Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1285

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 07 өдөр                        Дугаар 102/ШШ2019/01285                        Улаанбаатар хот

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ............. Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч ...............Баатарсайханд холбогдох эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, сургалтын зардал 4.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

       

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч Р.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Баатарсайхантай арван жилийн нэг сургуульд сурч байсан бөгөөд 2009 оны 01 дүгээр сараас эхлэн хамт амьдрах болсон.

Ингээд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2009 оны 12 дугаар сард тусдаа амьдарсан.

Бидний дундаас 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр охин М.Ундрал төрж, одоо ............... ангид суралцдаг бөгөөд Р.Баатарсайхан охинтойгоо уулздаггүй, тусламж дэмжлэг үзүүлдэггүй тул хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж, сургалтын зардлын тал хувь болох 4.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч охины эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч, маргаагүй тул энэ шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.

 

        Хариуцагч Р.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        М.Ундрал миний охин мөн. Хүүхдийн тэтгэлэг болон сургалтын зардал 4.700.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч Р.Баатарсайханд холбогдуулан эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, сургалтын зардал 4.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.      

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч эцэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч үлдсэн шаардлагуудыг зөвшөөрч маргаагүй болно.    

            

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч Р.Баатарсайхан нар 2009 оны 01 дүгээр сард хамтран амьдраад, ................ өдөр охин М.Ундрал төрж, гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын тайлбар, ............. дугаартай хүүхдийн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч охин .............. төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод  үүсчээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”,

38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“,

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эцэг ............. сар бүр тэтгэлэг гаргуулж, охин М.Ундралыг тэжээн тэтгүүлж, сургалтын төлбөрийн 50 хувь болох ......000 төгрөгийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар      шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 196.250 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн М.Ундралыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Хөх чоно овогт Радийгийн Баатарсайханаас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Баатарсайханаас хүүхдийн сургалтын зардал 4.700.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэрт олгосугай.

 

         3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Р.Баатарсайханаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг Д.Мөнхдэлгэрт даалгасугай.

 

5.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196.250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 196.250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА