Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

    

 

 

 

 

 

 

   0         1           8                                   03/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Н.*******-*******э,

шүүгдэгч Т.******* нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.*******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.*******-*******э, Т.******* нарт холбогдох эрүүгийн 0501370580 дугаартай хэргийг 0 оны 1 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 08-нд Говь-Алтай аймагт төрсөн, 4 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт *******-******* аймгийн ******* сумын 6 дугаар баг, дүгээр гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, одоо дүүргийн 1 дугаар хороо, 0 дугаар байрны ******* тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Халзан монхор овогт Нарангэрэлийн *******-*******э /Регистрийн дугаар: 088/,

.Монгол Улсын иргэн, 003 оны 03 дугаар сарын *******-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт дүүргийн ******* дүгээр хороо, Горькийн ******* дүгээр гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, одоо дүүргийн дугаар хороо, байрны 48 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт *******н ******* /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.*******-*******э нь согтуугаар 0 оны 03 дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СИ” нэртэй бааранд үйлчлүүлэх явцдаа буюу тухайн бааранд хэрүүл, маргааны улмаас хохирогч Д., Т.******* нарын эрх чөлөөнд халдан, зодож, улмаар хохирогч Д.ын эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол,

мөн хохирогч Т.*******гийн эрүүл мэндэд нь “зүүн гарын алга, зүүн гуянд зүсэгдсэн шарх, зүүн гуя, зүүн гарын долоовор, дунд хуруу, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын ядам хурууны хумсны мултрал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

шүүгдэгч Т.******* нь согтуугаар 0 оны 03 дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СИ” нэртэй бааранд үйлчлүүлэх явцдаа буюу тухайн бааранд хэрүүл, маргааны улмаас хохирогч Н.*******-*******ийн эрх чөлөөнд халдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь “баруун сарвууны ядам хурууны шөрмөс гэмтээсэн зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.*******-*******э мэдүүлэхдээ: “...Би ямар шалтгааны улмаас маргалдсанаа санахгүй байна. *******, нарын биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэж яллаж байгаад маргах зүйл байхгүй. Миний эрүүл мэнд хэвийн байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: “...Ямар шалтгааны улмаас маргалдсанаа санахгүй байна.  Би гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Н.*******-*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний эрүүл мэнд хэвийн байгаа, надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...0 оны 03 дугаар сарын 9-ний өдөр найз *******, хоёртой уулзаад 3 цагийн үед дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “СИ” бааранд орсон. Тэгээд Эсса пиво 10 шилийг аваад хувааж уусан, нэмээд 10 грамм виски авч 50 грамм тикилатай уусан. Тэгээд би текен дээр ганцаараа сууж байхад шар үстэй шар царайтай надаас төө орчим өндөр охин ирээд над руу муухай хараад байсан. Тэгээд өөрөө муухай харж байснаа чи яагаад над руу муухай хараад байгаа юм гэсэн. Тухайн үед би түүний өөдөөс муухай харсан зүйл байхгүй. Тэгээд би утсаа оролдоод сууж байхад нэг залуу над дээр ирээд дугаараа өгөөч гээд байхаар нь текний тэнд зогсож байсан залуу намайг өмөөрөөд наад охин чинь миний найз охин гээд хэлчихсэн. Тэгтэл над руу муухай хараад байсан охин уурлаад байсан. Тэгэхээр нь би найз *******д хэлтэл ******* *******-*******э гээд шар үстэй охин дээр очоод тухайн охинтой маргалдаад хоорондоо үсдэлцээд газарт унасан. Тэгэхэд нь би найзыгаа тухайн охиноос салгаж аваад явсан. Тэгээд тэндээ би тухайн охинтой хэсэг маргалдаж байгаад 00 орчихоод бүжиглэж байгаад баганын сандал дээр сууж байхад шар үстэй охин миний нүүрэн тус газар хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Бас гараараа хэдэн удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гараад доошоо тонгойгоод байж байхад нэг мэдэхэд цагдаа нар ирээд ******* бид болон шар үстэй охин бид 3 цагдаагийн газарт ирсэн. Шар үстэй *******-*******э гэх охин миний биед уг гэмтлийг учруулсан. Манай найз *******гийн биед зулгаралт гэмтэл учирсан, уг гэмтлийг шар үстэй *******-*******э гэх охин учруулсан. Бид хоёроос өөр хүний биед гэмтэл бэртэл учирсан эсэхийг мэдэхгүй. Тухайн үед хүмүүс намайг цохисон охины нэрийг *******-*******э гэж хэлж байсан, одоо яг хэн тэгж хэлж байсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-7-8 дугаар хуудас/,

Хохирогч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...0 оны 03 дугаар сарын 9-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “СИ” бааранд найз ын хамт 3 цагийн үед ороод 10 шил пиво болон 500 грамм виски аваад бид хоёр ууж сууж байгаад манай найз тек рүү яваад өгсөн. Тэгээд манай найз текний хажууд байж байхад *******-*******э гэх охин ыг хараагаад байсан. Тэгэхээр нь би явж очоод *******-*******ээс найз ыг өмөөрөөд маргалдаад байж байхад *******-*******э гээд шар үстэй охин намайг гараараа нэг удаа алгадсан, тэгэхээр нь би тухайн охиныг үсдэж хоорондоо барьцалдаж аваад хамт газар унасан. Тэгээд газар унаад бас харилцан ноцолдон зодолдож байхад хүмүүс салгаад бид босож ирээд текний хажууд сууж байгаад би ууж байсан архиныхаа шотыг бүжгийн талбай руу шидсэн. Тэгтэл тухайн шот нь хагараад шалаар тарсан. Шар үстэй *******-*******э гэх охин хүрч ирээд ын нүүр лүү нь хөлөөрөө удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би найзыгаа өмөөрөөд *******-*******этэй барьцалдаж аваад бид хоёр харилцан зодолдоод газар хагарсан шотны шилний хэлтэрхийнүүд дээр унасан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна, нэг мэдэхэд *******-*******э гэх эмэгтэй миний цээж болон баруун гуя руу өшиглөж байсан. Тэгээд байж байхад дахиад хүмүүс салгаад би цагдаад дуудлага өгсөн. Миний биед учирсан зүүн гарын алга, зүүн гуянд зүсэгдсэн шарх, зүүн гуя, зүүн гарын долоовор, дунд хуруу, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын ядам хурууны хумсны мултрал гэмтлийг *******-*******э гэх эмэгтэй учруулсан. *******-*******ийн шөрмөс тасарсан гэмтлийн хувьд бид хоёр харилцан ноцолдсоны үндсэн дээр миний шидэж хагалсан шотны шилэн дээр ноцолдож байхад учирсан. ын биед учирсан гэмтлийг шар үстэй *******-*******э гэх охин учруулсан. Би нэлээд согтуу байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би *******-*******этэй сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон эвлэрсэн, би хэргээ хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-0-******* дүгээр хуудас/,

Хохирогч Н.*******-*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...0 оны 03 дугаар сарын 9-ний өдөр Мөнхбулгантай “СИ” нэртэй бааранд хамт орсон, цагийг нь сайн санахгүй байна. Шөнийн 00-01 цагийн үед байсан байх тухайн бааранд ороод би 3 шот нийт 150 грамм виски уучихаад текен дээр сууж байхад миний хажууд намхан нуруутай, туранхай, өсгийтэй гуталтай эмэгтэй, нөгөөх нь өндөр махлаг эмэгтэй охин бүжиглэж байсан. Тэгээд юунаас болсноо санахгүй байна, би тухайн махлаг охинтой нь маргалдаад хэл амаар доромжлоод текен дээр байсан шил аваад над руу шидээд намайг үсдэж дараад доош нь унагаасан, тэгээд би босоод ирэхэд миний баруун гарын ядам хуруу зүсэгдсэн байсан. Би гараа зүсчихээд байж байхад баарны хамгаалагч залуу боож өгсөн. Тэгээд би гараа боолгуулчихаад буцаад текен дээр ирээд сууж байхад туранхай намхан эмэгтэй над дээр ирээд чи манай найзаас уучлалт гуйчихаач хөөе гээд нэлээд хэдэн удаа ирсэн. Тэгснээ хөөе чи ямар сонин гичий вэ, миний найзаас уучлалт гуйгаадах гэх үед нь би чи цаашаа бай гээд түлхтэл тухайн охин над руу дайраад байсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд тухайн охиныг эрүүлжүүлэх рүү авч яваад би гэмтлийн эмнэлэг явсан. Өндөр бүдүүн намайг татаж унагаасан охин миний биед гэмтэл шарх учруулсан, намайг татаж унагаагаад би босоод ирэхэд миний хуруу гэмтсэн байсан. Би тухайн хоёр охины биед найзыгаа өмөөрөөд гэмтэл учруулсан, харилцан зодолдож байхад гэмтэл учирсан байх. Би өөрт учирсан гэмтэлдээ эмчилгээ хийлгээгүй, ямар нэгэн эмчилгээний зардал надаас гараагүй” гэсэн мэдүүлэг /хх-34-35 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөрсүмбэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...0 оны 03 дугаар сарын 9-нөөс 30-нд шилжих шөнө дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СИ” бааранд зохион байгуулагчийн ажил хийж байхад гурван эмэгтэй ширээн дээр сууж байгаад нэг эмэгтэй нь согтоод явж чадахгүй байхаар нь буйдан дээр очиж унтуулсан, нэг нь өндөр махлагдуу, нэг нь жижиг биетэй хамартаа ээмэгтэй бор шаргал хослолтой байсан. Тэр хоёр текен дээр очиж суусан тэгээд текен дээр байсан хоёр эмэгтэйтэй маргасан, юунаас болж маргасныг нь мэдэхгүй байна. Том биетэй эмэгтэйтэй нь шар үстэй эмэгтэй маргалдаад үсдэлцсэн, тэгэхээр нь салгаад маргаж болохгүй гэж хэлж тайлбарласан. Тэгээд салаад сууцгаасан, би дахин маргах байх гэж бодоод 30 орчим минут зогсож байхад одоо тийм асуудал байхгүй гэхээр нь би үүд рүү яваад дээшээ гараад ажлаа хийгээд явж байгаад бууж ирэхэд бор хувцастай хамартаа ээмэгтэй эмэгтэй шар үстэй эмэгтэй хоёр хоорондоо маргачихсан бор хувцастай эмэгтэйн хамраас нь шар үстэй эмэгтэйгээр цохиулаад цус гарчихсан байсан. Тэгээд шар үстэй эмэгтэй гартаа вискитэй стакан барьсан байхад нь үсдэлцээд газар унагаагаад стаканыг нь хагалж газар хавсраад гарыг нь зүсчихсэн, тэгээд хоорондоо үсдэлцээд зууралдаад газар өнхрөөд байсан. Тэгтэл цагдаа нар ирсэн, том биетэй эмэгтэй нь орилж хүмүүс рүү дайраад тэгээд цагдаа нар гавлаж байж зүгээр болгосон. Бор хувцастай эмэгтэйн хамар нь гэмтсэн цус гарч байсан уг гэмтлийг шар үстэй эмэгтэй цохиж учруулсан, шар үстэй эмэгтэйн гар нь зүсэгдэж цус гарч байсан өндөрдүү том биетэй эмэгтэй нь стакантай гарыг нь шалтай хавсарч зүссэн, тухайн үед том өндөр биетэй эмэгтэй нь пивоны шил шидээд хагалаад байсан тэгээд шар үстэй эмэгтэйтэй зууралдаад өнхрөөд байсан. Хэрэг болох үед тухайн эмэгтэйчүүд бүгдээрээ согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /хх-43 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.*******-*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Болсон асуудлын талаар дахин ярих шаардлагагүй, , ******* нарын биед халдан гэмтэл учруулан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бусдын биед халдаж болохгүй гэдгийг ухамсарлан ойлгосон. Би учруулсан хохирлын талаар хохирогч нартай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон” гэсэн мэдүүлэг /хх-87 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...0 оны 03 дугаар сарын 9-ний өдөр би “СИ” бааранд найз ын хамт ороод 10 шил пиво, 500 грамм виски аваад уусан. Тэгээд ууж байгаад найз тек рүү яваад өгсөн. Текний хажууд манай найз байж байгаад *******-*******э гэх шар үстэй охин ыг хараагаад байсан. Тэгэхээр нь би явж очоод ыг өмөөрөөд *******-*******этэй маргалдаад байж байхад *******-*******э намайг гараараа 1 удаа алгадсан. Тэгэхээр нь би үсдэж аваад бид барьцалдаад хамт газар унасан. Газар унаад харилцан зодолдож ноцолдож байхад хүмүүс салгасан. Тэгээд бид босож ирээд текний хажууд сууж байхад би ууж байсан архиныхаа шотыг бүжгийн талбай руу шидсэн. Тэгтэл тухайн шот нь хагараад шалаар тарсан, тэр үед *******-*******э гэх охин хүрч ирээд ын нүүр лүү хөлөөрөө удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би найзыгаа өмөөрөөд *******-*******этэй дахин барьцалдаж аваад бид харилцан зодолдоод газар хагарсан шилний хэлтэрхийнүүд дээр унасан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд *******-*******э миний цээж болон баруун гуя руу өшиглөж байсан. Тэгтэл хүмүүс бид хоёрыг салгаад би цагдаад дуудлага өгсөн. *******-*******ийн биед учирсан гэмтлийг би учруулсан, бид хоёрын биед учирсан гэмтлийг *******-*******э гэх охин учруулсан. Намайг хэн нэг хүн эрүүдэн шүүсэн, дарамталсан, айлган сүрдүүлсэн заналхийлсэн асуудал байхгүй. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, бусдын биед халдаж болохгүй гэдгийг ойлгосон, би *******-*******этэй сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-93 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаартай “...Д.ын биед тархи доргилт, хамар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 0.03.9-30-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-48-49 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5******* дугаартай “...Н.*******-*******ийн биед баруун сарвууны ядам хурууны шөрмөс гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 1- хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-54-55 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаартай “...Т.*******гийн биед зүүн гарын алга, зүүн гуянд зүсэгдсэн шарх, зүүн гуя, зүүн гарын долоовор, дунд хуруу, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын ядам хурууны хумсны мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн гарын алга, зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 0.03.9-30-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-60-61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч Н.*******-*******э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-110 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-111 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-11 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-113 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-115 дугаар хуудас/,

шүүгдэгч Т.******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-99 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-100 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-10 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-103 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Н.*******-*******э, Т.******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг тус тус бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Н.*******-*******э, Т.******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт тус тус гаргасан байна.

Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.*******-*******э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 03 дугаар сарын 9-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СИ” бааранд үйлчлүүлэх явцдаа хэрүүл, маргааны улмаас хохирогч Д., Т.******* нарын биед халдан, зодож, улмаар хохирогч Д.ын эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

мөн хохирогч Т.*******гийн эрүүл мэндэд нь “зүүн гарын алга, зүүн гуянд зүсэгдсэн шарх, зүүн гуя, зүүн гарын долоовор, дунд хуруу, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын ядам хурууны хумсны мултрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 03 дугаар сарын 9-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СИ” бааранд үйлчлүүлэх явцдаа хэрүүл, маргааны улмаас хохирогч Н.*******-*******ийн биед халдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь “баруун сарвууны ядам хурууны шөрмөс гэмтээсэн зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Д., гэрч Б.Мөрсүмбэр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 54, 56, 5******* дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Н.*******-*******э, Т.******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Хүний эрүүл мэндэд хөнгөн, эсхүл хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуульд заажээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Д., Т.******* нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.*******-*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн,

Н.*******-*******ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Т.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.*******-*******э, Т.******* нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Н.*******-*******ийн хохирогч Д., Т.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Т.*******гийн хохирогч Н.*******-*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас Т.*******, Д. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Н.*******-*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 54, 56, 5******* дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Д., Н.*******-*******э, Т.******* нар “...нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тус тус бичгээр хүсэлт /хх-1*******, 1, 14/ гаргасан, шүүх хуралдаанд Н.*******-*******э, Т.******* нар мөн нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгч Н.*******-*******э, Т.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Н.*******-*******э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокуророос шүүгдэгч Н.*******-*******э, Т.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Н.*******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт заасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг зүйл, хэсэгт заасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нар дээрх саналыг хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч Н.*******-*******э, Т.******* нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.*******-*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.*******-*******э, Т.******* нар цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36. дугаар зүйлийн 1, , 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, , 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Халзан монхор овогт Нарангэрэлийн *******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ******* овогт *******н *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******-*******ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Н.*******-*******э, Т.******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******-*******э, Т.******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.*******-*******э, Т.******* нар цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******-*******э, Т.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НЯМДАВАА