| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/11 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн 2324000000003 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 27 настай, эрэгтэй, * боловсролтой, ын их эмч мэргэжилтэй, *ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт * оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овгийн *******гийн *******, /РД:*******/
Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 14 цагийн үед Завхан аймгийн сумын багт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт муудалцлаа гэх шалтгаанаар *******тэй маргалдаж, улмаар нүүрэн тус нь цохиж зүүн дээд 1 дүгээр шүд, баруун дээд 2 дугаар шүдний доод 1/3 хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 14 цагийн үед Завхан аймгийн сумын багт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт муудалцлаа гэх шалтгаанаар *******тэй маргалдаж, улмаар нүүрэн тус нь цохиж зүүн дээд 1 дүгээр шүд, баруун дээд 2 дугаар шүдний доод 1/3 хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч *******гийн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа гарч үдийн цайндаа гэртээ харьчхаад байж байтал 14 цагийн үед манай найзууд машинтай ирээд намайг авч *******ыг очиж авахаар гэр рүү нь явсан юм. Тэгээд *******ын гэрийн гадаа очоод би тэдний гэр рүү нь яваад ортол *******ынд манай ыг хариулдаг ******* гэдэг залуу байсан. Тэгэхээр нь би *******д хандаж чи чинь аа хариулахгүй энд юу хийж яваа юм, хэзээ төвд ирсэн юм гэж хэлэхэд ******* надад ыг өөр хүн харж байгаа гэсэн юм. Тэгэхээр нь би *******гээс харж байгаа өөр хүнийх нь дугаарыг аваад тэр хүнтэй нь ярихад ******* 12 цагт ирнэ гэж хэлээд явсан одоог хүртэл ирээгүй байна, хэрэв ирэхгүй бол би одоо энэ ыг орхиод явлаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******д за тэр харж байгаа хүн чинь чамайг ирэхгүй бол ыг чинь орхиод явлаа шүү гэж байна, чи өөрөө очиж аа хариулаач гэж хэлэхэд ******* над руу би мэдэж байна, асуудалгүй л явна ш дээ гэх мэтээр үг сөрөөд бид хоёр тэнд маргалдаж эхэлсэн юм. Тэгээд ******* над руу янз бүрийн юм хэлээд байхаар нь би *******гийн цамцнаас нь барьж аваад доош нь дараад байж байтал хажууд байсан ******* шууд гутлаараа миний нүүрэн тус газар руу өшиглөсөн, намайг өндийгөөд босоод иртэл ******* бас хажуугаас миний толгой руу хоёр удаа цохиж аваад гэрт битгий зодолдоод бай гэхээр нь би *******ын гэрээс гараад *******г гараад ир гэж дуудахад гарч ирээгүй, харин ******* миний араас гарч ирээд дахиад миний нүүр толгойн хэсэг рүү хэд хэд цохисон. Харин миний зүгээс *******тай огт муудалцаж цохилцож зодолдоогүй, *******тэй маргалдаж заамдаж авснаас түүнийг цохиж зодоогүй... Тэр хоёр архи уусан байсан, гэхдээ ухаанаа алдахаар их согтоогүй, халамцуухан л байсан...миний үүдэн талын 1 шүд дундуураа хугарч, өөр 2 шүдний дотор хэсэгт паалан нь эмтэрч унасан, зүүн хацар шалбарч зулгарч хавдсан, толгойн хэсэгт өвдөж хөндүүрлэсэн байгаа. Эхлээд бид хоёр маргалдаад заамдалцсан юм, тэр үедээ хэн хэнийгээ цохиж зодоогүй, хоорондоо барьцалдаж аваад айлын сандал ширээг унагааж эмх замбараагүй болгосон асуудал байгаа байх, тэглээ гэж л ******* уурлаад намайг зодсон. Тэр үед хажууд манай нутгийн гэх залуу, ******* бид нар л байсан, өөр хүн байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,
-Гэрч *******ийн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ажилдаа яваад үдийн цайны дараа сумын төвд аймгийн нөөцийн өвс буугаад захиргааны эрэгтэй алба хаагчид буулгахаар явахаар болоод 15 цагийн үед багийн дарга Жүгдэрнамжил, нарын хамт *******ыг гэрээс нь авах гэж очсон. Тэгээд би буугаад гэрт нь орсон чинь *******, , ******* гурав хоол идээд сууж байсан би удахгүй буцаад гарахад надтай зөрөөд гэрт орсон. Тэгээд бид хоёр гадаа хүлээгээд сууж байхад хүмүүсийн дуу нь өндөрсөөд хашааны дотор , ******* хоёр барьцалдаад зогсож байхаар нь очиж г салгаж аваад бид гурав өвс буулгахаар явсан...Намайг ороход *******, ******* хоёрын ууж байгаа гэх нэг ширхэг пиво байсан. Тухайн үед их согтоогүй байсан. ******* хоёр аа эзэнгүй орхисон шалтгаанаар муудалцсан гэж ярьсан. Харин ******* манай гэрт зодолдлоо гэж хэлээд муудалцаж зодолдсон гэсэн... надад ******* миний шүд pyy өшиглөсөн гэж хэлж байсан...гийн шүд эмтэрсэн, цус гарсан харагдаж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
-Гэрч ын: "... Би 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ажилдаа яваад үдийн цайны дараа сумын төвд аймгийн нөөцийн өвс буугаад захиргааны эрэгтэй алба хаагчид буулгахаар явахаар болоод 15 цагийн үед багийн дарга , нарын хамт *******ыг гэрээс нь авах гэж очсон. Тэгээд буугаад гэрт нь ороод удахгүй гараад ирсэн зөрөөд орсон. Тэгээд бид хоёр гадаа хүлээгээд сууж байсан чинь хүмүүсийн дуу нь өндөрсөөд хашааны дотор , ******* хоёр барьцалдаад зогсож байхаар нь очиж г салгаж аваад бид гурав өвс буулгахаар явсан. машинд орж ирээд ******* аа эзэнгүй орхисон шалтгаанаар муудалцаж зодолдсон гэж ярьсан. Харин ******* манай гэрт зодолдлоо гэж хэлээд муудалцаж зодолдсон гэж байсан. бид хоёрт ******* миний шүд рүү өшиглөсөн гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
-Гэрч ын: "...2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ******* над руу залгаж яриад манай паарнаас тосол гоожоод болохгүй байна гэж хэлэхээр нь үдээс хойш очсон чинь гэрт нь *******, ******* хоёр хөзөр тоглоод хажуудаа нэг пиво тавьчихсан сууж байсан. Удалгүй гаднаас орж ирээд юу хийж байгаа юм гэж асууж байгаад гараад явсан чинь хойноос нь орж ирээд *******г чи аа харахгүй юу хийж яваа юм гэж хэлэхэд ******* түүнд өөр хүн харж байгаа гэж хэлсэн. түүнээс утасны дугаарыг нь аваад нөгөө хүн рүү нь залгаж ярихад 12 цагт ирнэ гэсэн одоо хүртэл ирээгүй байна, би одоо явлаа шүү гэж хэлж байна гэсэн. Тэгээд , ******* нар муудалцаж эхлэх үед ******* манай гэрт зодолдлоо гэж хэлээд уурлаад г цохиж байгаа харагдсан, би тухайн үед сайн харж амжаагүй, тэгээд *******, хоёр гэрээс гараад явсан тэрнээс хойш юу болсныг мэдээгүй. *******, ******* хоёр пиво хувааж уугаад дуусаагүй байсан. Тухайн үед их согтоогүй байсан. , ******* хоёр аа эзэнгүй орхисон шалтгаанаар муудалцаад байсан. Харин ******* манай гэрт зодолдлоо гэж хэлээд тэй муудалцаж зодолдсон. Тухайн үед , ******* нар муудалцаад ноцолдоход гэрийн сандал уначихсан юм, би тэр сандлуудыг босгож цэгцэлж тавиад эргээд харахад ******* нь гийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод түлхээд гэрээс гаргаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
-Гэрч М.*******гийн: "...Би өглөө гэрээсээ гараад дэлгүүр орж нэг пиво аваад *******ын гэрт очоод пиво хувааж уугаад сууж байхад гаднаас паар янзлах ажлаар орж ирсэн. Удалгүй гаднаас орж ирээд юу хийж байгаа юм гэж асууж байгаад гараа явсан чинь хойноос нь орж ирээд намайг чи аа харахгүй юу хийж яваа юм гэж хэлэхэд нь би түүнд өөр хүн харж байгаа гэж хэлсэн. надаас утасны дугаарыг нь аваад нөгөө хүн рүү залгаж ярьчхаад надад тэр залуу чинь чамайг 12 цагт ирнэ гэсэн, би одоо ыг чинь орхиод явлаа гэж хэлсэн гээд бид хоёр муудалцаж, миний цамцнаас бариад доош дараад байж байхад ******* гэрт зодолдлоо гэж хэлээд гийн нүүр рүү цохисон. Тэгээд гэрээс гараад намайг дуудахад би гараагүй, ******* гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
-Яллагдагч *******ын: “...2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 14 цагийн орчимд гадаа мод хөрөөдчихөөд гэртээ орж ирээд гоймон чанаад ******* бид хоёр пиво хувааж уугаад сууж байтал гаднаас орж ирсэн. Бид гурав хөзөр тоглоод гоймон хувааж идээд сууж байтал орж ирээд буцаад гарсан. тэй зөрөөд манайд орж ирсэн. Орж ирмэгцээ чи аа харахгүй юу хийж яваа юм гээд *******г сандал дээрээс цохиод унагачихсан. Тэгсэн ширээн дээр байсан гоймон хана руу цацагдчихаар нь би уурлаад та нарын хэрэлдэж зодолддог газар чинь юм уу гэж хэлээд г нэг удаа цохиод түүнийг гадагшаа тамбар руу гаргаад муудалцаад зогсож байтал гаднаас орж ирээд салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 000000018 дугаартай: "...*******гийн биед зүүн дээд 1 дүгээр шүд, баруун дээд 2 дугаар шүдний доод 1/3 хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******гийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. *******гийн биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/
-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******гийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд *******ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч *******д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН