Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Баяржаргал, 

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************холбогдох эрүүгийн 2238000000541 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *******************хөлөөрөө хавсарч унагаахдаа түүний баруун талын шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *******************хөлөөрөө хавсарч унагаахдаа түүний баруун талын шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000541 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ******************* хавсарч унагаагаад утсыг нь аваад хүн рүү залгах гэсэн кодыг нь мэдэхгүй байхаар нь буцаагаад өгсөн...Тэгэхэд *******************унаад босож ирэхгүй байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******************* намайг утсаар яриулчих гэхээр нь би жаахан архи уусан халамцуу явсан болохоор үгүй гэж хэлээд утсаараа яриулаагүй. Тэгтэл миний утсыг булааж авах гэж дайраад утас булаацалдаж байхдаа намайг хавсарч унагаагаад утас аваад явсан. Би унаад босох гэтэл баруун талын хөл эвгүй болчихсон. Тэгээд тэндээ хэвтэж байтал буцаж ирээд миний утсыг өгчихөөд ******************* юм хэлэх зуургүй яваад өгсөн. Тэгээд байж байтал манай эхнэр манай эгч *******************т хэлж мэдэгдсэн байсан. Би тэндээ сууж байтал ******************* эгч, хүргэн Бямбажав нар ирж намайг авч явж эмнэлэгт хүргэсэн... Миний эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөг зарцуулагдсан. Би хөлөө зургаан удаа хадуулсан. Тэгэхэд нэг хадаас нь 50.000 төгрөг гэдэг юм байна лээ. Дээр нь эмнэлэгт хэвтэж байхад гаднаас эм тариа авч хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас),

Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаасаа тараад харих гээд явж байтал манай гудамжинд манай нөхөр С.*******************сууж байсан. Би очоод юу хийж байгаа юм гэхэд хөлөө хугалчихсан гэж байсан. Хажууд нь байсан манай хамар хашааны Сээгий гэдэг залуу хөлөө хугалчихсан гэж байна, эмнэлэгт дуудлага өгсөн гэж байсан. Тэгээд эмнэлэг дуудлага ихтэй байна, очиж чадахгүй гэхээр нь би Ганзамын төрсөн эгч ******************* руу залгаж машин байвал эмнэлэгт хүргээд өгөөч гэж хэлсэн чинь ******************* эгч, хүргэн ах Бямбажав нар ирж ******************* эмнэлэгт хүргэж өгсөн....******************* гэдэг манай ойролцоо байдаг залуу утас авах гэж булаацалдахаар нь өгөхгүй байсан чинь хавсарч унагаагаад хөл хугалчихсан гэж байсан. Би маргааш нь *******************тэй тааралдаад чи манай нөхрийн хөлийг хугалсан байна гэсэн чинь ******************* жаахан халамцуу явсан бөгөөд ухаантай шийдүүлээрэй энэ тэр гэж ярьж байсан. Би яг ямар утгатай юм яриад байгааг нь сайн ойлгоогүй. Би шийддэг хүн бишээ, тэр шийддэг газар нь шийднэ биз гэж хэлсэн...Эмчилгээний зардалд 222.900 төгрөг эмнэлэгт тушаасан. Нийгмийн даатгалаас 1.263.100 төгрөг хөнгөлсөн. Хөлийн яс хадуулах хагалгаанд ороход жижиг сажиг зардал гарсан. *******************өөрөө тооцоолж гомдол саналаа хэлэх байх...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 401 дугаартай:

1. *******************биед баруун талын шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ.

3. *******************биед учирсан гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 21-р хуудас),

       Хохирогч С.*******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 30-31, 35-37-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000541 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *******************хөлөөрөө хавсарч унагаахдаа түүний баруун талын шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *******************(хх-ийн 11-р хуудас), гэрч *******************(хх-ийн 18-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 401 дугаартай дүгнэлт (хх-ийн 21-р хуудас),

      Хохирогч С.*******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь хохирогч *******************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч С.*******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******************нь урьд 1995 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.12-т зааснаар 1 жил тэнссэн, 1999 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.12-т зааснаар 6 сарын хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнссэн, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 31, 35-37-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

  Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000541 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1.  Шүүгдэгч *******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

       4. Эрүүгийн 2238000000541 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******************т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР