Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

      

 *******3            01          12                                     *******3/ШЦТ/43

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

хохирогч Б.*******-*******ийн өмгөөлөгч Б.*******гэрэл,

шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох эрүүгийн 2205000002205 дугаартай хэргийг *******2 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хотхоны ******* байрны ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, овогт гийн ******* /Регистрийн дугаар: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.******* нь *******2 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* байрны гадна хохирогч Б.*******-*******этэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа хохирогч Б.*******-*******ийн эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн *******2 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны  ******* байрны ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******-*******ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний биед хүзүүнд хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн завжинд няцарсан шарх, цус хуралт, зүүн дээд, доод зовхи, дух, цээж, баруун бугалга, ташаа, өвдөг, зүүн тохой, шуу, өвдөгт цус хуралт, эрүү, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...Бид хоёр таньдаг эгчийндээ очоод байж байгаад Б.*******-*******ийг явъя гэж хэлэхэд явахгүй байсан. Түүнийг хардаж, уур хүрснээс болж зодсон. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Би том тэрэг барьдаг ажил хийдэг учраас торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-14 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-117 дугаар хуудас/,

Хохирогч Б.*******-*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******2 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр ******* бид хоёр гэртээ байж байхад хамт ажилладаг эгч над руу ярьж “завтай бол хүрээд ирээч, юм ярьж сууя” гэхээр нь нөхөр бид хоёр хүүхдүүдээ орхиод тэдний гэрт нь очсон. Тэнд бид гурав хүн хүний 4-5 пиво ууцгаасан бөгөөд ууж дуусахад манай нөхөр согтоод байна, явъя гэхэд нь би жаахан сууж байгаад явъя гэхэд уурлаад түрүүлээд гараад явсан. Тэгээд би удалгүй араас нь эгчтэй хамт гараад ******* хотхоны замын урд талд караоке дотор ороод удаагүй сууж байхад манай том хүү над руу утсаар хаана байгаа юм гэж асуухад энд байгаагаа хэлэхэд хүү маань хүрээд ирсэн. Тэгээд д аавдаа энд байгаагаа хэлчих гээд утсаар яриулсан ба ******* бага хүүхдээ дагуулаад хүрээд ирсэн. Орж ирээд явъя гэж уурлаад намайг татаж, чангаагаад аваад явсан. Тэгээд би орцны үүдэнд утсаар эгчтэйгээ ярьсан чинь яасан их утсаар ярьдаг юм гэж уурлаад миний Самсунг А52 маркийн гар утсыг хугалаад хаячихсан ба лифтэнд суугаад 15 давхарт гараад үснээс зулгаагаад гэр хүртэл чирч оруулаад гэдэс рүү 2-3 удаа өшиглөж, нүүр лүү гараараа 2-3 цохисон. Тэгэхэд би ямар ч тэнхэлгүй болчихсон байсан ба нэг мэдэхэд ******* хутга бариад миний хүзүү рүү хатгаж байсан. Тэгээд би цусаа дараад ухаан балартаад нэг харахад ******* өөрийнхөө хүзүү рүү хутгаар хатгаад дээшээ харчихсан хэвтэж байсан. Ийм л зүйл болсон. Гар утсыг би өөрөө *******2 оны 06 дугаар сард Мобикомоос зээлээр 1,080,000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Би гар утасны 700,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...******* анх танилцаад удаагүй байхад *******0 онд Нарны хороололд амьдарч байхад архи уучихсан байхдаа үндэслэлгүй хий хардаад гэнэт уурлаад хоолой боогоод хутга аваад дүрчихнэ шүү гээд намайг айлгаад байхад нь би гуйж байгаад болиулсан. Мөн *******1 оны 08 дугаар сард ******* хотхоны ******* байрны ******* тоотод гэртээ байж байхад гаднаас согтуу орж ирээд уурлаад миний хоолойг боож унагаагаад толгой руу цохиод, гэдэс рүү өшиглөсөн. *******1 оны 12 дугаар сарын сүүлээр гэртээ байхад би гарч найзтайгаа уулзах гэсэн чинь тэнэмэл архичин гэж уурлаад дэрээр миний толгой руу олон удаа цохиж, үсдэж газар унагааж байсан” гэсэн мэдүүлэг /хх-21, 23-******* дүгээр хуудас/,

Гэрч Б.*******жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******-*******э буюу миний дүү залгаад намайг манай нөхөр зодоод байна гэж хэлээд утас нь тасарчихсан. Тэгээд дараа нь нөхөр, хүүхдүүд рүү нь залгасан боловч утсаа аваагүй нэлээд хэсэг хугацааны дараа буюу хүүхэд нь залгаад түргэн дуудаарай болохоо байлаа гэсэн. Тэгээд би түргэн дуудаад удалгүй араас нь ирсэн. Ямар ч байсан хоёулаа хамтдаа найзуудтайгаа уулзаж караокед орсон. Тэгээд ирээд л ийм юм болчихсон гэж миний дүү *******-*******э хэлсэн. Хэр их согтууруулах ундаа хэрэглэснийг мэдэхгүй, гайгүй харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-35-36 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******2 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 13-14 цагийн үед манай аав *******, ээж *******-*******э хоёр найзындаа очно гээд явсан бөгөөд би дүү тийн хамт гэртээ үлдсэн. Тэгээд байж байсан чинь 20-21 цагийн үед манай аав ******* бага зэрэг согтсон байдалтай ганцаараа гэрт орж ирсэн бөгөөд намайг гараад ээжийгээ олоод ир гэхээр нь би ээжийн 99083284 гэсэн гар утасны дугаар луу залгасан чинь ээж караокед байна гэхээр нь би “Тэлмэн таур”-ын орчим байрлах караокед очсон чинь ээж нэг найз эмэгтэйн хамт хоёулхнаа байж байсан ба би гэртээ харъя гэсэн чинь жаахан байж байя гээд байж байсан чинь аав над руу утсаар залгаад хаана байдаг караоке байна гэхээр нь би байршлыг нь зааж хэлсэн чинь аав дүүг дагуулаад хүрч ирээд ээжийг гараас нь татаад явъя гээд дагуулаад гараад явж байхдаа хоорондоо маргалдаад орилолдоод байж байсан. Тэр үед ээж эгч рүүгээ утсаар ярьж байсан чинь ээжийн утсыг аав аваад гар утсыг нь эвдлээд халаасандаа хийгээд ээжийг дагуулаад лифтэнд суугаад 15 давхарт гараад лифтнээс гарахдаа ээжийг үсдээд чирээд гэрт оруулаад ээжийн нүүр ам, гэдэс рүү өшиглөөд цохиод зодсон. Тэр үед аав миний толгой руу чи яагаад утсаа авдаггүй юм ямар их зантай юм гээд толгой руу нэг удаа цохиод үснээс үсдээд сэгсэрч байгаад тавиад уурлаад бүгдийг чинь ална гэснээ гал тогооны өрөөнөөс хутганууд гаргаж ирснээ нэг хутга авснаа ээжийн хоолой, гэдсэнд хутгаа тулгаад зодоод байсан. Тэр үед ээжийн гар утас дуугараад байсан чинь ээж аваад намайг зодоод байна гэсэн чинь аав ээжийг зодоод хүзүүнд нь хутга тулгаж байгаад нэг удаа хүзүү рүү нь дүрээд хутгаа авсан чинь ээжийн хүзүүнээс цус гарсан ба ээж цусаа дарсан чинь аав цагаан бүтээлэгтэй жижиг ширээний хажууд зогсож байгаад өөрийнхөө хүзүүг хутгаар зүссэн, тэр үед аав их цус алдаад хойшоогоо унаад өгсөн ба маш их цус гарсан. Тэгээд хэсэг байж байснаа аав өндийж босож ирснээ нойлын өрөөнд орчихоод гарч ирснээ ээжид намайг уучлаарай гэж хэлж байснаа ухаан алдаад уначихсан. Тэр үед Тэмүүлэн гээд манай ээжийн дүү *******жаргал гэх эгчтэй орж ирсэн. Тэгээд түргэний эмч ирээд аав, ээж хоёрыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-39-40 дүгээр хуудас/,

Гэрч Б.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг өдөр би ажил дээрээ 20 цагийн үед сууж байхад миний төрсөн эгч *******-*******э над руу залгаад ******* намайг зодоод байна, алахаас нь өмнө намайг ирж авраач гэж ярихаар нь ажлаасаа гараад явсан. Тэгээд гэрт нь ороход *******-*******э коридорт хэвтчихсэн, хүзүүнээс нь цус гарчихсан, ******* болохоор гал тогоонд дээшээ хараад хэвтчихсэн байсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-48 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******2 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12551 дугаартай: “...Б.*******-*******ийн биед хүзүүнд хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн завжинд няцарсан шарх, цус хуралт, зүүн дээд, доод зовхи, дух, цээж, баруун бугалга, ташаа, өвдөг, зүүн тохой, шуу, өвдөгт цус хуралт, эрүү, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүнд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-51-52 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн *******2 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-922/4686 дугаартай: “...Samsung А52 нэг ширхэг 700,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-59-62 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...*******2 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр *******-*******ийн урьд нь хамт ажиллаж байсан эгч нь хүрээд ир гэхээр нь бид хоёр тэдний гэрт нь явж очсон. Тэндээ пиво ууцгаасан бөгөөд би согтоод байсан болохоор эхнэрийгээ явъя гэсэн чинь явахгүй суугаад байхаар нь орхиод түрүүлээд гараад явсан. Тэгээд хойноос гарч ирсэн ба таксидаад байрны үүдэнд ирэхэд *******-*******э дахиж уух гээд орохгүй гээд байхаар нь би гэр лүүгээ орчихсон. Тэгээд хүү ийг гараад ээжийгээ олоод ир гээд гаргасан, манай хүү удаад байхаар нь утсаар залгаад ярихад урд талын караокед байна гэхээр нь би бага хүүгээ дагуулаад гарсан. Караокеноос авч гараад гэр лүү дагуулаад орсон. Би согтуу байсан болохоороо энэ хооронд яасан талаараа санахгүй байна. Тэгээд бид хоёр маргалдаад би уурлахдаа нүүр, гэдэс рүү нь гараараа 2-3 удаа цохиод, айлгах гээд хутга аваад хүзүүн дээр нь тулгасан чинь хүзүү рүү нь яваад орчихсон. Цус гараад байхаар нь ингээд гэмтэл учруулчихдаг юм байна гээд өөрөө хутгаар хоолойгоо зүссэн” гэсэн мэдүүлэг /хх-88 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******2 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* байрны ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******-*******ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний биед хүзүүнд хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн завжинд няцарсан шарх, цус хуралт, зүүн дээд, доод зовхи, дух, цээж, баруун бугалга, ташаа, өвдөг, зүүн тохой, шуу, өвдөгт цус хуралт, эрүү, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.*******-*******э нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ 96,000 төгрөгөөр, Цэргийн төв эмнэлэгт мэс засал 4,437,850 төгрөгөөр, ******* дүүргийн Эрүүл мэндийн төвөөс амбулаторийн үзлэг 74,000 төгрөгөөр, Мөнгөн гүүр эмнэлэгт үзлэг оношилгоо 15,000 төгрөгөөр авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,622,850 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-126-127 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-80 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-93 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-94 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-95 дугаар хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-96 дугаар хуудас/, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******2 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* байрны гадна эхнэр Б.*******-*******этэй маргалдах явцдаа түүний эзэмшлийн “Samsung А52” загварын гар утсыг хугалж, 700,000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх үйл явдлын дараа ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ******* байрны ******* тоот гэр лүүгээ эхнэр Б.*******-*******ийг үснээс нь чирч оруулан үл ялих зүйлээр шалтаглан өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, түүний хүзүү рүү хутгаар хатгаж, биед нь хүзүүнд хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн завжинд няцарсан шарх, цус хуралт, зүүн дээд, доод зовхи, дух, цээж, баруун бугалга, ташаа, өвдөг, зүүн тохой, шуу, өвдөгт цус хуралт, эрүү, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.*******-*******э, гэрч Б.Тэмүүлэн, Б.*******жаргал, насанд хүрээгүй гэрч М., иргэний нэхэмжлэгч Н.Мөнгөнсүх нарын мэдүүлэг болон шүүгдэгч Г.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12551 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-922/4686 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Харин энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Г.*******, хохирогч Б.*******-*******э нар эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлгүүд, шүүгдэгч, хохирогч нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Дээрх зүйл, хэсэгт заасан “устгах” гэдэгт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн эд хөрөнгө биет байдлын хувьд бүрэн устгагдаж үгүй болсныг ойлгохоос гадна анхны шинж байдлаа бүрэн алдаж, дахин ашиглаж хэрэглэх ямар ч бололцоогүй болгосныг хамааруулан үздэг.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.******* нь эхнэр Б.*******-*******этэй маргалдах явцдаа түүний “Samsung A52” загварын гар утсыг хугалж, дахин ашиглаж хэрэглэх боломжгүй болгосон, үүний улмаас Б.*******-*******эд бага хэмжээ буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний хуульд зааснаар гэр бүлийн хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөөс бүрдэх бөгөөд Иргэний хуулийн 127 дугаар зүйлд амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөд хамаарахаар заажээ.

Амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө гэдэгт гэр бүлийн гагцхүү нэг гишүүний хэрэгцээний эд зүйлсийг ойлгох бөгөөд гар утас нь үүнд хамаарна.

Иймд гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө болох гар утсыг устгасан шүүгдэгч Г.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Г.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүгдэгч Г.*******ын хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******-*******ийн биед хүзүүнд хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн завжинд няцарсан шарх, цус хуралт, зүүн дээд, доод зовхи, дух, цээж, баруун бугалга, ташаа, өвдөг, зүүн тохой, шуу, өвдөгт цус хуралт, эрүү, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12551 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, мөн түүний эд хөрөнгөд 700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Samsung А52” загварын гар утасны үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-922/4686 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Б.*******-*******эд гар утасны үнэ болох 700,000 төгрөгийг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-131 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх ба хохирогч Б.*******-*******э “...эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын мөнгөөр хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн зөрүү төлбөр болох 786,000 төгрөгийг Г.*******ын гэр бүлийн зүгээс төлсөн” гэж бичгээр хүсэлт /хх-130 дугаар хуудас/ гаргажээ.

Хохирогч Б.*******-*******э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.*******оос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Уг гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.*******-*******ийн эмчилгээ, мэс засал, үзлэг, түргэн тусламжийн ойрын дуудлага зэрэгт нийт 4,622,850 төгрөг зарцуулсан /хх-122-123 дугаар хуудас/ тул энэ зардлыг дээрх санд буцаан төлүүлэх нэхэмжлэлийг ******* дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Н.Мөнгөнсүх гаргасан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:”, 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заажээ.

Хэрэгт авагдсан хохирогч Б.*******-*******ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэлд *******2 оны 09 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлагад зарцуулсан 48,000 төгрөгийг 2 удаа оруулсан байх тул дээрх төлбөрийн мэдээлэлд илүү тусгасан 48,000 төгрөгийг хасаж, 4,574,850 төгрөгийг шүүгдэгч Г.*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Г.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 1000 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан *******0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.*******ын нийт эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Шүүгдэгч Г.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно:”, 1.1 дэх заалтад “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Г.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмгөөлөгч нарын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.*******т энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусах хүртэлх хугацаанд “******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хотхоны ******* байранд очих, хохирогч Б.*******-*******этэй харилцахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан *******0 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.*******ын нийт эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусах хүртэлх хугацаанд “******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хотхоны ******* байранд очих, хохирогч Б.*******-*******э /РД:ЦЖ80102606/-тэй харилцахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.*******-*******э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.*******оос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******оос 4,574,850 /дөрвөн сая таван зуун далан дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай данс/-т олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 8 см ажлын хэсэгтэй, Bass гэсэн бичиглэлтэй, 12 см хар өнгийн бариултай хутга, 13 см ажлын хэсэгтэй, 8 см хар өнгийн бариултай хутга, нийт 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Алтанбаганад даалгасугай.

10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НЯМДАВАА