| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/31 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэл,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 22*******00095**************7 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн Хужирт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ******* аймгийн Хужирт сумын ******* дүгээр баг “******* *******” гэх газарт оршин суудаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 0******* дүгээр сарын *******-ны өдрийн 1******* дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-**************************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *******79 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
-************************************н 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2*******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******80 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар биечлэн эдлэх ялыг 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, *******, РД: /*******/
Холбогдсон хэргийн талаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр. Эрүүгийн 22*******00095**************7 дугаартай хэргээс:
1.Хохирогч ************************** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/
2. Гэрч************************** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2******* дэх тал/,
3. Мөрдөгч ************н 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******гээс гэрчийн мэдүүлэг авах зорилгоор 8987860******* утасны дугаарт холбогдоход /би 200000 төгрөгийг маш хэрэгтэй болоод авсан, би хэрэглээд 1.300.000 төгрөг үлдсэн, би мал хариулж байгаад буцаагаад төлнө / гэх тэмдэглэл / хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
*******. ******* Хаан банкны депозет дансны дэлгэрэнгүй хуулганд 2021 оны 12 дугаар сарын 09-ний 22 цаг ******* минутад ******* гэх данс руу 1 гэх гүйлгээний утгатай 2.000.000 / хоёр сая/ төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 1******* дэх тал/,
5. *******гийн хаан банкны ******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл 2021 оны 12 дугаар сарын 09-ний 22 цаг ******* минутад 508709636******* гэх данснаас 1 гэх гүйлгээний утгатай 2.000.000 /хоёр сая/ төгрөг орж ирсэн баримт /хавтаст хэргийн 79 дүгээр тал/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******5 дахь тал/,
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 3*******-38 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 39-77 дахь тал / зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, гийн ******* тоотод хохирогч Б.гаас гар утсаар чинь “яриад өгнө” гэж аваад түүний эзэмшлийн Хаан банкны 508709636******* дугаартай данснаас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлж хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Улаанбаатар хотод 2021 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цаг *******0 минутад ирсэн. Манай гэр буюу Хан-Уул дүүргийн *******-р хороо гийн ******* тоотод ирээд хоол унд идээд байж байхад ******* “би хотод ирсэн гэдгээ ээждээ хэлээдэхье, утсаа өгч байгаач” гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн. Миний гар утас дэлгэц код байхгүй, ямар ч хүн ашиглах боломжтой юм. ******* гэрээс гарчхаад 5 минут орчмын дараа гар утас буцааж өгсөн. Би хүнтэй ярьсан эсэхийг нь тухайн үед анзаараагүй. ******* “танай дүүгийнд орж унтаад өглөө эрт явна” гээд манай гэрээс гарсан. *******г гарч явсны дараа би удаагүй унтсан. 2021 оны 12 дугаар сарын *******-ны өдөр 09 цаг өнгөрч байхад босоод хүн рүү 300,000 /гурван зуун мянга/ төгрөг шилжүүлэх гэтэл “үлдэгдэл хүрэхгүй байна” гэхээр нь шалгахад ******* надаас гар утас авсны дараа ******* дугаартай данс руу 2,000,000 /хоёр сая/ төгрөг шилжүүлсэн байсан. Үлдэгдэл нь 266,*******13 /хоёр зуун жаран зургаа мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Гэрч ************************н мөрдөн байцаалтад өгсөн: ...2021 оны 12 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд манай ахын найз ******* гэрт яаарсан байдалтай орж ирээд “куртикээ өгч байгаач” гэж хэлээд аваад гарсан. Би юм бодоогүй өгч гаргасан. ******* буцаж орж ирэхгүй болохоор манай гэрийнхэн унтаж амарсан юм. Маргааш нь миний ах Б. гэрт орж ирээд миний Хаан банкны данснаас ******* 2,000,000 /хоёр сая/ төгрөг авч явсан байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2******* дэх тал/,
******* Хаан банкны депозет дансны дэлгэрэнгүй хуулганд: 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг ******* минутад ******************* гэх данс руу 1 гэх гүйлгээний утгатай 2.000.000 / хоёр сая/ төгрөгийн зарлага гарсан баримт /хавтаст хэргийн 1******* дэх тал/,
*******гийн Хаан банкны **************тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг ******* минутад 508709636******* гэх данснаас 1 гэх гүйлгээний утгатай 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн орлого орсон баримт /хавтаст хэргийн 79 дүгээр тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь шунахай сэдэлтээр хохирогч ******* гэрт байхдаа түүний утсаар “яриад өгнө” гэж хэлж аваад Хаан банкны 508709636******* дугаартай данснаас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлэн авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 0******* дүгээр сарын *******-ны өдрийн 1******* дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *******79 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
-******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2*******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******80 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар биечлэн эдлэх ялыг 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 0******* дүгээр сарын *******-ны өдрийн 1******* дугаар шийтгэх тогтоол, -Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ***********************дугаар шийтгэх тогтоол, -******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн **************** дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар батлагдаж байна. /хэргийн 39, *******9-65 дахь тал/
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д *******00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн хэдий ч тэрээр урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзээд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн *******-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсэн болно.
3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ********************* 2.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 09 сард байх өдрийн нь санахгүй байна ******* надад бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11******* дэх тал/ байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г *******00 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн *******-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
*******. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ****************** 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР