| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/1780/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/70 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 12.1.4., 12.2.3., |
| Улсын яллагч | М.Бүрэнжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/70
2023 01 11 2023/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, шүүгч Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
улсын яллагч М.Бүрэнжаргал /томилолтоор/,
иргэдийн төлөөлөгч Ч.Б........,
шинжээч эмч Ш.Ц........... /цахимаар/,
гэрч Н.Н..........., С.Н...........,
бага насны хохирогч Н.Н..........., түүний хууль ёсны төлөөлөгч Б.А........... , түүний өмгөөлөгч Ю.Б...........,
шүүгдэгч Б.О..........., түүний өмгөөлөгч С.Т..........., Д.Э........... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж“ танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ........... овогт Б........... О...........-т холбогдох 2206 02502 2928 дугаартай хэргийг шүүх 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1........... оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, хувиараа буюу хүргэлтийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар ........... дүүргийн 11 дүгээр хороо ...........тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот ........... дүүргийн 23 дугаар хороо, ........... ........... тоотод түр оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын ........... -ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан буюу “Бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д зааснаар 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, эх С.Б...........-н хяналтад өгсөн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын ........... -ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..........., Ч........... овогт ........... -н О............
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ........... нь 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн ........... дугаар хороо ........... тоотод хамтран амьдрагч Ж.Н...........-н төрсөн дүү болох бага насны Н.Н........... /11 нас 11 сартай/-гийн гараар өөрийнхөө бэлэг эрхтнийг бариулан давхар барьж нааш цааш хөдөлгөж, үрийн шингэнээ гадагшлуулж, бэлгийн дур хүслээ хангасан буюу “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийг, Мөн дараа Б.Отгонбаяр нь бэлэг эрхтнээ Н.Н...........-н бэлэг эрхтэн рүү хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О........... мэдүүлэхдээ: “... 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагаас намайг дуудсан. Ажлаа тараад гэртээ иртэл гэрт эхнэр Н.Н..........., хадам ээж С.Н..........., миний охин байсан. Бид хамтдаа оройн хоолоо идээд байж байтал 21 цагийн үед Н.Номин хичээлээсээ ирсэн. Н.Н........... хоолоо идээд дэвтэр, номоо гаргаад утсаа оролдоод суугаад байсан ба эхнэр түүнийг “гар утсаа өг, утсаа шалгуул” гээд тэд хоорондоо маргалдсан. Эхнэр Н.Номинг “утасныхаа кодыг гаргаж өг” гээд Н.Н........... эсэргүүцэл үзүүлж байтал, эхнэр түүнийг алгадаад авсан. Н.Н........... уурлаад “гар утасныхаа кодыг гаргаж өгөхгүй” гэж уурлаж байснаа гэнэт “танай нөхөр чинь намайг хүчиндсэн за” хэмээн хэлсэн. Би тухайн үед гайхаад “юу яриад байгаа юм бэ, тийм зүйл гэж юу байсан юм бэ” гээд инээмээр ч юм шиг сонин зүйл болоод өнгөрсөн. Тухайн үеийн мэдрэмжийг үгээр илэрхийлж мэдэхгүй байна. Гайхах, шоконд орохын аль нэг нь байх аа. Би эхнэртэй “юу гэж ийм зүйл болдог юм бэ, Н.Н........... чинь хүүхэд шд ээ, та нар чинь тэнэг юм уу” хэмээн хэлсэн. Энэ үед манай хадам ээж тоосон шинжгүй хэвтээд байхаар нь би түүнд “та босоод ирээч, хүүхэд тань юу яриад байгаа юм бэ, үзүүлж, харуулах хэрэгтэй” хэмээн хэлсэн. Н.Н...........-н хэлсэн үгнээс болж эхнэр над руу уурлахад би түүнд “чи яагаад надад итгэхгүй байгаа юм бэ” хэмээн хэлтэл тэрээр Батсайхан ахыг дуудсан бөгөөд Б........... ах, Ж...........-н хамт ирсэн. Тэд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, эрх бүхий албан тушаалтан нар намайг авч явсан. Н.Н........... -н ярьж байгаа шиг зүйл болоогүй ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогч Н.Н........... мэдүүлэхдээ: “... Хүргэн ах Б.О........... нь намайг 3 дугаар сард нэг удаа хүчиндсэн. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Тэрээр өөрийн бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү нэг удаа хийсэн. Энэ үед маш их өвдөлтийг мэдэрсэн ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А........... мэдүүлэхдээ: “... Бага насны хохирогч Н.Н........... нь 2022 оны 5 дугаар сарын 14-ны өдөр түр хамгаалах байранд очсон бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр амиа хорлох үйлдэл гаргасан. Амиа хорлох гэж оролдсон сорив нь одоог хүртэл түүний гар дээр байгаа. Түр хамгаалах “...........” дугаар байр нь тодорхой хугацаанд хамгаалалтад авдаг тул “...........” төрийн бус байгууллага руу түүнийг шилжүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч нь 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дахин амиа хорлох үйлдэл гаргасан. Түүний энэ үйлдэлтэй холбогдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж, сэтгэл заслын 12 удаагийн эмчилгээнд хамрагдсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш хугацаанд гэрч Н.Н........... нь Н.Н........... хичээл сургуульд явах үед нь удаа дараа нөлөөлж, өөрийн банкны картыг өгсөн. Тухайн картыг бид хураан авсан. Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт гэрч нар нөлөөлөөд байсан тул түүний суралцаж байсан сургуулийг өөрчилсөн. Энэхүү хэрэг гарснаас хойш хохирогчийн сэтгэл санаа маш их цочирдсон. Эрэгтэй хүүхдүүдийг хараад айж, сандрах үйлдлийг их гаргаж байна. Үүнээс болж тэрээр хичээл сургуульдаа ч явж чадахгүй байна. Нойргүйдэлд орж унтахдаа нойрны эм хэрэглэж байгаа. Түүний цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхиж өгнө үү хэмээн шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Н........... мэдүүлэхдээ: “... Н.Н........... нь манайд 2022 оны 5 дугаар сарын 13-ны хүртэл манайд байсан. Н.Н........... нь хичээлээ тараад шууд ирэхгүй, дэмий тэнэх, насанд хүрэгчдийн кино үзэж байгаад надад баригдаж байсан бөгөөд би эхний 2 удаад нь сануулж байгаад 3 дахь удаад нь түүний эрүүл мэндэд халдсан. Учир нь Н.Н........... нь гэр бүлээсээ ганцаараа сургуульд сурч байгаа бөгөөд ээжийгээ асран хамгаалах ганц хүн нь. Би Н.Н........... -н цахим хуудас /фейсбүүк/-т нь нэгжлэг хийтэл тэрээр “өөдрөг бацаан” гэх хаягтай хүнтэй 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн харилцсан байдаг. Тэд хоорондоо ёс бус, үгээр харилцдаг байсан. “Өөдрөг бацаан” нь цахим хаягт “садар чатлах охин байна уу” гэхэд Н.Н........... хариу өгсөн байсан. Тэд хоорондоо бэлэг эрхтнийхээ зураг, түүнийгээ гараагаа оролдож байгаа зургуудаа явуулдаг байсан ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Н........... мэдүүлэхдээ: “... Миний бие 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлаасаа тарж ирээд Б.О........... -н байж байхдаа Н.Н........... Б.О........... -т хүчиндүүлсэн талаар мэдсэн. Н.Номин надад өдөр тутам болсон бүх зүйлээ нэг бүрчлэн хэлдэггүй. Би тухайн өдөр Н.Н...........-н хэлсэн зүйлийн талаар мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ш.Ц........... мэдүүлэхдээ: “... 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Н.Н...........-н биед шинжилгээ хийсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн 7042 дугаартай дүгнэлтийг хүргүүлсэн бөгөөд дээрх дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Н.Н...........-н охин хальс урагдалгүй бүтэн гэх хариу гарсан. Насанд хүрээгүй хохирогчийн охин хальс нь цагариг хэлбэртэй, жижиг нүхтэй, урагдалгүй байсан бөгөөд тэрээр бэлгийн харьцаанд орсон байх боломжгүй ...” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-6/, шүүгдэгч Б.О...........-н иргэний үнэмлэхний хуулбар /1хх-18/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /1хх-25/, бага насны хохирогч ........... өгсөн мэдүүлэг /1хх-32-33, 39-43/, гэрч ........... өгсөн мэдүүлэг /1хх-65/, шүүгдэгч ........... гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-69/, гэрч ........... өгсөн мэдүүлэг /1хх-77-79/, насанд хүрээгүй гэрч ........... өгсөн мэдүүлэг /1хх-81/, насанд хүрээгүй гэрч ........... өгсөн мэдүүлэг /1хх-83-84/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 7042 дугаартай дүгнэлт /1хх-104-105/, Бактериологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг /1хх-107/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 8259 дугаартай дүгнэлт /1хх-114-115/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 611 дугаартай дүгнэлт /1хх-138-139/, Шүүх Сэтгэц эмгэг судлалын 607 дугаартай дүгнэлт /1хх-132-133/, бага насны хохирогч ........... нас тоолсон тэмдэглэл /1хх-34/, бага насны хохирогч ........... төрсний гэрчилгээний хуулбар /1хх-35/, гэрч ........... өгсөн мэдүүлэг /1хх-86-88/, эд зүйлийг хэрэгт хавсаргах тухай тогтоол, хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-142-145/, гэрч ........... өгсөн мэдүүлэг /2хх-12-13/, гэрч О........... өгсөн мэдүүлэг /2хх-32, 42-43/, бага насны хохирогч ........... утасны Өөдрөг бацаан нэртэй хүнтэй чаталсан чатыг гэрэл зургаар баталгаажуулсан баримт /1хх-147-189/, шүүгдэгч ........... урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-208/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гэм буруугийн талаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ........... нь бэлэг эрхтнээ ........... бэлэг эрхтэн рүү хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллахаар прокурорын дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл бага насны хохирогч ........... удаа дараагийн өгсөн: “... 2022 оны 4 дүгээр сарын дундуур би ........... дүүтэйгээ нуугдаж тоглож байсан... ........... ах хөнжилд орж ирээд намайг өөр рүүгээ татаад миний өмдийг тайлахаар оролдож эхэлсэн. Би хэдээ эсэргүүцсэн боловч дийлэлгүй өмдөө тайлуулсан ба дараа нь миний дотоожийг бас хүчээр тайлсан. Тэгээд надад ах нь эрхтэнийхээ үзүүрийг зөвхөн хийе гэж хэлээд дайраад байхаар нь би үгүй гэж өөрөөсөө холдуулах гэсэн боловч хүчээр бэлэг эрхнээ миний бэлэг эрхтэн рүү 1 удаа хийсэн... /1хх-32/, ... мөн түүний 2022 оны 4 дүгээр сарын эхээр байсан...Би турсикээ буцаагаад дээшээ татсан чинь хүчээр тайлаад өвдөг хүртэл шувтлаад үзүүр хэсгээ л хийчихье гээд байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм үгүй, аниад хэлнэ шүү гэж хэлсэн чинь тоохгүй хүчээр миний дээр гарч дарж хэвтээд бэлэг эрхтэнээ үзүүр хэсгээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тухайн үед миний бэлэг эрхтэн рүү ........... ах бэлэг эрхтэнээ хийгээд 5-6 секунд орчим болсон.../1хх-41/ гэж болж өнгөрсөн үйл явдлын талаар өөрийн ухамсарын түвшинд ойлгож илэрхийлсэн удаа дараагийн мэдүүлгээр эргэлзээгүй нотлогдсоноос гадна хүүхдийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 7042 дугаартай дүгнэлтэд: “............... биед гэмтэл тогтоогдсохгүй... ........... охин хальс урагдалгүй бүтэн байна.” гэх дүгнэлт /1хх-104-105/, ....мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч ........... өгсөн: “...Тухайн охины охин хальс нь цагираг бүтэцтэй нүх жижиг, цочрол бага суурь нам сунамхай урагдал гэмтэлгүй бүтэн байсан. Ер нь цагираг бүтэцтэй суурь нам сунамхай охин хальс нь бэлгийн харьцаанд орох үед гэмтэхгүй байх боломжтой байдаг бөгөөд ........... охин хальсны хувьд ийм бүтэцтэй боловч охин хальсны нүх нь жижиг байгаа нь бэлгийн харьцаанд орсон байх боломжгүй байна.” ... /1хх-109/ гэх мэдүүлэг зэргээр баталгаажсан байна.
Мөн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1616 дугаартай яллах дүгнэлтэд “..мөн дараа ........... нь бэлэг эрхтнээ ........... бэлэг эрхтэн рүү хийсэн... гэж ялласан нь гэмт хэргийг хэзээ үйлдсэн цаг хугацааг тодорхой заагаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь “нотолбол зохих байдал” тухайлбал гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдэгдсэн нөхцөл зэргийг мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн гүйцэт тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.
Энэхүү хөдөлбөргүй нотлогдсон үйл баримт зэргийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ........... нь бэлгийн дур хүслээ хурьцал үйлдэх байдлаар бус харин бага насны хүүхдийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж ёс бусаар хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч ........... нь бэлэг эрхтнээ ........... бэлэг эрхтэн рүү хийсэн буюу хүчиндсэн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар хангалттай нотлоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл буюу “… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүний шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин тухайн хэрэг учрал болсон өдөр буюу шүүгдэгч ........... нь 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн ........... дугаар хороо, ........... тоотод хамтран амьдрагч ........... төрсөн дүү болох бага насны ........... /11 нас 11 сартай/-гийн гараар өөрийнхөө бэлэг эрхтнийг бариулан давхар барьж нааш цааш хөдөлгөж, үрийн шингэнээ гадагшлуулж, бэлгийн дур хүслээ хангасан буюу “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч ........... өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн ........... дугаар хороо ........... тоотод өөрийн төрсөн эгч ..........., хүргэн ах ..........., эгчийн хүүхэд ........... /3настай/ нарын хамтаар амьдарч, эгчдээ хүүхдийн харж өгч тусалдаг. Манай хүргэн ах ...........ах 2021 оны 8 дугаар сараас эхлэн шөнө бие засахаар орж гарахдаа миний орны хажуугаар явж миний бэлэг эрхтэнд гараараа хувцасны цаанаас хүрээд байдаг байсан. Би сэрээд буруу хараад хэвтэхээр яваад өгдөг ба энэ явдал даамжирсаар 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр миний дотоож руу гараа хийж бэлэг эрхтэнд хүрээд байдаг болсон ба намайг сэрчихээр яваад өгдөг байсан. 2022 оны 4 дүгээр сарын дундуур би ...........дүүтэйгээ нуугдаж тоглож байгаад ........... ахын унтаж байсан хөнжил доогуур ороод нуугдахад, ........... ах бэлэг эрхтэнээ ил гаргаад гараараа оролдоод байсан. Би тэгэхэд нь айгаад босоод явсан ба удалгүй ........... ах гэрээс гараад явчихаар нь дүүтэйгээ үргэлжлүүлэн тоглож, хөнжил доогуур ороод нуугдахад, ...........ах хөнжилд орж ирээд намайг өөр лүү татаад миний өмдийг тайлахаар оролдсон. Би эсэргүүцсэн боловч дийлэлгүй өмдөө тайлуулсан ба дараа миний дотоожийг бас хүчээр тайлсан. Тэгээд надад “ах нь эрхтнийхээ үзүүрийг зөвхөн хийчихье” гээд дайраад байхаар би “үгүй” гэж өөрөөсөө холдуулах гэсэн ч хүчээр бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү нэг удаа хийсэн. Энэ үед миний бэлэг эрхтэн маш их өвдсөн тул би ........... ахын гэдэс рүү 2 удаа өшиглөж өөрийнхөө дээрээс босгосон ба босоод нүүрээ угаачхаад байж байхад ........... ах надад “чи энэ болсон асуудлын талаар хэнд ч хэлж болохгүй хэрэв хэлэх юм бол би шоронд явна, дүү чинь аавгүй болно, мөн чи өөрөө асуудалд орж магадгүй” гэж хэлсэн. Энэ үед гаднаас ........... эгч орж ирсэн. ........... ахаас айсандаа тэр үед эгчдээ юу ч хэлээгүй болсон асуудлыг нуугаад өнгөрөхөөр шийдсэн ...” гэх мэдүүлэг /1хх-32-33/,... мөн түүний дахин өгсөн: “... 2022 оны 4 дүгээр сарын эхээр байсан. Яг он сар өдрийг нь санахгүй байна, хүргэн ах ажлаасаа 20 цаг өнгөрч байхад ирсэн. Эгч 21 цагийн үед каргогоор ирсэн зүйлийг хүнд хүргэж өгнө гээд гэрээсээ гарсан. Тэр үед ах дүү бид гурав үлдсэн, ах гар утсаа оролдоод орон дээр нүцгэн хөнжлөө нөмөрсөн хэвтэж байсан. Би дүүтэйгээ нуугдаж тоглож байгаад голын буйдангийн ардуур нуугдахаар баригдчихаад байхаар нь ахын хэвтэж байсан хоймрын орон дээр ........... ахын цаагуур ороод хөнжил доогуур нь нуугдаж байсан. Тэгсэн чинь 22 цагийн үед гэрэл унтраа гээд байсан. Би унтраагаад дүүтэй хамт ахын орон дээр цаагуур ороод хэвтсэн. Дүү босоод зурагт асаалттай байсан болохоор тэр хавиар алхаж байсан. Намайг гар утсаа оролдоод хэвтэж байхад ........... ах бэлэг эрхтнээ гаргаад, миний гарыг бариад гараас татаад өөрийнхөө бэлэг эрхтнийг бариулсан. Би гараа татаад авсан чинь дахиад миний гарыг татаж аваад бэлэг эрхтнээ байсан. Миний гараар бэлэг эрхтнээ бариулчхаад өөрөө гараараа миний гарыг дээш доош нь хөдөлгөөд бэлэг эрхтнээ саалгаад байсан. Тэр үед гэнэт бэлэг эрхтнээс нь шингэн зүйл гарчихсан чинь больчихсон. Тэгэхээр би юу гоожчихвоо гэсэн чинь ах “юу ч биш ээ” гэсэн. Тэгээд ах үүдний өрөөнд орж гэрийн гадна хаалга түгжсэн. Тэгээд хэвтэж байхад ........... араас татаад намайг дээшээ харуулаад миний дээр гарч хэвтээд, өмд тайлсан. Би эсэргүүцээд хөлөөрөө гэдэс рүү нэг удаа жийсэн чинь дийлэхгүй байсан. Тэгээд миний турсикыг бас хүчээр тайлсан, би турсикээ дээшээ татсан чинь хүчээр өвдөг хүртэл шувтлаад үзүүр хэсгээ л хийчихье гээд байсан. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм үгүй, аниад хэлнэ шүү” гэж хэлсэн чинь тоохгүй дарж хэвтчихээд, бэлэг эрхтний үзүүр хэсгийг миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэр үед маш их өвдсөн тэгээд босож өгөхгүй байсан, их өвдөж байсан учраас буцаагаад хөлөөрөө жийгээд болиулсан. Тухайн үед миний бэлэг эрхтэн рүү ........... ах бэлэг эрхтнээ хийгээд 5-6 секунд орчим болсон. Тэгээд бага зэрэг шингэн зүйл гараад миний хөлөн дээр дуссан. Тэр нь өмнө нь надаар бэлэг эрхтнээ бариулж дээш доош хөдөлгөж байхдаа гаргасан шингэн зүйлтэй адилхан зүйл гарсан. Гэхдээ өмнөхөөсөө арай бага хэмжээтэй гарсан, би ахыг цааш нь түлхчээд өмд турсикээ өмссөн. Ах хувцсаа өмсөөгүй бандаашаа өмсөөд л буцаад хэвтсэн. Тэгээд надад “энэ талаар ээж, эгч хоёртоо битгий хэлээрэй, хэлэх юм бол чи бид хоёр хоёулаа шоронд орно шүү, тэгээд бас дүү чинь аавгүй болно шүү” гэж надад хэлсэн. Би ........... ахын бэлэг эрхтнийг тухайн үед харсан. Надад нэлээн том харагдаж байсан. Барихад хатуу байсан ба уг хэсгээрээ үстэй харагдаж байсан. Өмнө бас бэлэг эрхтнийг байнга харж байсан. Гэртээ ихэнхдээ нүцгэн яваад байдаг, тэгэхдээ гэрэл, зурагт унтарсан байх үед турсикгүй яваад байдаг гар утасны гэрэлд харагдаад байдаг юм. Тэр үед бол бэлэг эрхтэн нь унжсан харагддаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-39-43/, ... Би 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн. Би төрсөн өдрөөс өмнө байсан. Инээдмийн баяр гэж мэднэ 4 дүгээр сарын 01-ний өдөр болдог. Инээдмийн баяраас өмнө намайг хүчирхийлсэн юм байна. 3 сарын сүүлээр гэж санаж байна. Цэргийн баярыг мэднэ 3 дугаар сарын 18-ны өдөр болдог. Цэргийн баяраас хойш намайг хүчирхийлсэн. Харин сая төрсөн өдрөө болон цэргийн баярыг бодоод үзсэн чинь 2022 оны 3 дугаар сарын сүүлээр цэргийн баяраас хойш намайг хүчирхийлсэн юм байна...” гэх мэдүүлэг /2хх-40-41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ........... өгсөн: “...Миний хамтран амьдрагчийн хувьд миний дүү ........... эвтэй найрсаг харилцаатай байдаг гэж бодож байтал 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би ........... “хаагуур юу хийж, хэнтэй уулзаж явж байгаад хяналт тавихаар утсаа өгч бай гэж хэлсэн. Гэтэл Н.Номин “утсаа өгөхгүй, та нар битгий дээрэлхээд давраад байгаарай, таны нөхөр намайг хүчиндсэн” гэж хэлсэн. Би тэр даруйд нөхрөөсөө “чи тэгсэн юм уу” гэж асуухад манай нөхөр “тийм асуудал байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн хэдий ч би дүүгээ худлаа хэлэхгүй байх гэсэн үүднээс дээр болсон асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1хх-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ........... өгсөн: “... Би тэр үед ........... энэ талаар тодруулж асуусан чинь энэ асуудлуудыг үнэн гэж хэлж байсан. Тэгээд би ........... “миний охин худлаа ярьж болохгүй шүү, яг үнэнээ хэлээ” гэхэд ........... “тиймээ, энэ үнэн” гэж байсан. Миний охин худлаа ярина гэхэд арай ч эгчийнхээ амьдралаар ингэж худлаа ярихгүй байлгүй дээ гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-77-79/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч ........... өгсөн: “... ........... 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр хичээл завсарласан байх үед Б.Сондор бид хоёрт энэ тухай хэлж байсан. Тухайн үед ...........бид хоёрт хэлэхдээ “манай хүргэн ах оролдоод байдаг” гэж хэлж байсан. Тэгээд би ........... “цагдаад хэл” гэж хэлсэн. Харин ........... “хүүхдийн 108 төвд мэдэгд” гэж хэлсэн.Өмнө нь бас ........... хүргэн ах нь оролдоод байдаг гэж ганцхан надад хэлж байсан. Өмнө надад хэлэхдээ 2021 оны 02 дугаар сарын 14-нд хичээл орсон. Тэгээд хичээл ороол нээх удаагүй байхад 2 сарын сүүлээр энэ талаараа надад хэлж байсан. Өмнө ........... надад хэлэхдээ “хүргэн ах нь өөрийг нь оролдоод байдаг л” гэж хэлж байсан. Гуя энэ тэрийг нь илээд хүрээд байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-81/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч ........... өгсөн: “... Манай сургууль дээр шалгалт өгч байх үед байсан санагдаад байна. Шалгалт өгөхөөс өмнө ангид байхад тиймэрхүү юм яриад байсан. Тэрийгээ ........... л яриад байсан. Хүргэн ах нь өөрийг нь оролддог гэж ярьж байсан. Би тэр яриаг нь хальт сонссон. ........... хувьд хичээлдээ гайгүй сурдаг, бусадтай харилцах харилцаа хандлага нь гайгүй. Бусадтай амархан найзалж, амархан мууддаг, сайнддаг. Худлаа ярьж байхыг нь бол сонсож байгаагүй. Бусад хүүхдүүд ч гэсэн ........... худлаа ярьдаг гэж нээх яриад байдаггүй...” гэх мэдүүлэг /1хх-83-84/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэп:
1.2. 3. 4. 5. ........... биед гэмтэл тогтоогдсонгүй.
6. Бэлгийн бойжилт бүрээгүй, олоогүй байна.
7. ........... охин хальс урагдалгүй бүтэн байна.
8.Бэлгийн замын тэмбүү, дох, заг хүйтэн, трихомониад, хламидын халдваргүй байна.
10. Үтрээ болон шулуун гэдэсний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй. Хошногоны хунигч булчинд гэмтэл, эмгэг өөрчлөлтгүй байна...” гэх дүгнэлт /1хх-104-105/,
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч ........... өгсөн: “...Тухайн охины охин хальс нь цагираг бүтэцтэй нүх жижиг, цочрол бага суурь нам сунамхай урагдал гэмтэлгүй бүтэн байсан. Ер нь цагираг бүтэцтэй суурь нам сунамхай охин хальс нь бэлгийн харьцаанд орох үед гэмтэхгүй байх боломжтой байдаг бөгөөд ........... охин хальсны хувьд ийм бүтэцтэй боловч охин хальсны нүх нь жижиг байгаа нь бэлгийн харьцаанд орсон байх боломжгүй байна.” ...гэх мэдүүлэг /1хх-109/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 8259 дугаартай дүгнэлтэд:
1. ........... нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна
2. Цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна.
3. Бэлгийн замаар дамжиж ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хламид өвчний халдваргүй байна...” гэх дүгнэлт /1хх-114-115/,
Шүүхийн Сэтгэц эмгэг судлалын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 607 дугаартай дүгнэлтэд:
2. ........... нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй.
3. ........... нь үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.
4. ........... нь хэрэг хариуцах чадвартай байна.
5. ........... нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй.
6. ........... эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /хх-132-133/,
Гэмт хэргийг талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-6/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-8-10/,
Бага насны хохирогч ........... нас тоолсон тэмдэглэл /1хх-34/
Бага насны хохирогч ........... төрсний гэрчилгээний хуулбар: “...хохирогч ........... нь 2022 оны 4 дүгээр сард 11 нас 11 сартай байсан байна...” гэх тэмдэглэл /1хх-35/,
Шүүгдэгч ........... урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-208/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч ........... холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Бага насны хохирогч ........... нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.
Энэ хэргийн хохирогч нь бага насны хүүхэд хүүхэд байна. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх зорилгоор хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хаалттай явагдсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ........... зүгээс “Би энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэх тайлбар, ... шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т...........-с: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор, мөрдөгч нь ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон хэмээн дүгнэсэн. Насанд хүрээгүй хохирогч ........... нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 удаа, шүүхийн шатанд 1 удаа нийтдээ 5 удаа хохирогчоор мэдүүлэг өгч байна. Түүний мэдүүлэгт гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь тодорхой бус. 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр насанд хүрээгүй хохирогч ........... нь ........... өөрийг нь хүчиндсэн талаар эгчдээ хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Насанд хүрээгүй хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан цаг хугацаанд удаа дараа худал, зөрүүтэй мэдүүлсэн. Өнөөдөр шүүхийн шатанд мөн адил зөрүүтэй мэдүүллээ. Насанд хүрээгүй хохирогч нь мэдүүлгийн эх сурвалж, гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхой хэлж чадахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч, хохирогчийн мэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх үндсэн стандартууд байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч ........... дүгнэлт гаргасан бөгөөд гэм буруугийн хуралдаанаар дүгнэлтээ тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтээр “........... нь бэлгийн харьцаанд орсон үйл баримт харагдахгүй байна” хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч ........... мэдүүлгийг шинжээчийн дүгнэлт үгүйсгэж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад ........... нар нь гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн мэдүүлгээр ........... ажлын хуваарь, ажлын чиг үүрэг, гэртээ ирдэг, явдаг цагийг тодорхой дурдаж өгсөн. Хавтаст хэргийн материалд хохирогчийн “өөдрөг бацаан” гэх хүнтэй цахим сүлжээгээр дамжуулан харилцсан зурвас хавсаргагдсан бөгөөд тухайн зурвасаар насанд хүрэгчдийн кино, бэлгийн харьцааны талаар ярилцдаг, хохирогч аль хэдийнээ энэ талаар ойлголттой, тархиндаа дүрслэлтэй болсон байсныг илтгэж байна. Гэрчийн мэдүүлгээр насанд хүрээгүй хохирогч ........... эгчтэйгээ таарамжгүй харилцаатай байдаг талаар өгүүлсэн. Улсын яллагч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллах болон цагаатгах талын нотлох баримтыг хэрэгт хавсаргах ёстой. Цагаатгах талын нотлох баримт болох шинжээчийн эмчийг дүгнэлтийг улсын яллагч огт дурдсангүй. Онолын дүгнэлтийг яллах дүгнэлтдээ дурдаагүй хэр нь насанд хүрээгүй хохирогчийн эх сурвалж нь тодорхой бус, эргэлзээ бүхий мэдүүлгийг яллах дүгнэлтэд дурдаж өгсөн. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой бус. Прокурорын зүгээс гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хэрхэн тогтоож байгаа нь ойлгомжгүй. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүчиндсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн дүүрэн тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү...” гэх тайлбар, ... мөн шүүгдэгчийн өмгөөлөгч ........... : “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй. Хуульд дээрх ажиллагааг бүрэн нотолж чадаагүй тохиолдолд гэмт хэрэг биш гэдгийг хуульчилж өгсөн. Гэмт хэргийг хэзээ, хаана, гарсныг тодорхойлох ёстой. Гэтэл энэхүү хэрэг хэзээ гарсан нь тодорхой бус. Насанд хүрээгүй хохирогч ........... нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийг 2022 оны 4 дүгээр сард гарсан хэмээн мэдүүлж байсан бол үүнээс хойш мэдүүлгийг удаа дараа өөрчилж гэмт хэргийг 3 дугаар сард гарсан хэмээн мэдүүлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон, насанд хүрээгүй хохирогчийн ээж нь архины хамааралтай гэсэн хэдий ч түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохгүй гэсэн зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн өгсөн мэдүүлгийг шинжээчийн дүгнэлт үгүйсгэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч насанд хүрээгүй хохирогчийн охин хальс урагдалгүй, бэлгийн харьцаанд орсон байх боломжгүй хэмээн хэлсэн бөгөөд шүүх танхимд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нар байна. Биеэр том залуу хүн балчир охиныг хүчиндсэн тохиолдолд охин хальс урагдахгүй байх ямар ч боломжгүй. Шинжээч эмч нь насанд хүрээгүй охины бэлэг эрхтний нүх жижигхэн талаар дурдсан бөгөөд энгийнээр бодоход хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд охин хальс зайлшгүй урагдана. Мэргэжлийн байгууллага шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд үүнийг ямар хэмжээнд нотлох баримтаар үнэлэх нь шүүх бүрэлдэхүүний эрх мэдэл. Бидний зүгээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хүчиндэх гэмт хэрэг гараагүй гэж дүгнэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтыг хэргийн материалд хавсаргаагүй. Мөн хэргийн нотолбол зохих ажиллагаа буюу гэмт хэрэг гарсан байдал /хэзээ хаана, яаж үйлдсэн/ нь тодорхой бус. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байна...” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч ........... гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Бага насны хохирогч ........... , түүний хууль ёсны төлөөлөгч ........... нар нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Гэвч бага насны хохирогч ........... , түүний хууль ёсны төлөөлөгч ........... нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хугацаатай хорих ял оногдуулж, биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Мөн шүүхээс ........... оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, “Хаан” банкны NARANTUYA.J гэсэн бичигтэй 4380 5451 7470 5638 гэсэн дугаартай ногоон өнгийн карт 1 ширхэгийг хууль ёсны төлөөлөгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч ........... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ........... овогт ...........-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийг эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч ...........-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ...........-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Бага насны хохирогч ..........., түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, “Хаан” банкны NARANTUYA.J гэсэн бичигтэй 4380 5451 7470 5638 гэсэн дугаартай ногоон өнгийн карт 1 ширхэгийг хууль ёсны төлөөлөгчид буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, ........... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ...........-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ...........-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Э.ОЮУНТУНГАЛАГ
Д.ШИНЭХҮҮ