| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0865/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Нандинэрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар оролцсон тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2210000001200 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн сум, 4 дүгээр багийн ******* дугаар гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын -ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар 05 сар 24 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, ******* овогт *******ийн ******* /РД: *********/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 20 дугаар гудамжны тоот хашаанд байрлах монгол гэрээс иргэн Б.*******гийн “Iphone 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Ц.гийн оршин суух Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо 2- тоот гэрт хууль бусаар нэвтэрч, “Huawei P40 lite” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулж буюу үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдад нийт 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2210000001200 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
Гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 10-11 дахь тал/
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 1 дахь тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжээч томилоход “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Х-00021 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Iphone 12” маркийн гар утас 1.600.000 төгрөг...” гэж тогтоосон дүгнэлт хавтаст хэргийн /45-47 дахь тал/
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 16-18 дахь тал/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 19 дэх тал/,
2022 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Б.*******д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 52 дахь тал/
Хохирогч Ц.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 79-80 дахь тал/
Гэрч Д.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 84 дэх тал/
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 94-95 дахь тал/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 96-97 дахь тал/
2022 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Ц.д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 98 дахь тал/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 100 дахь тал/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 101-102 дах тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ХУ2-22-962 дугаартай “Huawei P40 lite” загварын гар утсыг 50.000 төгрөгөөр” үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 104-105 дахь тал/
Яллагдагч Б.*******ын мэдүүлэг / хавтаст хэргийн 124 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 20 дугаар гудамжны тоот хашаанд байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.*******гийн “I-phone 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо 2- тоот гэрт хууль бусаар нэвтэрч Ц.гийн “Huawei P40 lite” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 50.000 төгрөгийн хохирол учруулж буюу үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдад нийт 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2022 оны 10 дугаар сарын 11-ны орой 20 цагийн орчим ажлаа тараад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт Ухаа 20- тоот дахь гэртээ ирсэн. Шөнө 24 цагийн орчимд унтсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Манай хашаанд 2 гэр байдаг. Нөгөө гэрт манай эгч нөхөр хүүхдийн хамт байсан. Миний төрсөн ах ******* орой ирнэ гэсэн болохоор гэрийн хаалгыг түгжээгүй унтсан. Би өөрийн эзэмшлийн “Iphone 12” загварын цэнхэр өнгөтэй гар утсаа унтахдаа цэнэглээд тавьсан байсан өглөө сэрэхэд утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дахь тал/
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад гэртээ буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 20- тоотод ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай дүү ******* газар унтаж байсан. Дүү гар утсаа дэрнийхээ хажууд тавьсан байсан. Би шууд унтахаар хэвтсэн. Би гэртээ орохдоо хашааныхаа хаалгыг дотроос нь цоожлоогүй хаагаад л унтаад өгсөн. Өглөө 7 цаг өнгөрч байхад манай дүү ******* намайг сэрээгээд миний гар утас алга болсон байна гээд бид 2 хайж байгаад олдохгүй болохоор нь ажилдаа явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дахь тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжээч томилоход “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Х-00021 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Iphone 12” маркийн гар утас 1.600.000 төгрөг...” гэж тогтоосон / хавтаст хэргийн 45-47 дахь тал/
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 16-18 дахь тал/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 19 дахь тал/
2022 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Б.*******д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 52 дахь тал/
Хохирогч Ц.гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 2 дугаар гудамжны тоотод оршин суудаг. 2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө гэртээ 0 цагийн орчимд ирж унтсан. Намайг гэрт ирэхэд манай ээж гэртээ байсан. Гэтэл ээж 04 цаг өнгөрч байхад намайг дуудаад “танай найзууд орж ирээд гараад явчхаж байгаа юм биш үү, орны толгой дээрээс нэг юм аваад гарлаа” гэсэн. Би манай найзуудаас шөнө ирэх хүн байхгүй дээ гэж бодоод эд зүйлээ үзэхэд миний Huawei P40 lite загварын гар утас алга болсон байсан..” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 79-80 дахь тал/
Гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...10 дугаар сарын 12-ны шөнө 04 цагийн орчим манай хашааны арын хаалгаар танихгүй эрэгтэй хүн орж ирээд гэрэл тусгаад яваад байсан. Манай нөхөр гарч барьж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх та
Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн:...2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө г гэрт ирнэ гээд хаалгаа онгорхой үлдээсэн. Намайг унтаж байхад 04 цагийн орчим гэрт нэг хүн гэрэл асаагаад яваад байхаар нь хүүгийн найз байх гэж бодоод тоогоогүй юм. Тухайн үед орж ирсэн хүн нэг зүйл аваад гарах шиг болсон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 84 дэх тал/
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 94-95 дахь тал/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 96-97 дахь тал/
2022 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Ц.д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 98 дахь тал/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 100 дахь тал/
Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ХУ2-22-962 дугаартай “Huawei P40 lite” загварын гар утсыг 50.000 төгрөгөөр” үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 104-105 дахь тал/
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Төв аймгийн хотын 4 дүгээр баг *******- тоотод ээж, аавын хамт амьдардаг юм. Би 2015 онд Бадам гэх эмэгтэйтэй танилцаад хамт амьдарч байсан бөгөөд бид хоёр дундаасаа нэг охинтой. Охины нэрийг Хонгорзул гэдэг 7 настай ээж дээрээ байдаг. Бид хоёр хувийн таарамжгүй харилцааны улмаас салсан. Би 2022 оны хавар ажил хийхээр ирсэн бөгөөд Улаанбаатар хотод таньдаг хүн байдаггүй, очих газаргүй болохоор орцоор явдаг байсан. 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр санагдаж байна хотын төвөөр ганцаараа архи ууж яваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Нисэхийн орчимд автобусаар ирсэн. Би нэг шил 0.75 литрийн хар экс нэртэй архи уусан байсан болохоор юу ч санахгүй байгаа юм. Нэг мэдсэн орцонд тасраад унтчихсан хүмүүс миний гарыг хүлээд байх шиг байсан бөгөөд би тэр үед ухаан орсон. Би хашааны хаалга нь онгорхой гэрт унтаж байгаа хүмүүсийн утсыг нь нууцаар сэмхэн авчихдаг байсан. Би уг нь хулгай хийе гэж бодоогүй согтуу байсан болохоор тийм зүйл хийсэн. Харин бэлэн мөнгөний хувьд би тухайн өдөр нь гурвалжингийн гүүрний хажууд цемент буулгаж олж авсан мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 124 дэх тал/
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.
Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын -ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар жил 5 сар хорих ялаар, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар 05 сар 24 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******т жил 6 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав. .
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн: шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, хулгайлсан эд зүйлээ биет байдлаар буцааж өгсөн бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд сонсголын бэрхшээлтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасныг журамлан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Б.******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон гар утсыг хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн тул бусдад төлөх төлбөргүй, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр 2 чих нь сонсголгүй биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь урьд хорих ял шийтгүүлж байсан хэдий ч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******д 1.600.000 төгрөгийн, хохирогч Ц.д 50.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг тус тус учруулсан байна.
Хохирогч Б.*******гийн “Iphone 12” маркийн гар утсыг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Х-00021 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1.600.000 төгрөг...” гэж тогтоосон / хавтаст хэргийн 45-47 дахь тал/
Хохирогч Ц.гийн “Huawei P40 lite” маркийн гар утсыг Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ХУ2-22-962 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 50.000 төгрөгөөр” үнэлсэн / хавтаст хэргийн 104-105 дахь тал/ байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.гийн “Huawei P40 lite” загварын гар утсыг, Б.*******гийн “Iphone 12” загварын гар утсыг тус тус хүлээлгэн өгсөн байх тул Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр баривчилж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр прокурорын тогтоолоор суллаж, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчийн захирамжаар цагдан хорьсон байх ба шийтгэх тогтоол гарсан 202 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар нийт 85 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. (хэргийн 56-57, *******, 70-71 тал)
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 85 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.гийн “Huawei P40 lite” загварын гар утсыг, хохирогч Б.*******гийн “Iphone 12” загварын гар утсыг тус тус хүлээлгэн өгсөн байх тул Б.*******ыг бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОДБАЯР