| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 137/2021/0054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2023-01-13 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагч М.Отгонбаатар,
Хохирогч П.Э /цахимаар/, Ц.Ж /цахимаар/,
Иргэний нэхэмжлэгч О.З /цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч О.Үүрцайх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор,
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Нд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: М.Н
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Н нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Быг "Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших “Банзат хайрхан” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн БНХАУ-аас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2013 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Бын өмчлөлийн .... улсын дугаартай Лексус-470 маркийн 23.000.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг, 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны .... тоот данс руу 26.500.000 төгрөгийг шилжүүлэн тус тус залилан авч, нийт 49.500.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Г.Уыг “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших “Банзат хайрхан” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2014 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Уын өмчлөлийн ... улсын дугаартай Тоёото Ланд Крузер-80 маркийн 15.000.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хаан банкнаас өөрийн Хаан банкны ... тоот данс руу 9.000.000 төгрөгийг шилжүүлүүлж тус тус залилан авч, нийт 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч П.Эыг “Өмнөговь аймгийн Ноён суманд уурхайн ажил руу орох гэж байгаа, зам тавих ажлын гэрээ эхлүүлэхийн тулд заавал зам тавих шаардлагатай гэнээ. Зам тавих ажлын гэрээ хийх гэсэн чинь дансандаа заавал мөнгө байршуулж байж хийнэ гэж байна" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт өөрийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тариалан банкны .... тоот данс руу 329.950 юань буюу Монгол мөнгөөр 94.755.041 төгрөгийг шилжүүлүүлж, 2014 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 6.000.000 төгрөгийг бэлнээр тус тус залилан авч, нийт 140.755.041 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Ц.Жг “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт орших “Банзат хайрхан” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Д.А гэгчийн Хаан банкны ... тоот данс руу 11.000.000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны .... тоот данс руу 1.900.000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.Бр дамжуулж түүний Хаан банкны .... тоот данс руу 2.000.000 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 01-ний Д.Боор дамжуулж түүний хүү Б.Хын Хаан банкны 5 тоот данс руу 6.100.000 төгрөгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв Хаан банкнаас шилжүүлж тус тус залилан авч, нийт 21,000,000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 235.255.041 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2014 оны 06 сард Хятадын иргэн надад санал тавьж 50 самосваль машин оруулах, хөрс хуулах ажил байна гэсэн. Тэгээд газар дээр нь очиж бичиг баримтыг нь үзээд гэрээ байгуулсан. Тэгээд урьдчилгаа өгөөд Бугатын үйлдвэрээс самосваль машин лизингээр авахаар тохиролцсон. Гэтэл удалгүй лиценз хураагдсан гээд ажил нь эхлээгүй. Хөх хотын хурдны галт тэрэгний далангийн ажил байна гээд хамтарьяа гэсэн. Тэгээд найз Этой уулзсан. Бид хамт Хөх хот явсан. Цэнгүүнтэй уулзуулж хамтарч ажил хийхээр болсон. Эоос 320 гаран мянган юань авч Цд өгсөн. Тэрнээс хойш ажил эхлэхгүй, би хойноос нь хөөцөлдөж явж байгаад короно гарч хил хаасан. Б, Ж, Э, У нарт самосваль авч өгнө гээд мөнгийг нь авч Хятад руу шилжүүлсэн. Энэ баримт нь байгаа боловч Б гэдэг Өвөрмонгол дундаас нь авчихаад өгөхгүй байгаа. Би Л гэдэг хүний дансанд нийт 420.000 юань хийсэн. Нийт 230.000.000 төгрөгийн хохиролтой. Одоогоор Б, У нарын хохирлыг бүрэн төлсөн. Эт бэлнээр 6.000.000 төгрөгөөр, Пажеро маркийн машин 35.000.000 төгрөгөөр, Автоландер маркийн машин 13.000.000 төгрөгөөр, Эстимо маркийн машин 5.000.000 төгрөгөөр бодож нийт 59.000.000 төгрөгийг, Жд бэлнээр 5.000.000 төгрөг өгсөн. Э, А нарын хохирол төлөгдөөгүй байгаа. Энэ хүмүүсээс авсан мөнгийг өөртөө ашиглаагүй. Автоландер болон Эстимо маркийн машиныг Эт асааж үзүүлсэн. Үнэлгээгээр оруулъя гэсэн. Тэгж тохирсон. Уг нь авахгүй гэсэн бол би зараад өгөх байсан. Хохирогч нараас 235.000.000 төгрөгийг авснаа хүлээж байна. 2015 оны 05 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсантай танилцсан. Би буруугүй боловч миний данс руу мөнгө нь ороод тэрнийг нь Цэн Гү Лэнгийн данс руу хийснээс болоод хохирогч нарт хохирлыг төлж байгаа. 2016 оны эхээр эд нарыг залилж байна гэж бодоод Хятадын цагдаад өргөдөл өгсөн. Тэр Хятадууд хамтарсан гэрээ үзүүлсэн. Би лицензг нь шалгуулсан. 3 зам компанийн нэр дээр байна гэж хэлсэн. Би Хятадаас мөнгө орж ирэхээр энэ хүмүүсийн мөнгийг өгнө гэж бодож байсан. Би өөрөө Хятадуудад залилуулж хохирсон. Консулд хандаад аргаа бараад явж байна. Би өөрөө гудамжинд хонох шахуу байна. Энэ хүмүүсээс авсан мөнгөө Хятадын Тариалан банк руу шилжүүлсэн. Би өөрөө авч хэрэглэсэн зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч П.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Анхнаасаа зам тавина гэсэн зүйл байхгүй. Надад ажил хийх гэж байгаа. Дансандаа мөнгө байршуул гэсэн гэж хэлсэн. Ингээд 14.000.000 төгрөгийг байрлуулсан. Анхнаасаа л залилан байсан юм билээ. Найз Бод итгээд явсан юм. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед 1.000.000 төгрөг, орой нь 3.000.000 төгрөг ирсэн. Пажеро маркийн тээврийн хэрэгсэл гэнэт унтардаг, автоландер маркийн машин нь асдаггүй, ачилтын компаниар авчруулсан. Эстимо маркийн бас асдаггүй, дулаан гражид тавьсан байгаа. Энэ машинуудын үнийг тохироогүй, утсаа авдаггүй. Нэг байр яриад байгаа боловч надад үзүүлж харуулаагүй. Би Жгээс 100.000.000 төгрөгийг авч Нд нийт 140.000.000 төгрөг өгсөн. Дундын дансанд байршуулж байгаад буцааж өгнө л гэж хэлсэн. Үүнээс 4.000.0000 төгрөг нь төлөгдсөн ба бусад нь төлөгдөөгүй. Нд өгсөн 146.000.000 төгрөгөөс 100.000.000 төгрөг нь Згийнх, 6.000.000 төгрөгийг Аынх, 40.000.000 төгрөг нь минийх. Миний нэр дээр 1 машин шилжсэн. Пажеро маркийн машиныг 18.000.000 төгрөгөөр, автоландер маркийн машиныг 10.000.000 төгрөгөөр, Эстимо маркийн машиныг 4.000.000 төгрөгөөр үнэлэх саналтай байна. Нгаас 14.000.000 төгрөгийг авсан. Одоо 33.800.000 төгрөгөөс 14.000.000 төгрөг төлөгдсөн. Миний хувьд энэ хэргийн араас 8 жил явсан. Бүгдийг нь харсан, мэдсэн. Үлдэгдэл нь төлөгдөөгүй байгаа. Эргэлзэж л байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ц.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нийт 21.000.000 төгрөг өгсөн. 2015 онд 21.000.000 төгрөгийг эхнэрийнх нь данс болон Бын данс руу хийсэн. 3.500.000 төгрөгийг авсан. Одоо 17.500.000 төгрөг үлдсэн. Үүнийг одоо болтол төлөөгүй байгаа гэсэн мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч О.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Н нь надаас 100.000.000 төгрөг авсан. Харин өчигдөр 1.000.000 төгрөг дансаар орж ирсэн. 25.000.000 төгрөгт Пажеро маркийн машиныг авсан, одоо 74.000.000 төгрөг үлдсэн. Эын хэлсэнтэй санал нэг байна. Урьд нь холбоогүй байж байгаад өчигдөр нэг объект санал болгосон. Объектын гэрчилгээ миний нэр дээр шилжиж ирж байж хохирол төлөгдсөн гэж үзнэ. Э бид хоёр объектыг очиж үзсэн боловч тохиролцоогүй. Бид 2 найман жил сэтгэл санаагаар их хохирсон гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ц.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Д.Б нь 2014 оны 01 дүгээр сараас эхлэн надад “уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байна. Хамтарч ажиллах уу” гээд надад тайлбарлахдаа “уурхайн хөрс хуулдаг техник оруулж ирнэ, хэрвээ оруулж ирсэн тохиолдолд сарын ашгийг надад өгнө” гэсэн нэлээд ашигтай байдлаар санал тавьсан. Тэгээд би 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрт байсан 19 сая төгрөгийг би Д.Бын данс руу түүний эхнэр Мийн данс руу 2 сая төгрөгийг хийсэн. Тэгээд Боос хэрхэн яасан тухай асуухаар М.Н гэх хүн рүү шилжүүлсэн гэдэг. Нтай Боор дамжуулан хэд хэдэн удаа уулзсан. Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сард уулзахад Боос 21 сая төгрөгөө аваад БНХАУ-ын гэрээ хийсэн компани нь мөнгө авчихаад өгөхгүй байна гэсэн. ...Нд нийт 21 сая төгрөг шилжүүлэн өгснөөс 2.5 сая төгрөгийг буцаан авсан байгаа гэсэн мэдүүлэг /З хх 211, 250, 4 хх 53-54, 5 хх 150, 6 хх 187-188 ху/,
-Иргэний нэхэмжлэгч У.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Б гэх залуу 2014 оны эхээр Өмнөговь аймгийн Ноён суманд уур уурхайн хөрс хуулалтын ажил хийж байгаа Н гэх хүнтэй хамтран ажиллаж байгаа тул намайг уул уурхайн уур уурхайн хөрс хуулалтын ажил хий гээд надаас самосмал буюу өөрөө буулгагч машины 90.000.000 төгрөгөөр худалдаж авах уу, авах бол урьдчилгаа 20.000.000 төгрөг төлөөд явцын дунд үлдсэн мөнгийг төлж болно гэж санал тавихаар нь би ашгийг нь бодоод өөрөө буулгагч машин худалдан авахаар урьдчилгаа 28.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот данснаас Д.Бын данс руу шилжүүлсэн. ...Тэгээд мөнгө өгөөгүй удсан тул иргэний шүүхэд өргөдөл гаргаж миний хохирлыг Б барагдуулахаар болсон гэсэн мэдүүлэг /5 хх 126-127, 206 ху/,
-Иргэний нэхэмжлэгч О.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би П.Этой 2006 онд барилга дээр хамт ажиллаж байгаад танилцсан бөгөөд тэр үеэс хойш нөхөрлөж одоо гэр бүлийн найзууд болсон. 2014 оны 03 дугаар сард П.Э ажил дээр байж байтал өрөөнд орж ирээд надад “миний таньдаг нэг залуу хятад улсаас техник хэрэгсэл оруулж ирж, Өмнөговь аймагт газар шорооны ажил хийх гэж байна. Энэ ажилд хөрөнгө оруулалт хийгээд ашгаа хувааж авъя” гэсэн санал тавьсан. Ингээд бид ярилцаж байгаад хоорондоо зөвшилцөөд миний бие өөрийн нэр дээр байдаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 3 өрөө 96 м/кв орон сууц болон авто зогсоол зэргийг Кредит банкинд 1 жилийн хугацаатай 22 хувийн хүүтэй барьцаалан 100.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгийг бэлнээр П.Эт өгсөн. Би өөрөө зээлийн эргэн төлөлтийг хийж зээлээ хааж дуусгаад, байр авто зогсоолоо нэр дээрээ авч барьцаанд тавьсан байр, зогсоолыг 2015 оны 09 дүгээр сард зарчихсан. Одоогоор П.Эоос нэг ч төгрөг буцааж аваагүй байна. 2014 оны 03 дугаар сард зээл аваад бэлэн 100.000.000 төгрөгийг өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд гэртээ найз П.Эт өгсөн гэсэн мэдүүлэг /5 хх 193-194 ху/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2010 онд П.Этой танилцаж хамтран ажиллах гэж ганц нэг ажил эхлүүлж байсан. Гэтэл 2014 оны 03 дугаар сард П.Э надтай утсаар яриад “өөрийн нэр дээрх 2 зуслангийн газрыг барьцаанд тавиад 6.000.000 төгрөг зээлж авъя" гэж хэлсэн. Тэгэхэд би урьдын танил учраас заавал барьцаа гээд яах юм бэ гэж хэлээд зуслангийн газрыг нь авалгүй, ямар нэгэн барьцаагүйгээр, баримт бичиг үйлдэлгүй бэлэн 6.000.000 төгрөгийг П.Эт хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш тухайн үедээ П.Эос хэд хэдэн удаа уулзаж мөнгөө авъя гэхэд одоогоор боломж алга, өгнө гэж хэлдэг. Надад анх хэлэхдээ хөрс хуулалтын ажил авсан, ажлын урьдчилгаанд техник төхөөрөмжийн шатахуунд зарцуулна гэж байсан гэсэн мэдүүлэг / 5 хх 195-196 ху/,
- Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2014 оны 02 сарын сүүлээр санагдаад байна “Да хүрээ” авто машины зах дээр машин зарж байсан ченжээс дээрх Ланд Крузер-80 маркийн автомашиныг 12.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн машиныг худалдаж авахдаа гэрээ байгуулсан эсэхээ санахгүй байна, тэнд машин зардаг ченж байсан нэрийг нь санахгүй байна. 1997 онд үйлдвэрлэгдсэн 2006 онд Монголд орж ирсэн, саарал өнгөтэй, хуучин, банк нь цоорхой, жолооч талын хойд хаалга нь цоожлогддоггүй, багажийн хаалга нь ханзархай гэмтэлтэй ийм автомашин байсан. Худалдаж авсныхаа дараа тухайн автомашинд ойр зуурын засвар хийж унаж хэрэглэж байгаад 2015 оны 08 сард 9.700.000 төгрөгөөр хүнд зарсан. Говь-Алтайнх гэсэн санагдаж байна эхнэр, нөхөр хоёрт уг автомашиныг зарсан. Уг автомашиныг зарахдаа авсан хүнд нь итгэмжлэл хийж өгсөн, тэр хүн машинаа нэр дээрээ шилжүүлээд авчихна гээд явсан. Нотариатаар ороод итгэмжлэл хийлгэсэн бичиг нь гэрт байж магадгүй, машиныг авсан хүний нэрийг нь одоо би санахгүй байна гэсэн мэдүүлэг /2 хх 33 ху/,
-Гэрч Чы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Баар дамжуулан Нтай танилцаж, Нгаас 300.000 юань зээлэхээр болсон. Ингэж зээлэхдээ миний ажил амжилттай байвал түүнд хүү бодож өгөхөөр болж, харин ажил бүтэмжгүй байвал түүнд банкны хүүтэй нь бодож зээлсэн мөнгөө өгөхөөр тохиролцсон. Үүнээс хойш 2013 оны 12 дугаар сард Н 90.000 юань өгч, бид хоорондоо 100.000 юанийн зээлийн бичиг хийсэн. Илүү 10.000 юаний хүү бодно гэж тооцоолоод ийм зээлийн бичиг хийсэн. 2014 оны 03 дугаар сард тэр дахин надад 100.000 юань өгсөн. 2014 оны 04 сард дахин надад 100.000 юань өгсөн. Ингээд нийтдээ 290.000 юань өгсөн. Эхний удаагийн мөнгөн дээр л зээлийн бичиг үйлдсэн. Дараагийн 200.000 юаньд нь бичиг хийгээгүй. Түүнд мөнгийг нь өгөлгүй удаасан болохоор би түүнд хүү бодох хэрэгтэй гэж бодоод түүнд 370.000 юанийн дүн бүхий зээлийн бичиг хийж өгсөн гэсэн мэдүүлэг /З хх 131-134 ху/,
- БНХАУ-ын Си Чуань мужийн ....хөрөнгө оруулалт, байгуулалтын ХХК болон Монгол Улсад бүртгэлтэй .... ХХК-ийн захирал М.Н нарын хооронд 2013 онд байгуулсан .... сум дахь ... хайрхан нүүрсний орд газарт хөрс хуулах ажлыг хамтран гүйцэтгэх тухай” гэрээний хуулбар, бусад баримтууд /1 хх 213-215, 216-224 ху/,
-Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/3441 дугаартай “М\/-016861 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг кадастрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд ... ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй, .... ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг /1 хх 225 ху/,
-.... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Эийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/13 дугаартай “Монгол Улсын ... аймгийн ... сумын нутаг дахь “... хайрхан” нүүрсний орд, лицензийн дугаар 016861-А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь ... ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь үнэн. Энэхүү үүсээд буй хэрэг, маргаанд .... ХХК нь огт хамааралгүй бөгөөд ....ХХК болон ....ХХК-тай ямар нэгэн ажил хэргийн холбоогүй болно” гэсэн албан бичиг /1 хх 226-227 ху/,
-Авто тээврийн газраас ирүүлсэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний талаарх баримтууд /2 хх 61-71 ху/,
- Иргэний нэхэмжлэгч О.Згийн Кредит банкнаас 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээл авсан “Байгууллагын бизнесийн зээлийн гэрээ”-ний хуулбар /2 хх 116-120 ху/,
-М.Нгийн Хаан банкны .... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 141, 144 ху/,
-Мөрдөн байцаах албаны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14/Н-570 албан бичиг /2 хх 159 ху/,
-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 42а-31581 дугаартай албан бичиг /З хх 100 ху/,
-БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас ирүүлсэн албан бичигт “М.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай” шийдвэр, М.Нгийн БНХАУ-ын Эрээн хотын Тариалан банканд нээлгэсэн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, нэр бүхий хүмүүсээс авсан гэрчийн мэдүүлэг болон бусад баримтууд /З хх 124-141 ху/,
-Хохирогч Д.Бын Хаан банкны .... тоот дансны хуулга /З хх 144 ху/,
-Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 08/017, 09/017 дугаартай үнэлгээний тайлан /З хх 177-178 ху/,
-Б.Хын Хаан банкны .... тоот дансны хуулга /4 хх 14 ху/,
-Д.Агийн Хаан банкны .... тоот данс руу 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн хуулбар /4 хх 47 ху/,
-Хаан банкнаас ирүүлсэн албан бичиг /4 хх 51 ху/,
-2014.03.30-ны өдрийн Монгол банкнаас зарласан БНХАУ-ын юань ханш /6 хх 189 ху/,
-Хохирогч Ц.Жгийн эхнэр Т.Уий Хаан банкны .....тоот дансны хуулга /6 хх 208 ху/,
-Хохирогч Д.Бын Хаан банкны ....тоот дансны хуулга /6 хх 212 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5 хх 133 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 112, 119-120, 206-207, 2хх 55-57, 225-226, 244, 245, 3хх 8-12, 57, 207, 213, 228-229, 4хх 16-20, 5хх 22-26, 36-40, 48-51, 63, 67, 83-89, 98-100, 132, 180-181, 197-198, 227-235, 6хх 172, 214-217, 220 ху/ болон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Н нь "... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт орших “... хайрхан” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Боос 2013 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт түүний өмчлөлийн .... улсын дугаартай Лексус-470 маркийн 23.000.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг, 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны .... тоот данс руу 26.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 49.500.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Г.Уын 2014 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түүний өмчлөлийн .... улсын дугаартай Тоёото Ланд Крузер-80 маркийн 15.000.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хаан банкнаас өөрийн Хаан банкны .... тоот данс руу 9.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Ц.Жгээс 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Д.А гэгчийн Хаан банкны .... тоот данс руу 11.000.000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны ....тоот данс руу 1.900.000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.Боор дамжуулж түүний Хаан банкны .... тоот данс руу 2.000.000 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Д.Боор дамжуулж түүний хүү Б.Хын Хаан банкны ...тоот данс руу 6.100.000 төгрөгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв Хаан банкнаас тус тус шилжүүлэн авч нийт 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч П.Эоос ... аймгийн ... суманд уурхайн ажил руу орох гэж байгаа, зам тавих ажлын гэрээ хийнэ, дансандаа заавал мөнгө байршуулах шаардлагатай гэж 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт өөрийн БНХАУ-ын Тариалан банкны .... тоот данс руу 329.950 юань буюу Монгол мөнгөөр 94.755.041 төгрөгийг, 2014 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 6.000.000 төгрөгийг бэлнээр тус тус авч нийт 140.755.041 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 235.255.041 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/3441 дугаартай “М\/-016861 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг кадастрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд ....ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй, ....ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг, ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Эгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/13 дугаартай “Монгол Улсын ... аймгийн... сумын нутаг дахь “... хайрхан” нүүрсний орд, лицензийн дугаар 016861-А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь “....ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь үнэн. Энэхүү үүсээд буй хэрэг, маргаанд ...ХХК нь огт хамааралгүй бөгөөд ... ХХК болон ....ХХК-тай ямар нэгэн ажил хэргийн холбоогүй болно” гэсэн албан бичиг, Авто тээврийн газраас ирүүлсэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний талаарх баримтууд, иргэний нэхэмжлэгч О Згийн Кредит банкнаас 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээл авсан “Байгууллагын бизнесийн зээлийн гэрээ”-ний хуулбар, М.Нгийн Хаан банкны .... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас “М.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай” шийдвэр, М.Нгийн БНХАУ-ын Эрээн хотын Тариалан банканд нээлгэсэн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Д.Бын Хаан банкны .... тоот дансны хуулга, Б.Хын Хаан банкны ... тоот дансны хуулга, Д.Агийн Хаан банкны ... тоот данс руу 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн хуулбар, 2014 оны 03 сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан БНХАУ-ын юань ханш, хохирогч Ц.Жгийн эхнэр Т.Уий Хаан банкны ... тоот дансны хуулга, хохирогч Д.Бын Хаан банкны ... тоот дансны хуулга зэргээр шүүгдэгч М.Нг бусдад бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч нараас эд хөрөнгийн эрхийг болон их хэмжээний мөнгийг бэлнээр болон дансаар тус тус шилжүүлэн авсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч нараас 235.000.000 төгрөгийг авснаа хүлээж байна. 2015 оны 05 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсантай танилцсан. Би буруугүй боловч миний данс руу мөнгө нь ороод тэрнийг нь Цэн Гү Лэнгийн данс руу хийснээс болоод хохирогч нарт хохирлыг төлж байгаа. 2016 оны эхээр эд нарыг залилж байна гэж бодоод Хятадын цагдаад өргөдөл өгсөн. ...Би өөрөө Хятадуудад залилуулж хохирсон. ...Би өөрөө авч хэрэглэсэн зүйлгүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, учир нь шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд энэ мэдүүлэг нь түүний гэм бурууг үгүйсгэх үйл баримт болохгүй.
Өөрөөр хэлбэл дээрх мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч П.Эын “...Анхнаасаа зам тавина гэсэн зүйл байхгүй. Надад ажил хийх гэж байгаа. Дансандаа мөнгө байршуул гэсэн гэж хэлсэн. ...Нд өгсөн 146.000.000 төгрөгөөс 100.000.000 төгрөг нь Згийнх, 6.000.000 төгрөгийг Аынх, 40.000.000 төгрөг нь минийх. Дундын дансанд байршуулж байгаад буцааж өгнө л гэж хэлсэн” гэсэн, хохирогч Ц.Жгийн “...нийт 21.000.000 төгрөг өгсөн. ...би 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрт байсан 19 сая төгрөгийг би Д.Бын данс руу түүний эхнэр Мөнгөнцэцэгийн данс руу 2 сая төгрөгийг хийсэн. Тэгээд Боос хэрхэн яасан тухай асуухаар М.Н гэх хүн рүү шилжүүлсэн гэдэг” гэсэн, иргэний нэхэмжлэгч О.Згийн “...Н нь надаас 100.000.000 төгрөг авсан. ...бид ярилцаж байгаад хоорондоо зөвшилцөөд миний бие өөрийн нэр дээр байдаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 3 өрөө 96 м/кв орон сууц болон авто зогсоол зэргийг Кредит банкинд 1 жилийн хугацаатай 22 хувийн хүүтэй барьцаалан 100.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгийг бэлнээр П.Эт өгсөн. ...найман жил сэтгэл санаагаар их хохирсон” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн иргэний нэхэмжлэгч У.Эын “...Б гэх залуу 2014 оны эхээр Өмнөговь аймгийн Ноён суманд уур уурхайн хөрс хуулалтын ажил хийж байгаа Н гэх хүнтэй хамтран ажиллаж байгаа. ...самосмал буюу өөрөө буулгагч машины 90.000.000 төгрөгөөр худалдаж авах уу, авах бол урьдчилгаа 20.000.000 төгрөг төлөөд явцын дунд үлдсэн мөнгийг төлж болно гэж санал тавихаар нь би ашгийг нь бодоод өөрөө буулгагч машин худалдан авахаар урьдчилгаа 28.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот данснаас Д.Бын данс руу шилжүүлсэн” гэсэн, иргэний нэхэмжлэгч Д.Аын “...2014 оны 03 дугаар сард П.Э надтай утсаар яриад “өөрийн нэр дээрх 2 зуслангийн газрыг барьцаанд тавиад 6.000.000 төгрөг зээлж авъя" гэж хэлсэн. Тэгэхэд би урьдын танил учраас заавал барьцаа гээд яах юм бэ гэж хэлээд зуслангийн газрыг нь авалгүй, ямар нэгэн барьцаагүйгээр, баримт бичиг үйлдэлгүй бэлэн 6.000.000 төгрөгийг П.Эт хүлээлгэн өгсөн” гэсэн, гэрч Чэнь Гуо Лин-ы “...Нгаас 300.000 юань зээлэхээр болсон. Ингэж зээлэхдээ миний ажил амжилттай байвал түүнд хүү бодож өгөхөөр болж, харин ажил бүтэмжгүй байвал түүнд банкны хүүтэй нь бодож зээлсэн мөнгөө өгөхөөр тохиролцсон. Үүнээс хойш 2013 оны 12 дугаар сард Н 90.000 юань өгч, бид хоорондоо 100.000 юанийн зээлийн бичиг хийсэн. Илүү 10.000 юаний хүү бодно гэж тооцоолоод ийм зээлийн бичиг хийсэн. 2014 оны 03 дугаар сард тэр дахин надад 100.000 юань өгсөн. 2014 оны 04 сард дахин надад 100.000 юань өгсөн. Ингээд нийтдээ 290.000 юань өгсөн” гэсэн мэдүүлгүүд, БНХАУ-ын Си Чуань мужийн ... хөрөнгө оруулалт, байгуулалтын ХХК болон Монгол Улсад бүртгэлтэй ... ХХК-ийн захирал М.Н нарын хооронд 2013 онд байгуулсан “... аймгийн ... сум дахь ... хайрхан нүүрсний орд газарт хөрс хуулах ажлыг хамтран гүйцэтгэх тухай” гэрээний хуулбар, бусад баримтууд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/3441 дугаартай “М\/-016861 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг кадастрын мэдээллийн санд ... ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй, ... ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг, ...ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Эийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/13 дугаартай “Монгол Улсын ... аймгийн ... сумын нутаг дахь “... хайрхан” нүүрсний орд, лицензийн дугаар 016861-А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь “Г” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь үнэн. Энэхүү үүсээд буй хэрэг, маргаанд “Г” ХХК нь огт хамааралгүй бөгөөд “Х” ХХК болон “Р” ХХК-тай ямар нэгэн ажил хэргийн холбоогүй болно” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Эрүүгийн хуульд “Залилах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид нь “... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн ...” байхаар хуульчилсан ба “Залилах” гэмт хэргийн “өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь объектив талын хувьд бусдын эд зүйлс, өмч хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн хуурч, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд шилжүүлдгээс гадна тэдгээрийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авдаг, субъектив талын хувьд шунахайн сэдэлттэй, шууд санаатай, хүсэж үйлдсэн байдаг.
Шүүгдэгч М.Нгийн хувьд БНХАУ-аас техник хэрэгсэл оруулж ирэх, хөрс хуулах ажил хийх зэрэгт хамтарч ажиллах хүсэлт гаргаж мөнгө санхүүгийн хэрэгцээ шаардлагатай боллоо гэж бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч нараас эд хөрөнгө, бэлэн мөнгө авч хохироосон үйл баримтууд нь хэргийн үйл баримтуудтай нийцэж байна.
Үүнээс гадна гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэх бөгөөд хохирогч нь “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, худал мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хуулиар үүрэгжүүлсэн. Шүүгдэгч М.Нд холбогдох энэ хэрэгт хуульд заасны дагуу хохирогчоор тогтоогдож, мэдүүлэг өгсөн дээрх нэр бүхий иргэдийг бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн, эсхүл худал ташаа мэдүүлсэн гэх нөхцөл байдал байхгүй, мөн тэдний мэдүүлгүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжүүлэгдсэн, хэргийн үйл баримттай нийцсэн, “залилах” гэмт хэргийн шинж хангагдсан байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба прокурор шүүгдэгчийн үйлдлүүдийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар “их хэмжээний хохирол”-ыг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Н нь бусдад 235.255.041 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна.
Прокуророос шүүгдэгч М.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иймд шүүгдэгч М.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах, хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдлаар дахин шалгуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэр гарах хүртэл өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргааныг шийдвэрлэх хүртэл М.Нд холбогдох хэргийг түдгэлзүүлэх байр суурийг тус тус илэрхийлж оролцсон болно.
Шүүхээс хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийн хувьд Улсын дээд шүүхийн 2022 оны 03 сарын 09-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор гаргасан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар”-ыг Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 67 , 70 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн боловч холбогдох хуулийн заалтыг түдгэлзүүлээгүй, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “ Бусдын...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Хохирлын хувьд энэ гэмт хэргийн улмаас:
Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирлын талаар хэлэлцэж шүүгдэгч М.Нгаас нийт 172.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ут 16.000.000 төгрөгийг, хохирогч П.Эт 33.800.000 төгрөг, хохирогч Ц.Жд 17.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.Зд 99.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Ат 6.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу хохирол нөхөн төлөх талаар шүүгдэгч талаас завсарлага авч, хохирогч Г.Ут 16.000.000 төгрөгний хохирлыг /мал оролцуулсан/, хохирогч П.Эт 14.000.000 төгрөгийг /Эстима маркийн автомашиныг 4.000.000 төгрөгөнд, Автоландер маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөнд тооцож авсан/, О.Зд 25.000.000 төгрөгийг /Пажеро маркийн автомашиныг авсан/ тус тус төлсөн болохыг хэргийн оролцогч нар болон тэдний өмгөөлөгч нар тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна.
Хохирогч Ц.Жд Улаанбаатар Налайх дүүрэгт 3 айлын газрыг хохиролд тооцож өгсөн, мөн иргэний нэхэмжлэгч О.Зд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйлчилгээний объект өгсөн гэсэн тайлбарыг шүүгдэгч талаас гаргаж байх боловч энэ талаар нотлох баримт шүүхэд ирээгүй тул эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд гэм буруугийн шүүх хуралдааны дараа төлсөн хохирлыг хасаж тооцон, шүүгдэгч М.Нгаас нийт 117.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Эт 19.800.000 төгрөгийг, хохирогч Ц.Жд 17.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.Зд 74.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Ат 6.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэж, хохирогч Д.Б, Г.У нарын хохирол бүрэн төлөгдсөнийг тэдний өмгөөлөгч дүгнэлтдээ тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 235.255.041 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Нг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нгийн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нгаас нийт 117.300.000 төгрөгийг гаргуулж, П.Эд 19.800.000 төгрөгийг, хохирогч Ц.Жд 17.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.З д 74.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Ат-т 6.000.000 төгрөгийг тус тус олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Б, Г.У нарын хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА