Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0269

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 28 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2021/0269                                           

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Р.Б

Холбогдогч: Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Г

Гуравдагч этгээд: Х и ХХК

Прокурорын дүгнэлт: “Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Гийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эрх бүхий байгууллагад буцаалгахзөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Р.Б, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Г, гуравдагч этгээд Х и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Р.Б шүүхэд  гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Улсын байцаагч Т.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Х и ХХК-иас ирүүлсэн үйлдвэрлэлийн осол гарсан, үйлдвэрлэлийн ослын актын материал баталгаажуулах тухай албан хүсэлтийн дагуу Х и ХХК-ийн мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулан тус үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн газардуулга хийгдээгүй, эргэлттэй хэсгийн хаалт хамгаалалт хийгдээгүй, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж мэргэжлийн байгууллагаар хянуулж гэрчилгээ гаргуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулж мөрдүүлээгүй зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт дүрэм журмыг хангаж ажиллаагүй нь зөрчлийн шинжтэй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Гэтэл материалд авагдсан холбогдогч Х.З мэдүүлэгт 2020 оны 12 дугаар сарын 29-ний 05 цагийн үед тус компанийн ажилтан Х.Мөнхцэцэг бүтээгдэхүүн битүүмжлэн савлах машинд гараа хавчуулж, зүүн гарын ядам, чигчий хурууны нэгдүгээр үеийг таслуулсан, Х.М тухайн машин дээр ажиллах явцдаа вакуумдах бүтээгдэхүүний савлагааны плёнканы хунирч үрчийсэн хэсгийг засах гэж байгаад гараа хавчуулсан ... осол гарсны дараа тэр хэсэгт хаалт хийж машин тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангасан талаар мэдүүлжээ.

Улсын байцаагч Т.Г нь дээрх осол нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх, осол хэний буруутай үйлдлээс гарсан эсэх талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргаагүй, ослын улмаас хүний биед гэмтэл учирсан байх ба; Х и ХХК-ийн ажлын байранд гарсан осол нь гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг зохих байгууллагаар шалгуулж тогтоолгоогүй байхад Х и ХХК-д холбогдох үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн  хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Гийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эрх бүхий байгууллагад буцаалгахаар прокурорын дүгнэлт бичсэн. Иймд прокурорын дүгнэлтийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн  хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Гийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү ” гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Х и ХХК-иас “Үйлдвэрлэлийн осол гарсан тул ослын актыг баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Г би, тус дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын Нарангийн гудамж 18-105 тоотод байрлалтай Х и ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангаагүй дараах зөрчлүүд илэрсэн.

Үүнд: Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн нийт 47 машин тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах явцдаа газардуулга хийгээгүй, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг;

Машин тоног төхөөрөмжийн эргэлттэй, иртэй хэсгийн хаалт хамгаалалтыг хийгээгүй, аюул эрсдэлээс хамгаалж машин механизм тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах заалтыг; Машин механизм тоног төхөөрөмжийг суурилуулах, их засвар хийсний дараа ашиглалтад оруулахдаа Мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ аваагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалтыг;

Үйлдвэрийн байрны тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах төлөвлөгөө боловсруулаагүй, зааварчилгаа, дүрэм журмыг баталж мөрдүүлээгүй нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх заалт,

Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг зөрчсөн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг хангаж ажиллаагүй зөрчлүүд илэрсэн болно.

Хяналт шалгалтын явцад Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.3, 9.4 дэх заалт; 27 дугаар
зүйлийн 27.3.1 дэх заалт; 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн
нь хяналт шалгалтын явц, холбогдох эрх зүйн баримт бичгийг бүрдэл дутуу болон
бусад нотлох баримтуудаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт
дүрэм журмыг хангаж ажиллаагүй нь нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн
10.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2 дах заалт /Хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван
зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-ыг үндэслэн 3.000.000 /гурван сая
төгрөг/-ийн торгууль ногдуулсан болно.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ
авч ажиллах талаар Х и ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 07-ны
өдөр хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 12 заалт бүхий 16-210001
дугаартай албан даалгавар өгч зөрчлийг арилгуулсан. Тус компани нь зөрчлийн үр
дагаврыг арилгуулах ажлын хүрээнд бүх машин тоног төхөөрөмжид газардуулга
хийж, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, тоног
төхөөрөмжийн эргэлттэй, иртэй хэсгийн хаалт хамгаалалтыг бүрэн хийж аюул
эрсдэлийг арилгаж, гүйцэтгэлийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/01/75 дугаартай албан бичгээр ирүүлсэн болно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 2-ны
өдрийн А/181 дугаартай тушаалын хавсралт “Үйлдвэрлэл үйлчилгээний машин
механизм, тоног төхөөрөмжид гэрчилгээ олгох журмын дагуу Х и
ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тоног төхөөрөмжийн гэрчилгээ
гаргуулах албан хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн байна.

Х и ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны
бус комиссын гаргаж шийдвэрлэсэн ажилтан Х.Мөнхцэцэгийн үйлдвэрлэлийн ослын актын материалыг шалгаж, хянан баталгаажуулсан болно.

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Г нь Хаанхүнс
импекс ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн машин тоног
төхөөрөмжийн аюулгүй байдлыг шалгах явцад хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангаж ажиллаагүй нь тогтоогдсон.

Дээрх зөрчлүүдийг зөрчил гаргагч хүлээн зөвшөөрсөн болно.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дүгээр
хэсгийн 1.2 дахь /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм,
журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
торгоно/ заалтыг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж тус
байгууллага торгуулийн төлбөрийг бүрэн барагдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгаж болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах нөхцөлийг
бүрдүүлсэн байна.

Иймд Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021
оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаартай шийтгэлийн хуудсыг
хүчинтэй хэвээр үлдээж өгөх хүсэлтийг гаргаж байна.
” гэв.

Гуравдагч этгээд Хаанхүнс ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 05:02 цагт бэлэн бүтээгдэхүүн битүүмжлэн савлах цехийн хэсэгт ажилтан Х.Мөнхцэцэг вакумны машины хэсэгт зүүн гарын ядам хурууны хумсны 2/3, чигчий хурууны хумсны 1/2 хэсгийг хавчуулж бэртсэн осол гарсан.

Тухайн үед цехэд дамжлагын ажилтан Х.Бадамсэд байсан ба цехийн ахлах
Д.Алтанзулыг дуудан анхны тусламж үзүүлэн цус тогтоон үйлдвэрийн менежер
Д.Уранчимэгт мэдэгдсэн. Цус тогтоосны дараагаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж хүлээн авах тасаг руу хүргэн эмнэлгийн тусламж
үйлчилгээг үзүүлсэн. Яаралтай тусламж хүлээн авах тасгийн эмч бэртэлтийг үзээд ядам болон чигчий хуруу тус бүрийн нэгдүгээр үеийг тайрч боолт хийгээд буцаасан.

2020 оны 12 дугаар сарын 29-ны өдөр (бүх нийтийн амралтын өдөр) байсан тул хамт ажиллаж байсан Д.Алтанзул, Х.Бадамсэд, Д.Дүгэржанцанхүү болон хохирогч Х.Мөнхцэцэг нараас ослын талаарх мэдээллийг авч маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны ажлын өдөр Мэргэжлийн хяналтын хэлтэст хуулийн хугацаандаа буюу 24 цагтаа багтаж мэдэгдсэн. Мөн өдрөө Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл судлан бүртгэх комиссоо хуралдуулсан. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссоос Хууль зүйн сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тушаалаар баталсан журмыг үндэслэн “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт” үйлдэж гэмтлийн зэргийг 10%-иар тогтоож 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталгаажуулсан.

Үйлдвэрлэлийн осолд өртсөн Х.Мөнхцэцэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, компанийн дотоод журмыг үндэслэн 2.000.000 /Хоёр сая/ төгрөгийн нөхөн олговор болон эмчилгээ үйлчилгээний зардлыг олгосон.

Бид бүхэн тухайн осол болсон үеийн “камерын хяналтын бичлэг” болон хохирогчийн осол  гэмтлийг тогтоосон баримт бичгүүдийг Т.Г байцаагчид гарган өгсөн. Энэхүү камерын бичлэг холбогдох нотлох баримтуудад үйлдвэрлэлийн осол хохирогч Х.Мөнхцэцэгийн өөрийнх нь болгоомжгүй үйлдлээс болж болж байгаа дүрс зураг авагдсан байгаа. Ялангуяа гар оруулахыг хориглосон тэмдэглэгээтэй үйлдвэрлэлийн машин руу хохирогч Х.Мөнхцэцэг нь өөрөө гараа оруулж байгаа үйлдэл хийсэн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл Х.Мөнхцэцэг нь Х и ХХК болон Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргаагүй.

Бид хууль дүрэм зөрчиж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан зүйл байхгүй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 29 дүгээр зүйл. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээнүүдийг мөрдсөн бөгөөд хуулийг чанд баримтлан ажилласан.

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Гийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 29 дүгээр зүйл 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.”,  29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана             29.4.1 “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах;” 29.4.2 “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах.” гэж заасан байх бөгөөд Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Г нь ослын акт хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Р.Бы дүгнэлттэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Гийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эрх бүхий байгууллагад буцаалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар дүгнэлтээр Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Гийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эрх бүхий байгууллагад буцаалгах”-аар шийдвэрлэсэн.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийн үнэлээд дараах үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Гийн Х и ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт дүрэм журмыг хангаж ажиллаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2 дахь заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэснийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаартай шийтгэлийн хуудсаар Х и ХХК-д 3.000.000 /гурван сая төгрөг/-ийн торгууль ногдуулсан байна.

Уг шийтгэлийн хуудсыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хянаад дээрх осол нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх, осол хэний буруутай үйлдлээс гарсан эсэх талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргаагүй, ослын улмаас хүний биед гэмтэл учирсан байх ба Х и ХХК-ийн ажлын байранд гарсан осол нь гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг зохих байгууллагаар шалгуулж тогтоолгоогүй байхад Х и ХХК-д холбогдох үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж үзжээ.

            Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Г нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол ... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасны дагуу Х и ХХК-ийн гаргасан зөрчилд шийтгэл ногдуулсан гэж,

            Гомдол гаргагч прокуророос улсын байцаагч нь ослын улмаас хүний биед гэмтэл учирсан байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, үйлдвэрлэлийн осол гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг зохих байгууллагаар шалгуулж тогтоолгоогүй гэж маргаж байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчаас Х и ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт дүрэм журмыг хангаж ажиллаагүй зөрчилд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан.

Мөн улсын байцаагч нь дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулснаас гадна Х и ХХК-ийн ирүүлсэн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах;” гэсэн зохицуулалтын дагуу хянаж баталгаажуулсан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.” гэж, мөн Монгол улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмээр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар ажил олгогч болон холбогдох байгууллага, албан тушаалтны үүргийг нарийвчлан зохицуулжээ.

Уг дүрмийн 6.2-т “Ажил олгогч (комисс) нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дараах байгууллагад энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас”-ын дагуу бичгээр болон утсаар мэдэгдэнэ:” 6.2.1-т осолдогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээнээс үл хамааран орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад;6.2.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр” зохицуулсны дагуу Х и ХХК-ийн ирүүлсэн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг Х и ХХК-иас үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг үйлдэж, Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдсэний дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч холбогдох зөрчлийг хянан шалгаж, шийтгэл ногдуулснаас гадна Үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулсан нь хуульд нийцсэн байна.

Үүнээс үзэхэд прокурорын дүгнэлтийн үндэслэлд дурдсан “гэмт хэргийн шинж илрүүлсэн бол ... прокурорын байгууллагад мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй.

Түүнчлэн гомдол гаргагч прокурор нь улсын байцаагчийг Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг ирүүлээгүй гэж буруутгаж байгаа боловч дээрх дүрмийн 6.7-д Ажил олгогч (комисс)-оос ирүүлсэн мэдээг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч батлагдсан маягтын дагуу сар бүр нэгтгэн гаргаж, дараа сарын 2-ны дотор Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус хүргүүлнэ.”, 6.8-т Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь энэхүү дүрмийн 6.7-д заасан мэдээг нэгтгэн тайлан бэлтгэж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний статистикийн хороонд дараа сарын 5-ны дотор хүргүүлнэ.” гэж зааснаас үзэхэд үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг хянаж баталгаажуулсан байцаагч тухайн актыг прокурорт хүргүүлэх зохицуулалт агуулаагүй.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар дүгнэлтээр “Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эрх бүхий байгууллагад буцаалгах”-аар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гуравдагч этгээд Х и ХХК-иас маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бүрэн барагдуулсан, үйлдвэрлэлийн ослын улмаас хохирсон ажилтанд холбогдох хууль, журамд зааснаар нөхөн төлбөр, тусламж дэмжлэгийг олгосон, хохирогч ямар нэгэн гомдол гаргаагүй талаар тайлбар, нотлох баримт гаргасныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 1,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 29 дүгээр зүйл 29.2, 29.3, 29.4, 29.4.1-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар дүгнэлтээр Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0157877 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эрх бүхий байгууллагад буцаалгах”-аар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Нийслэлийн прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН