэх үед үүснэ, харин унах үед /байшингийн суурь болох хундаамаас унах, түлээний модонд тээглэж унах г.м/ үүсэх боломжгүй, ингэж унах үед нүүрний төвгөр хэсгүүд эхэлж гэмтдэг, гэтэл ***********ийн хувьд хонхор газарт гэмтлүүд учирсан байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон байна.  

Иймд шүүгдэгч ************ын мэдүүлээд буй “ ************нь унасан эсхүл өөр байдлаар гэмтэл авсан байх,  би гар хүрээгүй, намайг гүтгэж байна” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдсэн гэж үзнэ.

 

Гэм буруу гэдэг нь гэмт этгээд өөрийн хийж буй нийгэмд аюултай үйлдэл  түүнээс үүсэх хор уршигт санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр хандаж буй сэтгэхүйн харьцаа байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж  түүнийг  хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт  зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” хуульчилжээ.

Шүүгдэгч *********** нь хохирогчийн эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, уг үйлдэл хийж буйгаа ухамсарлаж ойлгосон ч өөрийн хүсэл зоригийн дагуу гүйцэтгэсэн, тус үйлдлийн үр дагаварт нь хохирогчид хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан байх тул түүний үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

      Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан “ ...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах” тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

     Харин гэм буруугийн талаар улсын яллагчаас “ шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч  шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Харин гэрч ************ *************нарын мөрдөн байцаалтад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь,

Гэрч **********нь мөрдөн байцаалтад: “...22 цагийн үед ***********ын гэрээс  ************** “манай гэрээс одоо яв”  гэсэн утгатай  орилохоор нь  гэр дотроос сонсож байгаад гараад хартал ************ гэрийн гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би ************ийг одоо гэртээ харь гэж хэлээд гэртээ орсон. Тэгсэн үүдэнд унах чимээ сонсогдохоор нь гараад харах гэтэл өөдөс ************ манай гэрийн хаалгыг онгойлгосон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал) гэж мэдүүлж байсан бол шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэгж байтал хүү ********** нь *********ийг манай гэрээс гар гээд гаргаад хаалгаа хаасан, удалгүй 5 орчим минутын дараа түлээ дээрх  панер  дугарсан. Тэгээд гараад харахад **************гадаа байсан ба би явах болоогүй юу гэхэд  явлаа л гэсэн” гэж  мэдүүлсэн. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Харин гэрч************* нь “...Тэгээд *************нь пиво ууж байхдаа манай нөхрийг “хамт гарья, хамт тамхилъя” энэ тэр гээд өдөөд байхаар нь уур хүрээд ************* яв гээд гаргасан, тэгсэн танайд би яагаад байж болдоггүй юм гээд буцаж орж ирэхээр нь манай нөхөр ************* буцаж гаргаад гадаа түс тас гээд л чимээ сонсогдсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал) өгч байсан бол шүүхийн хэлэлцүүлэгт “...нөхөр *********************яв гээд гэрээс гаргаад гэрийн хаалгыг түгжсэн, би нөхөр ******** хандаж наадах чинь уначихсан юм биш биз дээ гэхэд ************** надад ямар нэгэн зүйл хэлээгүй. ...********** намайг “хоёулаа гарч зодолдъё, манай гэрийнхэнтэй зодолдъё” гээд байсан. Манай нөхөр ерөөсөө гэрээс гараагүй..” гэж мэдүүлсэн болно. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Дээрх гэрч нарын өмнө нь өгсөн мэдүүлгийг сүүлд өгсөн мэдүүлэгтэй нь, мөн гэрч нарын мэдүүлгийг өөр хооронд нь харьцуулан үзэхэд: гэрч **********, *********** нарын сүүлд өгсөн мэдүүлэг нь өмнө өгсөн мэдүүлгээс агуулгын хувьд зөрүүтэйгээс гадна өөр хоорондоо зөрүүтэй байх тул эдгээр гэрч нарын мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Тухайлбал,

 гэрч ********* нь  мөрдөн байцаалтад “************ нь **********ийг яв гэж хэлж байгааг гэр дотроосоо сонссон гэж мэдүүлж байсан бол шүүхийн хэлэлцүүлэгт ************* нь *************йг манай гэрээс гар гээд гаргаад хаалгаа хаасан буюу харсан мэтээр мэдүүлсэн, түүнчлэн ************ийг өөрийнх нь гэрийн үүдэнд унаж сонсогдсон гэж эсхүл түлээ дээрх панер дугарсан гэж өөр өөрөөр мэдүүлсэн.. Харин гэрч ********** нь “*************нь ************ийг гаргаад гадаа түс тас гээд л чимээ сонсогдсон” гэж эсхүл “************ нь *************йг яв гээд гэрээс гаргаад гэрийн хаалгыг түгжсэн, манай нөхөр ерөөсөө гэрээс гараагүй” гэсэн байдлаар мэдүүлэг өгснөөс гадна эдгээр гэрч нар нь хохирогчийг унасан гэх газраа өөр өөр байдлаар тодорхойлж мэдүүлцгээсэн байна.

            Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ************ нь мөрдөн байцаалтад надаас гэрчээр мэдүүлэг авахдаа эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, мэдүүлгийг танилцуулаагүй гэж мэдүүлсэн байх боловч мөрдөгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх,  үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх”... эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг ************болон *************аас 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлэг авахдаа тайлбарлан өгч, тэдгээр нь мэдүүлэгтэйгээ танилцаж гарын үсэг зурцгаасан байна. Иймээс мөрдөгч нь эдгээр нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Хохирол төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас хохирогч ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлэхээс татгалзсан байна. Иймээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогч *************нь “...хэлэх зүйл байхгүй” гэсэн санал,

Шүүгдэгч **********ын өмгөөлөгч: “...тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдаг. Мөн шүүгдэгч *********** нь бага насны 4 хүүхэдтэй, эхнэр нь хүүхдүүдээ хардаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өрхийн орлогыг ************ нь бүрдүүлдэг тул энэхүү байдлыг харгалзан торгох ялыг хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ************** нь “...надад ямар нэгэн хэлэх зүйл байхгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Иймээс шүүгдэгч *************рүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн  зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгчийн хувийн байдал /Мераж ресторанд тогооч ажилтай, орлоготойг илтгэх баримтууд авагдсан, мөн бага насны 4 хүүхэдтэй, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй/-ыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлого болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Мөнхтулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** 600 (зургаан зуу) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ