Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

      

 

 

 

 

 

 

2023             0*******          *******2                                     2023/ШЦТ/44

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Билгүүн,

хохирогч Ч.рай,

шүүгдэгч Б. өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.т холбогдох эрүүгийн 220332579 дугаартай хэргийг 2022 оны *******2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******987 оны *******0 дугаар сарын 0*******-нд Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******9 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* дүүргийн *******6 дугаар хороо, *******ийн *******6 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, овогт ын /Регистрийн дугаар: ЧИ87*******00*******75/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б. нь 2022 оны *******0 дугаар сарын 25-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн Ч.райн эзэмшлийн улсын дугаартай Toyota Land cruiser-200 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун хаалганы урд шил, копуд зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас *******,6*******5,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: “...Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн уусан учраас хохирогчийн эд хөрөнгөд яагаад халдсанаа санахгүй байна. Би хохирол төлбөрт 400,000 төгрөг төлсөн. Одоо хувиараа ажил хийж байгаа, маргааш шинэ ажил эхэлнэ, хийх ажил маань *******0 хоногийн хугацаатай болохоор үлдсэн мөнгийг 20 хоногийн дотор төлж барагдуулна. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээд бусдыг хохироосондоо гэмшиж байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Ч.рай мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчээс 400,000 төгрөг авсан, үлдсэн мөнгийг хэлсэн хугацаандаа төлж барагдуулахыг хүсэж байна. Хохирол төлбөрөө төлөөд, гэр орондоо хүүхдээ хараад, ажил төрлөө хийвэл хэрэгтэй байх. Би өөрөөс нь гуйгаад л яваад байгаа, надтай нэг ч холбогдож уучлаарай гэж хэлээгүй. Миний хувьд гомдол санал байхгүй, залуу хүн нэг удаа алдсан байх” гэв.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-42-44 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.райн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны *******0 дугаар сарын 25-ны өдөр хөдөө явж ирсэн хүмүүстэйгээ цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул машинаа тэндээ орхиод маргааш нь машин дээрээ ирээд авах гэтэл машины урд салхины шил хагалсан, баруун урд хаалганы шил сэвтсэн байдалтай байсан. Гайхаад байж байтал нэг залуу гүйж ирээд өчигдөр болсон явдлын талаар хэлээд тухайн шалгаж байгаа цагдаа дээр би очсон. Би үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-24 дүгээр хуудас/,

Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны *******0 дугаар сарын 25-ны өдрийн 04 цагийн үед би гэртээ хэвтэж байтал гадна чанга чимээ сонсогдоод цонхоороо хартал замын эсрэг талын зогсоолд байсан машин дээр гарсан үсэрч урд салхины шил рүү өшиглөж байсан, улмаар эсрэг талын автобусны буудлын харалдаа байсан Toyota Land cruiser-200 маркийн машины хаалга руу өшиглөж, газраас чулуу авч урд салхины шилийг цохиж харагдсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-30 дугаар хуудас/,

Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны *******0 дугаар сарын 25-ны өдөр Бэгэр *******0-с Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, - 22а байрны баруун талын автобусны буудал дээр согтуу хүн машины цонх хагалаад яваад байна гэх дуудлагыг хүлээн аваад очиж шалгахад уг хүн байхгүй байсан. Дуудлага өгсөн утсаар холбогдож өмсөж яваа хувцас, гадна дүр төрхийг нь тодорхойлж явсан зүгийг нь заалгаж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газрын үүднээс баривчилж Бэгэр *******20-д эрүүлжүүлсэн. Тухайн үед ыг саатуулахад улаан хүрэн өнгийн цамц, хар өмд, хар гуталтай байсан. Машины цонхыг хагалж гэмтээсэн эд зүйл байхгүй, баримтжуулж авсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-32 дугаар хуудас/,

“ДАМНО” ХХК-ийн 2022 оны *******0 дугаар сарын 26-ны өдрийн №БГ*******-22-582 дугаартай: “...урд салхины шил 850,000 төгрөг, баруун урд хаалганы шил 250,000 төгрөг, копуд 385,000 төгрөг, шууд зардал *******,485,000 төгрөг, *******00 гр будаг туслах материал 30,200 төгрөг, эд анги солих зардал *******00,000 төгрөг, нийт зардал *******,6*******5,200 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-*******-38 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь хоёр ч удаа мэдүүлэг өгсөн. Тиймээс дахиж энэ талаар ярих шаардлагагүй гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-5******* дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-57 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-58 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б. нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны *******0 дугаар сарын 25-ны шөнийн 04 цаг *******5 минутын үед Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн Ч.райн өмчлөлийн улсын дугаартай Toyota Land cruiser-200 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж, баруун хаалганы урд шил, копуд зэргийг гэмтээсний улмаас *******,6*******5,200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч Ч.рай, гэрч Н., А. нарын мэдүүлэг, “ДАМНО” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон БГ*******-22-582 дугаартай шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Дээрх зүйл, хэсэгт заасан “гэмтээсэн” гэдэгт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн эд хөрөнгөд гэмтэл учруулсныг ойлгох бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг хамааруулан үздэг.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ч.райн эд хөрөнгөд бага хэмжээ буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь шүүгдэгч Б.ын хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б. нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.ын хохирогч Ч.райн өмчлөлийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж, баруун хаалганы урд шил, копуд зэргийг гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Б.ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.райд *******,6*******5,200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.аас 400,000 төгрөг авсан, үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байгаа” талаар мэдүүлсэн болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.аас *******,2*******5,200 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.райд олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч шүүгдэгч Б.т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд уг зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.******* дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Б. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ******* ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн *******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлийн *******, 4, 37.******* дүгээр зүйлийн *******, 2, 38.******* дүгээр зүйлийн *******, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.аас *******,2*******5,200 /нэг сая хоёр зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.рай /ЧН730807*******0/-д олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ******* ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.НЯМДАВАА