Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар   2023/ШЦТ/30

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, хохирогч Л.************, шүүгдэгч Б.************, нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************ овогт ************ын ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001198 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг ************ суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ************ ХХК-д цахилгаан халаалтын системын угсралтын туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт ************ дүүрэг 19 дүгээр хороо, ************ 58 дугаар байр 87 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд: ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  дууссан 2019 оны 8 дугаар арын 09-ний өдрийн 19/307 дугаартай тогтоолоор ялыг бүрэн биелүүлсэнд тооцсон, бие эрүүл, ухаан бүрэн, ************ овогт ************ын ************ /РД:************/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.************ нь 2022 оны 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************ караокед “найз чинь манай найзыг оролдсон байна”  гэх шалтгаанаар маргалдан Л.************гийн нүүрэн тус газар 3-4 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамар хацрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Хохирогч Л.************: “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Мал эмнэлгийн сургуулийн ой болоод ангийнхантайгаа караокед орсон. Манай Цоожоо гэх найз эмэгтэй хүн оролдсон эсэхийг би мэдэхгүй, надтай дотно найз биш. Би ариун цэврийн өрөө орох гээд ганцаараа гарч ирсэн. Тэгтэл тэр эд нартай маргалдаад байсан. Би эд нараас уучлал гуйгаад найзыгаа аваад оръё гэсэн чинь манай найз энэ хэдтэй хэрүүл хийгээд яваагүй. Би авч орох гээд дийлээгүй коридорт зогсож байхад манай найзууд гарч ирээд маргалдсан. Би аль болох зодоон хийлгэхгүй гээд салгаад аваад явсан. Манай найзууд согтсон байсан. Би ангийн дарга нь учир тэд нарыг хариуцаад явж байсан. Тэгээд гарах гэтэл эд нар танай найз чинь манай найзыг оролдсон байна. Камерын бичлэг үзье гэсэн. Камерын бичлэг үзэж байхад ямар ч хүн оролдсон зүйл болоогүй, бичлэгээ үзэж дуусаагүй байхад эд нарын дуу өндөрсөөд бид нартай хэрэлдсэн. Манай нэг найзыг түлхэж унагаасан. Би найзыгаа татаж босгох гээд ухасхийхэд намайг цохисон. Би тухайн үед их уугаагүй байсан ч гэсэн жаахан манарсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэв.

 

          Шүүгдэгч Б.************: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Л.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өнөөдөр мал эмнэлгийн сургуулийн 80 жилийн ой болоод Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Атар Өргөөгийн замын эсрэг талын караокед их сургуулийн ангийн хамт олны хамт орсон. Тус караокены нэрийг мэдэхгүй байна, 12-улаа орж нэг шилэн Эдэн архи, пиво зэрэг авсан байсан. Өрөөнөөс гараад ирэхэд найз Чойжав таван залуу тойроод зогссон байсан бөгөөд маргалдаж байсан. Юу гэж маргалдаж байсныг мэдэхгүй байна. Нөгөө залуу үзэх үү гэж байсан. Би найзыгаа салгаад авч явах гэтэл нэг нь намайг мангасдаж, нэг нь толгойны хажуу хэсэг рүү нэг цохисон бөгөөд найзыгаа аваад буцаад өрөө рүү орсон. Буцаад 2 минутын дараа гараад ирэхэд нөгөө залуус үүдэнд байсан. Ингээд учир явдлыг тайлбарлаад нөгөө залуу танай найз чинь хамт яваа эмэгтэйг оролдсон гэж хэлсэн. Ингээд хамт камер шүүхээр караокены арын камер шүүж байхад нөгөө залуус өдөж хоргоож гарч үзье гэж хэлж байсан. Гэтэл нүдний шилтэй том биеэрхүү залуу миний нүүр хэсэг рүү гэнэт л хэд хэдэн удаа цохиод авсан бөгөөд би манараад хамраас цус гараад нэг мэдэхэд салсан байсан. Миний зүүн талын нүдний доор язарч цус гарсан. Мөн хамар хавдаж мурийсан. Нүд хавдсан байсан тулц цагдаад дуудлага өгсөн. Би бол нэг ч гар хүрээгүй бөгөөд манайхнаас хэн ч тэд нартай зодолдоогүй. Намайг цохихыг Сүхээ, Чойжоо, Нараа нар харсан. Бусад нь өрөөнд байсан. Нөгөө залуус дөрвөөс тавуулаа лав байсан. Нөгөө залуу 25 орчим насны залуу байсан. Миний биед гэмтэл учруулсан залуу бол нүдний шилтэй, нөгөө хэдээсээ том биетэй байсан. Тус залууг цагдаа нар эрүүлжүүлэхэд хийсэн байгаа.” /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би аавынхаа элэгний донор болох чадвартайгаа мэдээд баярлаад ахынхаа ажиллуулдаг ************ караокенд найзуудтайгаа уулзаад юм ярьж ууж суусан. Тэгээд байж байсан чинь манай Тулга гээд найз манай эмэгтэй найз Отгоог  хүн оролдоод байна гэж хэлэхээр нь гараад би оролдоод байгаа хүнтэй нь уулзаад та яахаараа донтой юм шиг ийм жоохон охин оролддог юм гэсэн чинь тэр хүн яваад найзуудыгаа дуудаад цуг ирцгээсэн. Найзууд нь хэл амаар доромжлоод дайрах гээд байхаар нь би болиулаад бид нар бүгдээрээ камерын бичлэг харж тэр хүнийг Отгоог оролдсоныг харсан боловч тэд нартай үргэлжлүүлээд зодолдъё, давраад байгаарай гэх зэрэг юм ярьсан. Тэгээд манай Сайханаа гээд найз та нар эмэгтэй хүнийг оролдоод байхад нь яагаад ингээд байгаа юм гэсэн чинь нэг костьюм пиджактай хүн шууд дайрах гэхээр нь би багалзуурыг нь шахаад болиулах гэхэд үргэлжлүүлээд зүтгэхээр нь нүүр рүү нь 3 удаа баруун зүүн гараараа цохисон юм. Тухайн хүн буруу юм хийсэн найзыгаа өмөөрөөд манай найз руу дайраад байсан учир би ийм үйлдэл хийсэн. Би хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа. Би гэм буруу дээрээ маргахгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна ...” /хавтаст хэргийн 23-24 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №13506 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.2 Л.************гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн  үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашип ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /хавтаст 19-20 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,

- Шүүгдэгч Б.************ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45-54 дэх тал/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.************ нь 2022 оны 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************ караокед “найз чинь манай найзыг оролдсон байна”  гэх шалтгаанаар маргалдан Л.************гийн нүүрэнд нь 3-4 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамар хацрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.************гийн “...Гэтэл нүдний шилтэй том биеэрхүү залуу миний нүүр хэсэг рүү гэнэт л хэд хэдэн удаа цохиод авсан бөгөөд би манараад хамраас цус гараад нэг мэдэхэд салсан байсан. Миний зүүн талын нүдний доор язарч цус гарсан. Мөн хамар хавдаж мурийсан. Нүд хавдсан байсан тулц цагдаад дуудлага өгсөн. Би бол нэг ч гар хүрээгүй бөгөөд манайхнаас хэн ч тэд нартай зодолдоогүй. Намайг цохихыг Сүхээ, Чойжоо, Нараа нар харсан. Бусад нь өрөөнд байсан. Нөгөө залуус дөрвөөс тавуулаа лав байсан. Нөгөө залуу 25 орчим насны залуу байсан. Миний биед гэмтэл учруулсан залуу бол нүдний шилтэй, нөгөө хэдээсээ том биетэй байсан...” /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.************ийн “...Би аавынхаа элэгний донор болох чадвартайгаа мэдээд баярлаад ахынхаа ажиллуулдаг ************ караокенд найзуудтайгаа уулзаад юм ярьж ууж суусан. Тэгээд байж байсан чинь манай Тулга гээд найз манай эмэгтэй найз Отгоог  хүн оролдоод байна гэж хэлэхээр нь гараад би оролдоод байгаа хүнтэй нь уулзаад та яахаараа донтой юм шиг ийм жоохон охин оролддог юм гэсэн чинь тэр хүн яваад найзуудыгаа дуудаад цуг ирцгээсэн. Найзууд нь хэл амаар доромжлоод дайрах гээд байхаар нь би болиулаад бид нар бүгдээрээ камерын бичлэг харж тэр хүнийг Отгоог оролдсоныг харсан боловч тэд нартай үргэлжлүүлээд зодолдъё, давраад байгаарай гэх зэрэг юм ярьсан. Тэгээд манай Сайханаа гээд найз та нар эмэгтэй хүнийг оролдоод байхад нь яагаад ингээд байгаа юм гэсэн чинь нэг костьюм пиджактай хүн шууд дайрах гэхээр нь би багалзуурыг нь шахаад болиулах гэхэд үргэлжлүүлээд зүтгэхээр нь нүүр рүү нь 3 удаа баруун зүүн гараараа цохисон юм...” /хавтаст хэргийн 23-24 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №13506 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Л.************гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн  үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст 19-20 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Л.************гийн эрүүл мэндэд учирсан “...тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт ...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.************ийн түүний нүүр рүү цохиж зодсон идэвхтэй, санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.************ийн хохирогч Л.************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.************ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан шүүгдэгч Б.************ийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Л.************гийн эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Л.************ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд баримтаар 2,124,900 төгрөг /хавтас хэргийн 33-36 дахь тал/ нэхэмжилснийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2210000001198  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.************ энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ овогт ************ын ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ************ын ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.************ийг шийтгэсэн 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ шийтгэсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ /РД: ************, ************ дүүргийн 19 дүгээр хорооо, ************, 58 дугаар байр 87 тоотод оршин суух хаягтай/-өөс 2,124,900 /хоёр сая, нэг зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Л.************ /РД: АЮ91091559, ************ дүүргийн 32 дугаар хороо, 207 тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.  

 

6. Эрүүгийн 2210000001198 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.************ энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин ************ болтол шүүгдэгч Б.************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР