| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/30 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 21.11.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******************,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************холбогдох эрүүгийн 2238000000704 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *******************нь яллагдагчаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа бөгөөд цагдан хоригдох хугацаандаа эрүүл мэндийн шалтгаанаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт харуул хамгаалалтын доор эмчилгээ хийлгэхээр тогтоож, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22 цаг 45 минутын үед эмчилгээ хийлгэж байгаад оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******************нь яллагдагчаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа бөгөөд цагдан хоригдох хугацаандаа эрүүл мэндийн шалтгаанаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт харуул хамгаалалтын доор эмчилгээ хийлгэхээр тогтоож, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22 цаг 45 минутын үед эмчилгээ хийлгэж байгаад оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000704 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Орой 22 цагийн үед унтаж байгаад сэрсэн чинь Батсуурь ахлах ахлагч сууж байсан сандал дээрээ унтаж байхаар нь би орноосоо босоод мэдэгдэхгүй эмнэлгээс гараад такси бариад 5 дугаар хороонд Чинзориг гэдэг найзындаа очсон...Үүдэн дээр машин ирэхээр нь хойд талын хашааны өвсөн дунд хэвтэж байхад нэг хамгаалагч ирээд намайг барьсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 24-27-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед яллагдагч *******************хяналт тавьж байсан хамгаалалтын ажилтан ахлагч Л.Батсуурь над руу гар утсаар залгаад харж байсан *******************алдчихлаа гэж ярихаар нь би нийт алба хаагчдаа цуглуулаад эрэн хайх ажлыг эхлүүлсэн. Алга болсноос нь хойш 1 цаг 40 минутын дараа Мөрөн сумын 5-11-13 тоот хашааны ард талаас олж баривчлан цагдан хорих байранд авчирсан. Тухайн үед яллагдагч *******************нь цагдан хоригдож байх хугацаандаа биеийн байдал муудсан гэдэг шалтгаанаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлээд 1 хоноод 2 дахь хоног дээрээ байж байсан юм...Тухайн үед шуурхай олж тогтоон баривчилсан тул манай газраас ямар нэгэн зардал гараагүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны оройны 22 цагийн үед манай байгууллагаас бэлэн байдлын дохио зарлаж түргэн дуудсан. Үүний дагуу намайг анги байгууллага дээр очиход хоригдогч *******************нь эмнэлгээс оргосон байна, эрж хайх чиглэлээр байгууллагын дарга үүрэг чиглэл өгсөн. Өгсөн үүргийн дагуу 5-11-13 тоотод ахлах ахлагч Ганболд, ахлах ахлагч Ганхуяг, ахлах дэслэгч Сумъяажав, ахлах ахлагч Буурал, Наранбаатар нартай очсон. Тэгээд нэр бүхий 4 албан хаагч тус тоотод байх байшин, жорлон, дээврийн хэсгүүдийн шалгасан. Миний бие Наранбаяр нь хашааны арын хэсгийг шалгаж байтал өндөр ургасан өвсөн дунд хохирогч *******************нь хөндлөн хэвтсэн байдалтай байхаар нь миний бие *******************барьж авсан. Тэгээд хоригдогчийг бариад анги байгууллага дээрээ очиж цагдан хориход хүлээлгэн өгсөн...Хоригдогчийн хувийн хэрэг дээрх мэдээлэл болон эргэлт уулзалтын бүртгэлтийг харж байгаад очих магадлалтай хаяг руу манай алба нар салж явсан. Тэгээд бид хэдийг хуваарилсан хаяг дээр очиход хоригдогч *******************нь байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 11 сарын 06-ны өдрийн шөнийн 00 цагийн үед манай гэрт *******************нь ороод ирсэн. Уг нь манай гаднах хашааны хаалга түгжээтэй байсан юм. Тэгээд би *******************ороод ирэхээр нь яаж орж ирэв гэж асуухад хашаа давж орж ирлээ гэж хэлсэн. Бас би хаагуур юу хийгээд яваад байна. Харагдаж үзэгдэхгүй гэж хэлсэн чинь дараа нь ярья гэж хэлээд пийшин дээр байсан тамхи аваад шууд л манай гэрээс гараад явсан. *******************манай гэрээс гарсны дараа удаагүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явж байна гээд олон дүрэмт хувцастай хүн ороод ирсэн. Орж ирээд Бат-Очир гэдэг хүн таних уу, хаагуур байна гээд зургийг нь үзүүлж байсан. Тэгээд намайг гэрт байж байхад нэг алба хаагч нь *******************манай гэрийн ар талаас бариад авсан байсан. Нэг алба хаагч нь байшингийн арын үзүүрт сууж байна гэж хэлж байсан. Тэгээд шүүхийн шийдвэрийн хүмүүс *******************аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 11 сарын 06-нд оройны 23 цагийн үед л байх манай анги байгууллагаас түргэн цугларалт зарласан. Үүний дагуу намайг ажид дээр очиход байгууллагын дарга алба хаагчдыг жагсаагаад эмнэлгээс хоригдогч *******************оргосон байна. Яаралтай олох чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу би ахлах дэслэгч Билэгжаргалтай хамт Мөрөн сумын зах болон төв зам дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад нэг нь утсаар 5-р хороонд Бат-Очир нь байж магадгүй байна, хүрээд ир гэхээр нь би Билэгжаргалтай хамт яваад очиход захын ар талын 5-р хорооны чиглүүлэгчийн ар талын гудамжинд Наранбаяр ахмад хоригдогч *******************барьж байхаар нь би очиж барилцаж өгөөд хоригдогчийг аваад цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2022 оны 11 сарын 06-ны өглөөний 09 цагийн үед би ахлах ахлагч Бямбабаяраас эмнэлэгт хэвтэж байсан хоригдогч *******************хүлээж авсан. Намайг тухайн үед хүлээж авахад *******************биеийн байдал дунд зэрэг, хоёр хөл мэдээгүй, хэл яриа муу байсан. Тэгээд *******************тэр өдөр нь би нойл оруулахад нь тэргэнцэртэй түрж оруулаад түшиж босгож бие засуулж байсан. Оройны 22 цаг 45 минутын үед би *******************харж байгаад хэсэг зүүрмэглэсэн байна лээ. Тэгээд 22 цаг 50 минутын үед би сэрээд харсан чинь хоригдогч *******************нь байхгүй болсон байхаар нь нойл руу гүйж орж шалгаад, мэдрэлийн тасгийн өрөөнүүдээр шалгаад, мэдрэлийн тасгаас гараад коридорт үзээд, дараа нь эмнэлгийн гадаа гарж үзэхэд хоригдогч *******************нь байхгүй болсон байсан. Тэгээд би цагдан хорих байрны дарга хошууч Ариунболдод энэ талаар мэдэгдсэн. Үүний дагуу манай байгууллагын алба хаагчдын түргэн дуудаж цуглуулаад хоригдогч *******************судалгаанд хамрагдсан хаягуудаар нь шалгасан. Бас хилэнтийн гүүр, хот хоорондын постуудад хяналт тавьж ажиллаж байсан. Би өөрөө хотын постын дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд шөнийн 01 цаг 40 минутын үед манай албан хаагчид *******************барьсан гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 51-53, 55-79, 91-95-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000000704 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******************нь яллагдагчаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа бөгөөд цагдан хоригдох хугацаандаа эрүүл мэндийн шалтгаанаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт харуул хамгаалалтын доор эмчилгээ хийлгэхээр тогтоож, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22 цаг 45 минутын үед эмчилгээ хийлгэж байгаад оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 24-27-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч *******************(хх-ийн 34-р хуудас), гэрч *******************(хх-ийн 36-р хуудас), гэрч *******************(хх-ийн 38-р хуудас), гэрч *******************(хх-ийн 40-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх албан хаагчийн хариуцлагагүй байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэмт хэргийг шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, эмнэлгээс оргож болохгүй гэдгээ баттай мэдсээр байж оргосон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг үйлдэж Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******************* ...тухайн үед шуурхай олж тогтоон баривчилсан тул манай газраас ямар нэгэн зардал гараагүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******************бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******************нь урьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нийт 1 жил, 8 сар, 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 53, 55-79, 91-95-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******************эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ял дээр шүүгдэгч *******************Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил 8 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаас биечлэн эдэлсэн 1 сар 19 хоногийн хорих ялыг хасаж эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 1 хоногийн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000000704 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 8 (найм) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 7 (долоо) сар 1 (нэг) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************оногдуулсан 2 (хоёр) жил 2 (хоёр) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн 2238000000704 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******************урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР