Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Т.*******-******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.*******-*******од холбогдох эрүүгийн 220004840001 дугаартай хэргийг 202 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан электроникийн инженер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, дугаар байрны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* ******* /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.*******-******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Стелла” төвийн хойд замд “Toyota Prius” загварын 40 89 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.*******-******* мэдүүлэхдээ: “...Миний буруутай үйлдлээс болж ийм зүйл болсон. Хохирогчийн хохирол төлбөрт 1,950,000 төгрөг төлсөн. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10 дугаар хуудас/,

Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-11-******* дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...зорчих хэсгийн зүүн талаас 2 дугаар эгнээгээр бараан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл ирээд явган зорчигчийн наана тоормосны гэрэл нь асаад уг явган зорчигчийг мөргөөд газарт унагаад зогсож байв. Бичлэгийн 42 дахь секундэд уг тээврийн хэрэгслийн жолооч нь бууж ирээд газарт унасан явган зорчигч дээр очиход уг явган зорчигч газраас босож байгаа бичлэг байв” гэсэн тэмдэглэл /хх-44 дүгээр хуудас/,

Хохирогч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнийн 02 цагийн орчим ганцаараа Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байдаг аавынхаа гэр рүү зам хөндлөн хойд талын автобусны буудлын хэсгээр гараад явж байтал “Тоёота Приус” маркийн машинд мөргүүлсэн. Би уг машинд мөргүүлээд газарт уначихсан байж байх үедээ нэг хэсэг манараад байж байтал уг машины жолооч бууж ирээд намайг яаж байна гээд асуугаад байсан. Тэгээд нэг мэдэхэд замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн нөгөө хүүхдээс мэдүүлэг аваад мөн надаас юм асуугаад байсан. Удаагүй манай аав гарч ирээд мөргөсөн хүмүүстэй хамт гэмтлийн эмнэлэг дээр очоод зургаа авхуулсан. Мөргүүлэх үед миний толгой хагарсан байсан. Тэгээд зургаа авхуулаад гэртээ хариад маргааш нь би Төрийн тусгай албан хаагчдын гэмтлийн тасагт нь яаралтайгаар очиж хэвтсэн. Би уг эмнэлэгт 8 хоног хэвтээд гарч ирсэн. Одоогоор гэртээ хөдөлгөөн хязгаарлаад эмчилгээгээ үргэлжлүүлээд хийлгэж байгаа. Би тэр үед ганцаараа, явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан. Тухайн үед шөнө байсан ба хөдөлгөөн бага, сийрэг байсан. Миний ойролцоо явган хүний гарц байгаагүй, 25 дугаар эмийн сангийн урд талын дөрвөн замын уулзварт явган хүний гарц байсан. Намайг мөргөсөн машин замын аль хэсгээр явж байсныг би хараагүй, нэлээн хурдтай явсан байх. Би замын хойд талын онгорхой түргэн үйлчилгээний цэгээс юм авах гээд гарцгүй газраар гарсан, би бага зэргийн согтолттой байсан. Миний биеийн байдал баруун шилбэний хугаралтай, зүүн шагай зөөлөн эдийн гэмтэлтэй хаван нь буугаагүй, толгой орой бүр өвддөг, өвчин намдаах эм хэрэглэж байгаа. Би осол гарсан өдрөөс хойш 800,000 орчим төгрөгийг өөрөөсөө гаргасан байгаа, мөн эрүүл мэндийн даатгалаас эмнэлгийн төлбөрт 1,150,900 төгрөгийг шилжүүлсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-15 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *******050 дугаартай: “...А.ийн биед баруун тахилзуур ясны далд хугарал, зулайн хуйх, зүүн шагай үений зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, уруул, баруун тохой, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-22-24 дүгээр хуудас/,

Хохирогч А.ийн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-48-62 дугаар хуудас/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8797085 дугаартай: “...Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ, дуут дохио, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, баруун зүүн гар талын хол ойрын их гэрлийн тусгалын чадал зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, зогсоолын тоормос зогсохгүй, урд копуд 20х20 см орчим талбайд хонхойсон, урд салхины шил бүхэлдээ хагарч бяцарсан, урд бүртгэлийн дугаар гол хэсгээрээ хонхойсон байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба урд, хойд тэнхлэгийн дугуйнуудын тоормос стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос зогсохгүй байсан. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-29-2 дугаар хуудас/,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн -104 дугаартай: “...салхины шил 20,000 төгрөг, буферийн сетка 40,000 төгрөг, улсын дугаарын хүрээ 15,000 төгрөг, капут 65,000 төгрөг, будах зардал 10,000 төгрөг, 100 гр будаг туслах материал, лак 20,000 төгрөг, эд анги солих 5,000 төгрөг, нийт 55,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-7 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2924 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Ch10_20220809014102.mp4” нэртэй дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. Тогтоолд дурдсан Тоёота Приус маркийн автомашин нь осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчид тусгасан 20,2 метр зайг ойролцоогоор 64,8 км/цаг дундаж хурдтайгаар туулж өнгөрсөн байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-10-105 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 468 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд үндэслэн тооцоолоход “Тоёота Приус-20” маркийн 40 89 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгслийн хурдыг 60 км/цагаас хэтрүүлээгүй бол явган зорчигчийн хөдөлгөөнтэй огтлолцохгүй байх боломжтой байна. Тухайн нөхцөл байдалд жолооч нь аюулгүй байдлыг хангаж, энэ дүрэмд заасан хязгаараас хурдыг хэтрүүлэхгүй, аюул саадыг тойрон гарах үйлдэл хийх ёстой байсан байна. Явган зорчигчийн хөдөлгөөний дундаж хурд, чиглэл нь Тоёота Приус-20 маркийн 40 89 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, чиглэлтэй огтлолцож зам тээврийн осол гарч байгаа нь дүрс бичлэгт харагдаж байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-11-116 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.*******чимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг машиныг анх авчихаад хэсэг унаж байгаад *******-*******од өгсөн, тухайн үед манай хүүхэд машин зардаг байсан бөгөөд би дүү нараа ойр зуурын ажилд явуулдаг тул өгчихдөг юм. Үнэлгээтэй танилцлаа, надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. *******-******* хохирлоо барагдуулсан гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-76, 79 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлэг өгөхдөө болсон зам тээврийн ослын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл алга. Би хохирогчийн эмчилгээ эм тарианы зардалд 1,950,900 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Жолоодох эрхийн лавлагаа /хх-*******4 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-*******5 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-*******6 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-*******7 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Т.*******-******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Т.*******-******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Т.*******-******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Стелла” төвийн хойд замд “Toyota Prius 20” загварын 40 89 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.ийг мөргөж, түүний биед баруун тахилзуур ясны далд хугарал, зулайн хуйх, зүүн шагай үений зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, уруул, баруун тохой, зүүн алганд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч А., иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.*******чимэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******050, 2924, 468 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч А.ийн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******-******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хуралдаанд өөрийн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс харахад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

Хохирогч А.ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Т.*******-*******ын гэм буруутай үйлдэл болох тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас түүнийг мөргөснөөс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******-******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан түүний үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.*******-*******ын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хохирогч А.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Т.*******-*******ыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгслийн өмчлөгч С.*******чимэгт 55,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Т.*******-******* хохирогчид 1,950,000 төгрөг нөхөн төлсөн талаарх баримт /хх-6-64 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон, тээврийн хэрэгслийн өмчлөгч С.*******чимэг нь “санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-76 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн, хохирогч А. “хохирлоо бүрэн төлүүлсэн тул ямар нэгэн гомдолгүй” /хх-140 дүгээр хуудас/ гэж бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Т.*******-*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгч Т.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд уг зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Т.*******-*******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Т.*******-******* уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.*******-*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.*******-*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч хүнд зэргийн согтолттой /,*******%/ үедээ явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан, түүний гомдол, саналгүй гэсэн хүсэлт гаргасан болон дээр дурдсан нөхцөл байдлууд, талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.*******-*******ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD /СиДи/, 1 ширхэг Flash /флаш/ дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.*******-******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1 дугаар зүйлийн 1, 4, 7.1 дүгээр зүйлийн 1, 2, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******-*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Т.*******-*******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******-******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD /СиДи/, 1 ширхэг Flash /флаш/ дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.*******-******* нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******-*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НЯМДАВАА